Хэвлэлийн Хүрээлэн

Хэвлэлийн Хүрээлэн Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, сургалт, судалгаа, үйл явдлын талаар мэдээлнэ

Хэвлэлийн Хүрээлэн нь аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бус байж гагцхүү иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашигт үйлчилнэ.

📊МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ - ӨНӨӨДӨР 2025 СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг Монголын х...
23/09/2025

📊МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ - ӨНӨӨДӨР 2025
СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС

Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр судалгааны тайлан хэвлэгдэн гарсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн салбарын чухал тоон үзүүлэлтүүдийг хүргэж байна.
2019 оноос хойш телевизийн тоо тогтмол буурч байна. 2024 оны байдлаар үндэсний хэмжээнд болон Улаанбаатар хотод нэвтрүүлгээ цацдаг телевизүүдийн тоонд өөрчлөлт орсонгүй. Харин орон нутгийн телевизийн тоо зургаагаар буурлаа. Эзэмшлийн хувьд нийт телевизийн дийлэнх хувийг хувь хүн болон хувийн байгууллага эзэмшсэн хэвээр байна.
Телевизүүд Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээ мэдээллээ түгээх байдал жилээс жилд өсөж байна. Харин Фэйсбүүкийн дараа хамгийн их ашиглаж буй нийгмийн мэдээллийн сүлжээний платформ нь Юүтүб байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны тайлангаас

📞Утас: 11-350002, 89896912
#ХэвлэлийнХүрээлэн #МонголынХэвлэлМэдээлэл #ХэвлэлМэдээллийнСудалгаа

23/09/2025

📢 Хурал, сургалт, хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурал хийх танхим хайж байна уу?

🎯 Бид танд санал болгож байна:

✅ 80 хүртэлх хүний багтаамжтай том танхим
✅ 20 хүртэлх хүний уулзалт, сургалтын жижиг танхим
✅ LED дэлгэц, сургалтын бүх тоног төхөөрөмж, индэр, чанга яригч, өсгөгч
✅ Театрчилсан, сургалтын, бүлгийн ажлын хэлбэрээр тохижуулах боломж
✅ Хоол, зуушны үйлчилгээ, хүлээн авалтыг зохион байгуулна
✅ Өндөр хурдны интернэт, авто зогсоол, найрсаг үйлчилгээ

📍 Хаяг: 100 айл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн
📞 Утас: 350002

1996 оноос эхлэн олон нийтэд нээлттэй ажиллаж буй Монголын анхны хэвлэлийн бага хурлын танхим танд өдөр бүр нээлттэй!

📖 Филиппин сэтгүүлчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчөө огцруулсан тухай өгүүлэх энэ түүхийг бичсэн...
22/09/2025

📖 Филиппин сэтгүүлчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчөө огцруулсан тухай өгүүлэх энэ түүхийг бичсэн номын англи нэрийг “Journalistic Legwork that Tumbled a President” гэдэг. 2004 онд ЮНЕСКО-гийн санхүүжилтээр монгол хэлнээ орчуулахдаа “legwork” хэмээх үгийг “нөр их хөдөлмөр” 🛠️ хэмээн буулгажээ.

👩‍💻 Энэ түүхийг бүтээсэн баатрууд болох Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүлчдийн тухай Ана Сантосын ✍️ бичсэн нийтлэлийг Дэлхийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээ 🌍-ний вэбсайтаас орчуулан хүргэж байна.

🤝 Энэхүү сүлжээ нь 2003 онд байгуулагдсанаасаа хойш 97 орны 263 гаруй байгууллагыг нэгтгэсэн томоохон нэгдэл болсон.

🇲🇳 Хэвлэлийн Хүрээлэн нь одоогоос арван жилийн өмнө энэ сүлжээний гишүүнээр элссэн байдаг.

Филиппин Улсын Манила хотод өнгөрсөн сард Олон улсын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс зохион байгуулсан Азийн орнуудын хэвлэл мэдээлэл…

🗳️ Өнөөдөр ОЛОН УЛСЫН АРДЧИЛЛЫН ӨДӨРЖил бүрийн 9-р сарын 15-нд дэлхий нийтээрээ ардчиллын үнэ цэнэ, хүний эрх болон иргэ...
15/09/2025

🗳️ Өнөөдөр ОЛОН УЛСЫН АРДЧИЛЛЫН ӨДӨР

Жил бүрийн 9-р сарын 15-нд дэлхий нийтээрээ ардчиллын үнэ цэнэ, хүний эрх болон иргэдийн оролцооны ач холбогдлыг онцлон тэмдэглэх зорилгоор Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэдэг.“2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор Олон улсын ардчиллын өдрийг бий болгосон бөгөөд 2008 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон.

