B Knowledge

B Knowledge Зэллэж нисээд, зээглэж буугаад амгаланг мэдэрлээ ч
Зэрвэс бодлын эхэнд Эх орон минь байдаг

🧑🏻‍💼П.ТУНГАЛАГ: БҮХ СТАНДАРТЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД НИЙЦҮҮЛЭН  СОНГОН ХЭРЭГЛЭХ ЗАРЧИМТАЙ БОЛГОСОН🔹Орчин үеийн нийгэмд бүтэ...
07/05/2026

🧑🏻‍💼П.ТУНГАЛАГ: БҮХ СТАНДАРТЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД НИЙЦҮҮЛЭН СОНГОН ХЭРЭГЛЭХ ЗАРЧИМТАЙ БОЛГОСОН

🔹Орчин үеийн нийгэмд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, найдвартай байдлыг хангах үндсэн суурь хэрэгсэл нь стандарт болон техникийн зохицуулалт юм. Ялангуяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт эдгээр ойлголт нь ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой байдаг. Энэ талаар мэргэжлийн тайлбар авах зорилгоор Менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын ОУ-д бүртгэгдэж, баталгаажсан Тэргүүлэх аудитор, сургагч багш, зөвлөх П.Тунгалагтай ярилцлаа.

-Стандартын ойлголтыг мэргэжлийн үүднээс тодорхойлон тайлбарлана уу?

▫️Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Юуны өмнө “Стандарт”-тай холбоотой ойлголт, мэдлэг мэдээлэл авахыг хүссэн хүн бүрийг 2018 оноос шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуультай заавал танилцаарай гэж хэлмээр байна. Аливаа салбарын хууль өөрийн салбартай холбоотой харилцаануудыг ихэвчлэн зохицуулдаг юм шиг санагддаг. Тэгвэл стандарт болон түүнтэй холбоотой харилцаа нь жирийн иргэнээс эхлээд бүх хүнд хамаардаг шүү дээ. Мөн энэ хууль стандартын хэрэгжилтийг сайжруулж аюулгүй байдлыг шинэ шатанд гаргах олон улс даяараа хэрэгжүүлж байгаа “Тохирлын үнэлгээ” гэсэн бидний хувьд шинэхэн харилцааг бий болгон хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой .

4.1.2."Стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг гэж тайлбарладаг. Хувь хүнийхээ хувьд бол “ Тухайн мэргэжлийн хамгийн сайн мэргэжилтнүүд зөвшилцөж гаргасан шилдэг туршлага “ гэж хэлэхийг хүсдэг.

-Стандартыг хэн боловсруулдаг, яаж оролцож болох вэ?

▫️Стандартыг төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд зэрэг сонирхогч талууд хамтран боловсруулдаг. Энэ үйл ажиллагааг стандартчиллын техникийн хороо зохион байгуулдаг.

-Стандартыг боловсруулахад гол үүрэгтэй Техникийн хороо ямар бүрэлдэхүүнтэй бөгөөд түүний гишүүд ямар зарчим баримталдаг вэ?

▫️Техникийн хорооны ажиллах зарчим болон эрх үүргийн тухай тус хууль маш сайн зохицуулалттай. СХЗГ-аас Техникийн хорооны гишүүн болох санал хүсэлтийг нэлээд боломжтой байдлаар зохион байгуулдаг гэж боддог шүү. Хэт өндөр шалгуур тавьдаггүй, боломжийн хирээр байгууллагуудад санал тавьдаг хувь хүн ч орох боломжтой байхаар өөрийн цахим хуудсанд өргөдөл анкетыг удаан хугацаагаар байршуулсан байдаг.

Харин техникийн хорооны гишүүд нь аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөхгүй бөгөөд хараат бус, мэргэжлийн байр сууринаас ажиллах үүрэгтэй. Мөн тэд сонирхлын зөрчилгүй байх зарчмыг чанд мөрдөж, стандартын шийдвэр гаргалтыг шударга, ил тод, тэнцвэртэй байлгахад чиглэн оролцдог.

-Стандарт боловсруулахад юуг анхаарах шаардлагатай?

▫️“MNS 1-2:2022 Монгол Улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм”-ийн дагуу стандарт боловсруулахад анхаарах зүйлийг нарийн тусгасан байдаг.

-Стандартыг практикт хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

▫️Стандартыг хэрхэн хэрэгжүүлэх, мөрдөх талаар тодорхой хуульчилсан байгаа.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд стандартчиллын баримт бичгийг өөрийн үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшин, үйлдвэрлэл үйлчилгээний шаардлагад нийцүүлэн сонгон хэрэгжүүлдэг. Ингэснээр чанар, аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах боломж бүрддэг.

-Ямар нөхцөлд стандарт заавал мөрдөх шинжтэй болдог вэ?

