CarGo Hub

CarGo Hub Карго болон Захиалгын талаар танд илүү олон зөвлөмжийг хүргэе. Пэйждээ дагаад ойр байгаарай🙂

Сайн байна уу? Манай карго систем нь өөрөө нээх боломжийг нэвтрүүлсэн байгаа. Та Aicargo.mn сайтаар вэб сайтаа 5 минутад...
07/07/2026

Сайн байна уу? Манай карго систем нь өөрөө нээх боломжийг нэвтрүүлсэн байгаа. Та Aicargo.mn сайтаар вэб сайтаа 5 минутад нээх боломжтой. Харилцах утас: 85205258

15/04/2026

Өдрийн мэнд!! Админий зүгээс 8 жилийн онлайн худалдан авалтын туршлагаас хуваалцаж байна.

1. Хурдан карго гэж байхгүй Хамгийн хурдан карго бол та өөрөө аль болох эрт захиалах явдал юм. Мөн захиалга амжилттай болоогүй эсвэл дэлгүүр нь тодруулга асуулт асуух тохиолдол байдаг хариу өгөхгүй бол яахаа мэдэхгүй дэлгүүр нь гаргаагүй байдаг шүү. Эсвэл таньруу хоосон хайрцаг юм уу, даавууны өөдөс гэх мэт зүйл каргонд хийгээд явуулдаг тэгэхээр хамгийн хурдан авах 3 алхамт арга нь: -> эрт захиалах -> дэлгүүртэйгээ харилцах ->Хаяг холболт болон төлбөрөө амжилттай хийх юм.

2. Хэт хямд бараа захиалахдаа сайн шалга. Мэдээж үнэ дагаж чанар гэдэг. Эсвэл сонголтоо буруу хийсэн байх магадлалтай дрон захиалах гэж байгаад дроны цүнх захиалсан байх жишээний, тэрэг захиаллаа гэтэл зөвхөн дугуй нь ирэх жишээтэй тэр нь та үндсэн барааг нь биш деталь ийг нь захиалж байгаа хэрэг мэдээж тэр нь зураг нь үндсэн бараа харагдаад үнэ нь Хямд байдаг. Үнэгүй бяслаг хулганы хавханд гэдэг дээ.

3. Хүнд захиалга хийж өгөхдөө анхаар Хүнд захиалга хийх үед эхэндээ их л сайхан харилцаа үүсдэг. Гэхдээ бараа удах, буруу ирэх, бүүр ирээд ажиллахгүй байхын зовлон хэцүү байдаг. Гуйсан тусалсан 2лаа сэтгэл хангалуун бус үлдэх тохиолдол элбэг. Болж өгвөл өөрийнхөө найдвартай захиалж байсан бараа эсвэл мэргэжлийн хэлтэй, туршлагатай хүнтэй хамтарч хийвэл эрсдэл арайл багасна. Тэгээд итгэлгүй байвал заавал эрсдэл үүрч захиалах хэрэггүй. Үгүй гэж хэлж байгаа нь биш өөрөө жоохон хичээл зүтгэл гаргаад захиалах боломжтой зүйлс дээрээ бусдыг харж байгаа хүн таны цаг хугацааг үнэлэхгүй урамшуулал бонус ны тухай ярихгүй бол бүүр ч хэрэггүй гэж зөвлий. Хүний хөдөлмөр, цаг хугацааг хүндлэж, үнэлж сурсан байх цаг үе шүү дээ.

4. Каргоны үнэ өндөр!! Зарим захиалга хэт том баглаа эсвэл Хүнд байдаг. Мэдээж хоосон зай ихтэй овортой хөнгөн бараа байлаа гэхэд тэр барааг хэдээр авж байгаа нь каргонуудад хамаагүй байдаг. Үүнээс үүдээд бараанаасаа үнэтэй карго төллөө гэх яриа гардаг. Ийм яриа үүсгэдэг хүмүүс өөрсдөө зохион байгуулалтгүй хариуцлагагүй худалдан авалт хийсэн гэсэн үг. Итгэлгүй байвал дэлгүүрээс нь барааны тээвэрлэлтэд орох үеийн баглаа болон жинг асуугаад каргоныхоо ханшаар үржүүлж үзээрэй. Заавал каргоноосоо асуух гээд байлгүй өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэл, нөхцөлөө тодорхойлбол орчин үеийн соёлын нэг хэсэг гэж хардаг.

