News Media

News Media Мэдээ мэдээллийн онлайн суваг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар...
15/09/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа. Сурагчдыг монгол хэлээ сайн сурахыг МУ-ын Ерөнхийлөгч захисан байна.

🇲🇳 Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган эхэллээ.
15/09/2026

🇲🇳 Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган эхэллээ.

15/09/2026

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монголын парламент удганы хэрэг шүүдэг түвшинд ирчихлээ. Өмнө нь салбарын сайдаа дотроосоо зохион байгуулалттай унагаж байсан тохиолдол Тэмүүжин сайд дээр гарч байсан.

15/09/2026

Г.Ганбаатар: 2024 оны 6-р сард ШШГЕГ-т 421 анги дээр хүн толгойгоо тасдуулан нас барсан хэргийг яагаад тухайн үедээ нуун дарагдуулсан вэ?

⭕️3 жилийн өмнө ШШГЕГ ын тэргүүн дэд дарга хурандаа ..
⭕️3 сарын өмнө Бригадын генерал цол хүртсэн ШШГЕГ-ын дарга А.Намсаманд үнэхээр шударга хүн мөн үү?

Дүрс бичлэгийг UBN.mn сайтаас хуулбарлав.

📓ХӨРӨНГӨЖСӨН БҮДҮҮН ХУРАНДАА НАР ҮҮРЭЭ ЭВДҮҮЛСЭН ШОРГООЛЖ ШИГ БУЖИГНААД ЭХЭЛЛЭЭ, ЮУ БОЛОВ, ЯАХ ГЭЖ, ЯАГААД ‼️⛔️Эхлээд ца...
14/09/2026

📓ХӨРӨНГӨЖСӨН БҮДҮҮН ХУРАНДАА НАР ҮҮРЭЭ ЭВДҮҮЛСЭН ШОРГООЛЖ ШИГ БУЖИГНААД ЭХЭЛЛЭЭ, ЮУ БОЛОВ, ЯАХ ГЭЖ, ЯАГААД ‼️

⛔️Эхлээд цагдаа, дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар… үүний дараа хэн мэдэгдэл хийх вэ? Яг олон ангит кино шиг л…‼️

😱Гэнэт л мундаг шүгэл үлээгчид гараад ирцгээлээ. 👇🏻👇🏻👇🏻

🚨Эхлээд цагдаагийн мөрдөх тасгийн дарга дэд хурандаа цолтон иргэний офист камертай өрөөнд манай хуулийн сайд Амарсайхан намайг явууллаа гээд сүрхий тод өнгөөр ярьж мэдэн будилсан.

Ажиллагаа нь алдаатай, тавилттай жүжиг болох нь илчлэгдмэгц араас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамаг бүдүүн дарга нар гарч ирчихсэн поль поль гээд сууж байна. 😱

Амарсайхан жолоочоо дарга болгосон. Би тушаалыг нь биелүүлсэн, дараа нь жолоочийнхоо эхнэрийг дарга болгосон. Би үг дуугүй тушаалыг нь биелүүлж байхад намайг дарамталлаа гээд бараг уйлах нь холгүй юм яриад сууж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын генерал цолтой том дарга хүн шдээ‼️

Шийдвэр гүйцэтгэх байгууллагад болохгүй асуудал байгаа бол эртхэн тэрийгээ ярьж байхгүй яагаад заавал одоо гэж вэ? Яагаад гэвэл бүх юмс зохиолын дагуу л явж байна гэсэн үг юм.

ЭХЛЭЭД ЧИ ДАРАА НЬ БИ … ийм байдлаар салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа яаж яруу тодоор явуулж болдог вэ гэдгийг бид нүдээрээ харж байна.

Үнэхээр шударга төрийн албан хаагчид юм бол анх хууль бус тушаал өгч байхад асуудлыг ярих ёстой байсан биз дээ. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамаг бүдүүнүүд олноороо гарч ирж суугаад мэдэгдэл хийж байгаа нь сая баахан хоригдлууд аваачин хувийн хаусаа бариулсан асуудал нь ил болж албан тушаал нь ганхаад эхлэх үеэр буюу үхэхдээ үхэр буугаа тавьж буй үйлдэл гэж харагдаж байна.

Мөн тэр удган хүүхэнтэй уулзаад явсан цагдаагийн дэд хурандаа одоо мэдэгдэл хийгээд сууж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга гэх эрхэмтэй нэг ангийн найзууд гэх мэдээлэл байна.

