Tsakhim News Agency

Tsakhim News Agency Tsakhim news agency

28/03/2024
ДАРХАН-УУЛ: Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүйДархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 28. ...
28/11/2023

ДАРХАН-УУЛ: Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 28. Аймгийн засаг дарга төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

2022 онд төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байсан бол энэ удаад албан хаагчдын сайн дурын үндсэн дээр зохион байгуулах боломжтой аж.

Түүнчлэн ААНБ, анги хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэдэг арванхоёрдугаар сард пиротехникийн хэрэгслийн хэрэглээнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүүхдийн бэлэг, хүлээн авалттай холбогдуулан хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээУлсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байн...
28/11/2023

ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2023.11.28/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б. Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэснийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мэдэгдээд, товч намтрыг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр нь 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.D), 2008 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга, 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: Parliament.mn

16/08/2023

Таны улс төрийн боловсрол хэр вэ?
Төлөөллийн ардчилал гэж юу вэ?

Өнөөдөр хүрээ цам Даншиг наадам болж байна.
05/08/2023

Өнөөдөр хүрээ цам Даншиг наадам болж байна.

27/07/2023
Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртэв.🤼‍♀️🥉“Улаанбаатар-2023” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээ...
18/07/2023

Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртэв.🤼‍♀️🥉

“Улаанбаатар-2023” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.

Харин хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Йорданы Какиш Яараг 3:0-ээр ялж монголчуудаа баярлуулж, багийнхаа медалийн тоог нэмлээ.

Цэвээнжалбын Бортолгой. Маршалын анхны гэргий, 1883 онд төрсөн, өөрөөс нь 12 насаар эгч. source: Sogoo
18/07/2023

Цэвээнжалбын Бортолгой. Маршалын анхны гэргий, 1883 онд төрсөн, өөрөөс нь 12 насаар эгч.

source: Sogoo

Баяр наадмын өдрүүдээр бүртгэгдсэн гамшиг, ослын тоо.Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой аялана уу.
18/07/2023

Баяр наадмын өдрүүдээр бүртгэгдсэн гамшиг, ослын тоо.
Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой аялана уу.

🥣Гурвалжин будааг чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн сайн.    Гурвалжин будаанд агуулагдах уураг бас цардуулын а...
18/07/2023

🥣Гурвалжин будааг чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн сайн.

Гурвалжин будаанд агуулагдах уураг бас цардуулын агууламжын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү байдаг байна. Тариа гурилтай адил хэмжээний цардуулын агууламжтай.
Ашигтай агуулагдах нүүрс ус, төмөрлөг мөн цайрын байгалийн агууламж өндөр нь хүний бие дэх цусны амин дэмийг бүрэн нөхөх боломжтой юм.
Амин дэмийн бүтцэрээ ч тэр байх ёстой 8 амин хүчлийн 3 нь (лизин, треонин, триптофан) гурвалжин будаанд байдаг нь хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой амин дэмүүд буюу тэжээлийг нөхөх асар ашигтай бас боломжтой.
Гурвалжин будаа нь 70-80 хувь цардуулыг агуулдаг бөгөөд ходоодонд орохдоо глюкоз болон хувирдаг нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэх нь нэн сайн.

🥦Брокли юунд тустай вэ? 1. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй– Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөнд...
18/07/2023

🥦Брокли юунд тустай вэ?
1. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй– Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броклиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм. Броклид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг байна
2. Харшилд тустай– Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол гэх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броклигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
3. Цатгалан мэдрэмж төрүүлдэг– Энэ нь хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүдэд хэрэгтэй. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг брокли идсэн байхад оройн хоол хүртэл өлссөн мэдрэмж төрдөггүй байна.
4. D витаминийг нөхдөг– Броклиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
5. Нүдний хараанд сайн нөлөөтэй– Броклид лютейн болон зеаксантин гэх хоёр бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найрлагад ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол брокли чихэргүй байдаг.
6. Сайхан арьстай болоход тусална– Броклиний найрлагад байдаг глюкорафанин гэх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ.
7. Зүрхний өвчинд тустай– Өмнө дурдсан лютейн гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
8. Уургаар баялаг– Броклиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броклид гурван грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг байна.
9. Булчингийн агшилтад сайн нөлөөтэй– Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм.
10. Ясанд тустай– Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг “жижиг'' броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ.

source: MNB

"Чангаанзны" ач тусЧангаанз нь олон төрлийн амин дэм агуулдаг тул эрүүл мэндийн жимс хэмээн нэрлэгддэг.-Кальци, төмөр их...
18/07/2023

"Чангаанзны" ач тус

Чангаанз нь олон төрлийн амин дэм агуулдаг тул эрүүл мэндийн жимс хэмээн нэрлэгддэг.
-Кальци, төмөр их хэмжээтэй агуулдгийнхаа хувьд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдэд их хэрэгтэй.
-Цус багадалттай хүн өдөрт 100 гр чангаанз идэхэд 250 гр элэг идсэнтэй тэнцэх хэмжээний төмөр авч чадна.
-Биеийн ерөнхий байдал сэргээх тэжээллэг хүнсний зориулалтаар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд өдөрт 100-150 гр хатаасан чангаанз идэхэд хангалттай.
-Калиар баялаг тул зүрх судасны дутагдалтай хүмүүст мөн тустай.
-Фосфор, магни ихтэй учраас тархины үйл ажиллагаа сайжруулна.
-Кальци ихтэй учраас мэдрэлийн судлын булчин сэргээнэ.
-Магни ихтэй тул артерийн даралт бууруулж түүнийг хэвийн хэмжээнд барихад тустай. Тийм ч учраас даралт ихэсдэг хүмүүст чангаанз их идэхийг зөвлөдөг.
-Ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн үед тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул ходоодны өвчинд чангаанз хандалж уух сайн.
-Чангаанзны шүүс нь ходоодны хүчиллэгийн үзүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгаж бүдүүн гэдэсний үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлнэ.
-Чангаанз шээс сайн хөөдөг тул хаван хөөнө. Найрлага дахь калийн хэмжээ нь түүн дэх натрийн хэмжээнээс 11 дахин их. Иймд шарх болон хавангийн үед чангаанзны шүүсийг хооллохын өмнө болон хойно 70-80 граммаар хоногт 6-7 удаа ууна.

Address

Ulaanbaatar
11000

Telephone

+97677321111

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsakhim News Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share