Ноцтой но-той мэдээлэл

Ноцтой но-той мэдээлэл Like дарж нэгдээрэй

09/10/2025

👨‍👩‍👧‍👦 Шангри-Ла зочид буудалд байрлах тансаг зэрэглэлийн Hutong restaurant-д гэр бүлээрээ хооллох эрхийн бичгийн эзэн болоорой
Уралдаанд оролцох болзол:
✨ Будаатай аяга брэндийн будаа худалдан авсан зургаа энэхүү видеоны коммент хэсэгт үлдээгээд л азтан болох боломжтой
🎲 Азтай 3 ялагчийг 10-р сарын 28-нд #рандомоор тодруулна
Будаатай аяга дээрх хязгааргүй үргэлжлэх хээ нь гэр бүлийн аз жаргал, эрүүл урт удаан амьдралыг бэлгэддэг. Энэхүү будааг та хайртай дотны хүндээ, шинэ гэрт орж байгаа найздаа, эсвэл өвөө, эмээдээ хамгийн сайн сайхныг бэлгэдэн бэлэглээрэй
🏺 Урт удаан амьдралын бэлгэдэл — Будаатай аяганы брэнд

….Зандаак АБ-г намнах гээ бгаад Том ахыг бариад өгчихөв үү дээ 😝 Нөгөө алдарт Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс “Бод...
09/10/2025

….Зандаак АБ-г намнах гээ бгаад Том ахыг бариад өгчихөв үү дээ 😝 Нөгөө алдарт Нүүрсний нууцлалтай нийт 36 гэрээнээс “Бодь групп” дангаараа 31-ийг нь байгуулжээ тус групп нийт 22.5 сая тонн нүүрсний гэрээ хийснээс 8.2 сая тонныг нь экспортолжээ. Үүнээс нүүрсний тонн тутмыг дунджаар 200 ам.доллараар бодвол 1.6 тэрбум ам.долларын орлого олсон байдаг… 🙄

АЙЛЫН ХЭРҮҮЛД ОРОХ МУУХАЙАвгай нөхөр хоёр хэрэлдэж байхад айлын хэрэгт хуруу дарж, хошуу нэмэх хамгийн муухай. Яг үүнтэй...
09/10/2025

