"Дээдсийн амьдрал" сонин

"Дээдсийн амьдрал" сонин 1998 онд үүсэн байгуулагдсан Монголын Үндэсний Хараат бус цахим чөлөөт Хэвлэл
"ДЭЭДСИЙН АМЬДРАЛ" сонин
www.DEEDSIINAMIDRAL.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлааМонгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол...
08/10/2025

Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. /Ерөнхий сайд тус холбооны төлөөлөгчидтэй өнгөрсөн наймдугаар сард мөн уулзаж байсан юм/ Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн […]

https://deedsiinamidral.mn/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9-%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4-%D0%B3-%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D0%BD%D1%88%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%81%D1%83%D1%83%D0%BB%D1%82-%D0%B7%D0%B0%D1%80%D0%BB/

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллааМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсү...
08/10/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, […]

https://deedsiinamidral.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD-%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87-%D1%83-%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D0%BB%D1%81%D2%AF%D1%85-%D1%8D-14/

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголооЗасгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар с...
08/10/2025

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх […]

https://deedsiinamidral.mn/%D0%BD%D2%AF%D2%AF%D1%80%D1%81%D1%82%D1%8D%D0%B9-%D1%85%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%B3%D0%B4%D0%BE%D1%85-%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D-%D1%85%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BB%D1%86%D1%8D%D1%8D-%D0%B1%D1%83/

УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж: УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох тухай албан бичиг ирээгүй
08/10/2025

УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж: УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох тухай албан бичиг ирээгүй

08/10/2025
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Баруун бүсэд гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэлээӨнгөрсөн зун баруун бүс...
08/10/2025

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Баруун бүсэд гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэлээ

Өнгөрсөн зун баруун бүсийн ихэнх аймаг, сумын нутаг гантай байсан. Үүний улмаас малын тарга тэвээрэг гүйцээгүй, ахиу хадлан тэжээл авч чадаагүй. Улаан буудайн ургац алдсанаас болж алслагдсан баруун бүсэд гурилын үнэ өсөх болсон.

Тиймээс Засгийн газар "Улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлох гаалийн татварын хувь хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд "0" (тэг) хувь байх тогтоол" гаргалаа.

Нүүрсний хулгайн хамгийн том хохирогчийг яагаад хэн ч ярихгүй байна?...Энэ хоёр хүн бие биенээ ямар нэгэн сандал сэнтийд...
07/10/2025

