Business Symphony

Business Symphony Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Business Symphony, News & Media Website, Ulaanbaatar.

21/08/2019
ТУН СОНИРХОЛТОЙ ТҮҮХ ШҮҮ, УНШААРАЙ.ДИВААЖИН БА ТАМ...Нэгэн эр талийгаач болон диваажинд хуваарилагдан иржээ. Диваажин бо...
11/01/2019

ТУН СОНИРХОЛТОЙ ТҮҮХ ШҮҮ, УНШААРАЙ.
ДИВААЖИН БА ТАМ...

Нэгэн эр талийгаач болон диваажинд хуваарилагдан иржээ. Диваажин болсон хойно тансаг, нарийн хоол унд, хурд хүчтэй машин, элдэв архи дарс гээд сайхан бүхэн байх ба охид бүсгүйчүүдийн туяхан нарийн, үзэсгэлэн төгөлдрийн тухай яриад ч хэрэггүй гэнэ.

Жаргаж байгаа эр нэгэн удаа бурхнаас тэр там гээч нь ямар байдгийг ганц нүдээрээ боловч хамаагүй, цухас харъя гэж гуйжээ.

Бурхан ч зөвшөөрсөн ба мань эр өөрийн найз нөхдийг айхавтар тамын тогоонд түлэгдэж, гарах гэхээр нь чөтгөр төмөр сэрээгээ гэдсэнд нь зоон дахин тогоо руу унагах мэтээр зовж шаналж байгааг харах юм бодтол харин өөрийнхөөс нь илүү сайхан, олон хүүхнүүдээр хүрээлүүлсэн, илүү тансаг хоолтой, архи дарс, машин тэрэг.... гэдгийг бүр тоохоо больсон нөхдүүд сууж байх юм гэнэ.
Ганц ялгаа гэвэл найз нар нь бүгд л уйлж суужээ. Сэтгэлээр унаж, уур нь хүрснээс уйлахад ойрхон болсон залуу бурхнаас ингэж асууж гэнэ,
-Хөөш бурхан! Хөөш чи! Яахаараа тамд байгаа нь надаас илүү жаргаж, сайхан хүүхнүүдтэй наргиж байдаг билээ. Ер нь би диваажинд байгаа юм уу, эсвэл тамд байгаа юм уу? Чи бурхан уу, худалч чөтгөр үү? Найз нар минь яагаад тийм сайхан газар уйлаад байгаа юм бэ?

-Залуу минь би бурхан мөн, чи ч диваажинд байна. Найз нар чинь харин тамд байгаа ба тэд диваажинд илүү сайхан хүүхэн, машин, хоол унд байдаг гэж ойлгосон учраас л уйлж байгаа юм гэжээ.

Онигоо бол онигоо. Гэхдээ там, диваажин хоёр ялгарах аргагүй болж болох тухай нэгэн эрдэм шинжилгээний туршилт хийгдсэн байдаг ба сонирхолтой, аймшигтай энэ туршилтын тухай танилцуулъя.

Universe-25 туршилт

АНУ-ын эрдэмтэн Жон Кэлхуны (John B.Calhoun) 1968-1972 онд хийсэн нэгэн туршилт түүнийг алдаршуулсан ба туршилтын нэр “Universe-25”. Энэ нь түүний хулгана дээр хийсэн 25 дахь туршилт байсан учраас ингэж нэрлэж.

1968 онд Жон хааш хаашаа 2 метрийн урттай, 1,5 метр өндөр дөрвөлжин хашаа барьсан ба энэ хашаа дотор нэг бүр нь 15 хулгана амьдрах боломж бүхий 256 жижиг үүр, хулгана амьдрахад таатай нөхцөл болох +20С градусын дулаан, хоол унд хязгааргүй хэмжээгээр байнга хангагдах, усны хүрэлцээ хангалттай, гаднаас ямар нэг махчин амьтан орж ирэх аргагүй, өөрсдөө ч гарах аргагүй, элдэв өвчин тарахаас сэргийлсэн хяналт бүхий тийм орчинг бий болгосон байна.

