MAAD Magazine

MAAD Magazine Where Corruption meets Culture

05/06/2026

брэнд энэ пүрэв гарагт буюу зургаадугаар сарын 4-нд “𝙍𝙞𝙥 𝙩𝙝𝙚 𝙎𝙘𝙧𝙞𝙥𝙩” буюу “Тоглоомын дүрмийг өөрчил” нэртэй глобал кампанит ажлаа ДАШТ-ийн угтан танилцууллаа. Энэхүү кампанит ажилд брэндийг төлөөлдөг өнөө цагийн супер оддууд болох Килиан Мбаппе (.mbappe), Винисиус Жуниор (), Эрлинг Холанд () тэргүүтэй аюумшигтай өргөн бүрэлдэхүүн дээр хөлбөмбөгийн домгууд болох , Роналдиньо нар нэгджээ. ⚽️🤯

Мөн энэхүү кампанит ажлын хүрээнд , болон Лиса () зэрэг поп соёлын нөлөө бүхий төлөөллүүд оролцсон нь уг бүтээлийг зөвхөн спортын зар сурталчилгаанаас хальж, хөлбөмбөгийн соёлын томоохон агшныг дүрслэн харуулсан визуал бүтээл болгож байна. 🍿

22/05/2026

Арван жилийн өмнө “𝙃𝙤𝙩𝙡𝙞𝙣𝙚 𝘽𝙡𝙞𝙣𝙜” meme болж, “𝙋𝙖𝙣𝙙𝙖” хаа сайгүй цуурайтаж, 𝙈𝙖𝙣𝙣𝙚𝙦𝙪𝙞𝙣 𝘾𝙝𝙖𝙡𝙡𝙚𝙣𝙜𝙚 интернэтийг хөдөлгөөнгүй болгож байлаа. 2016 оныг эргэн санагдуулах, хөгжмийн ертөнцөд төдийгүй бидний зүрх сэтгэлд гүнзгий ул мөрөө үлдээн хоногшсон 10 дууг эргэн сонсоцгооё. 🔁🎧🎶

😳 Instagram дагагчид хаачив?Өчигдрөөс хойш олон хэрэглэгч 📸𝙄𝙣𝙨𝙩𝙖𝙜𝙧𝙖𝙢 дахь дагагчдын тоо нь гэнэт буурсныг анзаарчээ. Оло...
08/05/2026

😳 Instagram дагагчид хаачив?

Өчигдрөөс хойш олон хэрэглэгч 📸𝙄𝙣𝙨𝙩𝙖𝙜𝙧𝙖𝙢 дахь дагагчдын тоо нь гэнэт буурсныг анзаарчээ. Олон улсын хэвлэлүүд үүнийг ♾️𝙈𝙚𝙩𝙖 компанийн платформ дээрх идэвхгүй болон хуурамч "бот" аккаунтуудыг цэвэрлэх зорилгоор явагдсан ажиллагаатай холбон тайлбарлаж байна. Мөн шалгалтын явцад түр хаагдсан аккаунтууд баталгаажсаны дараа дагагчдын тоонд эргэн тооцогдох боломжтой аж. 🤷‍♂️

Энэхүү өргөн хүрээтэй цэвэрлэгээ зөвхөн энгийн хэрэглэгчдэд бус, олон сая дагагчтай алдартнууд, брэндүүд болон Инстаграмын өөрийн аккаунтад ч нөлөөлжээ. 📉

➖ 𝙆𝙮𝙡𝙞𝙚 𝙅𝙚𝙣𝙣𝙚𝙧 ойролцоогоор 14–16 сая
➖ 𝘽𝙇𝘼𝘾𝙆𝙋𝙄𝙉𝙆 ойролцоогоор 10 сая
➖ 𝘾𝙧𝙞𝙨𝙩𝙞𝙖𝙣𝙤 𝙍𝙤𝙣𝙖𝙡𝙙𝙤 ойролцоогоор 8–10 сая дагагч алдсан гэх мэдээлэл байна.

Гэхдээ дагагчдын тоо буурсан нь таны контентын чанар муудсан эсвэл хэн нэгэн таныг дагахаа больсон гэсэн үг биш. — Харин энэ нь “олон дагагчтай харагдах” гэсэн тоонд тулгуурласан хуурамч нэр хүндээс илүү бодит хүртээмж болон итгэлцэлд суурилсан цахим орчин чухал болж буйг харуулж байж болох юм. 📲🧠

🎋🌼Хавар бол улирлын шилжилттэй хамт хүний бие шинэ хэмнэлд дасан зохицдог үе. Урт өвлийн дараа нарны гэрэл, хөдөлгөөн, ш...
29/04/2026

🎋🌼Хавар бол улирлын шилжилттэй хамт хүний бие шинэ хэмнэлд дасан зохицдог үе. Урт өвлийн дараа нарны гэрэл, хөдөлгөөн, шим тэжээлийн хэрэглээ багассан байж болох тул ядрах, нойрмоглох, анхаарал төвлөрөл сулрах, арьс хуурайших зэрэг мэдрэмж зарим хүнд илүү анзаарагддаг.