Нүүрсний хулгайн хамгийн том хохирогчийг яагаад хэн ч ярихгүй байна?...
Энэ хоёр хүн бие биенээ ямар нэгэн сандал сэнтийд залахыг монголчууд найман жил харав. Энэ хоёр маань занзайв, зузаарав. Үеийнх нь залуус үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, үүцээ баран зүтгээд ч татвар дороос өндийх нь үгүй, татаас дарамтнаас босох нь үгүй цуцав, гундав. Харин мань хоёр яав, ах нарын дунд араагаа нууж, амаа хаттал гүйсээр брэндийн хэрэглээндээ тээглэж, бэлчээрийн хэмжээгээ танихаа болив. Хэн хэн нь Америкт сургуульд сурсан нэртэй, сугараад дундаас нь харайгаад ирсэн улс. Нүүрсний хулгайн хонгил угсарч, түүнийгээ УИХ, Засгийн газар, цагдаа шүүх, бизнесийнхнийг дамнуулан босгожээ. Монголчууд сүүлийн 20 жилд нүүрсний хулгайчид хамгийн ихээр ойртож ирсэн өдрүүд үргэлжилж байна. Оюун-Эрдэнийг унагааж, мөсөн уулын оройг харах гэж улсаараа мөн ч их зүтгэсэн, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж зүтгэсэн, бид бүгд харсан. Тэгсэн одоо Амарбаясгалан алдлаад хэвтчихдэг гэнэ ээ. Эгэл иргэн бол ганц утас хулгайлсан хэргээр хэдэн сар шар махтайгаа хатна. Энгийн ардын хүү талх хулгайлсан хэргээр 10 жилийн ял авсан түүх ч бий. Гэтэл Амарбаясгалан яав? Нэр дурдагдаад байгаа хэргийг нь зүгээр л шалгая гэсэн чинь шарваж байна, шаралхаж байна, шартаж үзэж байна. Ямар их эго вэ, ямар халдаж болшгүй, хазайж баршгүй агуу ихийн айхтар дэмийрэл вэ? Шалгуулахгүй гэж зүтгэнэ, тэгснээ энд тэндэхийн сум, аймгийн цагдаагийн тамгатай бичиг ээлж дараалан гаргаж шиднэ. Хэвлэлийнхнийг цуглуулж хэвлээр мөлхөгч шиг аашилна, намын байрандаа найраа угсарна. Аргаа бараад УИХ-ын 60 орчим гишүүн шалгуулахыг шаардсан бичиг өргөн барьлаа. Үгүй нээрээ хууль зөрчигчөөр удирдуулдаг хууль тогтоох байгууллага гэж байвал хүн итгэх үү? Төрт ёсны завхрал шүү дээ. Тэгэнгүүт хариуд нь Ерөнхий сайдыг огцруулах бичиг нөгөө тал нь гаргалаа. Тэгснээ бүгд л УИХ-д халдлаа, Засгийн газар хэцүүдлээ, МАН нурлаа энэ тэр...яагаад хэн ч нүүрсний хэргийн хамгийн том хохирогчийг дурдахгүй байгаа юм бэ? Арав гаруй жил үргэлжилсэн нүүрсний хулгайд ард түмэн хамгийн ихээр хохирлоо. Бүхэл бүтэн үеийнхэн хэлмэгдлээ. Одоо дахиад Амарбаясгалангийн удирддаг УИХ-аар баталсан гэх 2024.12.27-ны гэрээ Монголыг 16-20 жил, хоёр үеийн турш идүүр сахисан гинжтэй гөлөг болгох гэж байна. Бүхэл бүтэн үеийн залуус гэр бүл, аав ээж, үр хүүхдээ орхиод гадагшаа хар ажил хийхээр гарч байна, хүүхдүүд цэцэрлэгийн сугалаанд азаа үзэж байна, сурагчид хоёр, гурван ээлжээр, 50-60-уулаа нэг ангид хичээллэж байна. Нүүрсний хулгай байгаагүй бол ийм байх уу? Ядаж л ард түмэнд оногддог гэх шүлс шиг мөнгө хэд дахин өсөх байлаа. Энэ тэгээд шударга явдал уу? Амарбаясгаланг шалгуулахаас үхтлээ айж байгаа Сайнзориг, Сандаг-Очир тэргүүтэй гишүүд хам хэрэгтнүүд гэж бид ойлгох уу? Тэд Амарбаясгаланг батлан дааж байгаа юм уу, амь биеэрээ хамгаалж, хамт хэрэг үүрэх үү? Амарбаясгаланг шалгуулахгүй байхын төлөө шалдлахаас буцахгүй байгаа тэдгээр гишүүд өнөөдөр шүүгч болчихсон уу, нэртэйгээр нь шүүхийн танхимд очиж шүлсээ үсэргээч! Тэр Сандаг-Очир гэхэд хувийн сургуульд нийгмийн ажилтнаар төгсчихөөд яаж яваад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болов? Энэ мэтээр өдөр хоног өнгөрөх тусам тос, усаараа ялгарна, толгой, хөлөөрөө танигдана. Тэгээд юу гээч? Нүүрсний хулгайн хэрэгт ийм ойрхон ирчихээд, хулгайчаа өмгөөлөөд байх юм бол тийм УИХ хэрэггүй. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж ханцуй шамлачихаад, нүүрээрээ газар харуулддаг Засгийн газар хэрэггүй, нүүрсний хулгайчдыг орогнуулаад хаацайлаад байх юм бол тийм улс төрийн нам ч хэрэггүй эээ. Нүүрсний хулгайн гэмт хэргээ илрүүлж, энэ ард түмнийхээ сэтгэл санаа, эд хөрөнгө, цалин татвар, улс дамнаж харласан амьдын хагацлын хохирлыг барагдуулж өг, чадахгүй бол УИХ энэ шалгуулахаас айгаад, хагас сар зугтаж байгаа даргатайгаа тар даа!

Эмүжин

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин: МАН-ыхан шинээр он тоолол эхлүүлэхдээ сурцтай. Монголын түүхийг шинэчлээд 100 жилээр тоолоод ...
07/10/2025

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин:

МАН-ыхан шинээр он тоолол эхлүүлэхдээ сурцтай. Монголын түүхийг шинэчлээд 100 жилээр тоолоод тархи угаачихсан!
Одоо эрх баригч болсон хугацаагаа 100 хоногоор хэмжүүлчихсэн явж байх…
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад хамтарсан засаг байгуулсан 2014 оноос хойш 11 дэх жилдээ засаг барьж байгаа хүмүүс!