2025 онд Ардчиллын өдрийг “Action by Action: Gender Equality” буюу “Алхам бүрээр жендерийн эрх тэгш байдалд хүрье” уриан дор тэмдэглэж байна. Энэ уриа нь зөвхөн сонгуулийн үеийн оролцоонд бус өдөр тутмын шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг бодит үйлдлээр хэрэгжүүлэхийг уриалж буй юм.

Эх сурвалжууд : https://www.un.org/en/observances/democracy-day
https://www.ipu.org/
https://www.unesco.org/

📢 ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 9 ДЭХ УДААГИЙН КУРС СУРГАЛТ #Хэвлэлийн  #Хүрээлэн нь олон нийттэй харилцах а...
11/09/2025

📢 ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 9 ДЭХ УДААГИЙН КУРС СУРГАЛТ

#Хэвлэлийн #Хүрээлэн нь олон нийттэй харилцах арга барил, ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх дипломын сургалтыг 9 дэх жилдээ зарлаж байна.

📅 Хугацаа: 2025.10.07 – 2026.01.10 (3 сар)
📍 Байршил: Улаанбаатар хот, Хэвлэлийн Хүрээлэн

💡 Хөтөлбөрийн онцлох сэдвүүд:

• PR ба байгууллагын имиж, нэр хүнд
• Сошиал медиа, инфлүэнсер маркетинг
• Хэвлэл мэдээлэлтэй ажиллах ур чадвар
• Хямралын үеийн мэдээллийн харилцаа
• Хиймэл оюуныг ажилдаа ашиглах нь
• Контент бүтээх (мультимедиа, подкаст, видео, рийлс, инфографик)
• Брэндинг ба контентын стратеги
• Өдөр тутмын үйл ажиллагаа ба кампанит аяныг үнэлэх аналитик хэрэгслүүд

👩‍🏫 Хэн оролцох вэ?

Төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн маркетинг, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, хэвлэлийн төлөөлөгчид, энэхүү мэргэжлээр суралцах сонирхолтой сэтгүүлч, судлаач, хувь хүн та бүхнийг урьж байна.

⏳ Сургалт үргэлжлэх хугацаа:

Долоо хоног бүрийн #Мягмар гарагт бүтэн өдрийн турш Хэвлэлийн Хүрээлэнгийн байранд танхимаар,
Баасан гарагт үдээс хойш 3 цаг онлайн хэлбэрээр явагдана.

👉 Энэ линкээр нэвтэрч бүртгүүлнэ үү. https://form.jotform.com/252532736613456

📞 Лавлах утас: 350002
📧 И-мэйл: [email protected]

📌 📌 Сургалтын төлбөр: 1500,000 төгрөг

Жич: Танхимын хичээлээр практик сургалт түлхүү заадаг тул хөтөлбөрийн турш онлайнаар суралцах боломжгүй.

#СошиалМедиа #КонтентБүтээл #Маркетинг #ИнфлюенсерМаркетинг #Брэндинг #ДипломынСургалт

📊МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ – ӨНӨӨДӨР СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС Сүүлийн арван жилийн хугацаанд онлайн мэдээллийн хэрэгсэл буюу...
10/09/2025

📊МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ – ӨНӨӨДӨР СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС

Сүүлийн арван жилийн хугацаанд онлайн мэдээллийн хэрэгсэл буюу мэдээллийн сайтын тоо өсөж байна. Харин эсрэгээрээ уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурах хандлагатай байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэлд телевиз, радио, сонин, сэтгүүлийг хамруулж авч үзэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны тайлангаас
☎️Утас: 11-350002, 89896912

#ХэвлэлийнХүрээлэн #МонголынХэвлэлМэдээлэл #ХэвлэлМэдээллийнСудалгаа

“Хэвлэл мэдээллийн хараат бус байдал – Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллооҮз...
09/09/2025

“Хэвлэл мэдээллийн хараат бус байдал – Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээний гишүүд, дэмжигч, хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөгч, хүний эрхийн хамгаалагч, судлаачид уг хэлэлцүүлэгт оролцлоо.
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн Ахлах референт, доктор, дэд профессор Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагч сэтгүүлчийн эрхийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаараа мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх зэргээр нийтийн мэдэх эрхийг хангадаг учраас Хүний эрх хамгаалагчид юм.” гэдгийг тодотгоод Хүний эрх хамгаалагч сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх баталгааг хангах саналыг танилцуулав. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн хоёрдугаар бүлэгт “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар судалгааг багтаасан ба редакцын хараат бус байдлыг хангах зорилгоор төрөөс эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдлыг сайжруулахад анхаарах шаардлагатайг дурдав.

Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах төр ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа” бүлгийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, төрийн үүрэг хариуцлага, үл оролцох, үл ялгаварлах зарчмыг тодорхой болгох, төрийн байгууллагын сурталчилгааг тодорхойлох, далд сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглох, цаг үеийн мэдээллийг санхүүжүүлэх, ивээн тэтгэхийг хориглосон хуулийн зохицуулалтыг сэргээх шаардлагатай гэж дүгнэлээ.

