B'Runa Lifestyle

B'Runa Lifestyle Feel what words can't say...

12/08/2026
Сайхан сэтгэлтэй хүнийг ер нь хүндэлдэггүй юм шиг байна доо...Харин ч бүр эсэргээрээ "сул дорой" гэж харж байгаад яаж аш...
05/08/2026

Сайхан сэтгэлтэй хүнийг ер нь хүндэлдэггүй юм шиг байна доо...Харин ч бүр эсэргээрээ "сул дорой" гэж харж байгаад яаж ашиглахаа л боддог бололтой шүү!!!!

Хэрэв чамайг хэн нэгэн доош хийж, үл хүндэтгэн дээрэлхэхийг хүсэхгүй байгаа бол яг одоо энэ 3 зүйлийг хэрэгжүүл.

​1. Нүд рүү нь ширт, хэсэг дуугүй бай!

Хэн нэгэн чамд муухай юм хэлэхэд шууд уурлаж сандарч болохгүй. Зүгээр л нүд рүү нь эгцэлж харж байгаад 3 секунд юу ч дуугаралгүй зогс. Энэхүү богинохон чимээгүй байдал нөгөө хүнийхээ бардам занг шоконд оруулж, чамаас эмээдэг болгоно.

​2. "Үгүй" гэж хэлж сур!

Бүх хүсэлтийг нь "ЗА" гээд байвал чамайг хийх ёстой юм шиг л үздэг. Харин ганц удаа үгүй гэвэл шууд л буруутан болгоно. Тиймээс эхнээс нь үгүй гэдгээ зоригтой хэлж сурсан хүнийг хүмүүс жинхэнэ утгаараа хүндэлдэг юм.

​3. Хувийн амьдралаа бусдад бүү ярь!

Чиний төлөвлөгөө, орлого, сул талыг мэдсэн мөчөөсөө эхлээд тэд чамайг удирдаж эхэлнэ. Хүмүүс чиний тухай юу ч мэдэхгүй байх тусмаа чам руу дур мэдэн дайрч чадахгүй.

Амьдрал бол тэмцэл.

Хэтэрхий зөөлөн загнаж өрөвдүүлж явснаас, хатуу байр суурьтай байж өөрийгөө хамгаал!

23/07/2026
Хүн ер нь хэт шазруун, гүргэр, бүгдийг болгодог, бүтээдэг, чаддаг, хэцүү байсан ч шүд зуугаад давдаг нэгэн болох хэрэггү...
23/07/2026

Хүн ер нь хэт шазруун, гүргэр, бүгдийг болгодог, бүтээдэг, чаддаг, хэцүү байсан ч шүд зуугаад давдаг нэгэн болох хэрэггүй юм.
Энэ амьдралд хэцүү байвал больж чаддаг, чадахгүй бол орхидог, хэтэрхий өөрийгөө зовоодоггүй байх нь их чухал...

Энэ амьдралын эцсийн зорилго аз жаргалтай л байх шдээ ❤

Япон ардын үг1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ...
16/07/2026

Япон ардын үг
1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.❤️

15/07/2026

Хүний хүн чанар гэдэг хар багаас эцэг эхээс л төлөвшинө.
Нээх сүүлд бий болоод байдаг чанар биш юм!!!

Address

IKH MONGOL Plaza
Ulaanbaatar
11015

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when B'Runa Lifestyle posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share