Д.Амарбаясгалан зангиагаа зүүж, гутлаа тосолж очоод шалгуулахаас юунд айна вэ?УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  авлига, алба...
07/10/2025

Д.Амарбаясгалан зангиагаа зүүж, гутлаа тосолж очоод шалгуулахаас юунд айна вэ?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг ноцтой мэдээлэлд нэр холбогдсон тул уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн шийдтэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж Ардчилсан намын бүлгээс шаардлага хүргүүлээд 10 хонож байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч мөн түүнд “албан тушаалаасаа түдгэлзэж байгаад шалгуулчихаад ир ээ” гэдэг шаардлагыг тавив. Энэ бол парламентын нэр хүнд, үнэт зүйл, хүлээн зөвшөөрөгдөх чанар гээд аль алиныг нь бодсон ч туйлын зөв, зүй ёсны шаардлага.
Гэмт хэрэг хийгээгүй л юм бол бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулчих амархан шүү дээ. 1992-1996 оны УИХ-ын үед Ц.Элбэгдорж бүрэн эрхээсээ түдгэлзэх улс төрийн шийдвэр гаргаж, жирийн иргэн болж очоод хууль хяналтын байгууллагад шалгуулаад гарч ирж байсан. Тэрбээр 2019 онд буюу Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа ч “Зангиагаа зүүж, гутлаа тослоод” АТГ-т очиж тайлбар өгч байв. Н.Номтойбаяр гишүүнийг эгүүлэн татах асуудал сөхөгдмөгц тэрбээр өөрөө өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн нь таван жилийн өмнөх явдал. Өнөөгийн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж агентлагийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэж, иргэн Пүрэвдоржийн хувиар шалгуулаад гэм буруугүйгээ нотолж байсан.
Атал Д.Амарбаясгалан парламентын гишүүдийн зүй ёсны шаардлагын хариуд Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн бариулав. Ийнхүү хувийн асуудлаа төрийн зовлон болгож, Засгийн газраар туг тахихаар шийджээ. Хууль тогтоох дээд байгууллагыг даргалж суугаа спикер өөрөө хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг уландаа гишгэж орхилоо. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, УИХ-ын даргын өндөр албан тушаалыг “аврах хантааз”-аа болгож байгаа нь парламентат ёсны хэм хэмжээг давсан үйлдэл боллоо гэдгийг олон нийт хэлж байна.
Б.Галсандорж

Иргэний пост: Анх 2009 онд  бурханч лам Г.Пүрэвбат багш Баянхонгорын Галууд сумд сүм суваргын сүншиг, аравнай өргөх ажла...
07/10/2025

