Tatar.mn news

Tatar.mn news Мэдээ мэдээллийн сайт Татар Монгол Холбоо ТББ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ! Тэрээр:Монгол Ардын Намын гишүүд, эрхэм журмын нөхөд өө,Миний бие найма...
12/11/2025

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ!
Тэрээр:
Монгол Ардын Намын гишүүд, эрхэм журмын нөхөд өө,
Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн.

Энэ хугацаанд намын гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурлын гурван удаагийн сонгуулийн ялалтыг дараалан байгуулж, Монгол Ардын Намыг зөвхөн Монголдоо төдийгүй Евро-Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой, бодлоготой, орчин үеийн институци болгон төлөвшүүлэхийн төлөө бүх хүчээ зориулан ажилласан билээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламентын төлөөлөх чадвар нэмэгдэж, нийгмийн олон бүлэг, үзэл бодлын төлөөлөл сонгогдох өргөн боломж бүрдсэн. Үүний үр дүнд жендэрийн харьцааны хувьд Монгол Улс Азийн бүс нутагт тэргүүлэгчдийн нэг болж, ардчиллын олон ургалч үзлийг бодитойгоор бэхжүүлсэн нь парламентын хөгжилд түүхэн алхам болсон. Энэ шинэ нөхцөлд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан.

Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна.

Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.

Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй.

Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна.

Монгол Ардын Намын дарга, УИХ-ын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР 19 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА2025 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабора...
12/11/2025

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР 19 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2025 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 13.628 боллоо. Үүнээс:
эмнэлэгт - 19
гэрээр - 6
эдгэрсэн - 13.592
нас баралт -11
хавьтал - 96.794 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Лавлах утас 100,119, 72224444

128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Хятад эмэгтэйг хорьжээБНХАУ-д 128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Чиан Ж...
12/11/2025

128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Хятад эмэгтэйг хорьжээ

БНХАУ-д 128 мянган хөрөнгө оруулагчийг луйвардсан Чиан Жимин Их Британид ял эдэлж эхэлсэн байна. 11 жилээр хорих ял сонссон тэрбээр Понзи схем явуулж, олон арван мянган биткойн залилсан юм. Их Британийн цагдаа нар түүний хэргийг шалгах явцдаа 61 мянга гаруй биткойн хураан авсан байна. Одоогийн үнэлгээгээр энэ нь 6 тэрбум ам.доллар хүрнэ.

Чиан есдүгээр сард мөнгө угаасан хоёр зүйл ангид гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгч Салли Энн Хэйлс түүнд 11 жил 8 сарын хорих ял онооход Чиан уйлсан байна. Ял оноох үедээ шүүгч Энн Хэйлс “Энэ гэмт хэргийг эхнээс нь дуусах хүртэл та зохион байгуулсан. Хэргийг үйлдсэн сэдэл нь цэвэр шунал” гэж хэлжээ.

Прокуроруудын хэлснээр Чиан бусадтай хамтран хууль бусаар олсон орлогоороо 13.34 сая ам.долларын үнэ хүрэх үнэт эдлэлүүд худалдан авсан байна. Эрүүгийн хэргийн шүүх хурал дууссан ч гэсэн хураагдсан биткойныг хэрхэх болон хохирогчдод нөхөн төлбөр олгох асуудлыг одоо шийдэх ёстой. Их Британийн прокурорууд хохирогчдод нөхөн төлбөр олгох схем бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

ГССҮТ-ийн Ерөнхий захирал, их эмч Э.Галбадрах: Ажлаа тараад Этүгэн их сургуулийн хажууд алхаж явтал нэг хүү Сайн байна у...
10/10/2025

