Арын сайхан хангай

Арын сайхан хангай Арын сайхан хангайн талаарх мэдээ мэдээлэл, гэрэл зураг, бичлэг, түүх, дурсамж...

Архангай аймагтай холбоотой мэдээ мэдээлэл, түүх соёл, зураг, дүрс бичлэг, санал сэтгэгдэл, дурсамж.

Цагтаа бас л саагиж явсан аварга даа!6000 гарсан бөхийн барилдаанд түрүүлсэн цор ганц БӨХ.1024 бөхийн түрүү болсон БӨХ.А...
30/12/2025

Цагтаа бас л саагиж явсан аварга даа!
6000 гарсан бөхийн барилдаанд түрүүлсэн цор ганц БӨХ.
1024 бөхийн түрүү болсон БӨХ.
Ар МОНГОЛ, Өвөр Монгол, нийт МОНГОЛ даяараа БОСОО БАЙСАН БӨХ
ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРААД ӨӨРӨӨ ХОХИРСОН АВАРГА.
Төрсөн өдрийн мэнд хүргэе! @санжаадамба чимэдрэгцэн

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монг...
29/12/2025

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнөө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал билээ.
АРЫН САЙХАН ХАНГАЙ пэйжийн нийт гишүүддээ, та бүхнийхээ гэр бүл, хайртай дотны хүмүүст үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөний 114 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье!
Төр, үр хоёр минь мөнхөд орших болтугай!

29/12/2025

Энгийн байна гэдэг ийм сайхан❤️❤️❤️
Холимог тулаанч, Physical Asia тэмцээний оролцогч, Холимог тулааны "One Championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил өнөөдөр МУ-ын гавъяат тамирчин цол тэмдгээр шагнагдлаа.

25/12/2025
Өглөөний мэнд хүргэж, өнөөдрийн ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе!Арын сайхан хангай - Тамирын голДэлгэр ЗУН - м...
23/12/2025

Өглөөний мэнд хүргэж, өнөөдрийн ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе!
Арын сайхан хангай - Тамирын гол
Дэлгэр ЗУН - мөнгөн ӨВӨЛ.

Бодол дурсамж дүүрэнБуян хишгээ түгээсэн Буурал Цагаан Даваагаар Би ирж, буцаад явсан он жилүүдАавтайгаа ээжтэйгээ, үрст...
23/12/2025

Бодол дурсамж дүүрэн
Буян хишгээ түгээсэн
Буурал Цагаан Даваагаар
Би ирж, буцаад явсан он жилүүд
Аавтайгаа ээжтэйгээ, үрстэйгээ
Андтайгаа, хань ижилтэйгээ
Арван арван жилийг түүх болгож
Алдарт даваагаар давжээ...

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-ны өдрийг монголчууд “Ес эхэллээ” хэмээн онцолж ирсэн уламжлалтай. Энэ нь зүгээр нэг...
22/12/2025

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-ны өдрийг монголчууд “Ес эхэллээ” хэмээн онцолж ирсэн уламжлалтай. Энэ нь зүгээр нэг хүйтэрч эхэлж буйг илтгэх үг бус, харин өвлийн хамгийн хүйтэн үеийг тооцон хэмжих эртний цаг тооллын ойлголт юм. “Ес” гэдэг ойлголт нь байгаль, цаг уур, ахуй амьдралтай нягт холбогдсон монголчуудын ажиглалт, туршлагаас үүсэлтэй.

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22 нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог, өөрөөр хэлбэл өвлийн туйлын өдөр юм. Үүнээс хойш өдөр аажмаар уртасч, нарны өндөр нэмэгдэж эхэлдэг ч бодит дулаарал хараахан мэдрэгддэггүй. Харин ч эсрэгээрээ, энэ өдрөөс хойш өвлийн жинхэнэ хүйтэн оргил үе эхэлдэг гэж монголчууд үзэж иржээ.

Тиймээс өвлийн туйлын өдрийг хүйтний эхлэл хэмээн тооцож, түүнээс цааш 81 хоногийг “есөн ес” болгон хуваан тоолдог уламжлал тогтсон байна. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.

Есөн ес гэж юу вэ?
Монголчууд өвлийн хүйтний хугацааг 9 хоногтой 9 үе, нийтдээ 81 хоног гэж тооцдог. Үүнийг:

Нэг ес
Хоёр ес
Гурван ес

Есөн ес хэмээн нэрлэнэ. Ес бүр цаг агаарын онцлог, байгалийн өөрчлөлтийг дүрслэсэн зүйрлэлтэй нэршилтэй байдаг нь монголчууд байгальтайгаа хэр нягт аж төрж ирснийг илтгэнэ.
Ардын дунд түгээмэл яригддаг есүүдийн тайлбарыг дурдвал:

Нэг ес – Нимгэн хувцастай даарна /12.22-12.30/
Хоёр ес – Хонины хоргол хөлдөнө /12.31-01.08/
Гурван ес – Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /01.09-01.17/
Дөрвөн ес – Дөнөн үхрийн эвэр хөлдөнө /01.18-01.26/
Таван ес – Талийн жавар арилна /01.27-02.04/
Зургаан ес – Зурайсан зам гарна /02.05-02.13/
Долоон ес – Дов толгой борлоно /02.14-02.22/
Найман ес – Нарны илч наашилна /02.23-03.02/
Есөн ес – Ердийн дулаан орно /03.03-03.12/
Эдгээр нь шинжлэх ухааны хэмжилтээс илүүтэйгээр ахуй амьдрал дээрх бодит ажиглалт, малын бие, газар шороо, зам харгуйн өөрчлөлт зэргийг зүйрлэн илэрхийлсэн хэллэг юм.

Нүүдэлчин монголчуудын хувьд өвөл бол хамгийн эрсдэлтэй улирал. Малын тарга тэвээрэг, бэлчээрийн даац, хүнсний нөөц, нүүдэл суудал гээд бүхий л зүйл өвлийн хүйтнийг хэрхэн даван туулахтай шууд холбоотой.

Тиймээс “ес”–ийн тоолол нь:

Хэзээ хамгийн их хүйтрэх вэ
Хэзээнээс зөөлрөх хандлага ажиглагдах вэ
Хаврын ажилд хэзээ бэлтгэж эхлэх вэ гэдгийг урьдчилан мэдэх амьдралын практик календарь болж иржээ.
Өнөөдөр бид цаг уурын нарийвчилсан мэдээ, хэмжилт, тооцоотой болсон ч “Ес эхэллээ” гэх ойлголт монголчуудын дунд хэвээр хадгалагдсаар байна. Энэ нь зөвхөн хүйтний тухай бус, өвөг дээдсийн байгальтай харьцаж ирсэн ухаан, соёлын өв юм.

20/12/2025

Нэгэн мянга есөн зуун ерэн зургадугаар он.
Гичгэнийн гүүрний нээлтийн хэсгээс...
/Архангай аймаг Тариат сум/

Мөнгөн одод тэнгэрт гялалзажМөрөөдөл хүслийг тань сонсоод ирлээСэтгэл зүрхээрээ шивнэсэн хүсэл таньСэрээд харахад чинь б...
16/12/2025

Мөнгөн одод тэнгэрт гялалзаж
Мөрөөдөл хүслийг тань сонсоод ирлээ
Сэтгэл зүрхээрээ шивнэсэн хүсэл тань
Сэрээд харахад чинь биелэсэн байг
Арын хангайн ахан дүүс минь
Амар амгалан сайхан амраарай ❤️❤️❤️

15/12/2025

Сайхан нутаг минь
🙏❤️🙏

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Арын сайхан хангай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share