АЙЛЫН ХЭРҮҮЛД ОРОХ МУУХАЙ

Авгай нөхөр хоёр хэрэлдэж байхад айлын хэрэгт хуруу дарж, хошуу нэмэх хамгийн муухай. Яг үүнтэй адил болчимгүй алхамыг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл улстөрийн тавцанд гаргалаа. Аливаа улсын сөрөг хүчин тухайн парламентынхаа амин сүнс болж, эрх баригч намынхаа “идээ бээр”-ийг шахаж, эрүүл зөв бодлогоор өрсөлдөж, үр дүнд нь улс орон хөгждөг тогтолцоотой. Товчоор дүгнэвэл, улстөрийн нам гэдэг улс орныхоо хөгжлийг харж нүүдэл хийдэг болохоос хувь хүн рүү чиглэсэн хов жив шиг асуудлаар хөөцөлддөггүй. Эрх баригч нам Ерөнхий сайд, УИХ-ын даргаараа хэнийг сонгох нь тухайн намын дотоод асуудал. Гэтэл Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл МАН-ын бүрэн эрхт төлөөлөгч аятай МАН-ын дотоод асуудалд хутгалдаж, ардчиллын нэр хүндийг сэвтээж байгаа нь ардчиллын төлөө тууштай явдаг олон мянган гишүүдийнхээ халуун сэтгэл рүү хүйтэн ус цацсантай адил үйлдэл боллоо. Ард түмний хүлээлтэд хүрэхгүй байгаа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудалд сөрөг хүчний байр сууриа жинтэйхэн илэрхийлээд жинхэнэ улстөрч гэдгээ харуулаад суух боломжтой байлаа. О.Цогтгэрэлийн хувьд Ардчилсан намыг удирдах хэмжээний бэлтгэгдсэн улстөрч биш гэдгийг бид олон жишээнээс харж болно. Нэгэн ноцтой түүхийг эргэн сануулъя.
2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр. Дэлхий нийтээрээ айж байсан ковидын цар тахал намжаагүй байх үед хууль зөрчин, “Женко” Х.Баттулга АН-ын даргын сонгуулийг зохион байгуулж байв. Нэг тал нь Тувааных, нөгөө тал нь С.Эрдэнийн гэж хоёр хуваагдсан Ардчилсан нам тус тусдаа даргаа тодруулах дотоод сунгааг зарласан. Хоёр талаас сонгогдсон АН-ын даргын хэнийг нь албан ёсны дарга гэж үзэн Улсын дээд шүүх бүртгэх вэ гэдгээс ихээхэн зүйл хамаарна. Тиймээс Ц.Тувааны талынхан Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлээр өөрсдийн нэр дэвшигчийг УДШ-д бүртгүүлэн, өөрийн хүнийг АН-ын дарга болгохоор тохироогоо аль эрт хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АН-ын даргаар “Тесо” группын эзэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг тавихаар бүх тохироогоо хийсэн байв. Хэрвээ О.Цогтгэрэл АН-ын дарга болбол Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Х.Баттулгад хэрэг болно гэж тэрээр давхар тооцож байлаа. Харамсалтай нь, бүлэг фракцуудын хооронд битүү архидалт болж, эцэст нь энэ хуралд ирсэн Булганы төлөөлөгч нар О.Цогтгэрэлийг намын дарга, О.Амартүвшинг намын дэд даргаар тавих хороо найруулахаар “Женко” Х.Баттулгын “хүүхэлдэй” С.Гал-Эрдэнийн оффист үргэлжлүүлэн архидалт болсноор алуурчин Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зэрлэг балмадаар зодож, тарчлаасан билээ. Улмаар тэрээр найман сарын турш эмчлүүлсэн ч тархиндаа авсан маш хүнд гэмтлийн улмаас нас барсан. Ийнхүү цусан зам татуулж, Ардчилсан намын дарга болохоор санаархсан түүнд одоо ч АН-ын олон мянган гишүүд дургүй байдаг. Гэвч тэрээр АН-ын нэрийг өмнөө барьж, өнөөдөр намын дарга болсон ч улстөрийн аливаа асуудалд намаа наймаалцаад сууж байгаа нь ичгэвтэр хэрэг юм. Ямар сайндаа түүний энэ болчимгүй үйлдлийг харсан Э.Бат-Үүл “Намын дарга Цогтгэрэл ээ, сөрөг хүчний удирдагч гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. МАН-ыг “эмчлэх” гэж тэнэгтэв ээ” гэж үглэх вэ дээ. Засгийн газраа солих чинь эрүүл засаглалтай улс оронд байж л байдаг улстөрийн нэгэн үзэгдэл. Засгийн газар нь уналаа гээд улс орноо уруудуулж байсан улс харин тун цөөн. Хөгжлөөрөө тэргүүлдэг Япон болон Герман улсад засаг солигдохыг зарчмын асуудлын хэмжээнд л авч үздэг. Харин тэд улс орныхоо том эрх ашиг дээр нэгдэж чаддаг тул засаг унасан ч эдийн засгаа унагадаггүй, эх орноо хорлодоггүй. “Ажлаа хийж чадахгүй бол огцор” гэсэн шаардлагыг тэд тавьдаг байхад ардчиллын нэрээр парламентад “амьдарч” буй О.Цогтгэрэл “Муу ажиллаж буй засгийг үргэлжлүүлж ажиллана” гэх утга илэрхийлж сууж буй нь улсаа хорлож байгаагаас өөрцгүй. Харин нэг хүн хэт олон жил удирдахаар ямар дарангуйллын нийгэм бий болдгийг өнгөрсөн цаг хугацаа руугаа өнгийгөөд харахад л хангалттай. Төрийн ордны зүгээс чих дэлсэх хов живийн дунд, Г.Занданшатар хүний өөрийн намын нөхдөө өрөөндөө дуудаж, өөрийг нь үлдээхийг гуйж, амлалт өгч байгаа сураг дуулдав. Ингэж тэр засгаа авч үлдэж болох ч үлдсэн цаг хугацаагаа улс орны хөгжлийн төлөө биш суудалд нь үлдээсэн нөхдийнхөө өрийг төлж барагдуулахын төлөө л ажиллана. Эцсийн үнэн бол төсвийн мөнгөөр ТЭСО компани томорч, түмэн олон ядуурах замдаа орох нь ойлгомжтой. Улстөрийн нам тэргүүлснээсээ хойш анхны том шийдвэрээ гаргахдаа өөртөө ашигтай, намдаа хохиролтой гаргаж буй хүн цаашид улстөрийн тогоондоо удахгүй “шалзарч” үхэх хатуухан хувь тавилан хүлээж буй гэдэгтэй мөрийцөхөд лав алдахгүй. Ийнхүү О.Цогтгэрэл Тэсо компанийхаа зайрмагийг зарж байгаа аятай намаараа дэнчин тавьж, улстөрийн ашиг хонжоо хайж явахад тус намын Үндэсний бодлогын хороо нь таг чиг байгаа нь гайхалтай. Угтаа ҮБХ нь намын даргынхаа болчимгүй шийдвэрийг сөрж зогсох ёстой атал амаа үдүүлсэн мэт нам чимээгүй. ҮБХ-г УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүлдэг бөгөөд одоогоор тэрээр бас л эх орныхоо эрх ашгийн эсрэг Нарансэвстэйн боомтыг нээх гээд амьсгаа дээгүүр Алтай нутгаараа эргэлдсээр байгаа бололтой. Эх нутгаа хайрлахгүй байгаа хүн эх орноо хайрлана гэхэд хэн ч итгэхгүй. Гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа хууль бус хэрэгт оролцож, төрийн албанаас чөлөөлөгдөж байсан тэрээр өнөөдөр ч наймаачин сэтгэхүйгээр намын ажилдаа хандаж байгаа нь ийнхүү илэрч байна.
Өнөөдөр манай улс УИХ-даа таван намын төлөөлөлтэй. Эдгээр таван нам нийлээд эх орныхоо төлөө нэгдэж, эрх баригчдад хяналт тавьж, ажилладаг байх ёстой. Гэтэл ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж, Засгийн газартаа хариуцлага тооцохоосоо хулчийж, олон улсад жишээ болгон яригддаг олон намын тогтолцоо бүхий парламентаа өөрсдийнхөө гараар үгүй хийж байгаа нь харамсалтай. ИЗНН-ын төлөөлөл энэ удаагийн парламентад түүхэндээ УИХ-д хамгийн олон суудалтай болсон бол Үндэсний эвсэл анх удаа суудалтай болсон гээд сайн тал олон бий. Харин тэд өнөөдөр тараа таниулж, төрөө бужигнуулж явна. Айлын хэрүүлд орох муухай, авгай нөхөр хоёр уураа гарахаар эвлэрдэг шүү дээ.