ГССҮТ-ийн Ерөнхий захирал, их эмч Э.Галбадрах: Ажлаа тараад Этүгэн их сургуулийн хажууд алхаж явтал нэг хүү Сайн байна уу Галаа эмчээ та намайг таньж байна уу? Та сайн санахгүй байж магадгүй ээ, 9 жилийн өмнө 12 настай байхад надад мэс засал хийсэн юм аа. Одоо ийм сайхан болж эдгэрсээн гээд … үзүүлэв. Таньд маш их баярлаж явдаг юмаа таньтай уулзах юмсан гээд бодоод байсан энд таарлаа гэв. Эмнэлэгт хэвтэх үед эмч мэргэжил их таалагдаад дүү нь их эмчийн ангид сурч байгаа гээд инээх нь үнэхээр сэтгэл хөдөлгөлөө. Эмч бидний хэцүү ажлын ганц сайхан зүйл нь #ЭМЧ #ТАНД #БАЯРЛАЛАА гэдэг энэ үг. Эрүүл мэндийн салбарт мэргэжилдээ дуртай нэгэн сайн эмч бэлтгэгдэж гарах болтугай.

Угаартаж амиа алдсан ээж охиныг сүүлчийн замд нь үдлээЭнэ сарын эхээр ээж, охин хоёр гэртээ угаартаж амиа алдсан харамса...
10/10/2025

Угаартаж амиа алдсан ээж охиныг сүүлчийн замд нь үдлээ
Энэ сарын эхээр ээж, охин хоёр гэртээ угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух 56 настай эмэгтэй, 16 настай охины хамт угаартаж амь насаа алдсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар 56 настай иргэн гэртээ угаартсан байдалтай нас барсан бол 16 настай охин нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадахгүй нас барсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.

Тэгвэл өнөөдөр 56 настай эмэгтэйг эцсийн замд нь үдэж байгаа бол 16 настай охиныг ирэх Даваа гарагт сүүлчийн замд нь үдэх аж.

10/10/2025

Булган аймгийн МАН-ын хорооны ахмад гишүүн Д.Зоосүрэн
"Дэвшилтэт Индэр" төсөлд хамрагдаж үзэл бодлоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Г.Занданшатар эрх мэдэлд улаарч болно. Гэхдээ ард иргэдийг төөрөгдүүлсэн худлаа мэдээлэл өгч ...
06/10/2025

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Г.Занданшатар эрх мэдэлд улаарч болно. Гэхдээ ард иргэдийг төөрөгдүүлсэн худлаа мэдээлэл өгч болохгүй.

Гэнэт хэл загатнаад болдоггүй ээ, саяхан бөөний бараа авдаг таньдаг Солонгос ах "Энэ их хүнсний барааг үнэгүй ав, даанч ...
04/10/2025

Гэнэт хэл загатнаад болдоггүй ээ, саяхан бөөний бараа авдаг таньдаг Солонгос ах "Энэ их хүнсний барааг үнэгүй ав, даанч хугацаа нь дууссан, Монгол руу явуулаад он сарыг нь өөрчлөөд зар" гэнээ. Учир нь дөнгөж дуусч байгаа, дуусаад удаагүй болохоор яах ч үгүй гэж байна.
Монголчуудад ах нь ийм бараа зөндөө өгсөн их мөнгө олсон гэж байна. Гэхдээ би аваагүй ээ, явуулаагүй. Энэ ах намайг ихэнх луйварчин наймаачин Монгол шиг бодсон юм шиг байгаа юм. Аргагүй ш дээ, Монгол нэр доор явж байгаа юм чинь... Бүгдийг нь ийм гэж бодсон юм шиг байгаа юм.
Хүн мөнгө олж болно, гэхдээ яаж вэ гэдэг маш чухал шүү!!! Жич: Монголд маань ийм бараанууд ийм байдлаар их ордог гэсэн. Хаа нэг сонсоод л байдаг, энэ удаа батлагдлаа. За тэгээд олон юм ярьж уянгалаад яах вэ, идэж буй зүйлсээ сайн шалгаж байгаарай.
Тодорхой нотлох баримттай байхын үүднээс 1st family админ өөрөө орууллаа шүү!!! Яагаад кириллээр бичсэн гэхээр латин үсэг мэдэхгүй эгч ах, эмээ өвөө нар байдаг тул уншиж мэдээсэй гээд орууллаа шүү.

