Сайхан гэр бүл

Сайхан гэр бүл САЙХАН ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ

29/09/2025
28/09/2025

Огт битгий хэрэглэ! Хор шүү! гэхээс илүү хэрэглээгээ багасгаж тохируулан хэрэглэ гэж хэлмээр байна. Долоо хоногт 1-2 өдөр бол асуудалгүй өдөр бүр хэрэглэх чинь л асуудал. Хүүхэд байхад амттан идэх л гоё санагддаг шүү дээ.

Хүссэн хүсээгүй хүүхэд тань ил далд хэрэглэнэ халаасанд нь мөнгө байгаа үед бид мэдэхгүй тиймээс сайн ойлгуулчих тэд ухаантай. Бид ч өөрсдөө анхаарч тохируулан хэрэглэхэд асуудалгүй.

28/09/2025
28/09/2025

Итгэж дассан хуучин хэв маягийг зүгээр л сэгсэрсэн нь л дээр. Тэс өөр, цоо шинэ, гэхдээ угаас байсан жинхэнэ бүхэн ил гарна.

Өөрийн зүрхний дуудлагад итгээрэй.

Дахин дахин бодогддог, өөрийн эрхгүй тааралдаад байдаг зүйл чинь юу вэ?

Өөртэйгөө, үнэнд ойр бай. Хүчээ хураа, эзэмш. Ингэе гээд шийдэхэд л дараагийн зам өөрөө тодорч хөтлөөд л явчихна. 🙏

Тиймээс угтаж мэдэж, удирдаж, зохицож сурах нь нэн шаардлагатай үе ирсээн.❤️

#нөмрөгминьбаяртай #Алтанзулынувдис #арткөүчинг #аминчлахуй #арттерапи #амьдарлындасгалжуулагч

28/09/2025

Саванна ердөө 14 настайдаа сэтгэлд шингэх нэгэн дүр зурагтай учирчээ. Гудамжинд хоёр ихэр нярай хүүхдийг орхисон байсан бөгөөд хажууд нь “Тэднийг хайрлаарай” гэсэн ганцхан зурвас байсан байна. Тэрээр гэр бүлээ хүүхдүүдийг авч өсгөхийг ятгаснаар Габриэль, Грэйс нар тэдний гэр бүлд орж, яг л өөрийнх нь хүүхдүүдийн адилаар хайрлагдан өсчээ.

Хэдэн жилийн турш хаанаас ч юм бэлэг сэлт элдэв зүйлс ирсээр байлаа живх, хувцас, унадаг дугуй, бүр мөнгөтэй дугтуй ч гарч ирнэ. Хэн илгээж байгааг хэн ч мэддэггүй байв. Харин нэг өдөр өмгөөлөгч залгаж, тэдний төрсөн эх Сюзанна нас барсан бөгөөд хүүхдүүддээ 4.7 сая ам.долларын хөрөнгө өвлүүлсэн тухай дуулгав.

Сюзанна энэ бүх хугацаанд холоос, чимээгүйхэн харж, хүүхдүүддээ алсаас ерөөлөө илгээж байсан аж. Тэр сүүлчийн үгээ хэлэхдээ “Та миний залбирлыг бодит болгосон” хэмээн шивнэсэн гэдэг.

Заримдаа гайхамшиг гунигт мөчөөр ирдэг ч, эцэстээ ерөөл болон дэлбээлдэг юм. Сайн санааны үзүүрт тос байдаг гэдэг үнэн билээ.

Пүрвээгийн Баярхүү

25/09/2025

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭД АМИА АЛДСАН 2 НАСТАЙ ХҮҮД ЗОРИУЛЖ, ТӨВ ТАЛБАЙДАА ЗУЛ ӨРГӨЖ БАЙНА 🙏🏻

24/09/2025

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сайхан гэр бүл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сайхан гэр бүл:

Share