Энэ үед өөрийн болон хайртай хүмүүсийнхээ өдөр тутмын хэрэгцээг анхаарч, амин дэм, эрдсээ зөв зохистой нөхөх нь эрүүл мэндээ дэмжих нэг алхам юм.

Тиймээс 💊New Veramed LLC /Нью Верамед ХХК/ хаврын улиралд зориулан “Анхаарч хайрлая” витаминжуулалтын аяныг зарлаж байна. Хайртай хүмүүстээ хэрэгтэй амин дэмийг нь сонгон, энэ хаврыг илүү эрч хүчтэй угтаарай. 👉🏻

18/04/2026

Аригбөхийг ихэвчлэн Хубилайн сүүдэрт дарагдсан дүрээр ойлгодог. Гэвч тэр бол зүгээр нэг “өрсөлдөгч дүү” байгаагүй. 1259 онд Мөнх хаан өөд болсны дараа Монголын ноёдын албан ёсны Их хуралдай Хархорумд болж, Аригбөхийг Их Монгол Улсын хаанд өргөмжилсөн бол Хубилай Кайпинд өөрийгөө мөн их хаанд өргөмжилснөөр эзэнт гүрэн дотоодын иргэний дайнд татагджээ. 1260–1264 онд үргэлжилсэн Толуйн удмын энэ тэмцлийн эцэст Аригбөх ялагдаж, Хубилайд бууж өгсөн юм.

Эх сурвалжид тэмдэглэснээр бууж өгөх мөчид Аригбөх, Хубилай хоёр бие биенээ тэврэн уйлсан гэдэг. Үүний дараа Хубилай хаан индэрт заларч, өндөр дуугаар “Хэн хаан бэ?” хэмээн асуухад Аригбөх “урьд нь би, одоо чи” хэмээн хариулсан тухай өгүүлдэг.

Аригбөхийн дүрийг сонирхолтой болгодог зүйл нь түүнийг олон судлаач Монголын эзэнт гүрний улс төрийн төв болох Хархорум, мөн уламжлалт тал нутгийн язгууртнуудын байр суурийг төлөөлж байсан хүн гэж үздэгт оршино. Харин Хубилай Сүн улсын аян дайнд явж байсан их цэргийн хүчинд тулгуурлан хүчээ зузаатгасан. Өөрөөр хэлбэл, энэ бол зөвхөн ах дүүсийн эрх мэдлийн тэмцэл биш, Монголын эзэнт гүрэн цаашдаа тал нутгийн уламжлалт төвтэй хэвээр үлдэх үү, эсвэл суурин төрийн шинэ хэлбэр рүү шилжих үү гэдгийг шийдэх түүхэн зааг байсан гэж тайлбарлагддаг.

📖: Mongolian Geographic/Nominchimed Baasan, Cambridge.org, Wikipedia
🎧: Монголын гээгдсэн түүх: Аригбөх ба Хубилай
📽️: Netflix’s Marco Polo, Season 1 Ep.1–2

 Conference & Festival найм дахь жилдээ 2026 оны дөрөвдүгээр сарын 11–12-ны өдрүүдэд “𝙂𝙖𝙨𝙩𝙧𝙤 𝙉𝙤𝙢𝙖𝙙” сэдвийн дор -т зохио...
01/04/2026

Conference & Festival найм дахь жилдээ 2026 оны дөрөвдүгээр сарын 11–12-ны өдрүүдэд “𝙂𝙖𝙨𝙩𝙧𝙤 𝙉𝙤𝙢𝙖𝙙” сэдвийн дор -т зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээ нь хоол, ундаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын оролцогчдыг нэг дор цуглуулж, салбарын өнөөгийн өнгө төрх, ирээдүйн чиг хандлага, шинэ боломжуудыг хамтад нь тодорхойлох өргөн цар хүрээтэй платформ болох юм. 🚀

🥘“𝘎𝘢𝘴𝘵𝘳𝘰 𝘕𝘰𝘮𝘢𝘥” бол зүгээр нэг сэдэв биш. Энэ нь нүүдэлчин ахуй, байгальд суурилсан орц, уламжлалт хоол хүнсний өв, амтны түүхийг орчин үеийн гастрономи, зочлох үйлчилгээний шинэ шийдлүүдтэй холбон, Монголыг гастрономийн шинэ чиг хандлагын төв болгон таниулах зорилготой үзэл санаа юм.

