Amy S

Amy S Artist

14/10/2025
Toli-Amy S / DARK MOON album/
14/10/2025

Toli-Amy S / DARK MOON album/

Lyrics-Amy SVideoMix master

14/10/2025
Замдаа
09/10/2025

Замдаа

07/10/2025

Enough is enough

05/10/2025

DARK MOON

04/10/2025

Edeer oroldwol ewdehiin temdeg
Ehnereer oroldwol salahiin temdeg
Ern l zuer bga ymar….

01/10/2025

Artist ийн солиорол бол үйлдэл хийхгүйгээр фантайзаар хийсвэрлэн орж, эхлээ ч үгүй байхдаа үйлийг ургуулан үр дүнгээ хараад дуусгацан байж магадгүй.
Өөр талаас нөгөө талынхаа мэдрэмжид орж өөртөө уусгасан байж ч магадгүй.
Дүрдээ итгэсэн байхдаа ямар энерги руу орсноороо удирдагдуулан адил шинжийг гаргаж тольдуулна.

Эцэст нь өөрөөсөө цэвэрлэж даган холбирсон энергийн урсгалыг гарган, Жинхэнэ өөртэйгөө үлдэх бодит байдал руугаа орон газардах.
Дүрээсээ гарах процесстой.

30/09/2025

Энерги хувирамтгай. Тэдний зан урвамтгай.
Мэдрэмжийг ашиглаж нэг өнцгийг бүтээнэ.
Тохиолыг ашиглаж бүтээл туурвина.

Нэг л өгсөн оч фантайзаар хорвоогийн нэг өнгийг тодруулна.
Толь шиг тусгаж эрээчинэ.
Хонь шиг туугдах мэдрэмжийг
Морь шиг сойж нум шиг татна.

Гол дүрд өөрийг тавьж үзэж үнэмштлээ орсон
Хорогдол үгсийн дэлгэн мэдрэмжийн хуваалцсан
Би эсвэл тэднийх гэдгийг ялгахгүй болтлоо орж дүрдээ итгэнэ
Үзсэн кино үрэгдсэн мэдрэмжийн үүрмэгээс түүж өмнөөс нь өөрийн хувилбараар ярьсан
Хэнд ч нээж өгөөд явуулсан аураг нь өөрийн мэт тэмтэрч үзмэрч шиг урсгана.
Үзэл дуусмагц өөрөөсөө цэвэрлэж дуусгана үлдээхгүй бүх наалдацыг!!!!

Халуун бие хулжиж төөнүүр шиг харшилна
Хэт тэрслэх мэдрэмжийг өөртөө шингээхийг цааргалав.

Amy S

27/09/2025

Bi zarimdaa zurchmuur bdg tushij orhidog buh huleesiig
Bi zrimdaa hurtmeer bdg ur dund garah ersdeliig
Bi zarimdaa eserguutsdeg chigluuleg zam hashiltiig
Bi zarimdaa tsumulmuur bdg burhuul hamgaalalt musun tsaizaa

Ugugdul beleg bish haraal shig sanagdah ue bdg
Medremj bur uneniig medeh j tuhtai hudaldaa bugmeer bdg
Ghdee chadahgui bizdee ter zamiig haadag
Ghdee tushdag huliig min barij changaah mah tsusand min
Gdeel bi teden shig shuumjlehguiger duraaraa baih ym san zarimdaa
Gemgui met melzehiig suns min harin jigshih biz

Haruuldag gatsaa burt hajuudah ergelt zamiig
Hetsuu ym shig sanagdana ghde haramgui ugdug shimiig

Ene zarimdaa haraal shig ugugduliig urj duusgah gj bi hahaj tsatsaj
Ene nowshiin snagdah aldaa shig nuhtsul bdliig shataaj dorn ustgamar

Ene buhen zoloistoi
Ene buhen horio tseertei
Ene buhen hashilt ihtei
Ene buhen bas n/daldiin met

Heleed uzheer sandarch bn ted
Heleh yosguigee gargasan uetei
Itgeltei bhiin zutgeltei melzehiig
Henii hajuud huchilj bga we

Zutgeed boldog bol zutgeech
Zulgeed ungu orohgui mur chin
Zuruud ulugching chi tsaanaa bs jadlah hatguur bdgiig medhuu
Zuwiin utgiig haanaas bi batlah we!!!!!!!!!!!!!