Тэгэхээр хоригдлуудаар хувийн ажлаа хийлгэдэг шүүхийн шийдвэрийн дарга нар арьсаа хамгаалах зорилгоор зориудаар удган гэх эмэгтэйтэй холбоотой асуудлыг эхэлж сэвээд араас нь гарч ирж уйлагнан мэдэгдэл хийх зэргээр төлөвлөгөөтэй зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байна гэж хардах бүрэн үндэслэлтэй байна.

Хөрөнгөжсөн хурандаа нар гэдэг чинь зүгээр ч нэг нэрлэчихсэн үг биш л дээ. Харин тэдний эрх ашиг хөндөгдөөд эхлэхээр зохион байгуулалтад орж, үүрээ эвдүүлсэн шороолж шиг бужигнан, юу ч хийж, хэнийг ч гүтгэж чаддаг гэдгээ л яруу тодоор олон ангит сериал кино шиг үзүүлж байна. Үзүүштэй… гэхдээ үүний цаана ямар заваан зүйл нуугдаж байгаа бол. Хэн дараа нь ямар нүүдэл хийх бол харж л сууя… 👀

#Хардэвтэр-ээс хуулбарлав

Н.Өнөрцэцэг: Сайдыгаа баздаг жолооч сүпер юм аа тэ.За алив миний эхнэрийг тэнд тавиадах. Ахыг нь тэнд нтр гээд л. Жолооч...
14/09/2026

Н.Өнөрцэцэг: Сайдыгаа баздаг жолооч сүпер юм аа тэ.

За алив миний эхнэрийг тэнд тавиадах. Ахыг нь тэнд нтр гээд л.

Жолоочдоо тусалдаг дарга нар бол аятайхан санагдлаа. Бусад нь бол хэдэн цагаар ч хамаагүй гаднаа хүлээлгээд л морь мал шиг зараад шүлс шиг цалинтай.

Жолоочийн эхнэр яагаад дарга хийж болохгүй юм, заавал даргын хүүхэд дарга болдог гэж хуйлчлаагүй биздээ.

Нэгмуу жолоочийн эхнэрийг даргаар тавих гэж гээд уурлаад байнашд хэхэ

14/09/2026

Хуульч Дугардорж: ШШГЕГ-ын хурандаа Намсаманд худалдагджээ ❗️❗️❗️

14/09/2026

Өнөөдөр салбарын сайдынхаа эсрэг мэдэгдэл хийсэн А.Намсаманд тэргүүтэй ШШГЕГ-ын дарга нар хоригдлуудаар ХАУСАА бариулж байгаа тухай баримттай мэдээллийг сэтгүүлч Ж.Баттуул хэдхэн хоногийн өмнө ил болгосон.
Тодруулбал: ШШГЕГ-ын дарга бригадын генерал А.Намсаманд 409-р нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа 10 гаруй хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр хорих ангийн 05-26 УБХ улсын дугаартай пургоноор тэвээрлэн БЗД-ийн 11-р хороо Хонхорт байрлах хувийн эзэмшил газартаа зуслангийн үнэтэй чамин хаус, тансаг хашаа бариулж дураараа дургиж байна.

Мөн ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Нямгомбо, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо, ШШГЕГ-ын 409-р хорих ангийн дарга Ч.Нэргүй, ШШГЕГ-ын дотоод хяналт шалгалтын газрын дарга Б.Цогжаргал нар мөн л 409-р хорих ангиас ямар ч зөвшөөрөлгүйгээр хоригдлууд авч ирэн мөн л Налайхаас урагш төв аймаг явах зам дагуу өөрсдийн хувийн хауснуудаа бүтэн жилийн турш бариулан тансаглаж байгаа гэх зураг бичлэг мэдээллийг сэтгүүлчид ирүүлсэн байдаг. ШШГЕГ-ын дарга албан тушаалаа урвуулан ашигласан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхээс айж сандран сайдынхаа эзгүйд яаран сандран мэдэгдэл хийсэн нь тодорхой байна ❗️❗️❗️

14/09/2026

Н.Номтойбаяр: Хүний ёсонд байхааргүй зүйлээр С.Амарсайханыг гүтгэлээ. Энэ гүтгэлгийг МАН дотроосоо удган ч гэнэ үү, бөө ч гэнүү хүнээр дамжуулж зохион байгуулсан. Эзэн биетэй.

Address

Ulaanbaatar

Telephone

+97670000072

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when News Media posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share