🤝🏻Уламжлал ба шинэчлэл нэг дор уулзаж буй энэ жилийн фестиваль, чуулган нь салбарын мэргэжилтнүүдэд төдийгүй энэ салбарыг сонирхогч хэн бүхэнд нээлттэйгээр хүрэхээрээ онцлог. Тиймээс энэ нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, харин салбарын ирээдүй, соёлын үнэт зүйл, шинэ боломжууд нэг дор уулзах онцлох талбар байх болно.

📍 Misheel Expo Center
📅 2026.04.11–12
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 8809-2319, 8611-7490
📣 Хамтран ажиллах байгууллагуудын бүртгэл явагдаж байна.
🔗 https://forms.gle/xvb75oipXCW46JEA8

Horeca.mn Mongolia Conference & Festival найм дахь жилдээ 2026 оны дөрөвдүгээр сарын 11–12-ны өдрүүдэд 🥘𝙂𝙖𝙨𝙩𝙧𝙤 𝙉𝙤𝙢𝙖𝙙 сэд...
30/03/2026

Horeca.mn Mongolia Conference & Festival найм дахь жилдээ 2026 оны дөрөвдүгээр сарын 11–12-ны өдрүүдэд 🥘𝙂𝙖𝙨𝙩𝙧𝙤 𝙉𝙤𝙢𝙖𝙙 сэдвийн хүрээнд 𝙈𝙞𝙨𝙝𝙚𝙚𝙡 𝙀𝙭𝙥𝙤 𝘾𝙚𝙣𝙩𝙚𝙧-т зохион байгуулагдана. Энэ жилийн арга хэмжээ нь салбарын бүтээлч илэрхийлэл, мэргэжлийн хэлэлцүүлэг, үзэсгэлэнгийн орон зай, бизнесийн шинэ боломжуудыг нэг дор нэгтгэсэн цогц хөтөлбөрөөр өрнөх юм.

📌2026 оны арга хэмжээний онцлох хөтөлбөрүүд:

🔸𝙂𝙖𝙨𝙩𝙧𝙤 𝙉𝙤𝙢𝙖𝙙 𝙁𝙚𝙨𝙩𝙞𝙫𝙖𝙡 нь нүүдэлчин соёл, уламжлалт хоол хүнсний өвийг орчин үеийн гастрономийн мэдрэмжтэй холбосон өвөрмөц туршлагыг санал болгоно. Фестивалийн хүрээнд тогооч, бартендерүүдийн тэмцээнүүд болон салбарын мэргэжилтнүүдийн мастер классууд зохион байгуулагдаж, ур чадвар, амт, бүтээлч сэтгэлгээ нэг дор төвлөрсөн уур амьсгалыг бүрдүүлнэ.

🔸Үүний зэрэгцээ 𝙃𝙊𝙍𝙀𝘾𝘼 𝙈𝙤𝙣𝙜𝙤𝙡𝙞𝙖 𝘾𝙤𝙣𝙛𝙚𝙧𝙚𝙣𝙘𝙚-ийн хүрээнд хоол, ундаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ирээдүйн боломж, сорилт, шинэ чиг хандлагыг хөндсөн илтгэл, панел ярилцлагууд өрнөнө. Энэ нь салбарын бодит туршлага, шинэ санаа, мэргэжлийн яриаг нэг дор төвлөрүүлсэн чухал орон зай байх болно.

🔸Харин 𝙃𝙊𝙍𝙀𝘾𝘼 𝙃𝙪𝙗 𝙕𝙤𝙣𝙚 нь 100 гаруй ханган нийлүүлэгч байгууллагыг нэг дор цуглуулж, үзэсгэлэн болон B2B уулзалтуудаар дамжуулан бодит бизнесийн боломжийг нээнэ. Ингэснээр оролцогчид шинэ түншлэл эхлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх илүү нээлттэй, үр дүнтэй талбарт нэгдэх боломжтой.