Төр мэдээллийн урсгалыг хянаж, төрийн хэвлэлийн албадын орон тоо нэмэгдэж, энэ нь хэвлэл мэдээллийн салбарын шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байна гэдэгтэй хэлэлцүүлгийн оролцогчид санал нэгдлээ. Хэвлэл мэдээллийн эдийн засгийн хараат бус байдлыг сайжруулахад хууль тогтоогчийн үүрэг оролцоо чухлаас гадна салбарын доторх ойлголцол, өөрсдийн зөв санаачилга дутагдаж байгааг онцоллоо.

🎧 ПРЕСС ПОДКАСТЫН ШИНЭ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ “Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчилна” уриатай  "ПРЕСС” подкастын шинэ улирал эхэллэ...
05/09/2025

🎧 ПРЕСС ПОДКАСТЫН ШИНЭ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ

“Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчилна” уриатай "ПРЕСС” подкастын шинэ улирал эхэллээ. Энэ удаагийн подкастын зочноор Хэвлэлийн Хүрээлэнгийн ахмад багш, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Дариймааг урилаа.

Подкастын шинэ дугаар тун удахгүй

#ХэвлэлийнХүрээлэн #ПрессПодкаст

📊МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ – ӨНӨӨДӨР судалгааны тайлангийн борлуулалт үргэлжилж байна. Та хамгийн хэвлэл мэдээллийн салба...
04/09/2025

📊МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ – ӨНӨӨДӨР судалгааны тайлангийн борлуулалт үргэлжилж байна.

Та хамгийн хэвлэл мэдээллийн салбарын сүүлийн үеийн тоон мэдээллийг авахыг хүсвэл 📞11-350002, 89896912 дугаараар холбогдон судалгааны тайланг авах боломжтой.
Хүргэлт үнэгүй.

MEDIA QUIZ - 5https://qz.app.do/media-quiz-05Энэ удаагийн Media Quiz-г Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр судалгааны тай...
02/09/2025

MEDIA QUIZ - 5

https://qz.app.do/media-quiz-05

Энэ удаагийн Media Quiz-г Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр судалгааны тайланд зориулан бэлтгэлээ.

Та хэвлэл мэдээллийн салбарыг хэр сайн мэдэх вэ? Манай
асуултад хариулж, мэдлэгээ шалгаарай!

Судалгааны тайлантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу.
📞Утас: 11-350002, 89896912

#ХэвлэлийнХүрээлэн #МонголынХэвлэлМэдээлэл #ХэвлэлМэдээллийнСудалгаа

Та хэвлэл мэдээллийн судалгааг хэр сайн мэдэх вэ? Манай асуултад хариулж, мэдлэгээ шалгаарай!

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ – ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНАХЭЗЭЭ: 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 9, 9:...
01/09/2025

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ – ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ”
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
ХЭЗЭЭ: 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 9, 9:30 – 12:00 ЦАГТ
ХААНА: ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс зохион байгуулж буй хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн асуудлуудыг хөндсөн цуврал хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Энэ удаа “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал – Эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албад хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгалыг гажуудуулж буй эсэх, төрийн мэдээлэл, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх нэрийн дор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах нь редакцын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн итгэл үнэмшилд нөлөөлж буй эсэх, эдгээрийн эрх зүйн хувьд хэрхэн зохицуулах талаар хэлэлцэх гэж байна.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээний гишүүд, дэмжигч, хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөгч, хүний эрхийн хамгаалагч, судлаачид, өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://form.jotform.com/252432659321455

📍ТАЛАРХАЛ Хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” судалгааны тайланг 26 дахь жилдээ эрхлэн гаргаж ба...
29/08/2025

📍ТАЛАРХАЛ

Хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” судалгааны тайланг 26 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Өдрийн Сонин, Zuunii medee, Монголын Мэдээ, MGLRADIO - Дэлхийн Монголчуудын Радио, Хүүхэд радио ФМ 107.5 & 79.7, VIBE 105.5, МОНЦАМЭ Агентлаг, Edutainment TV, Mongolian National Broadcaster, TV9 Mongolia, Livetv HD, ETV HD, TV8 Mongolia, Eguur News, Eagle News, Ergelt.mn, gogo.mn

Судалгааны тайлантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу.
📞Утас: 11-350002, 89896912

#ХэвлэлийнХүрээлэн #МонголынХэвлэлМэдээлэл #ХэвлэлМэдээллийнСудалгаа #Судалгаа #Талархал

Address

УБ, СБД. 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу 54
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+97611350002

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэвлэлийн Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хэвлэлийн Хүрээлэн:

Share

Category

Our Story

Хэвлэлийн Хүрээлэн нь аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бус байж гагцхүү сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашигт үйлчилнэ.