Хүсвэл хулгана өөрөө ч үүр барих боломжтой, хулганы энэ диваажинд 3840 хулгана “орон байраар” хангагдах нөхцөл нь бүрдсэн, 9500 хулгана нэгэн зэрэг хооллох, 6144 хулгана нэгэн зэрэг ус уух боломжтой, долоо хоног болгон (явцын дунд залхсан ажилчид сардаа нэг цэвэрлэж байсан тохиолдол бий гэдэг) цэвэрлэгээ хийгдэх..., зэрэг амьдрах бүх л боломжийг дээд зэргээр хангасан байлаа.

Ингээд туршилтаа эхлүүлэн анхны 4 хос буюу 8 хулганыг энэ байранд тавьжээ. Эдгээр амьтад тун удалгүй диваажинд дасаж, энэ үеийг Кэлхун 1-р үе гэж нэрлэсэн ба удалгүй хулганууд үржиж эхэлсэн байна.

Анхны зулзага, гөлчгий төрж эхэлсэн үеэс 2-р үе эхэлжээ. Энэ үед дээд зэргийн таатай нөхцөлд байгаа хулгануудын тоо 55 хоногт хоёр дахин нэмэгдэж байсан боловч туршилт эхэлснээс хойших 315 дахь хоногоос өсөлтийн хурд буурч байгаа нь тодорхой болж. Одоо 145 хоног тутамд тоо толгой нь хоёр дахин өсөж байлаа.

Энэ үеийг 3-р үе гэж тооцсон ба хашаан дотор ойролцоогоор 600 гаруй хулгана аж төрөн, амьдран сууж байжээ.
600 хулгана дотор хэсэг бүлэг, анги давхарга үүсэн, нийгмийн тодорхой харилцаа гэмээр байдал бий болсон байна. Нийтэд хүртээмжтэй сул талбай ч өмнөхтэй харьцуулахад ямар нэг хэмжээгээр бага болжээ.

Чухам энэ үеэс эхлэн “гологдогсод” хэмээх бүлэг бий болсон ба энэ нь “энэ диваажинд” байр сууриа олж чадаагүй залуу хулганууд бөгөөд тэднийг хазуулсан ором, ноолорсон үс, цус гарсан байдал, гэмтэж уруулсан сүүл зэргээр ялгаж байв.

Диваажинд хулганы амьдрах хугацаа урт болсон ба хууччуул өөрийн байр сууриа хамгаалах учир залуу хулганууд шахагдан, тухайн нийгэмдээ адлагдаж “гологдогсод” бий болсон билээ.”

Гологдогсод” улам бүр хашааны төв рүү шахагдах ба сэтгэл санааны хувьд дарамтад орсон эдгээр хулгана дайчин, түрэмгий чанараа алдаж, өөрийн жирэмсэн эм хулганаа хамгаалах, нөхөн үржихүйн ажил хийхээ больж эхэлсэн. Харин ч өөр хоорондоо уралцах нь их болсон байна.

Ийм нөхцөлд төрөх дөхсөн эм хулгана тохиолдлын болон элдэв довтолгооноос хамгаалах хамгаалалтгүй болсноо мэдэрч, сандарч тэвдэж эхэлсэн ба удалгүй өөрсдөө маш догшин ширүүн зан гаргах боллоо. Гэхдээ энэ догшин зан чанараа гадагшаа биш харин дотогшоо буюу өөрийн зулзагануудад гаргаж, тэднийг урж тастан, идэх зэргээр авирлан дараа нь хашааны захын дээд хэсэгт тус тусдаа бүгэх болжээ.
Энэ бүхний үр дагаварт төрөлт эрс багасаж, нялх болон залуу хулганы үхлийн хувь огцом өслөө.

Удалгүй 4-р үе буюу Кэлхуны нэрлэснээр үхлийн хэсэг эхэллээ. Энэ үед бас нэг өвөрмөц бүлэг гарч ирсэн ба тэднийг “гангацуул” гэж нэрлэсэн байна. “Гангацуул” нь ямар нэг зүйлийн төлөө тэмцэлдэхгүй, зодолдож, алалцахгүй, нөхөн үржих сонирхолгүй, идэвхгүй амьдралаар амьдардаг хэсэг юм.

