TOP MEDEE спортын мэдээ

TOP MEDEE спортын мэдээ мэдээ мэдээлэл, сонин хачин, сонирхолтой бүхнийг

СПОРТЫН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ц.СОДБИЛЭГИЙН “ДАХИН ДАВТАГДАШГҮЙ АВАРГЫГ ҮЙЛДВЭРЛЭНЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО   Номын зохиолч, спорты...
12/05/2025

СПОРТЫН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ц.СОДБИЛЭГИЙН “ДАХИН ДАВТАГДАШГҮЙ АВАРГЫГ ҮЙЛДВЭРЛЭНЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Номын зохиолч, спортын зүтгэлтэн Ц.Содбилэг нь 1978 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн. 1990 онд Дэлхийн шилдэг тамирчдыг төрүүлэх зорилгоор өөрийн анхны сургалтын хөтөлбөрийг боловсруулж сургалтанд нэвтрүүлсэн. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрөө 5н удаа сайжруулсан.
1990 онд анх ганцхан хуудсаар эхэлж байсан бол өнөөдөр 12 бүлэг, 79 дэд бүлэг, 600 текст, 150 тайлбараас бүрдсэн, 140,000 үгтэй, 412 хуудас шинжлэх ухааны мэдлэгт суурилсан сургалт арга зүйн судалгааны бүтээл болон ийнхүү мэндэллээ. Тус номын агуулга нь Ямар ч хүнд нөхцөлд ямар ч саадыг даван туулах чадвартай, довтлох, хамгаалах, сөрж довтлох хариу мэхний оргил гүйцэтгэлтэй, өв тэгш бие бялдар, хурц сэргэлэн ухаан, эрэмгий дайчин зан чанар бүхий бат бөх тэсвэр хатуужилтай, тулааны хувь заяаг нэг мөр шийдвэрлэх чадвартай, аваргуудаас ч илүү авьяаслаг бас хүчирхэг аваргуудыг “үйлдвэрлэн “ гаргах сэтгэлзүйн болоод биеийн хүчний бэлтгэлжилт хэрхэн хийж амжилтад хүрэх талаар уг бүтээлдээ шингээжээ. Мөн Спортын анагаахын шинжлэх ухааны судалгааны бүтээлүүд, Биомеханик, Биофизик, Кинематик, Хронобиологи, Психологи, Хоол судлалын судалгааны материалуудаас гадна алдартай агуу тамирчдын амьдралын хэв маяг, дэглэм, өдөр тутмын болон тусгай бэлтгэл, амжилтын өсөлт бууралт, учир шалтгаан, мэргэжилтнүүдийн үнэлэлт дүгнэлт зэрэг мэдээллийн олон эх сурвалж дээр судалгаа дүн шинжилгээ хийх замаар бүтээгдсэн.

Энэ ном дан ганц тулааны төрөл гэлтгүй бүхий л төрлийн спортод хэрэглэгдэх боломжтой болжээ. Сургалтыг илүү нарийвчлалтай, илүү Үр дүнтэй аргаар зохион байгуулах зорилгоор: Үндсэн суурь асуудал, суурь асуудлын тодорхойлолт, өгөгдөл цуглуулах аргачлал, өгөгдөл боловсруулалт, ангилал, дүн шинжилгээнд үндэслэн үр дүнтэй хувилбарын сонголт, бодит шийдвэр зэрэг хүний хүчин зүйлийн өсөлт, бууралтыг бүхий л талаас нь тоон үзүүлэлтээр хэмжиж, үр дүнг шинжлэн тогтоох, тооцоолох аргыг боловсруулж дасгалжуулах үйл явцыг бүхэлд нь үйлдвэрлэлийн процесстой төстэй болгож өгсөнөөрөө “Монголын спортын замналыг маш томоор гэрэлтүүлсэн бүтээл болжээ”.

Зохиогч: “Аварга төрдөггүй. Харин, Мэдлэгээр, итгэлээр, тэсвэрээр, золиосоор, ариун зорилгоор дахин давтагдашгүйгээр бүтээгддэг” гэж онцлон тэмдэглэжээ.

МаргаашшдээСолонгосыг байлдан дагуулаад буй алдарт тогооч PAIK JONG WON-ын гаргасан шинэхэн бүтээгдэхүүн болох PAIK RAMY...
07/02/2025

Маргаашшдээ
Солонгосыг байлдан дагуулаад буй алдарт тогооч PAIK JONG WON-ын гаргасан шинэхэн бүтээгдэхүүн болох PAIK RAMYUN амталгаа

🔥🔥🔥 АМТАЛГААТ АМРАЛТЫН ӨДРҮҮД АЙСУЙ🔥🔥🔥

𝐊𝐎𝐑𝐄𝐀𝐍 𝐎𝐑𝐈𝐆𝐈𝐍𝐀𝐋 𝐓𝐀𝐒𝐓𝐄

Манай бүх салбаруудаар энэ амралтын өдрүүдэд Солонгосыг байлдан дагуулаад буй алдарт тогооч PAIK JONG WON-ын гаргасан шинэхэн бүтээгдэхүүн болох PAIK RAMYUN амталгааг үйлчлүүлэгч бүртээ барихаар боллоо🎉🎉🎉

Хэрвээ та дэмжиж байвал коммент хэсэгт 👍 үлдээгээрэй.
Хэрвээ танд таалагдаж байвал коммент хэсэгт ❤️ үлдээгээрэй.

📍Салбар 1: Naadam center, 1-р давхарт
📍Салбар 2: Их дэлгүүрийн урд, Fountаin баруун талд
📍 Салбар 3: БЗД, 36-р хороо Эмералд хотхон 511-р байрны өргөтгөл

📞Захиалга өгөх утас: 7727-8888

29/01/2025

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when TOP MEDEE спортын мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TOP MEDEE спортын мэдээ:

Share