News Channel

News Channel Мэдээ мэдээллийн телевиз

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын ...
23/10/2025

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.

Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шйидвэрлэжээ

22/10/2025

ТАЙВАНИЙН ГОМИНДАН НАМЫН ШИНЭ УДИРДАГЧ “НЭГ ХЯТАД” БОДЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

22/10/2025

КРЫМИЙН ХОЙГТ ШАТАХУУН ХУДАЛДАН АВАХ ХЯЗГААРЛАЛЫГ БАГА ЗЭРЭГ СУЛЛАЖЭЭ

22/10/2025

ДАБЛИН ХОТОД ЦАГААЧДЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛЫН ҮЕЭР ҮЙМЭЭН ДЭГДЭВ

22/10/2025

ОХУ ГАЛ ЗОГСООХООС ТАТГАЛЗСАН ТУЛ ТРАМП ПУТИН НАРЫН УУЛЗАЛТ ТҮР ХОЙШЛОГДЖЭЭ

Теле камерын ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна.Зөрчлийн тухай...
22/10/2025

Теле камерын ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгоно.

Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ📌 Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан...
22/10/2025

Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

📌 Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

📌 Хяналт шалгалтаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

📌 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх хяналт шалгалтаар тогтоогдсон үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж 21 аж ахуйн нэгжид 52,6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.

22/10/2025

Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл өгч байна.

22/10/2025

ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ч ҮХЦ-ээс боломжгүй гэж үзлээ
22/10/2025

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ч ҮХЦ-ээс боломжгүй гэж үзлээ

22/10/2025

МУ-ын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор профессор, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:
Өнгөрсөн жилээс хойш тархины үхэлтэй донор Монгол Улсад байхгүй болсон. Элэг шилжүүлэн суулгуулахаар 400 гаруй хүн хүлээх жагсаалтад орсон. Он гарснаас хойш 50 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амьд донороос хийгээд байна.
💚"Амьдрал бэлэглэе" донорын талаарх ойлголтыг иргэдэд таниулах өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 2025.10.21

20/10/2025

ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛСОН МАДАГАСКАРЫН ЗАЛУУС ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХҮСЭЖ БАЙНА

Address

Сүхбаатар дүүрэг 10-р хороо Цагдаагийн гудамж MNBC Төв байр
Ulaanbaatar

Telephone

+97670000072

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when News Channel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share