NNN.MN National News Network Agency

NNN.MN National News Network Agency Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from NNN.MN National News Network Agency, Media/News Company, Соёлын Төв Өргөө, Ulaanbaatar.

САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА.. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 202...
16/05/2024

САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА
.. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.
Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.
Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

28/01/2023

УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-ын даргаар сонгогдлоо

28/01/2023

Монгол Улсын төрийн дуулал Ганбаатарын Ариунбаатар
Sho Haku
Хакухо таван том амжилтыг Гиннесийн номонд бүртгүүлсэн нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 45 түрүүлсэн, мэргэжлийн сумод 1187 давсан, дээд зиндаанд 1093 давсан, 16 удаа дээд зиндаанд уналгүй түрүүлсэн.

26/01/2023

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫГ СОНГОХ СУНГААНД ДОЛООН НЭР ДЭВШИГЧ БҮРТГҮҮЛЛЭЭ
Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны намрын #ХААЛТЫН хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж АН-ын даргын сунгаа болон XVI Их хурлын тов зарлах тухай асуудлуудыг хэлэлцэж баталсан. Хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан намын даргын сунгаа”-г зарласан.
Тэгвэл өнөөдөр Х.Алтанхуяг даргатай Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос Ардчилсан намын даргын сунгааг зарлаж нийт долоон нэр дэвшигч бүртгүүлснээр 21:00 цагаар тасалбар болгож хаалаа.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүллээ.
Дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм.

Яллагдагч Б.Ганхуяг нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Таван толгойн орд газарт хөрс х...
26/01/2023

Яллагдагч Б.Ганхуяг нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч, улмаар хахуульд авсан мөнгөөрөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулжээ!
Тэрээр мөн дээрх албан тушаалд ажиллаж байхдаа өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна! Тэрээр тухайн оффисоо бусдад түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогджээ.
Мөн Б.Ганхуяг нь хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Дээрх үйлдлээс гадна Б.Ганхуяг нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан гишүүд
20/01/2023

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан гишүүд

АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат "АН-ын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг…УИХ-...
19/01/2023

АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат "АН-ын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг…

УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг. “ҮБХ-ны 1/3 нь санал гаргаж болдог. Уг саналыг ҮБХ-ны дарга болон АН-ын даргад гаргах ёстой. Үүний хариуг 14 хоногийн дотор өгдөг журамтай. Энэ процесс алга болжээ. ҮБХ 315 гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар эрх бүхий 254 гишүүнтэйгээр үйл ажиллагаа […]

УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг намын дарга, улс төрийн зөвлөлөөс зарладаг. “ҮБХ-ны 1/3 нь санал гар....

18/01/2023

Л.Оюунхорол: Дэлхийн 156 орон казинотой болж эдийн засаг нь хөгжин тоглоомын орлогын дээд амжилтуудыг тогтоож байна

18/01/2023

Ц.Элбэгдорж: Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чаднаа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй. Цэг..

Address

Соёлын Төв Өргөө
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when NNN.MN National News Network Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share