Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Digital creator, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж/18, Ulaanbaatar.

17/10/2025

Дахиад л залилан, балиар залилан….

17/10/2025

Мьянмар Улсын үнэт чулууны уурхайн чулуу гэх нэртэй лайв, бичлэгүүд бүгд залилан!!!

Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагу...
17/10/2025

Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.

Тодруулбал, Цахим орчинд явж байсан “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна.

Иргэд Та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарч, залилагчид боломж бүү олго.

17/10/2025

Иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан итгэл төрүүлж, хууран мэхлэх замаар эд хөрөнгө, мөнгийг нь авах үйлдэл нь залилах гэмт хэрэгт хамаарна. Иймд иргэн бүр зөв мэдээлэлтэй, хянуур байж чадвал залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна.

Та ийм холбоос дээр дардаг юм биш биз !!!
17/10/2025

Та ийм холбоос дээр дардаг юм биш биз !!!

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна❗️🔺Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргий...
16/10/2025

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна❗️

🔺Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр

-35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”;
-34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41.000.000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”;
-37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;
-18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож 4 сая 900 төгрөг тус тус залилуулсан байна.

📌Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байна.

Амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломжгүй, харин ариун цагаан хөдөлмөрөөр хүссэнээ авах боломжтой. Хэн нэгэн танд цахимаар сайхан санал тавьж байвал түүний цаана гэмт этгээд ч байх эрсдэлтэй юм шүү.

Залилагчид хуурамч хаягаас зар тавьж таны дансыг өөрийн гэмт үйлдэлд ашиглаж байна.
16/10/2025

Залилагчид хуурамч хаягаас зар тавьж таны дансыг өөрийн гэмт үйлдэлд ашиглаж байна.

16/10/2025

Баяр хүргэе! Та хожсон байна.

16/10/2025

Цас, мөсөн дээр болон цахим залиланд халтирч унахаас болгоомжил!!!

"Автомашины өвлийн дугуй худалдан авах" иргэдийн хэрэгцээн дээр тулгуурлаж, Залилах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тул т...
16/10/2025

"Автомашины өвлийн дугуй худалдан авах" иргэдийн хэрэгцээн дээр тулгуурлаж, Залилах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тул та бүхэн цахимаар бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа сонор сэрэмжтэй байгаарай.

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм❗🔺Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдри...
15/10/2025

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм❗

🔺Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын дансруу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

📌Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу❗

15/10/2025

Өвс тэжээлийн үнэ 15,000 төгрөг байхад энэнээс доод үнэ санал болгоно гэдэг бол таныг залилж байна л гэсэн үг...

Address

Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж/18
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс:

Share