5. Тээвэрлэлт даахгүй бараа захиалахдаа!! Ихэнх каргонууд эрээнд хаяган дээрээ очоод шууд л баглаанд ордог тэгээд тээвэрлэлтийн үед ганцхан таны барааг зөөгөөгүй учраас олон бараан дунд ороол явна. Илт хагарах зүйл гэдгийг тэр болгон хараад мэдэхгүй. Тэгэхээр захиалга хийхдээ дэлгүүртэйгээ баглааны тухай ярилцах боломжтой байдаг би экспортын баглаа хийлгэмээр байна. Эсвэл модон араам, модон хайрцаг, хөөсөн хамгаалалт зэргийг ярилцах боломжтой ч юу ч хийхгүйгээр бараа нь хагарч ирээд чи би дээрээ тулах тохиолдол их байдаг. Тэгэхээр өөрөөс шалтгаалах зүйлээ хийсэн бол карго чинь арай өөрөөр авч үзнэ.

6. Бараагаа хянах ихэнх карго эрээнд таны барааг хүлээн аваад авсанаа вэбсайт дээрээ оруулсан байдаг. Одоогийн явж байгаа процесс бараа эрээнд очих үед шууд апп дээр нь гарын үсэг зурсан гэж гардаг. Тэгтэл эрээнд ачаа задраад ангилан ялгаад тухайн каргоных нь хаяг дээр хүргэлт хийж өгдөг. Энэ нь тодорхой хугацаа зарцуулдаг ихэвчлэн 1-3 өдөр дотор. Гэхдээ зарим бараа хүргэгдэхэд нь гацаа үүссэн байдаг өөрсдөө очиж авах эсвэл эрээн дотор хүргэхэд нэмэлт төлбөр нэхэх зэргээс шалтгаалаад удах тохиолдол гардаг. Энэ бүх процесс ийг ойлгох хэрэгтэй.

7. Сэтгэл дундуур хүмүүс. Каргондоо дургүй, карго нь ч тэр хүндээ дургүй тэгсэн хэрнээ байнга л асуудал үүсгэж хэн хэн нь тэсэрчихгээд харилцаад байдаг харилцаа байна. Хамгийн хөнгөн шийдэл бол каргогоо солих энэ нь маш амархан Талбао, пиндуодуо ороол хаягаа солиход болчих асуудал. Ер нь тэгээд өөр карго туршиж үзхэд буруутах зүйлгүй. Манайхан хаяг холбохыг эхнээсээ маш мундаг хийж чаддаг болсон байна лээ. Зарим карго ч хэцүү хүмүүсээ бандах тохиолдол байдаг. Энэ ч бас нэг шийдэл болж байгаа байх. Муулан муулан хамт алхах хэрэггүй гэж бодож байна. Өөрчлөлт хий хэн ч таныг хориглоогүй. Харилцаанаас харилцаа үүсдэгдээ

8. Өөрийгөө хөгжүүл Нэгэнт захиалга сайн хийж чаддаг байх чадвар хэрэгтэй л гэж бодож байвал энэ салбарт суралцах хэрэгтэй. Хэдэн сарын өмнө трак код яаж бүртгэхээ мэдэхгүй байсан одоо ч сураагүй нэг л их би мэдэхгүй, чадахгүй гэсэн хүн явж байдаг шүү. Маш олон сургалт үнэтэй, үнэгүйгээрээ байдаг тэр болгоноос зөрөөд яваад байна гэж байхгүй л байх. Өөрөөс хичээл зүтгэл гаргахгүй өөрийн асуудлыг бусдын асуудал болгон стрестэж явдаг хүмүүсийг тийм ч сайхнаар хэн ч харахгүй. Тиймээс хэрэглэж байгаа апп, вэб ээ нэг сайхан эргүүлж тойруулаад үзэх хэрэгтэй. Та сурчвал таны л эрдэм шүү дээ.

