Tenger Mongol Gazar

Tenger Mongol Gazar Үндэсний өв уламжлал, ёс заншил, Суу Ухааныг судлан, даян дэлхийд түгээх зорилготой.

Хөгжил хэмээгч нь юуг хэлэх юм?Хот хүрээ балгадын тоог нь нэмээд, хөсгийн сайныг унаад, эдийн дээдийг эдэлж, хэрэглэхийн...
25/12/2025

Хөгжил хэмээгч нь юуг хэлэх юм?

Хот хүрээ балгадын тоог нь нэмээд, хөсгийн сайныг унаад, эдийн дээдийг эдэлж, хэрэглэхийн дээдийг хэрэглэж, өнгөтний сайныг өмсөхийг хэлэх үү?
Эд бүгдээр шавхардаг бус уу даа?
Нэгэн цагт нь нөөцөлж болох ч гэлээ, өөр нэгэн цагт нь нөөцлөх гээд ч нэмэргүй үе ирдэггүй билүү?
Мөнтэй, хэчнээнийг эдэлж хэрэглэлээ гээд хүмүн төрөлхтөн тэр аяараа урьдаас илүү аз жаргалтай, өмнөх үеэсээ илүү сэтгэл ханамжтай болсон билүү?

Одоо цагийг дэнслэн харваас хүмүн зон олны хоорондох халуун элгэмсэг харилцаа өгүүлэгдэж буй гэлтэй. Бие биедээ итгэх нь битгий хэл өөрөө өөртөө ч итгэх итгэл нь хомс болсон янзтай.
Үүний учиг юунд байнам?

Энэ удаагийн дугаараар Очир Зайрангийн онгодын айлдварыг та бүхэндээ хүргэж байна.

Хөгжил хэмээгч нь юуг хэлэх юм?Хот хүрээ балгадын тоог нь нэмээд, хөсгийн сайныг унаад, эдийн дээдийг эдэлж, хэрэглэхийн дээдийг хэрэглэж, өнгөтний сайныг өм...

“Зовлонд уйлахгүй бол сэтгэл байгаад яанам. Жаргалд уухайгүй бол урам байгаад яанам бэ.Сэтгэлийн хөгийг чинь би л лав да...
23/12/2025

“Зовлонд уйлахгүй бол сэтгэл байгаад яанам. Жаргалд уухайгүй бол урам байгаад яанам бэ.

Сэтгэлийн хөгийг чинь би л лав дарахгүй. Угаасаа хүмүн сэтгэлийнхээ хөгийг үйлэндээ чивчрүүлж, үйлсдээ хөглөж, хөг аялгуутайгаар хөвчирч явж л амьдралыг дүүргэнэ.

Сэтгэл гэдэг нь байгаагүй бол юу нь нүгэл гэдгийг, юу нь буян гэдгийг амтлахгүй шүү дээ, тийм биз. Мэдээж л хүмүн болгоны эдлэх цэнгэлийн хур, заяа заяагаараа ондоо.

Тиймээс л энд ижил хөгөөр мэдэрдэг ондоо ондоо үйлийг цэгцлэхийг л сайтар суралц. Энүүгээрээ хүн шинжихийг нь төгөлдөржүүлээд ав. Чиний бодол цэгцгүй байна.

Цэгцлэхэд оюуны зураглал, дэс дараалалд оруулж сур.”

| "Хэтэвчний ном"-оос

22/12/2025

Малчид олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой боллоо.

#ТэнгэрМонголГазар #ГэрлийнӨргөө #ТМГ #СудрынКлуб

“Том гүрэнд уусан, дагаар орох аюулаас хамгаалах гол дархлаа нь өөрсдийн язгуур өв соёл, урлагийг дэлгэрүүлж, ядахдаа му...
18/12/2025

“Том гүрэнд уусан, дагаар орох аюулаас хамгаалах гол дархлаа нь өөрсдийн язгуур өв соёл, урлагийг дэлгэрүүлж, ядахдаа мухар сүсгийн төвшинд ч болтугай авч үлдэж байж дархлаа үүсч эхэлнэ. Бид энэ дархлаагаа хүчжүүлэх хэрэгтэй.

Өнөөгийн нийгэмд ард түмний язгуур урлагийн төрөл зүйлүүд хөгжин дэлгэрч байгаа хэдий ч хүмүнийг боолчлолд автуулах хурдан хэмнэл дээр урлаг тогтоод байгаа нь асуудал болж байна.