Тэд ууж, идэж, унтаж, өөрийн арьс үсээ цэвэрлэх гэсэн үндсэн ажилтай ба ямар нэг зөрчил, “нийгмийн үүрэг” гүйцэтгэхээс хол хөндий амьдарна. Гангацуул нь бусдаасаа илүү цэвэрхэн, ямар нэг зодоон цохионы ул мөр болох шарх шалбархайгүй байдгаас ийм нэртэй болсон ба тэд хувиа бодсон, өөрийгөө хайрлах нь дэндсэн тийм л нөхдүүд байв.

Цаг явах тусам эр эмийн ажил, орон байрын төлөөх тэмцэл... зэрэг бүх л юмнаас хол, ер нь өөрөөсөө өөр юу ч сонирхохгүй “гангацуул” болон хашааны дээд хэсэг, захад ганцаар бүгэх “ганц бие” эм хулганы тоо нэмэгдсээр удалгүй тэд ихэнх нь болж эхэлсэн байна.

Туршилтын төгсгөл хэсэгт хулганы дундаж нас 776 хоног болсон ба энэ нь нөхөн үржих чадвараа алдах дээд наснаас 200 хоногоор илүү юм. Нялх, залуу хулганы үхэл 100 % болж, жирэмслэх нь маш цөөрсөөр 0 % болж, нийт хулганы дунд гомосексуализм буюу ижил хүйстнээ эмлэх, урьд үзэгдээгүй догшин ширүүн авир гаргах, канибализм буюу нэг нэгийгээ идэх нь улам бүр газар авч байлаа.
Энэ бүхэн хангалттай хоол хүнстэй, амьдралын таатай орчинд болж байгаа гэдгийг бүү мартаарай.

Ингээд 1780 хоногийн дараа туршилтаа зогсоох үед хашаанд 112 хулгана үлдсэн байсан ба тэд бүгд нөхөн үржих чадалгүй болсон хөгшин хулгана байв. Туршилтын үр дүн тодорхой болсон нь ойлгомжтой байлаа.

3-р үеийн явцад цаашид сүйрэл болохыг урьдчилан ойлгосон Кэлхун өөрийн хамтран зүтгэгч Мардены хамт зарим нэг туршилт давхар хийж эхэлсэн ба хашаанаас “гангацуул” болон “ганц бие” эм хулгана нараас 4 хос, 8 хулгана сонгон авч шинээр байгуулсан хашаанд хийсэн байна. Энэ хашаа нь бас л амьдрах бүх л боломжоор хангагдсан, өргөн уужим зайтай байлаа. Гэтэл эрдэмтдийн хүлээж байсан тэр үйл явдал огт болоогүй бөгөөд “гангацуул” болон “ганц бие” эм хулганууд өмнөх хашаанд байсан зан чанараа тэр чигээр нь хадгалж байсан ба ямар ч нөхөн үржилт байхгүй учир энэ хашаанд байсан бүх хулгана хөгшрөн үхэж дууссан байна. Нэг бус нэлээд хэдэн ийм бүлэг байгуулсан нь бүгд л адилхан үр дүнтэйгээр дуусжээ.

Анх хамгийн багадаа 3840 хулгана ямар ч бэрхшээлгүйгээр амьдарч болох хулганы энэ диваажинд тавьсан 4 хос 8 хулгана ердөө л 2200 хүртэл өссөн ба түүнээс хойш тоо толгой нь огцом буурсаар 0 болсон нь энэ.

Туршилтын үр дүн, дүгнэлтийн тухай маш олон зүйл байдаг ч жирийн хүнд тэр дүгнэлт биш харин энэ өсөж үржин, дараа нь үхэж үрэгдсэн тэр процесс нь л сонин байх болов уу. Яагаад ч юм хулгана гэдгийг хүн гэдэг үгээр, хулганы тэр хашааг хүний нийгмээр сольж бодох хүн олон байгаа биз ээ.

Хулганы диваажин байгуулсан байтал тэр нь там болжээ. Магадгүй анхнаасаа диваажин биш там байсан юм болов уу? Эсвэл там диваажин хоёр ийм адилхан байдаг юм болов уу? Эсвэл...

ДОМОГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МӨН БАНКИР  RICHARD JENRETTE БАРИМТАЛДАГ 24 ЗАРЧИМ  Richard Jenrette нь 1959 онд WALL STREED-д о...
11/01/2019

ДОМОГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МӨН БАНКИР RICHARD JENRETTE БАРИМТАЛДАГ 24 ЗАРЧИМ

Richard Jenrette нь 1959 онд WALL STREED-д олон арван жил амьдарч ажиллахдаа DLJ буюу Donaldson, Lufkin & Jenrette нэртэй хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулжээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногын сүүлээр харамсалтайгаар 89 насандаа хорт хавдарын хүндрэлээр таалал төгсжээ. Тэрээр WALL STREED-ын зах зээлд олон жил амжилттай ажиллаж амьдрахдаа дараах өөрийн баримталдаг ширээний 24 зарчимаа үлдээжээ.

Тус жагсаалтаа тэрээр “What I Learned,” буюу Би юу сурсан бэ гэж тэмдэглэн үлдээсэн юм.
Уг жагсаалтаа тэрээр Өмнөд Кароланагийн Charleston дахь ойр дотны найз нөхөд гэр бүлдээ зориулж бичсныг нь одоо та бүхэндээ хуваалцья:

Тэрээр уг жагсаалтандаа Хэрхэн насан туршдаа аз жаргалтай амжилтанд хүрэх вэ? талаар өгүүлжээ.

What I Learned (How to Succeed)
(and have a Long and Happy Life)

- Өөрийн хийж буй зүйлээ үргэлжлүүл. Энэ нь л чиний хийх хэрэгтэй ганц зүйл - битгий бууж өг. Үргэлжлүүлэн хичээ. Туйлбаргүй нэгэн бүү бай.

- Таньд эрч хүч өгдөг тэр зорилгоо бүү үгүй хийгээрэй.

- Санаж ав ! Амьдралд заримдаа сайн найз заяадгүй юм.

- Та заримдаа өөрийн хүссэн тэр зүйлээ хангалттай авч чадахгүй.

- Найз нөхдөө бүү орхиорой. Ирээдүйд тэд чамд туслах болно.

- Үргэжл аз жаргалтай сайхан байхыг хичээ. "Чамд маш их баярлалаа" гэж хэлж бай.

- Үргэлж мэдээлэлтэй бай. "Суралцахаа бүү зогсоогоорой."

- Цаг ямагт суралц, боловсор. Гэрийн даалгавраа хий. Суралцахаа үргэлжлүүл.

- Бүх насны найз нөхөдтэй бол. Ялангуяа залуу

- Айдсаа даван туулах ганц л арга байдаг тэр бол бэлтгэх.

- Зарим зүйл дээр бардам бай! Тэднийг чамайг унагахад бүү зөвшөөр Хэрвээ оролдох л юм бол хоншоорийг нь зад өшиглө. Өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүл

- Ирээдүйгээ төлөвлөж бай! Хэрэв боломж гарвал боломжоо бүү алд.

- Хүмүүүс өөрчлөлт хийхэд үргэлж бэрхшээл тулгардаг. Харин бэрхшээл тулгарсан үед өөрийгөө өөрчлөр хэрэгтэй.

- Өөртөө анхаарал тавь. Цэвэр цэмцгэр хувцаслаж загвар чиг хандлагадаа анхаар. Энэ нь таныг бусад хүмүүст сэтгэл татам харагдуулна.

- Нэг асуудалтайгаа хэзээ ч бүү зууралд түүнээсээ сал, өөрийнхөө тав тухтай бүсээсээ гар, өөрчлөгд. Энэ нь хамгийн зөв шийдвэр.

- Заримдаа инээж бай. Гэхдээ үргэлж биш шүү.

- Шударга бай.

- Бүх хөрөнгөө нэг газар бүү төвлөрүүл эрсдэлээ тооц

- Гадаад хэл сайн сур.

- Боломжтой бол дэлхий давар аялаарай.

- Бусдын өмнө хэн нэгнийг бүү шүүмжил.

- Сайн ажилдаг нэгнээ мартахаа бүү мартаарай тэдэнд урам хайрал.

- Би алдах дургүй. Гэхдээ алдлаа гээд та ядуу болчихгүй.

- Хайртай нэгнээ үргэлж хайрлаж бай.

- Өөрийн гэсэн зарчимтай бай түүнийгээ яг таг дагаж мөрд.