Иргэний пост: Анх 2009 онд бурханч лам Г.Пүрэвбат багш Баянхонгорын Галууд сумд сүм суваргын сүншиг, аравнай өргөх ажлаар яваад Х.Дэмбэрэл ахтай таараад 4 эвэртэй хонь байдаг талаар яриа өрнүүлж манай 2 очиж үзэхээр Баянхонгорын Бууцагаан явж 4 эвэртэй шар халзан охин хонь ,хошуу нь хар хундан цагаан төлөг (4 эвэртийн анхны хуц) хар халзан хонинууд олж ирсэн бөгөөд багшийн аавын хонин сүрэгт нийлүүлж байсан. Шар халзан охин хонь нь ирсэн жилээ 2 ихэр хурга төрүүлээд багшийн ээж тухайн үедээ ихэд бэлгэшээж билээ.
(Ер цагаан тэмдэггүй хар хониноос ер хар тэмдэггүй цагаан хурга төрвөөс.,Өлзий хутгийн цагаан хишигт хонь маш сайн буян хишиг нэмэх тул сайтар хадгалах хэрэгтэй хэмээсэн байдаг.
Мөн хонины эвэр олон бөгөөс их хишигт хэмээн дээдэлдэг
Үүнээс 4 эвэрт нь газрын гэмийг дарах, лус савдаг ивээх , буян хишиг арвижуулах тул дээдэлж сайтар хадгалах хэрэгтэй хэмээсэн, тус хийдийн "(Өлзий бадруулагч хийд аглаг бүтээлийн сүм)" хонин сүргийн хуцыг энэ мэт 4 эвэртэй хуцаар тавьж сайтар анхааран үржүүлсний үр дүнд эдүгээ олноор өсөн үржиж байна хэмээн бурханч багш амьд ахуйдаа айлдаж байсан билээ.
Ингэж анхны 4 эвэртэй сүрэг үүсэх эхлэл нь тавигдаж билээ.
Тэр жилээ багшийн аав болох Б.Ганхүүгийн хонин сүрэг дээр олон түмний өгсөн хонь бүгдийг нийлүүлэн их хонин сүргээ үүсгэсэн билээ.
Мөн хар хорин захын эзэн асан Лхагвадорж гуа та хонин сүрэгтэй болж байгаа бол би танд ямаа бэлгэлье хэмээн олон тооны ямаа өргөж билээ. Ингээд хийдийн их сүрэг үүссэн түүхтэй.
Удалгүй хонин дотроос нь хэд хэдэн 4 эвэртэй хурга гарч ирж хэдэн жилийн дотор дан 4 эвэрт нь 40 гаруй тоонд хүрсэн.
4 эвэртэй хониноос гарсан охин хурга нь ихэвчлэн эвэргүй гардаг бөгөөд тухайн хурга том болоод энгийн 2 эвэртэй хуцтай нийлүүлэхэд 4 эвэртэй хурга гарч байсан тохиолдол байдаг. Тиймээс өдийг хүртэл байсан 200 гаруй хонь нь бүгд 4 эвэртийн гентэй , анх ирсэн 4 эвэртэй хундан хуцын үр төлүүд бөгөөд 2022 онд дорнод аймгийн хөлөн буйраас хар толгойтой 4 эвэртэй хуц авчран цус сэлгэж билээ.
тухайн үед багш манай охин хонь бүгд 4 эвэртийн гентэй мөн хол газраас цус сэлбэж 4 эвэртэй хуц олж ирлээ одоо ч 4 эвэртэй хурга гарах магадлал их өндөр болж байна.
Их том сүрэгтэй болох нь дээ гэж ихэд баясаж билээ. Энэ сүргийг үүсгэх гэж их олон жил зарцуулсан,
Гэтэл багшийг өөд болсноос хойш 2025.09.23 - 26 ны хооронд Өлзий бадруулагч хийдийн данстай мал болох 14 үхэр 139 ямаа 210 хонийг ( Kim Young Ran , Намуун-Очир Анхааханаа) нар эмээлт зах руу нядалгаанд ачуулсан байна.
Энэ асуудалд эмзгэлхээс гадна маш их харамсаж бн. 210 хонь нь харагдах байдал нь 4 эвэргүй мэт боловч 4 эвэртийн удам угшил болох нь үнэн болно. Дараа дараагийн хурга үр төлөөс нь 4 эвэрт гарах магадлал өндөр байсан.
Мөн багш амьд ахуйдаа 4 эвэртэй хуц байгаа юм чинь 4 эвэртэй ухна байж л таараа гэсэн үүднээс ямааг бас үржүүлнэ гэж билээ.
Гадна дотнын сайтаар 4 эвэртэй ухны зураг явж байгааг хараад заавал олж ирнэ гэж ярьдаг байсан .
Энэ их цаг хугацаа хүч хөдөлмөр заран байж үүсгэсэн хонин сүрэг нь жирийн нэгэн хонин сүрэг биш байсан гэдгийг дахин дахин сануулъя ......

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: "Хүүхдийн мөнгө"-нд өгч байгаа нэг их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод урсаж байн...
07/10/2025

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: "Хүүхдийн мөнгө"-нд өгч байгаа нэг их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод урсаж байна. Энэ мөнгийг "олгохоо болъё" гэж хэлэх зоригтой хүн алга

Орлогоо нотол гэсэн чинь огцорсон нь дээр гэж үзсэн.Хулгайгаа шалгуулчих гэсэн тэгвэл Засгийн газраа огцруулая гэж байга...
07/10/2025

Орлогоо нотол гэсэн чинь огцорсон нь дээр гэж үзсэн.
Хулгайгаа шалгуулчих гэсэн тэгвэл Засгийн газраа огцруулая гэж байгаа бололтой.
Мөн нөгөө тал нь энэ УИХ-ын дарга төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ёс зүйгүй хэмээн бас гарын үсэг цуглуулж явна.
Ёстой нөгөө “орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэнэ” гэгч болж байна даа, ордонд

Би бол монголын ард түмний сайхан амьдрах бүхий л боломжийг хулгайлсан хулгайч нар бүгдээрээ зайлах ёстой гэсэн бодолтой байна!
Та нар юу гэж бодож байна?
Арван жил Засгийн эрхэнд байгаа Ардын намынхан арай дэндүү цөлмөсөн юм билээ дээ, энэ улс орны бүхий л салбарыг😏

УИХ-ын дарга, ЗГ-ын тэргүүн хоёр ээлжлэн бие биенээ хулгайчаар нь зарлаж, улс орноо гадаад, дотоодод шившиг болгож байсан түүх байхгүй байх аа.
Гомбын Ганбаатар

Address

Sukhbaatar Duureg
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when "Дээдсийн амьдрал" сонин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to "Дээдсийн амьдрал" сонин:

Share

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХАРААТ БУС ЦАХИМ ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ

WWW.DEEDSIINAMIDRAL.MN