Өнөөгийн байдлаас нь аажмаар дасган, ардын уламжлалт урлагийг (удаан хэмнэлтэй дуу хөгжмийн урлагийг) ухамсартайгаар сонсдог байдал руу татан аваачиж, сонсголын дархлааг эргүүлж авчрах учиртай.

Ингэхдээ магтаал, богино дуунаас уртын дуу руу шилжихийг эрхэмлэх ёстой юм.”

| "Өгүүлэх ухаан" судраас

Зураг: Ч.Тэнгисболд "Өвгөн хуурч"

17/12/2025

Энэ удаагийн дугаарт түүхч, эдийн засагч Б.Наранбадрахтай монгол адуу, түүх болон малчны орлогын асуудал мөн олон улсын ISO стандартын талаар ярилцсаныг хүргэж байна.

Тэрбээр "Монгол адууны диваажин" болоод "Малчны 8 бодлого" хөтөлбөрийг санаачлагч юм.

Амгалан байна уу?Энэ удаагийн дугаарт түүхч, эдийн засагч Б.Наранбадрахтай монгол адуу, түүх болон малчны орлогын асууда...
16/12/2025

Амгалан байна уу?

Энэ удаагийн дугаарт түүхч, эдийн засагч Б.Наранбадрахтай монгол адуу, түүх болон малчны орлогын асуудал мөн олон улсын ISO стандартын талаар ярилцсаныг хүргэж байна.

Тэрбээр "Монгол адууны диваажин" болоод "Малчны 8 бодлого" хөтөлбөрийг санаачлагч юм.

#ТэнгэрМонголГазар #ГэрлийнӨргөө #ТМГ #СудрынКлуб

Амгалан байна уу?Энэ удаагийн дугаарт түүхч, эдийн засагч Б. Наранбадрах-тай монгол адуу, түүх болон малчны орлогын асуудал мөн олон улсын ISO стандартын тал...

“Мэдвэл зохихуйгМэдэхийн төлөө тэмүүлжМэдсэнийгээ булаалдалгүй түгээжМэдсэнийгээ мэдэмхийрэхгүй байх нь Тэнгэрийн жаяг у...
16/12/2025

“Мэдвэл зохихуйг
Мэдэхийн төлөө тэмүүлж
Мэдсэнийгээ булаалдалгүй түгээж
Мэдсэнийгээ мэдэмхийрэхгүй байх нь Тэнгэрийн жаяг учраас бид ултай суурьтай өөрсдөө суралцаж байж бусдад хэлэх үгтэй болно.

Иймээс энд яараад хагас хугас мэдсэн зүйлээ өөрийн бодлоор тайлбарлаад бусдад тулган хүлээлгээд байх шаардлага үгүй.
Иймээс л Биеэ зас..."

| "Монгол товчион түүхийн тайлал" судраас

15/12/2025

Шинэ дугаар тун удахгүй...

#ТэнгэрМонголГазар #ГэрлийнӨргөө #ТМГ #СудрынКлуб

Хэтэвчний номоос...
11/12/2025

Хэтэвчний номоос...

09/12/2025

Хайрын тухай.

#ТэнгэрМонголГазар #ГэрлийнӨргөө #ТМГ #СудрынКлуб #Оюу

“Маргааш жаргалтай хамт байхын тулдМагад өнөөдөр сэтгэл чинь гуньж байгаа бизҮлдэх үрсийнхээ их зол жаргалын төлөөӨнөөдө...
09/12/2025

“Маргааш жаргалтай хамт байхын тулд
Магад өнөөдөр сэтгэл чинь гуньж байгаа биз
Үлдэх үрсийнхээ их зол жаргалын төлөө
Өнөөдөр чи бяцхан шаналж байгаа биз...

Ир чинь хурц байг
Итгэл чинь ганхахгүй байг
Үг чинь үнэн байг
Үйл чинь арвин байг."

| "Засагч хөг" номоос

05/12/2025

Үг ба үйл хоорондын зайд л үнэн харагддаг.

#ТэнгэрМонголГазар #ГэрлийнӨргөө #ТМГ #СудрынКлуб #Засагч

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Tenger Mongol Gazar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tenger Mongol Gazar:

Share