- Том мөрөөдөлтэй бай.Гэхдээ жижиг мөрөөдлөө бүү мартаарай.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/

Ѳдѳр болгон оффис дээрээ ирдэг дэлхийн хамгийн хѳгшин тэрбумтанДэлхийн хамгийн хѳгшин 100 настай тэрбумтан 80 гаруй жили...
05/01/2019

Ѳдѳр болгон оффис дээрээ ирдэг дэлхийн хамгийн хѳгшин тэрбумтан

Дэлхийн хамгийн хѳгшин 100 настай тэрбумтан 80 гаруй жилийн карьерийн үр дүнд бий болгосон баялгаа тухтай эдлэх нь ямар ч тэрбумтны хийх зүйл билээ.

Гэхдээ Pacific International Lines компанийг үүсгэн байгуулагч Чан Юун Чун-ы хувьд гэртээ байх нь сонголт биш. Түүний хүү болох Тео Сион Сэн-д ѳѳрийхѳѳ захирлын албыг энэ оны эхээр шилжүүлж ѳгсѳн ч гэсэн 100 насалсан Сингапур хүн ажлынхаа оффис дээр ѳдѳр болгон ирэхийг зорьдог. Тэрээр, энэ нь миний зуршил гэдэгтэй бүрэн санал нийлдэг.

51 жил болсон Pacific International Lines компанид үзүүлсэн хувь нэмрийг үндэслэн түүнийг эрхэм хүндэт захирал хэмээн цоллодог. Чан хэлэхдээ “Би ѳдѳр болгон Сингапурт байрлах компанийн тѳвүүдээр орж гарч дотоод ажиллагаа, компанийн хэлтэс болгонд анхаарал тавьдаг.

“Би хийж буй ажил болон бүх зүйлээ ѳдѳр болгон тэмдэглэл дээрээ хѳтѳлдѳг.

Түүний хувьд энэ нь бодлоо идэвхтэй байлгахаас гадна, 1967 онд 2 ширхэг бага оврын хѳлѳг онгоцтой эхлүүлсэн компанитайгаа холбоотой байх арга зам юм. Тэрээр хэлэхдээ Би гэртээ үлдэж чаддаггүй. Учир нь би маш их уйддаг.”

Гэхдээ, дэглэм бол ердѳѳ л нэгэн хэсэг нь. Чан ѳѳрийн хүү болох Тео-д 18,000 ажилтантай дэлхийн топ 20-н далайн тээврийн компанийн нэгийг удирдахад нь зааварчилгаа ѳгдѳг. Тео аавтайгаа ѳглѳѳ болон ѳдрийн хоолны дараа уулзаж аавынхаа мэддэг зүйлээс хуваалцахаас гадна түүний удирдах арга барилын талаар ярилцдаг.

Удирдах арга барилын хичээлээс
Тео Pacific International Lines компанид тушаал дэвжих тусам аавтайгаа тогтмол зѳвлѳдѳх нь маш чухал үр дүнд хүргэж байсан бѳгѳѳд дарамттай нѳхцѳл байдалд ѳѳрийн ааш, авирыг удирдах арга барилаас суралцаж ирсэн.

Тео хэлэхдээ “Би залуу байхдаа арай ааш муутай байсан учир би илүү хатуу удирдагч байсан.” “Гэхдээ аав минь надад нэг зүйлийг заасан, Хятадаар бол ‘еи дэ фү рэн’ – энэ нь хүмүүс таныг дагахдаа таны эрх мэдэл, хүч чадал, эсвэл ширүүн хурц байдлаас шалтгаалахаас илүүтэйгээр таны шударга, ёс зүйтэй байдал болон чанараас болж таныг үнэнээсээ хүндлэх болон сонсохыг хэлдэг.

“Тиймээс ‘еи дэ фү рэн’ бол гүйцэтгэхэд маш хэцүү зүйл, гэхдээ би үүнийг алгуурхан сурч байгаа гэж боддог.”

Ялангуяа 2009 онд энэ нь маш чухал гэдгийг баталсан. Тухайн үед далайн дээрэмчид Зүүн Африкийн эргийн ойролцоох компанийн хѳлѳг онгоцыг барьцаалсан ба Тео-д тэрхүү асуудлын учрыг олох хариуцлага оногдсон. Энэ асуудал бүхэл бүтэн 75 хоногийн турш үргэлжилсэн ба тодорхой хэмжээний мѳнгѳ амласны эцэст хѳлгийн багийнхныг эсэн мэнд суллах баталгаа болсон.

