Songino.nutag.mn Сонгинохайрхан мэдээ

Songino.nutag.mn Сонгинохайрхан мэдээ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ!

04/11/2025

Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МЕДАЛЬТАН БОЛЛОО

Тайланд улсын Бангкок хотноо 3дахь өдрөө үргэлжилж буй жюү жицүгийн 2025 оны ДАШТ-ий +70кг жинд барилдсан "Thunder BJJ" академийн тамирчин Батбаатарын Хулан Казакстан улсын тамирчинд оноогоор ялагдаж, дагах барилдаанд Энэтхэг, ОХУ-ын хоёр тамирчин, Филлипин улсын тамирчдыг ялснаар хүрэл медалийн хүртлээ. БАЯР ХҮРГЭЕ

👉 Тэрээр өмнө нь 2023 онд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм.

04/11/2025

Буддын шашинд нохойг өндөр сүнстэй, өмнөх насандаа хүн байсан байж болох амьтан гэж үздэг. Зарим сударт дурдсанаар, нохой нь эзэндээ үнэнч, хайр энэрэлтэй, хамгаалагч чанараараа бурханлаг авьяас илэрхийлдэг.

Монголчууд эртнээс “Нохойтой айл гэгээн байдаг” хэмээн бэлгэддэг нь учиртай. Энэ нь нохой хүний муу энерги, сөрөг зүйлсийг өөртөө шингээж эзнээ хамгаалдаг гэсэн итгэлтэй холбоотой.

Буддын шашинт монголчууд бид нохойг хайрлаж, хүндэтгэх ёстой. Учир нь тэд ч бас амьдралын хэлхээний нэгэн сүнс, бидэнтэй адил гэгээрэлд хүрэх замдаа яваа амьтад юм.

✨ Тиймээс нохойг хайрлах нь зүгээр нэг энэрэл биш — гэгээрлийн үйлдэл юм.



🐾 Dogs in Buddhism 🕉️

In Buddhism, dogs are seen as sentient beings with high spiritual potential, and in some teachings, they may have been humans in their past lives. Their loyalty, compassion, and protective nature are believed to reflect divine qualities.

Mongolians have long said, “A home with a dog is a bright home,” meaning dogs absorb negative energy and protect their owners from harm.

As Buddhists, we should respect and cherish dogs, for they too are souls on the path to enlightenment, just like us.

✨ To love a dog is not just an act of kindness — it is an act of spiritual awakening.

Photo from:Арслан клуб

03/11/2025
03/11/2025
03/11/2025

Ажил хаясан 40 мянган багш 24 цагийн дараа хичээлээ зааж эхэлнэ

Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийлээ.
Улсын хэмжээнд 720 байгууллагын 40.000 багш 13 хоног ажил хаялтад оролцсон. 2026 онд 2.8 сая болгох хэлэлцээрт хүрч, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгэж УИХ үүрэг хүлээж байна.
2026 оны 1-р сараас 50 хувь, мөн ондоо 2.8 сая болгохоор тохиролцлоо. Үргэлжлүүлэн цалинг 3.5 сая болгоход анхаарна. Тиймээс 24 цагийн дараагаас буюу нөгөөдөр 11-р сарын 5-наас ажил хаялт зогсож хичээлээ зааж эхэлнэ. Ажил хаялтад оролцсон багш нарын цалинг нөхөн олгоно гэлээ.

03/11/2025

Болдын Дэмбэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллын асуудал — бидний хамтын зорилго

Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өдөр бүр иргэдийнхээ амь насыг хамгаалж, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа нь хамгийн хүнд, ариун хөдөлмөр.
Тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага бодитоор тулгараад байна.

Гэвч өнөөгийн дэлхийн геополитикийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт тодорхой дарамт үзүүлж байна.
Энэ нь төсвийн бодлого, зардлын бүтэц, валютын ханш, гадаад худалдааны урсгал зэрэг олон талд нөлөөтэй.
Ийм нөхцөлд бид сэтгэл хөдлөлөөр бус, тооцоо судалгаа, бодит боломж дээр суурилсан шийдэл гаргах ёстой.

Тиймээс Эрүүл мэндийн яам, Сангийн яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлтэй хамтран:

Цалин, урамшууллын шатлалын шинэчлэл

Үр дүн, ачаалалд суурилсан урамшууллын загвар

Төсвийн хэмнэлт, дотоод нөөцийн оновчлол

Хувийн хэвшил, даатгалын оролцоог нэмэгдүүлэх
зэрэг гарц гаргалгааг хамтаар боловсруулж байна.

Энэ бол нэг талын шаардлага бус, төр–салбар–ажилтан гурвын хамтын зорилго юм.
Эв нэгдэл, ойлголцол, хариуцлагатай хамтын ажиллагаагаар энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

03/11/2025
03/11/2025
03/11/2025

НЭМҮТ-д бүртгэгдсэн угаарын хийн хордлогын тандалтын тоон мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн 14 хоногийн дотор дөрвөн иргэн угаартаж нас баржээ.

Энэ сарын 14-17-нд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 97 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл дөрвөн иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

03/11/2025

Монгол Улсын эрчим хүчний импорт өсөв

Монгол Улс энэ оны эхний есөн сард нийт 156.3 сая ам.доллароор хоёр гигаватт эрчим хүч импортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Импортын 60 хувийг БНХАУ-аас, үлдсэн 40 хувийг ОХУ-аас нийлүүлсэн байна. Энэ нь үнийн дүнгээр өмнөх оны мөн үеэс 8.8 хувиар, эрчим хүчний хэмжээгээр 2.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн таван жилд Монголын импортын эрчим хүчний хэмжээ 61.3 хувиар нэмэгджээ.

Одоогийн байдлаар дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1500 мВт орчим байгаа бол өнгөрсөн сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор хүчин чадал 1650 мВт хүрэх төлөвтэй байна.

Салбарын мэргэжилтнүүдийн хэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 6–7 хувиар өсдөг бөгөөд 2024 онд л гэхэд өмнөх оноос 5.9 хувиар өсжээ.

Үндэсний статистикийн хорооны тооцооллоор, нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2005 оноос хойш 94 хувиар өссөн байна.

Address

Ulaanbaatar

Telephone

+97698615050

Website

http://nutag.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when Songino.nutag.mn Сонгинохайрхан мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Songino.nutag.mn Сонгинохайрхан мэдээ:

Share