23/02/2024
Эвий миний монгол эрчүүд. Яадаг гээч? Шинийг нь авч чадахгүй учир хуучирч хугацаа нь дууссан ( ээлж хх цаг нь болсон) машин авч хөл дүүжилнэ. Бядтай хэдийнх нь хэлдэгээр нэг муу прүүс😅 Хүний дор орохгүй гж хүүхэд эхнэрээ алхуулж дааруулахгүй гж зээл лизинг хольж хутгаж приүс авна. Хуучин буюу орж ирсэн машаан дундаа л чулуу. Явжвээсэн дундаа ч чулуу. Иднэ гж үнэрлэнэ, зарахаар болвол үнэрхэнэ😢 Наадам цагаан сараар нутагтай нь нутагтаа, нутаггүй нь аялалдаа. Аялал ч гждээ асфсльтан замын машаанаар алсын замд оффрауд голдуу. Мэдээж хуучин учир мотор эвдэрвэл мотор бооно баттериа эвдэрвэл баттериа солино (шинээр биш хуучнаар😢) аморжин, түлк, босоо, өндөг гээл явж өгнө. Гадныхан бол мадафакиншээт ямар ацаа яриад бгаам ма нигга!! л гэх бх😂 Өөрөө өөртөө ч зарцуулж засварлуулдаггүй мөнгөө өнөөх машаандаа л зарцуулна засварлууна. Өөрөөсөө ч илүү ухана бас ухуулана. Готод 6 шулуунд 4л. Шавар, цасанд цахилгаан мотороо салгаад гишгэхэд мост л гсн үг( даваа өгсөж яваад ховил руу орж гацаад давааны оройны модонд авирч сүлжээ оруулж бгаад нз руугаа залгаж цах/мотор салгах арга заалгаж билээ😂) Мортал комбатын тамалдаг код шг дээшээ доошоо АБ нтр гдг шг повер дараад тормос гишгээд сигнал дараад толио эвхээд шил арчигчаа ажилуулөад дахиад повер дараад жолооч талын хаалгаа онгойлгоод урд дугуйгаа нэг өшиглөөд ч билүүдээ нээх гэцүү кодтой 😂 (туршаад үзээрэй😛)
Хотын түгжирээ хэтэрлээ прүүс дэлхийгээс зайл л гх юм. Буруу рультэй хуучин машаан оруулку л гэнэ. Орж ирсэн бгаа нь орон нутагт л явнаа л гэх юм. Готод хонох бол хоног нь 5к л гх юм. Сүүлдээ дугаар өгөхгүй л гэшаажийна. Бас таксинд явку ээ л гэнэ. Явбал машаан шигээ мөнгө өгөө л гэнэ бсд🤦♂️ Монгол хүн бүр зөв рультэй шинэ машаан уначих хэмжээний орлоготой бол яаая гхв. Прүис авчихаад 5 жил чардайж бна шдэ. Аж амьдрал, эдийн засаг, улс орон товхинуулаадах гд хэдэн хүн сонгосон чинь эргээд багалзуурдаад бх юм🤦♂️