TV6 Mongolia

TV6 Mongolia Уул уурхай, байгаль орчны төрөлжсөн суваг. TV6 Mongolia

Загвар өмсөгч, фитнесийн тамирчин С.Эрдэнэцогт бурханы оронд заларчээ. Тодруулбал, түүний дүү “Саяхан нэг видеогоор ярих...
06/09/2026

Загвар өмсөгч, фитнесийн тамирчин С.Эрдэнэцогт бурханы оронд заларчээ.

Тодруулбал, түүний дүү “Саяхан нэг видеогоор ярихад удахгүй уулзъя гэж байсан ш дээ. Ямар хатуу юм бэ. Харамсалтай байна аа. Ах минь унахад нь бүгд дэвсэж байсан. Энэ их стресс бүхий л гомдол нийгмийн үзэн ядалтыг даасангүй дээ. Ийм зүйл болно гэж санасангүй. Ах минь хайртай шүү. ” гэжээ
УМ МА НИ БАД МЭ ХУМ🙏

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яв...
06/09/2026

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
🟢Эрэн сурвалжлах ажиллагааны явцад “…амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон…” байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна.
🟢 Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үргэлжлүүлэн явагдаж байна.

“Гачуурт”-ын Л.Чинбат машинаараа адуу дайрч, өөрөө эмнэлэгт хүргэгджээСЭЦГ: Сэлэнгэ аймаг: "Цагааннуур сумд төв зам дагу...
04/09/2026

“Гачуурт”-ын Л.Чинбат машинаараа адуу дайрч, өөрөө эмнэлэгт хүргэгджээ
СЭЦГ: Сэлэнгэ аймаг: "Цагааннуур сумд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө" гэсэн мэдээллийг 09-р сарын 01-ний 23 цагийн орчимд авч шалгахад: Л.Ч /эр.64н/ нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

ГЕГ: “МОНЖУРА” ТАРИАГ ИХ ХЭМЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭЧингис хаан олон улсын...
03/09/2026

ГЕГ: “МОНЖУРА” ТАРИАГ ИХ ХЭМЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нарита–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрлээ.
Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1,483 ШИРХЭГ тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүллээ.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм.
Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.
Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хулгайлах, залил...
01/09/2026

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэжигтэй этгээд 18 настай, эрэгтэй “Г” нь уг үйлдийн аргаар 6 удаагийн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

31/08/2026
🔬 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГООГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮ...
31/08/2026

🔬 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГООГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA СПЭКТ/КТ оношилгоог Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай оношлох эмнэлзүйн шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ.
🔬 ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдэд илүү өвөрмөц илэрдэг PSMA уурагтай холбогдон, хавдрын голомт болон үсэрхийллийг дүрслэн илрүүлэхэд ашиглагддаг орчин үеийн цөмийн оношилгооны арга юм.
✨ Шинэ технологийг нэвтрүүлснээр:
✅ Хавдрын голомт болон үсэрхийллийг илүү нарийвчлалтай илрүүлж, үнэлэх
✅ Өвчний үе шат, тархалтыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх
✅ Оношилгооны үр дүнд үндэслэн эмчилгээний тактикийг оновчтой төлөвлөх
✅ Харьцангуй бага өртөгтэй, хүртээмжтэй цөмийн оношилгооны аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх
✅ Цаашид ¹⁷⁷Lu-PSMA радиолиганд эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай оношилгооны үндсэн суурийг бүрдүүлэх
🏥 Энэхүү технологийг Монгол Улсад нутагшуулснаар түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдэд орчин үеийн цөмийн оношилгооны тусламж, үйлчилгээг эх орондоо хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн хамт олон орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эмнэлзүйн практикт нутагшуулан хөгжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаагийн жишээ юм.

27/08/2026

"Ирээд ажлын байртайгаа танилц" гэхээр нь өмсөж явсан хувцастайгаа яваад очсон нь буруудлаа

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өрөөнд түүний туслах гэх эмэгтэй бичлэг хийж буй дүрс бүхий бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. Уг бичлэгт Б.Найдалаа сайдын туслах гэх эмэгтэй ажлаа танилцуулъя гэхдээ хөгжилтэй байдлаар, та миний бичлэгийг хийгээд өг гэж байгаа нь "төрийн албан хаагчийн ёс зүй ямар түвшинд хүрснийг харууллаа" хэмээн олон нийт шүүмжилж байна.

25/08/2026

Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр авто машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг нийтлэгдсэн.

Тус үйл явдал нь энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, цагдаагийн байгууллагад “Нисдэг машины хойд талд бусдад зодуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “С” нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б”-тэй маргалдаж, биед нь халдсан байна.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн.

24/08/2026

Опозит хамтлагийн дуучин Энэрэл: “Хосын харилцаа хүндхэн байсан” гэх бичлэгээ нийтэлжээ

Опозит хамтлагийн дуучин Энэрэл цахим хуудсаараа дамжуулан хувийн амьдралтай холбоотой анхаарал татсан бичлэг, мэдээлэл нийтэлжээ.

Тэрбээр өөрийн найз охин Т-д хүчирхийлэлд өртөж буй дүрс бичлэгийг нийтэлж, хосын харилцаа нь өнгөрсөн хугацаанд хүндхэн нөхцөл байдалтай байсан талаар дурдсан байна.

Харин түүний нийтлэлд нэр нь дурдагдсан, олонд танигдсан өмгөөлөгч Батбаяр агсаны охин Ариунзаяа уг асуудлын талаар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, Энэрэлийн бичсэн зүйлсийг нотлон ярьжээ.

Ийнхүү хоёр талын харилцаа болон хүчирхийллийн талаарх мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татаж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөөд байна.

Address

TV6
Ulaanbaatar
15141

Telephone

+97677176666

Alerts

Be the first to know and let us send you an email when TV6 Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TV6 Mongolia:

Shortcuts

Share