SEE.MN

SEE.MN ЗАЛУУСЫН ИНДЭР

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэТулг...
09/07/2025

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт 4 автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баяр наадмын өдрүүдэд үйлчлэх галт тэргээр Давааны зөрлөг хүртэл зорчсон иргэд нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлээр үйлчлүүлж Хүй 7 худаг хүрэх боломжтой. Мөн богино эргэлтийн БЭ:7 чиглэлд авто зогсоолд автомашинаа тавьсан иргэд Хүй 7 худгийн төв зогсоол хүртэл үйлчлүүлэх боломжтой юм.

Хүй 7 худаг дахь наадамчин олонд зориулан долоодугаар сарын 10-13-ны өдрийг дуустал “Хүй:7-2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд таван их багтаамжийн автобус, долоодугаар сарын 11,12-ны өдөр “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг” чиглэлд 10 автбус тус тус үйлчилгээ үзүүлнэ

Түүнчлэн долоодугаар сарын 11, 12-ны өдөр Улаанбаатар хотын бүх суурьшлын цэгээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх боломжоор ханган, нийт 45 чиглэлийн 271 тээврийн хэрэгсэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоол хүрэх төлөвлөлтийг боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Өөрийн оршин суудаг суурьшлын бүсээс Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв хүрсэн иргэд богино эргэлтийн БЭ:1 “Мишээл сити-Төв цэнгэлдэх /Хурд хороолол/, БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх /Суруга/” чиглэлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ: Монгол Улсын Их хурлын гишүүн Пүрэвийн Батчимэг танд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр ша...
08/07/2025

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ: Монгол Улсын Их хурлын гишүүн Пүрэвийн Батчимэг танд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдаж байгаад халуун баяр хүргэе.
Монгол төрийн төлөөх, Монгол хүн бүрийн төлөө ажиллаж буй их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. Хүндэтгэсэн Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба

📌СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАРИГДАЖ БУЙ "НОГООН НУУР 1008” АЙЛЫН ОРОН СУУЦАНД ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА, УРЬДЧИЛГАА АВНА ГЭХ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ...
08/07/2025

📌СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАРИГДАЖ БУЙ "НОГООН НУУР 1008” АЙЛЫН ОРОН СУУЦАНД ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА, УРЬДЧИЛГАА АВНА ГЭХ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭНД ИТГЭЖ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ИРГЭДЭД АНХААРУУЛЖ БАЙНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа ““Ногоон нуур 1008” айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа орон сууцанд “... ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА, ХУДАЛДАН БОРЛУУЛНА, УРЬДЧИЛГАА АВЧ, ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ ХИЙНЭ ...” зэрэг ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байгаа тул энэ худал, ташаа мэдээлэлд итгэж, ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч П.Бадарч: Би нэг л зүйлийг захимаар санагддаг. Эх орноо л сайхан хай...
08/07/2025

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч П.Бадарч: Би нэг л зүйлийг захимаар санагддаг. Эх орноо л сайхан хайрлаж байгаарай. Эх орон гээд л нэрлээд байгаа болохоос биш яагаад "орон" гэдэг үгийн өмнө "эх" гэдэг үг байдаг учрыг бүү мартаарай...Эх орноо хайрлана гэж хэлний үзүүрт гарч байдаг үг биш зүрхний угт байдаг. Тийм л хайрыг "эх орноо хайрлах "гэж нэрлэдэг юм шүү. Үүнийг л бүү мартаарай... 🇲🇳🇲🇳🇲🇳

Жүжигчин Рагчаагийн Анхням Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
08/07/2025

Жүжигчин Рагчаагийн Анхням Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ

НИЙСЛЭЛД 39 БАЙРШИЛД АВТО ЗАМ, 1.5 КМ ГҮҮРИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙНА Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит IV хуралда...
08/07/2025

НИЙСЛЭЛД 39 БАЙРШИЛД АВТО ЗАМ, 1.5 КМ ГҮҮРИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит IV хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Нийслэлд хэрэгжүүлж байгаа улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 5.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгааг танилцууллаа.

Улаанбаатар хотод 83 байршилд авто зам шинээр барих, 1231 км авто замд арчлалт хийх, 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 39 байршилд 81.7 км авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна.

Олон сайхан дүрээрээ түмэн олноо танигдсан жүжигчин Д.Бямбацогт МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ. .mn
08/07/2025

Олон сайхан дүрээрээ түмэн олноо танигдсан жүжигчин Д.Бямбацогт МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ.

.mn

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. .mn
08/07/2025

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

.mn

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хув...
08/07/2025

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохи...

ФОТО: НИТХ-ын ЭЭЛЖИТ IV ХУРАЛДААН  2025.07.08
08/07/2025

ФОТО: НИТХ-ын ЭЭЛЖИТ IV ХУРАЛДААН

2025.07.08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нар...
08/07/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, ард иргэд хоорондын ган бат найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон Улс, Японы ард иргэд халуун дотно, сэтгэл шингэсэн тууштай дэмжлэг үзүүлж ирсэнийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцлов.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцож буйг ард иргэд талархалтай хүлээн авч буйг тэмдэглэв.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар элгэмсгээр хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа буюу 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр мөн халуун дотно хүлээн авч байсныг талархан дурслаа. Энэ удаа Эрхэм дээд Хатан Масако-гийн хамт төрийн айлчлал хийж, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, зан заншилтай илүү ойр танилцаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотно түнш Япон Улстай хамт дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хүн төрөлхтний амар амгалан, бүс нутаг, даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө буйгаа нотоллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улс, Японы ард иргэд тууштай дэмжин, хүүхэд, залуучуудыг Японд сургах зэргээр хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар дэлхий ертөнц, байгаль орчин, ялангуяа чандмань эрдэнэ болох усыг хайрлан хамгаалж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэдэгт санал нийллээ. Энэ чиглэлээрх аливаа үйл ажиллагаа, түүний дотор Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цэнгэг усаа хамгаалах “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, гарах үр дүнг онцоллоо.

2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Япон Улсаас дээд, өндөр түвшний төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

“Осака-Кансай Экспо-2025” үзэсгэлэнд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, уг үзэсгэлэн болон 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Осака хотноо болох Монгол Улсын “Үндэсний өдөрлөг”-өөр дамжуулан япон, монгол иргэд харилцан ойлголцлоо улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2019 онд “Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”, 2022 онд тохиосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулзан, халуун дотно яриа өрнүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.

Фото: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
08/07/2025

Фото: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Address

Ulaanbaatar

Telephone

+97690109038

Alerts

Be the first to know and let us send you an email when SEE.MN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SEE.MN:

Share