09/10/2025

Эмч, эмнэлгийн ажилчид цалинг 3.5 саяд хүргэхийг шаардаж төв талбайд жагсаж эхэллээ‼️

Жагсаалд өрх, сумдын эмнэлгээс авахуулаад аймаг, дүүрэг, улсын төв болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн 10,000 гаруй эмч, ажилчид оролцож байна

Ардын хүү маань ямар адын хэрэг хцэн болоод хайгаад бна🙄
09/10/2025

Ардын хүү маань ямар адын хэрэг хцэн болоод хайгаад бна🙄

Андуудын урд мөн чулуун Овоогийн тойргийн тэнд ийм дутуу баригдаад маш олон жил болчихсон дуусдаггүй яадаг ч үгүй ийм ба...
09/10/2025

Андуудын урд мөн чулуун Овоогийн тойргийн тэнд ийм дутуу баригдаад маш олон жил болчихсон дуусдаггүй яадаг ч үгүй ийм барилгуудыг яах вэ даргаа Ойр орчимдоо нүл шээс баас хогоор дүүрсэн⁉️

Д.Сосорбурам: Ер сайд нууцын зэрэглэлтэй гэрээг нээлттэй болгосон нь тун сайн.Одоо С Зоригийг алсан аллагын хэргийг нууц...
09/10/2025

Д.Сосорбурам: Ер сайд нууцын зэрэглэлтэй гэрээг нээлттэй болгосон нь тун сайн.
Одоо С Зоригийг алсан аллагын хэргийг нууцаас гаргачихвал бүүр сайн болой.

Хоёр талын "зодоон" бараг шийдэгдчихсэн юм биш үү дээ !!!Д.Энхтүвшин гишүүн чинь хэдхэн хоногийн өмнө л Д.Амарбаясгаланг...
09/10/2025

Хоёр талын "зодоон" бараг шийдэгдчихсэн юм биш үү дээ !!!

Д.Энхтүвшин гишүүн чинь хэдхэн хоногийн өмнө л Д.Амарбаясгаланг намын даргаар томилох юм бол намаасаа гарна гээд зогсож байсан биз дээ. Дээр нь, УИХ-ын даргыг огцруулахаар өөрийн бланк дээрээ гишүүдийн гарын үсгийг цуглуулаад л чухам байсан санагдаад байх юм.

