
24/07/2025
‼ 60 хоног дуншсан нотолгоо
Экс Ерөнхий сайдын хүүгийн орлогоо нотлох асуудал нэг тийш болж Авлигатай тэмцэх газар (АТГ) О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсных гэж үзлээ. Гэхдээ хэд хэдэн нотой, ноцтой тоо байна. 🍋
🧐 Тайлан гэх үү, үзүүлэн гэх үү?
О.Тэмүүлэнгийн эх үүсвэр Херо энтертайнмент групптэй шууд хамааралтай. АТГ 8 жилийн өмнө байгуулагдсан тус группийн 2024 оны тайлангийн тодорхойгүй жижиг хэсгийг хэвлэлийн мэдээ дээрээ дурдаж. Хэлхэж тавьсан хэдэн тооноос нь үйл ажиллагааны зардал, цэвэр ашиг гэх мэтийг барагцаалж тооцъё гэсэн ч Херо гэх газрын ажилтны тоо, үнийн санал нь ч олдохгүйн дээр вэбсайт дээрээ ч олигтой мэдээлэлгүй, бүр ганц нүүртэй аж. Яачихсан нууцлагдмал компани вэ.
📌 ₮6.2 тэрбум: Харагдаж байгаа хэдэн тоог уншвал уг компани өнгөрсөн онд ₮6.2 тэрбумын борлуулалтын орлого олсон гэнэ. Гол нь татварын өмнөх ашиг буюу үйл ажиллагааны ашиг нь ₮4.1 тэрбум байсан гэхээр зардал нь орлогынхоо 33.9%-тай л дүйж буй. Том зардал гээд байх юм байхгүй, ашгийн хувь өндөр ажээ.
😳 Өчүүхэн татвар? Түүнчлэн тус группийн 2024 онд төлсөн татвар ердөө ₮265.8 сая аж. Уг нь ₮6.2 тэрбумын орлоготой компани ₮400-₮650 саяын татвар төлөх боломжтой баймаар. Тэгэхээр татварын хөнгөлөлт, татаас олгогддог байхыг үгүйсгэхгүй л юм.
🙅🏻♂️ Тендер авдаггүй гэнэ: Нэмээд группийн CEO Б.Баатар өөрийн X хаягтаа төрөөс ширхэг ч тендер, лиценз аваагүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ “Баялгийн сан”-гийн талаарх нэвтрүүлэгт нь улс төрийн томчууд оролцож, өргөн нэвтрүүлгийн дийлэнх сувгаар бөмбөгдсөн гэдгийг мартаж болохгүй. Сайн дураараа л санхүүжилт гаргаж хийсэн гэж найдъя даа…
🔗 Дэлгэрэнгүй: https://lemonpress.mn/post/D0JH0Woof0s