14/09/2021
🇲🇳ХАМТДАА БҮТЭЭЕ🇲🇳
Урьдчилсан байдлаар Монгол улс 2021 онд 14 орчим тэрбум америк долларын баялаг шинээр бүтээхээр байна. Энэ нь дэлхийн 213 орноос 135-рт эрэмбэлэгдэх үзүүлэлт бөгөөд жагсаалтын хамгийн эхэнд байрлах улсаас даруй 1600 дахин бага байна. Тэд биднээс 100 дахин олон хүн амтай боловч 1600 дахин их баялаг бүтээж байна.
Дэлхийн хамгийн томд тооцогдох нэг л компаний зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 2252 тэрбум доллар бөгөөд үүнийг 7 тэрбум хүнд тэнцүү тараавал хүн тус бүрт 320 ам.доллар ногдох нь ээ.
Дэлхийн хамгийн өндөр орлоготой компаний жилийн орлого 559 тэрбум ам.доллар байна. Хэрэв тус компанийг улс орнуудын GDP-тэй харьцуулбал 66 сая хүн амтай Тайланд улсын өмнө буюу 25-рт эрэмбэлэгдэхээр байна. Тиймээ эд бүгд мэдээллийн технологийн компаниуд юм.
Дэлхийн хамгийн том 10 компаний 7 нь мэдээллийн технологийн компани байна. Эндээс харахад мэдээллийн технологийн компаниуд нь улс орнуудын эдийн засагт маш том хувь нэмэртэй бөгөөд дэлхийн бизнесүүдийг манлайлан хөгжиж байна. Арга ч үгүй юм, бусад бизнесүүдтэй харьцуулахад мэдээллийн технологид хүний оюун ухаан илүү ихээр ашиглагддаг. Мэдээллийн технологид ямар нэг хил хязгаар байхгүй нь дэлхийн улс орнуудад ижил тэгш хөгжих боломжийг олгож байна. Манай улсын хувьд мэдээллийн технологид суурилсан хэд хэдэн шинэ стартапууд байгаа ч дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулахуйц шинэ санаа, маркетингийн оновчтой шийдэл хараахан гараагүй байна. Хэрэв бид дэлхийн зах зээлд мэдээллийн технологийн зөвхөн ганц компаниа л гаргаж чадвал Монгол улсын нийгэм эдийн засагт асар том хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Манай прожект нь шинэ санаа, маркетингийн цогц шийдэлтэй, мэдээллийн технологид бүрэн суурилсан, сошиал платформ юм. Бид олон төрлийн судалгаа болон тооцооллуудыг хийж төслийг бүх талаар үнэлж дүгнэсэн. ЭНЭ БОЛ АСАР ТОМ БОЛОМЖ ГЭДГИЙГ НОТОЛСОН, БИД ЭНЭ БОЛОМЖИЙГ АЛДАХ ЁСГҮЙ.
Дэлхийд гарах МОНГОЛ СТАРТАПыг хамтдаа бүтээцгээе.
Программер, график дизайнер, математикч болон блокчэйн криптогийн мэдлэг чадвартай шинийг санаачлагч залуусыг ДЭЛХИЙД ХАМТДАА ГАРЪЯ гэж урьж байна. Бид өндөр цалин урамшуулал, тав тухтай ажиллах орчинг санал болгох бөгөөд тус төсөл дээрээ хувьцаа эзэмших боломжийг мөн олгож байна. Сонирхож буй охид залуус чатаар холбогдож мэдээлэл авна уу.