Тео хэлэхдээ “Ямар ч бизнест, ялангуяа далайн тээвэрт маш их таамаглаж боломгүй асуудлууд байдаг.” “Улс тѳрийн асуудал, техникийн асуудлууд, ослууд гэх мэт. Асуудал үүссэн тохиолдолд сэтгэл санагаар хямрах эсвэл бухимдах нь ямар ч тус болдоггүй. Тиймээс, тайван байх нь түүнээс суралцсан зүйл бѳгѳѳд одоо ч гэсэн түүнээс суралцсаар л байна.

Чан-ы хувьд маш удаан хугацааны турш албан тушаал дээрээ сэтгэл дүүрэн ажиллахад түүний хандлага чухал нѳлѳѳ үзүүлсэн байх магадлалтай юм.

“Би хэзээ ч сэтгэл хѳдлѳлѳѳ алддаггүй, алдаж ч болохгүй. Уурлах эсвэл бухимдах үед ѳѳрийгѳѳ удирдах ямар ч боломжгүй болдог.”

Эх сурвалж; CNBC: http://bit.ly/oldest-billionaire

Хувьцааны богино хугацааны хэлбэлзлийг бүү хайхар. Питер Линч хѳрѳнгѳ оруулагч нарт зѳвлѳхдѳѳ урт хугацаанд хѳрѳнгѳ оруу...
24/12/2018

Хувьцааны богино хугацааны хэлбэлзлийг бүү хайхар.

Питер Линч хѳрѳнгѳ оруулагч нарт зѳвлѳхдѳѳ урт хугацаанд хѳрѳнгѳ оруул гэж хэлдэг. Ѳѳрѳѳ ч тэгсээр ирсэн. Харин урт хугацааны хѳрѳнгѳ оруулалтын олон давуу байдлыг бий болгодог. Энгийн жишээ хэлэхэд хүмүүс хѳрѳнгѳ оруулалт хийхдээ урт хугацааны хэлбэлзэд ѳртѳмтгий байдаг. Ѳѳрѳѳр хэлбэл авсан үнээс нь ханш нь буухад тэдгээр нѳхдүүд хувьцаагаа зарчихдагт хамаг учир нь байгаа юм. Тиймээс хувьцаанд хѳрѳнгѳ оруулсан бол богино хугацааны хэлбэлзлийг бүү хайхар гэж хэлжээ.

Энгийн хувьцаанаас ихээхэн хэмжээний ашиг олж болно. Зарим хүмүүст танигдаагүй олон компанийн хувьцаа байдаг. Тэдгээр компани нь хамгийн ѳндѳр буюу түргэн ѳсѳлт үзүүлдэг бѳгѳѳд та хамгийн их ашиг хийж болно. Энгийн компанийн хувьцааг яаж олох вэ? Гэвэл Питер Линчийн "10 дахин ѳсѳх компанийг отох нь" гэсэн бүлгээс илүү ихийг мэдэж болно.
Энгийн хувьцаанаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээж болно.
Энэхүү энгийн хувьцаа нь хамгийн ѳндѳр ѳсѳлт үзүүлдэг ч гэсэн хамгийн их алдагдал ч хүлээж болно. Тиймээс хѳрѳнгѳ оруулагч нар судалгаа шинжилгээ сайн хийх нь энэхүү эрсдлээс хамгаалдаг.

-Хѳрѳнгѳ оруулалтын магнатууд номноос...

Энэхүү номны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл:
http://www.dialogue.one/book/98

Сингапур газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 190-д ордог. Малайзын хойгийн өмнөд хошуунд орших арлаас бүрдсэн нутагтай Зү...
19/12/2018

Сингапур газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 190-д ордог. Малайзын хойгийн өмнөд хошуунд орших арлаас бүрдсэн нутагтай Зүүн өмнөд Азийн хот улс юм. Газар нутаг нь Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүрдэнэ. Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