📍 Misheel Expo Center
📅 2026.04.12
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 8809-2319, 8611-7490
📣 Хамтран ажиллах байгууллагуудын бүртгэл явагдаж байна.
🔗 https://forms.gle/xvb75oipXCW46JEA8

18/03/2026

Шагналын улирал албан ёсоор өндөрлөсөнтэй зэрэгцэн 2026 оны хамгийн хүлээлттэй бүтээлүүдийн сурталчилгаа эхэллээ. Тэр дундаа студи 𝘿𝙪𝙣𝙚: 𝙋𝙖𝙧𝙩 𝙏𝙝𝙧𝙚𝙚 кинондоо өндөр найдлага тавьж буйгаа илтгэн, анхны тизер трейлерийг Лос Анжелест болсон тусгай үзвэрээр танилцуулжээ.

Найруулагч Дени Вильнёвийн хэлснээр, энэ анги өмнөх хоёр бүтээлээсээ өнгө аясын хувьд эрс өөр байх аж. Тэрбээр, “Эхний кино шинэ ертөнцийг танин мэдэж буй хүүгийн тухай илүү эргэцүүлэмжтэй бүтээл байсан бол, хоёр дахь нь дайны кино байсан. Харин энэ удаагийнх айдас төрүүлэм — илүү өрнөлтэй, илүү нягт, илүү хүчирхэг кино” хэмээн онцолсон байна.

Тус кинонд Тимоти Шаламе (tchalamet), Роберт Паттинсон, , , , Ребекка Фергюсон (), Хавьер Бардем (), Жейсон Момоа (), Исаак де Банколе () болон бусад жүжигчин тогложээ.

🎞️:

Цаг агаар төдийлөн дулаарах шинжгүй, ёсөн ёс эхэлсэн ч “ердийн дулаан” хараахан болсонгүй. Гэсэн ч та сэтгэлээр унах хэр...
05/03/2026

Цаг агаар төдийлөн дулаарах шинжгүй, ёсөн ёс эхэлсэн ч “ердийн дулаан” хараахан болсонгүй. Гэсэн ч та сэтгэлээр унах хэрэггүй — энэ Ням гарагаас эхлэн агаарын хэм нэмэх градус руу орж, нарлаг өдөрт дуртай хүмүүст бага ч гэсэн таатай мэдрэмж авчирна. Үүний зэрэгцээ сайхан цаг агаар ойртох тусам хотын санал болгох төрөл бүрийн эвентүүдийг сонирхон, гадуур гарч шинэ спотуудаар зочлох хүсэл ч улам нэмэгддэг. Хэрэв та энэ долоо хоногийн сүүлээр тохиох 💃🏼Мартын 8 болон түүний дараах 🪖Монгол цэргийн баярын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх санаа хайж байгаа бол📍𝙈𝘼𝘼𝘿 𝙈𝙖𝙜𝙖𝙯𝙞𝙣𝙚-ийн хөтөч танд алгасаж болохгүй үйл ажиллагаануудыг нэг дороос танилцуулж, замчилж өгөхдөө таатай байх болно.

🎄Шинэ он гарахад цөөхөн хоног үлдлээ. Бэлэг сонгох хугацаа ч улам давчуу болж байна. Дээрээс нь баярын өдрүүдээр дэлгүүр...
25/12/2025

🎄Шинэ он гарахад цөөхөн хоног үлдлээ. Бэлэг сонгох хугацаа ч улам давчуу болж байна. Дээрээс нь баярын өдрүүдээр дэлгүүр хэсэж, оочир дараалалд зогсох амаргүй. Тэгвэл та энэ баяраар хайртай дотнын хүмүүс, ангийн хамт олон, ажлын монитадаа юу бэлэглэхээр төлөвлөж байна вэ?🎁

shoppy.mn-ээс сонгосон, хамгийн хурдан бөгөөд тухтай онлайн худалдан авалтын туршлагад тулгуурлан бид шинэ жилийн уур амьсгалтай бэлгийн хөтчийг танд хүргэж байна. 🧦Дулаахан ноосон оймсноос эхлээд хамтдаа эвлүүлэх баярын тусгай 𝙇𝙀𝙂𝙊 тоглоом хүртэл — таны бэлгийн сонголтыг илүү амар, илүү оновчтой болгоход зориулав.💜🤗

𝘚𝘸𝘪𝘱𝘦 хийж, бэлгийн санаануудтай танилцаарай. Илүү олон бүтээгдэхүүнээс сонголт хийхийг хүсвэл 👉https://shoppy.mn/

Address

Оршил төв, Бакула Ринбүүчийн гудамж, 2-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
Ulaanbaatar
15171

Telephone

+97672722022

Website

https://drive.google.com/drive/folders/1N4IHYPxlOj62HdGdVW-e_pRRbHX8lOnO?usp=sharing

Alerts

Be the first to know and let us send you an email when MAAD Magazine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MAAD Magazine:

Share