Яг зүүн мөрөн дээрх чөтгөр нь "Наад Г.Занданшатар чинь бүтэхээ байлаа. Одоо Д.Амарбаясгаланг дэмжээч, гоё шд" гээд хэлчихсэн байх аа. Ярьж, хэлж байгаа нь 180 градус эргэчихсэн явж байна шдээ. Хэн ч харсан арьсаа хамгаалж, нүхээ малтаж байна л гэж бодогдохоор байна 😂😂😂

Хэвлэлд өнөөдөр өгсөн яриаг нь сонсоорой !!! https://www.facebook.com/share/v/19ooirWbbb/

Ил болголоо гэж сүржигнэсэн нууцад байсан гэх гэрээг ЗАНДАН ГУАЙ ӨӨРӨӨ Л АНХ НУУЦАД ХИЙСЭН Л ДЭЭ😄"Маш нууц” болгосон бай...
09/10/2025

Ил болголоо гэж сүржигнэсэн нууцад байсан гэх гэрээг ЗАНДАН ГУАЙ ӨӨРӨӨ Л АНХ НУУЦАД ХИЙСЭН Л ДЭЭ😄
"Маш нууц” болгосон байсан гэрээг нь 2022 оны 12 сарын 9-нд Оюун-Эрдэнийн Засгийн газрын 449-р тогтоолоор
нууцаас гаргаж байв‼️
Бага попор Зандан ЕС-өө‼️ ингэх тусмаа муухай харагдаад байна.

“Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Бодь” интернэшнл ХХК 1 тэрбум ам.доллараар тооцож, урьдчилгаанд 110 сая долларыг авч, 895.6 сая долларыг нүүрсээр төлөхөөр гэрээлж тохиролцож байсан. Энэ гэрээ байгуулагдах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар, Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх нар ажиллаж байсан. Энэ гурвын өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн зөвлөлийн шийдвэрээр энэ гэрээг “Маш нууц”-д авсан байдаг‼️
Энэ үедээ Хүүк, Женко хоёр үй зайгүй байсан юм аа😝

Дахиад хэлье‼️2022 онд Оюун-Эрдэнийн Засгийн газар нууцаас гаргасан шүү‼️

09/10/2025

П.Сайнзориг: Тэр гэрээг хэн хийв, Зандан даргын үед хийгдсэн шдээ

📌Нүүрсний хулгайчид нүүрснээс олон янзаар "ЦУС ГАРГАСАН" байдаг. Одоо би зөвхөн нууцаас гарсан гэрээг хараад та бүхний м...
09/10/2025

📌Нүүрсний хулгайчид нүүрснээс олон янзаар "ЦУС ГАРГАСАН" байдаг. Одоо би зөвхөн нууцаас гарсан гэрээг хараад та бүхний мэдэх ёстой мааш жижигхэн хулгайг нь ойлгомжтойгоор тайлбарлаж өгье.

👉Амундра болон өөр нэг захирал нь гарын үсэг зурж авсан "Бодь" 1.6 тэрбум АМ.ДОЛЛАРЫН дүнтэй ойролцоогоор 22.4 сая ТОНН НҮҮРСИЙГ хоёр гэрээгээр авсан мэдээлэл ил болов. Тонн тутмыг нь 60-70 АМ.ДОЛЛАРООР тооцож авсан. Уг нь тухайн үед нүүрс 110 ам.долларын ханштай байсны сонсгол дээр шинжээчид зарласан.

👉Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнээрээ 22.4 сая тонн нүүрс нь ойролцоогоор 2.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР болох ёстой байв. Гэвч 1.6 тэрбумаар тооцож ЭТТ-гоос нууц гэрээгээр авчээ.

👉Эндээс 864 САЯ АМ.ДОЛЛАРЫН цэвэр АШИГ хийсэн байх магадлал үүсч байна. 864 САЯ АМ.ДОЛЛАР гэдэг бол тухайн үеийн ханшаар тооцвол ойролцоогоор 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГ болно.

Хулгайн замаар орсон энэ мөнгөөр юу хийж болох вэ 👇👇👇

🏭5-р цахилгаан станцаа барьчих мөнгө;
🏠200 саяын байр 13,824 ширхэгийг авах мөнгө;
🚗24 саяын приус машин 115,000 ширхэгийг авах мөнгө;
💊ЭМДС-гийн бүтэн жилийн урсгал зардал /Эмчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хөнгөлөлт/:
🧑‍💼Бүх багш нарийнхаа цалин нэмээд 3.5 сая болгох боломж шүү.

Энэ бол зөвхөн нүүрс хямдруулж авснаас л гарсан ХУЛГАЙН АШИГ шүү. Мөсөн уулын өчүүхэн хэлтэрхий...

Address

Ulaanbaatar
<<NOT-APPLICABLE>>

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ноцтой но-той мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

Кино сонирхогчид

Кино сонирхогчид