Tovch.mn "TOVCH.MN"

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг  энэ сарын 08-ны өдөр  суллажээ.  Шүүхээс түүнийг 30 хоног цаг...
11/08/2025

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг энэ сарын 08-ны өдөр суллажээ. Шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан боловч 16 хоног хоригдоод суллагдсан байна

11/08/2025

Ерөнхий сайд Г.Занданшатар: Н.Учрал сайд Бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан хориг саадуудыг цэгцэлж байгаа нь зөв. Үр дүнд хүргэж, эргээд танилцуулахыг үүрэг болгож байна

11/08/2025

Х.Нямбаатар: Сошиалаар өдөр тутам хүн доромжилж гүтгэдэг бүлэглэл бий болжээ. Бүр зөвхөн бусдыг гутаан доромжилж, олон нийтийг турхирч түүнийгээ амьдрах хэрэгслээ болгосон хүмүүс ч байна. Бусдыг доромжилж харлуулсныхаа төлөө бусдаас төлбөр авдаг шантааж хийгээд гаршчихсан хүмүүс гэж болно. Гэтэл үүн дээр цагдаагийн байгууллага арга хэмжээ авдаггүй

ORDU FILMS -ийн бүтээл RHYME кино тун удахгүй🔥
11/08/2025

ORDU FILMS -ийн бүтээл RHYME кино тун удахгүй🔥

Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөөhttps://tovch...
11/08/2025

Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөө
https://tovch.mn/n/1hrf

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар нийслэлийн хэмжээн дэх газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар танилцууллаа

Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг ...
11/08/2025

Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг хааж, асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийнэ.

Зам хаах: 8 дугаар сарын 13-ны 23:00 цаг
Зам нээх: 8 дугаар сарын 16-ны 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

11/08/2025

#Товч мэдлэг: “FOMO” гэдэг нь англиар “Fear of Missing Out” буюу “Орхигдохоос айх, хоцрогдохоос айх” гэсэн утгатай үгний товчлол юм.
Энгийнээр хэлбэл чи тухайн зүйлийг үнэхээр хүссэндээ биш, харин “Бүгд хийж байхад би хоцрох вий” гэсэн айдастайгаар хийж байгаа бол энэ нь нэг төрлийн айдас, түгшүүрийн сэтгэлзүйн байдал юм.

Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллааhttps://tovch.mn/n/1hreШадар сайд, Улсын онцгой комис...
11/08/2025

Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
https://tovch.mn/n/1hre

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв болон Баруун бүсэд тохиож буй гангийн нөхцөл байдлаас шалтгаалан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, хөдөлмөрчдийг хадлан тэжээл бэлтгэлээ эрчимжүүлж, эрсдэлээс сэргийлэх арга авч ажиллахыг уриаллаа. Энэ жил улсын хэмжээнд гангийн эрсдэлийн үнэлгээг эрт гаргаж, 2025.07.25-ны өдөр өвөлжилт, хаваржилтын эрсдэлийн дүн шинжилгээг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн отрын бүсийн тооцоолол, хадлан тэжээл бэлтгэлийн нөхцөл байдлын талаар танилцуулав

Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй, олон улсын байгууллагаас уринаhttps://tovch.mn/n/1hrdМонгол улсын Хөгжлийн...
11/08/2025

Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй, олон улсын байгууллагаас урина
https://tovch.mn/n/1hrd

Монгол улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 350 сая ам.долларын үнэт цаас арилжаалж санхүүжилт босгосон, засгийн газрын тогтоолоор өөрийн хөрөнгийг 1,5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, нийт зээлийн активын 55,9 хувь буюу 891,9 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд хамаарч байгаа зэрэг үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Алдагдсан боломж, чанаргүй зээлийн төлөлттэй зэрэгцээд хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг эргэн сэргээх чухал байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал дурдаад Хөгжлийн банкыг цаашид хууль эрх зүйн хүрээнд “айх айдасгүй” ажиллах боломжийг хангана гэж онцлон дараах чиглэлийг өглөө

Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэhttps://tovch.mn/n/1hrcУлаанбаатар ...
11/08/2025

Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ
https://tovch.mn/n/1hrc

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар Их Британийн алдарт “Метро” сайтад нийтэлснийг орчуулан хүргэж байна

Парадайс Сити, ‘2025 ULAANBAATAR SHOWCASE’-г амжилттай зохион байгуулжээhttps://tovch.mn/n/1hrbЭнэ сарын 08-ны өдөр Шанг...
11/08/2025

Парадайс Сити, ‘2025 ULAANBAATAR SHOWCASE’-г амжилттай зохион байгуулжээ
https://tovch.mn/n/1hrb

Энэ сарын 08-ны өдөр Шангри-Ла зочид буудалд Солонгос-Монгол дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой Солонгосын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх “хувийн дипломат” санаачилга амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Солонгос, Монголын аялал жуулчлалын байгууллага, компаниуд өргөнөөр оролцож санал бодол, туршлагаа солилцсон юм.

“Парадайс Сити” нь тансаг зэрэглэлийн урлаг, цэнгээний газрын өрсөлдөх чадвар, зочид буудал, хурлын төв зэрэг гол байгууламжууд гэдгийг онцлож байв

УОК-оос байгалийн буюу бэлчээрийн ногоон өвсийг хадаж, экспортлохыг хориглох шийдвэр гаргалааhttps://tovch.mn/n/1hraЭрдэ...
11/08/2025

УОК-оос байгалийн буюу бэлчээрийн ногоон өвсийг хадаж, экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа
https://tovch.mn/n/1hra

Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамтай хамтран түлш шатахууны хомсдол болон үнийн хөөргөдлөөс сэргийлж шуурхай арга хэмжээ авах, аймаг, сумдын ШТС-уудад аймаг, сумдын хадлан бэлтгэхэд шаардлагатай түлш шатахууныг тасалдуулахгүй хангах чиглэл өглөө.

Өвс тэжээлийн хангамж, нийлүүлэлттэй холбоотойгоор байгалийн буюу бэлчээрийн ногоон өвсийг хадаж, экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Дотооддоо өвс тэжээлийн боломжтой газраасаа боломж муутай аймаг сумдад нийлүүлэх ёстой. Отор, нүүдлээ сайтар төлөвлөн зохион байгуулж, аймаг, орон нутагт оторлох мал сүргийн бүртгэлийг сайтар хийж, малын гоц халдварт өвчнөөс эхлээд ямар нэг хүндрэл бэрхшээл гаргахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа.

Хадлан тэжээл бэлтгэх боломжтой Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээх, хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого, арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа

Address

Улаанбаатар Хот

Alerts

Be the first to know and let us send you an email when Tovch.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tovch.mn:

Share