9. Vip үйлчлүүлэгч Та олон бараа авдаг ч бай үгүй ч бай нийтийн ачаа тээврээр үйлчлүүлж байгаагаа анзаар. Ачаа буух тоолонд чатлах хэрэгцээ гардаг хүмүүс байдаг. Хариу нэхэж өөрийн жижиг асуудлаа хүртэл бусдаар харуулахыг хүсдэг байнгын халамж хүсэгчид шуудхан хэлэхэд карго таньтай таньгүй ажиллана. Хэрэв хэрэглэгч нь багадаад байвал пост, бүүст хийгээл хүнээ сэлбээд авдаг. Карго компаниуд олон эрсдэлийг даагаад багагүй мөнгөө урьдчилж төлөөд та бүхний барааг авчирдаг зүгээр суугаад ашиг олж байгаа мэт харагдаад байдаг бол та ч бас хийж болно шүү дээ. Урьд нь карго цөөн байхад хүмүүс их л хүндэтгэлтэй харьцдаг байсныг санаж байна. Одоо олон болсон гээд тэр хүмүүс хамгийн адгийн ажил хийгээд байгаан биш шүү тиймээс хүмүүсийг бүү дорд үнэл. Миний мэдэх хэд хэдэн каргоны бизнес хийдэг хүмүүс таныг сайн байна уу та гэж хүндэлж байгаа ч цаанаа таны мөрөөдлийн хаусанд бүх зүйлээр дутахгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн нэгэн байж ч болно. Тийм ч байгаа

10. Хэлний бэрхшээл шийдэгдсэн!! Google translate- ийн эрин үед хэлний бэрхшээл байсан. Ихэнхдээ буруу орчуулчих гээд байдаг байсан тэр үед хэлтэй хүний хэрэгцээ их байлаа. Одоо бол CHATGPT эрин үе эхэлсэн зургаар, бичгээр гээд та л харилцаж чадвал таны хэлгүй болохоор гэдэг шалтгаан аль хэдийн алга болсон.

Эцсийн дүгнэлт онлайн худалдан авалтын энэ бүх процессийг заавал бэст нь биш ч энгийн дажгүй карго + илүү сайн захиалагч болсон та 2 хамтдаа төвөггүй туулах болно. Танд амжилт хүсье!!

14/04/2026

Каргоны вэбсайт хэрхэн ажилладаг вэ? вэбсайтаа сайжруулмаар байна уу? Дуустал нь үзээд туршлагаа нэмээд аваарай... вэб авах бол "cargo" гээд коммент үлдээгээрэй.
Хэрэглэгчээс харах бол https://darkhan.aicargo.mn

11/04/2026

Карго ажиллуулах сургалтын агуулга: Карго хэрхэн ажилладаг ерөнхий мэдээлэл, Ачаа үнэлэх, бүртгэх, олгох систем, Асууудал шийдвэрлэх гаргалгаа болон онлайн захиалгын сургалтууд, вэб сайт ашиглах заавар болон нэмэлт мэдээлэл г.м цогц мэдээллийг хүргэх болно.
Карго ажиллуулах сонирхолтой ч хэрэгжүүлж завдахгүй яваад л байвал манайх танд хэрэгтэй мэдээллийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
#карго #каргосургалт #каргобизнес

Сайн байна уу? Манай фэйжд каргоны вэбтэй болох хүсэлтэй хүн байвал доор +1 гээрэй. Вэб+домайн нэр үнэгүйСарын төлөлт: 5...
05/04/2026

Сайн байна уу? Манай фэйжд каргоны вэбтэй болох хүсэлтэй хүн байвал доор +1 гээрэй.

Вэб+домайн нэр үнэгүй
Сарын төлөлт: 50,000 төгрөг
И-мэйл мэдэгдэл, дата баазтай 2026 оны вэб хийж өгж байна.

darkhan.aicargo.mn

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CarGo Hub posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share