Баячуудаараа дэлхийд толгой цохино

Сингапур Ази дахь саятануудын тоогоороо тэргүүлдэг. Арван айл өрх тутамд нэг саятан байдаг гэж Бостоны дэлхийн баялагийн тайлан хөтөлдөг компанийн судалгаанд дурьдагджээ. Дотоодын нэг хүнд ногдох нийт бүтээгдэхүүн нь дэлхийд тэргүүлэх 61,577 ам.долларт хүрдэг. 256,000 ам.доллар давсан орлоготой иргэдээс 20%-ийн татвар авдаг аж. Энэ бага татварын систем нь бусад орны хөрөнгөтөнгүүдийг Сингапур руу татдаг байна. Мөн гэмт хэрэг болон байгаль орчны бохирдол хамгийн бага оры тоонд ордог.
Далайн боомт нь олон улсын баячуудын хувьд усан онгоцуудаа тавих аюулгүй орчинг бүрдүүлдэг учир дэлхийн хөрөнгөтнүүд Сингапурын иргэншилтэй болохыг эрмэлздэг ажээ. Үүний нэгэн тод жишээ гэвэл Америкийн иргэншлээ Сингапурынхаар сольсон Фэйсбүүкийн үүсгэн байгуулагчдийн нэг Эдуардо Саверин юм. Тэрээр 2011 онд Сингапурын иргэншил авч ойролцоогоор 700 сая ам.долларыг татвараас чөлөөлөгдөж байжээ.

Ѳвөрмөц машин өвөрмөц үл хөдлөх хөрөнгө

Том хөрөнгөтнүүдийн тоог даган үнэтэй, загварлаг, супер машины тоо өндөр гарна. Тэднийг байршуулах орон зайг бас нягт нямбай бодож тооцжээ. Жишээлбэл, Хэмилтон Скотт барилгын иргэд машинтайгаа шууд орон сууц руугаа орох боломжтой. Баячуудын машин нь тэдний хувьд гэрийн театр, хоймортоо тавьдаг урлагийн бүтээлүүдтэй нь адил чухал орон зайг эзэлдэг байна.
Супер машины зөвхөн эрхийн гэрчилгээ авахын тулд 84,000 Сингапур доллар буюу 63,244 Америк доллар төлдөг (Үүнээс гадна машиныхаа өөрийн өртөгийг мэдээж төлсөн байна). Ингэж их хөрөнгө оруулалт хийсэн баячууд машинаа гэртээ тавьж гангарахыг хүсдэг нь ойлгомжтой биз.

Зочид буудлууд дахь тансаг усан сангууд

Дэлхийн шилдэг зочид буудлуудад сэтгэлд багтамгүй хэт ганган гэмээр усан сангууд байдаг. Харин Сингапурын сүрлэг зочид буудлууд дахь усан сангууд тэдний "аварга" нь билээ. Тэнгэр баганадсан Марина Бэй Сэндс зочид буудлын дээвэр дэх усан сан нь сансрын хүлэг мэт барилгын дээгүүр цэнхэртэн туяарна. 57 дугаар давхарт баригдсан энэ усан бассейн нь дэлхийн хамгийн өндөрт байрладаг усан сан юм. 150 метрийн урттай энэ бассейн нь Олимпийн танхимийн усан сангийн хэмжээнээс гурав дахин урт.
Усан санд зөвхөн зочид буудалд байрлагсад л ордог гэнэ. Бусад хүмүүс билет авч бассейныг сонирхоно. Гэхдээ усанд орохгүй, бассейны хажуугаас хотыг харж болох юм. Ихэнх хүмүүс сэлдэггүй зүгээр л хөвсөн шигээ мөн зураг даран усан санд цагаа өнгөрүүлдэг нь бага зэрэг харамсалтай.

Хүүхэд наснаасаа $100-той эхэлсэн Уоррен Баффет аль хэдийн $82.5 тэрбумтай болсон. Энэ бүхэн нь таны их мѳнгѳтэйд биш, х...
17/12/2018

Хүүхэд наснаасаа $100-той эхэлсэн Уоррен Баффет аль хэдийн $82.5 тэрбумтай болсон. Энэ бүхэн нь таны их мѳнгѳтэйд биш, харин танд буй мэдлэгт байгаа юм. Хэрэв та ѳѳрийгѳѳ хѳгжүүлж, хичээн ажиллаж, мѳн тасралтгүй суралцаж чадвал хѳрѳнгѳтэй болоход танд ямар ч саад байхгүй билээ.

Address

Ulaanbaatar
210 ###

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Business Symphony posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share