▫️Энэхүү шинэчилсэн хуулийн нэг дэвшил нь бүх стандартыг олон улсын түвшинд нийцүүлэн сонгон хэрэглэх зарчимтай болгосон. Гэхдээ хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарим стандартыг “ Заавал мөрдөх “ шаардлагатай байдаг Түүнийг Засгийн газар баталдаг “ Техникийн зохицуулалт” болон олон улсын гэрээнд тухайн стандартын шаардлагыг шууд буюу эш татан тусгасан тохиолдолд тухайн стандарт нь заавал биелүүлэх шинжтэй болж, эрх зүйн хувьд мөрдөх үүрэг үүсдэг.

-Олон улсын стандартыг хэрэглэх боломжийн талаар тайлбарлана уу?

▫️Олон улсын болон гадаад улсын дэвшилтэт стандартыг үндэсний хэрэгцээ, зохицуулалтын шаардлагад нийцүүлэн ашиглах бүрэн боломжтой. Олон улсын стандартын байгууллагаас баталсан стандарт гэдэг хамгийн сайн туршлага бөгөөд хамгийн доод талын хэмжээтэй аюулгүйн шаардлага шүү дээ. Орчуулгын байдлаас болж хүндрэлтэй асуудал тулгардгийг үгүйсгэхгүй л дээ. Жаахан шог үгээр хэлэхэд хамгийн оновчтой сайн сурагчийн сайн хийсэн хуулахад бэлэн даалгавар л юм даа.

Ийнхүү стандартын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа.

05/05/2026

Бүх AI-г нэг дор хэрэглэх биш ажил тус бүрд хамгийн хүчтэй нь өөр өөр байдаг.

👉🏻 Код бичих → Claude
👉🏻 Зурагтай харьцах → ChatGPT
👉🏻 Видео бүтээх → Seedance 2.0
👉🏻 Урт текст бичих → Claude
👉🏻 Зураг үүсгэх → Chatgpt, Nano Banana
👉🏻 Судалгаа хийх → Claude
👉🏻 Сурах, ойлгох → NotebookLM
👉🏻 Дуу хөрвүүлэх → Google
👉🏻 Lypsync → Heygen

Зөв AI-г зөв ажилд нь ашиглавал 10 дахин илүү үр дүн гарах нигууртай😅

Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээлээ Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өвлүү...
03/05/2026

Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээлээ

Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын өнөөдрийн (2026.04.29) хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ

Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээснээр 2012 оноос хойш нас барсан 132.692 хувьцаа эзэмшигчийн 111.2 сая ширхэг хувьцааг ар гэрийнхэн нь өвлөн авах боломжтой боллоо. Дээрх нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааны ногдол ашиг болох 66.4 тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд хадгалагдаж байна.

Өвлүүлэх эрхийг нээсэн Засгийн газрын тогтоол 2026.06.01-ний өдрөөс мөрдөгдөнө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой 10 гаруй жил яригдсан асуудлыг гацаанаас чөлөөллөө

БҮГДЭЭРЭЭ ОРХОНЫ МААМ БАГШИЙН БУЗРЫГ АРИЛГАХ 9 ДЭВТЭЙ ТАРНИЙГ ЦЭЭЖЛЭЭРЭЙ  ТАРНИ:   ЖИЙ ЖИНЖИЙ ЛАЙВИЙ ЗАЙЧИГ ДЭСЭНГЭЭ; МЭ...
30/04/2026

БҮГДЭЭРЭЭ ОРХОНЫ МААМ БАГШИЙН БУЗРЫГ АРИЛГАХ 9 ДЭВТЭЙ ТАРНИЙГ ЦЭЭЖЛЭЭРЭЙ
ТАРНИ:
ЖИЙ ЖИНЖИЙ ЛАЙВИЙ ЗАЙЧИГ ДЭСЭНГЭЭ; МЭГДЭВ, ХАНДАВ НОЛДОВ, ЯНДАВСАН ОРОЙДОВ САЙДОВ ГОЙДОВ
БАГДОВСАН ЮГДЕВ ЛХАСАГ МИНТ ЭН САМ ЖҮРЖИГ

ЭНЭ таринийг хүний оршуулганд явах, элдэв бузраас сэргийлэх, архи уух агсам согтуу тавих, чөтгөртэй газраар шөнө явах, муу хүний нүд, хараал зүхлээс, БОЛОН бөөгийн хараалыг хариулах зэрэгт уншдаг болой. Орхоны Маам хувилгаан багш шавь нартаа айлдсан юм шүү!
Үр хүүхэддээ цээжлүүл, бичээд хувцсанд нь оёдог байлаа.
Жич: Энэ тарни зохиолч Ш.Сүрэнжав гуайн 4-р ботид бий. Архинд ороод Өвгөнтийн хөндийд очих болсон үөд нэг лам энэ тарнийг өгч цээжилснээс хойш архи уухгүй болж 1 сарын дараа "90 баатрын дууль"-аа бичиж Төрийн шагнал авч Далай ламтай уулзаж машинаар нь Гималайг үзэж ирсэн гэж бичсэн байна лээ.
Орхоны хувилгаан Маам багшийн хөрөг

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when B Knowledge posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share