ChatGPT-д эцэг, эхийн хяналтын функц нэмэгджээАНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загв...
04/10/2025

ChatGPT-д эцэг, эхийн хяналтын функц нэмэгджээ

АНУ-ын OpenAI компани өөрийн боловсруулсан ChatGPT хиймэл оюун ухааны загвартаа эцэг, эхийн хяналтын функцийг нэмж байна.

Эл функцээс гадна эцэг, эхчүүдэд зориулсан мэдээллийн шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд ингэснээр тэд ChatGPT чатботын үйл ажиллагаанд хүүхдүүдийнхээ насанд тохирсон тохиргоо хийх боломжтой болох юм. OpenAI компани хүүхдүүдийг зохисгүй контент, вирус бүхий челленж, насанд хүрэгчдэд зориулсан болон харгис хэрцгий тоглоомоо хамгаалах зорилгоор ийм функцийг нэвтрүүлж байна.

Жүжигчин Alan Yu аймшигт ослоор НАС БАРЖЭЭХятадын энтертайнмент ертөнцөд чамгүй алдартай болсон жүжигчин, дуучин, загвар...
04/10/2025

Жүжигчин Alan Yu аймшигт ослоор НАС БАРЖЭЭ

Хятадын энтертайнмент ертөнцөд чамгүй алдартай болсон жүжигчин, дуучин, загвар өмсөгч Alan Yu нас барсан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Энэ жил 36 нас хүрч буй Alan Yu-тай холбоотой золгүй явдлын талаар тус улсын News.Az-д мэдээлснээр Ю Мэнлун буюу Алан Ю нь Бээжин дэх нэгэн барилгаас унаж нас барсан байна.

Уг мэдээлэл анх Weibo сайт дээр нийтлэгдсэн байх ба блоггер Шиао Ян түүнийг найзуудтайгаа цагийг өнгөрөөж байгаад шөнийн 02:00 цагийн үед унтлагын өрөөндөө орсон гэх ба найзууд нь удалгүй түүний гэрээс явжээ. Талийгаачийн цогцсыг өглөөний 06:00 цагт нохойгоо салхилуулж явсан хүн олж, цагдаад дуудлага өгсөн хэмээн Шиао Ян мэдээлсэн бөгөөд Алан Ю-ийн дотнын найзуудын нэг нь энэхүү мэдээлэл ердөө цуурхал хэмээн Red Star News-р дамжуулан мэдээлсэн ч түүнийг нас барсан хэмээх албан ёсны мэдээлэл мөн цацагдсан байна.

Ю Мэнлун 1988 оны 6-р сарын 15-нд БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотноо төржээ. 2007 онд Dragon телевизээс зохион байгуулсан "My Show" нэвтрүүлэгт оролцсноор алдартай болж эхэлсэн ба удалгүй хөвгүүдийн хамтлагт дебютээ хийж, цаашлаад жүжигчин болон загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байжээ.

Өнөөдөр буюу 9-р сарын 12-нд Хятадын төв телевизээр гарахаар төлөвлөж байсан киноны нээлт уг ослын улмаас хойшилсон бөгөөд Алан Ю уг кинонд залуу болон идэр насны эрийн дүр бүтээсэн байна.

03/10/2025

Бортээгийн орд хэний өмчлөлд байдаг вэ?! Хов, гүтгэлэг биш баримт харъя!

 #СЭРГИЙЛЬЕ Маргаашнаас Уаанбаатарт 10 хэм болж мэдэгдэхүйц сэрүүснэ. Зуухаа дүүртэл түлш хийвэл угаартана❗️ #НОБГ
03/10/2025

#СЭРГИЙЛЬЕ Маргаашнаас Уаанбаатарт 10 хэм болж мэдэгдэхүйц сэрүүснэ. Зуухаа дүүртэл түлш хийвэл угаартана❗️ #НОБГ

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
110000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tatar.mn news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category