Yaaj bolod bdim be ene buteesen zuwshuursun tamdaa
Yaaj galzuurahgui bhiig heled uguch nada
Yaaj taiwan ineehin ene gajuudald bugluruld
Yanginasan haruulsalaas aihgui heew neg….

Bachuural tarchlaanii onoshiig olohgui yraglagdana
Het dawharlasan olon gajuudlaas aliig n songohoo medehgui ergeldene
Haashaa nylzaahiin ene buhimdalaa
Yaaj gadagshluulhiin ori tawisan hashigchaaniig

Gargaad l baiwal garaad l bdiin
Gargahgui udahaar oroldood bhin
Gatsaa buriig shulger tosolj zuululsiin
Gadaad bas dotood ertuntsiig murgulduulj asaasan muriidiig

Hen gedgee medeegui ... jil
Hel amaa biluudsen massiig
Hell gej tsololood bas yaahin
Ted bhgui bol bi bas yaahin

9 Tsagaan husel l bieleg
Erun har husliig uzgeeree siichij ugui hiine.

Amy cursed S

27/09/2025

Мэдрэмжийг урлаг болгох гэж эхлэсэн ч
Мэдрэмжээсээ зугатаах хөнгөрөх донтолт болгосон байна
Хичнээнийг нэрж гаргаад ч хамаагүй нимгэрч урсгаж хөнгөн амьсгалмаар байна.
Хэсэгхэн хүнд дараад л
Нэг мэдэхнээ тэвчишгүй мэт гашууран зангирахад
Гартаа үзэг цаасаа сийчүүлэн
Ам өлдөс амьд үлдээх гэж
Дэвтэртээ орооцолдсон энгэрээсээ утас татлан эрчилсэн.

Хэзээдээ ингэтлээ цуглараа вэ
Хэзээнээс эхлэсэн буглараа вэ
Ханз татан яраа вэ
Ангаж цангатлаа цуцаа вэ

Энэ үнэн гэж үү
Гүндээ сорогдох мэт хаа хүрэх уналтыг мэдрэх бол
Эргэж дурсахдаа юу сурсанаа талархах бол
Одоогоор яаж зөвөөр анагаах вэ
Оногдох ёстой өнгөрсний үйлийн зөрүү бол

Амьдралын амт нь багахан гашуун байвал яахуу
Амралтаар гиюүрсэн нь багахан зовлон болох нь яах бол
Эргэцүүллийг минь эрж уншсан нэгэн элийрэл гэж зүхэх нь
Эндүүрсэн бишрэл нь бол яах бол

Хамаагүй ээ би ингэхгүйгээр яаж тэсэхийн
Хамаг амьдрал үргэлж жаргал биш тул
Хайрцагхан боодолдоо өөрийн хэцүүхэн жаргалаа бүтээж байвал сайхан бол
Хэнд ч гай удаагүй үгний дарааллууд
Бүдчин гарахдаа өөрийгөө ч давхар уяраадаг юм.

Amy S

26/09/2025

Би туршилтын харх биш
Золиосны өгөөш биш
Зовлонгоос зугатаагүй
Зөрүүдээр ялах гээгүй

Би хэм хэмжээ дагана
Хир буртагаас холуур
Хэрээс хэтэрсэн үсэргээнд
Тэвдэж хөөгдөхгүй яагаад ч

Мэдэхгүйгээ мэдэхгүйд
Хуваалцах гээд сэгсэрсэн
Мэдэмхий зоригтнуудын
Тэнэгийн хязгаарыг барахгүйн
Өнөөдрийн ходоод ирээдүйг мэдэхгүй
Өнгөрсөн дэх хүлээс амар тасрахгүй

Амьдралдаа үлдээж байгаагүй мөрүүд
Асгартлаа цалгисан хундагааны ирмэгээс
Аргамжаа тавиад тасарч холдсон
Аргалж үлдээх аргагүй зугуйдана

Үдэж өгсөн бүхний хойноос
Үлдээж байгаа дурсамжууд хөглөрнө
Өөрийгөө үгүй хийж чанагдатлаа
Өгөршиж илжирч бүгмээргүй энэ ялзралд.

Amy S

Address

Center
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Amy S posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share