Энэ өдөр? Энэ хэн бэ? Энэ юу вэ?

Энэ өдөр? Энэ хэн бэ? Энэ юу вэ? Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр, Энэ юу вэ? Live, Энэ хэн бэ? Ярилцлагын нэвтрүүлэг. www.ene .mn

01/08/2025

Хайран ногоон төгөл
Тэрбум мод тэг боллоо!

01/08/2025

Bat-Amgalan Buyanjargal: “Чингисийн тулганд бадарсан гал бөхөх ёсгүй” гэж нэг үг их явах болжээ. Ю.Цэдэнбал тэгж хэлсэн юм гэнэ. Шинэхэн Ардын жүжигчин өнөөдөр нутгийнхаа наадмын индэр дээрээс ээлжит удаа тэгж тунхагласан юм байна. “Бал дарга минь ингэж хэлсэн” гэж. Явсаар Бал дарга энэ үгээрээ түүхэнд үлдэх юм уу даа. Хөшөөн дээр нь өнөөдөр энэ үгийг сийлсэн байхад гайхахааргүй болж. Ийм нэртэй, Ю.Цэдэнбалын магтуу дуу гарлаа гэхэд бас цочихооргүй юм. Санаа авах нэг нь авна биз.

Манай буурал дарга бол түүхэнд сайн, муу аль алинаар нэрээ мөнхөлсөн бие хүн, монгол төрийн цагийг эзэлсэн зүтгэлтэн. Байгуулсан гавьяатай гэвэл гавьяатай. Гэхдээ хүнийг сайн сайн гээд, хэлээгүй үгийг нь хэлсэн болгон гүжирдэж болохгүй л дээ. Ю.Цэдэнбалын ингэж хэлснийг нотлох баримт хаана ч байхгүй. Байх боломж ч үгүй. Дөчин жил Монголын төрийг удирдахдаа түүний тугаа болгосон үзэл санаа, насан туршийн үйл хэрэг нь өөрөө үүнээс эсрэг зүйлийг л нотолно. Ганцхан жишээ. Ер нь юм эхэлж байх үеийн жишээ шүү бүр. Утга зохиолын шүүмжлэгч Г.Жамсранжавын (1920-2004) “Ардын унших бичиг” ном 1949 онд хэвлэгдсэн даруйд Ю.Цэдэнбал Улс төрийн товчооны гишүүдэд захидал бичиж санаачилга гаргаснаар товчоо хуралджээ. Зохиогчийн хожим дурссанаар, 210 нүүртэй энэ номын 190 нүүрэнд байгалийн янз бүрийн үзэгдлийн тухай, цаr yypын байдлыг ажиглаж ирсэн малчдын ажиглалт, таван хошуу мaлын маллагаа, арчилгаа зэргийг өгүүлсэн байна. Хурал даргалагч Ю.Цэдэнбал тэр тухай нэг ч үг дyрдалгүй, Монголын түүхийн талаар өгүүлснийг нь бут ниргэжээ. Түүний хэлсэн нь: “Энэ номд Чингисийн тухай бичжээ. Чингисийн сайн тал гэж бахархаад байх юy ч байхгүй. Чингис бол бусад улс үндэстнийг хядаж, цусанд живүүлэн, Европын хөгжилд гай учруулсан харгис тайж хүн шүү дээ”. Улмаар Г.Жамсранжавт намаас хөөх болон бусад арга хэмжээ авах тогтоолын төсөл бэлтгэснээ уншив. Хамгийн сүүлд үг хэлсэн Х.Чойбалсан “Нөхдийн ярьж байгаагаас үзэхэд Жамсранжав алдаа гаргажээ. Гэхдээ түүнийг намаас хөөнө гэдгийг би зөвшөөрөхгүй” гэснээр 29 настай тэрхүү залууг намын жинхэнэ гишүүнээс орлогч болгон бууруулж, ном зохиосон хөлсийг төлүүлэхээр болов. (Тогтоолын төсөлд “Номыг хэвлүүлсэн бүх зардлыг төлүүлэх” гэж байсан) Тогтоoл маргааш нь төвийн бүх хэвлэлд гарч, их, дээд сургууль, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнийг хэлэлцэн номын зохиогчийг буруушаан зэмлэв. “Ардын унших бичиг” номыг шатаан устгав. Г.Жамсранжавын сууж байсан албаны гэрийг хурааж авав. Түлээ түлшний хангамж нь хасагдаж, цалин нь даруй 2.5 дахин буурчээ. “Дал мөрөө алгадалцан уулздаг байсан хүмүүсийн зарим нь мэндийн хариугүй, огт танихгүй юм шиг зөрдөг болов” гэж зохиогч хожим нь дурссан бий.

Энэ бол нэг л жишээ. Бал даргын төр барьсан 40 жилд Чингис хааны талаар өөдтэй үг дуугарсан хэн ч бай ийм л замаар ордог байсан нь бидний туулсан үнэн бодит түүх. Ийм нийгмийг эхнээс нь дээрх мэтчилэн удирдаж бий болгосон хүн гэнэт нэг өдөр төрөл арилжаад “Аяа, Чингис хааны минь бадраасан гал голомт мину зээ!” хэмээн хоолой зангируулах боломжгүй. Одоо тэгээд яая гэхэв, нэг л өдөр хөшөөн дээр нь энэ үгийг сийлэх биз. Цаашид ч иймэрхүү үг гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Хүнийг нэг шүтсэн бол аливаа худлыг л улам хэрэгсэхээс биш ямар ч үнэнийг “Түй май!” л гэдэг народ хойно доо.

31/07/2025
29/07/2025

Өнөөдөр шөнө 00:00-04:00 цагийн хооронд үзэгдэнэ!

28/07/2025

“Говь” ХК-ийн захирал Б.Амарсайхан оргон зайлсан нь тодорхой боллоо

28/07/2025
25/07/2025
25/07/2025

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Энэ өдөр? Энэ хэн бэ? Энэ юу вэ? posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Энэ өдөр? Энэ хэн бэ? Энэ юу вэ?:

Share