13/12/2024
Өглөөний мэнд.
Манай шинэ үеийн эко био 00ыг хүмүүс маш ихээр сонирхож мөн худалдан авахыг хүссэн чатууд манай пэйж рүү бичсэн байна.
Энэхүү био 00 маань хувь айл, жуулчны бааз, уул уурхайн кэмп, мөн шоу толголотонд ашиглаж болохоор олон хувилбараар үйлдвэрлэгдсэн.
Манай байгууллагын зүгээс эхний ээлжинд нийслэл хот болон бусад аймгуудад гадна нүхэн жорлонгийн асуудлаас болж хөрсний бохирдлын асуудал гамшгийн зэрэгт хүрсэн судалгааг харж сэтгэлд машид зовинож энэхүү эко бүтээгдэхүүнээр айл өрхүүдийн гадна нүхэн жорлонг солихоор сэтгэл шулуудан ажиллаж эхэлж байна.
Био 00 маань хөгжиж туршигдан боловсорсоор 5-р үедээ ирсэн байгаа.
Бүрэн автомат бүтээгдэхүүн.
220в залгана.
Анх ашиглахдаа нэг уут био бактераар цэнэглэнэ.
Өөр дээрээ 2 нөөцийн савтай.
Нэг нөөцийн савандаа био бактераа хийх ба тэр сав руу өтгөн орох ба автоматаар био бактертай хоригдож 2минут орчимд идэгдэж дуусна. Ийм зарчмаар өтгөн маань бактеруудад идэгдээд явна.
Нөгөө нөөцийн сав нь шингэн буюу шээсний сав.
Шээсний сав руу шингэн хуримтлагдана.
Бид энэхүү био 00-ыг гадна болон гэр дотроо суурилуулахаар төлөвлөсөн.
Улаанбаатар хотод хэдэн айлд гадна дотор байршуулж нэг жил туршиж үзсэн болно
Био автомат 00ын маань үнэ 2 сая 500мяанган төгрөг
Эхний цэцэглэлтийн био бактерын үнэ 150.000 төгрөг болно.
Энэхүү био 00 маань 5 ам бүлтэй айлын хэрэгцээг хангахаар тооцогдож хийгдсэн болно.
Нэг жил ашиглаад био бактераа солих бөгөөд ямар ч үнэргүй био бордоо болон гарч ирнэ.
Та үүнийгээ хашаандаа байгаа модоо бордож болно.
Ингээд та бүхэндээ товчхон танилцуулга хийлээ.
Хөрсний бохирдлоос нийслэл хотоо аварцгаая гэсэн уриалга доор био эко 00-оо бүгдээрээ хэрэглэж гадна нүхэн жорлонгоосоо салцгаая.
Холбогдох утас: 99112638, 99095332
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 15А/5, Амбассадор оффис 401 тоот