
26/06/2024
АЛЬ НЬ ВЭ МАНАЙХААН 😊🤣😂
- Бантан шиг хүүхнүүд байдаг даа. Яг хэрэгтэй үед гарч ирж тусладаг. Аминд ордог. Гэхдээ бусад үед нээх үнэлэгддэггүй. Мартагддаг.
- Чанасан мах шиг хүүхнүүд байдаг даа. Хаана ч ханьтай. Гэрт чинь хөдөө ч, зочин ирсэн ч ханьтай. Нүүр бардам. Цээж дүүрэн, нүнжигтэй. Сайхан инээдэг.
- Цуйван шиг хүүхнүүд байдаг даа. Чаддаггүй хүн хийхээр нялцайлгаад муухай болгоод байдаг шиг муу хүмүүстэй нийлэхээрээ үзэгслэнтэй байж байгаад өөрийгөө бүрэн алдчихсан. Өөртөө анхаарал тавьж чадахгүй больчихдог. Сайн хүмүүсээр хүрээлүүлэхээрээ өнгө орж гялалзаж, ажил үйлс нь бүтэмжтэй, олон дундаа нэр хүндтэй.
- Будаатай хуурга шиг хүүхнүүд байдаг даа. Аргуу юм шиг хэрнээ амттай. Нэг аяга иднэ гэж байгаад хоёр аяга идчихдэг шиг анх зүгээр л хоол идээд л болоо гэж бодож байснаа болиод тэр шөндөө шууд жан жан болоод, салж чадахгүй болоод суучихдаг шиг.
- Гурилтай шөл шиг хүүхнүүд байдаг. Заримдаа сайхан ааштай. Заримдаа муухай ааштай. Заримдаа бүх зүйлд дээр шалчигнаад нялцайгаад, заримдаа ноён нуруутай, түшигтэй байж хөлс гаргаж ядаргаа тайлдаг.
- Бууз шиг хүүхэн байдаг. Үйлдвэрийнхэн муухай амтгүй, гэрийнх нь амттай байдаг шиг гадаа гарахаараа, хөдөө явахаараа миарчихдаг, гэртээ байхаараа гэрэлтээд байдаг.
- Хуушуур шиг хүүхнүүд байдаг. Хамт байхаар хэтэрхий зай нь ойртож пологтоод, холдоод явахаар санаад байдаг.
- Тактуритан шиг хүүхэн байдаг. Халуун дээрээ л гоё. Хөрчихөөрөө онцгүй. Халаахаар нялцайчихдаг шиг. Сэтгэл нь дэврүүн, хөгжилтэй байхаараа л гоё. Урвайгаад, дуугаа хураагаад ирэхээрээ муухай. Сэтгэлийг нь засах гээд шар айраг өгөхөөр тасарчихдаг. Маргааш нь сэтгэл санаагаар унаад байдаг. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй.
- Жэүг шиг хүүхнүүд байдаг. Гахай ч юм шиг үхэр ч юм шиг, хуурга ч юм шиг үгүй ч юм шиг. Халуун ногоотой ч юм шиг, үгүй ч юм шиг. Хөөрхөн ч юм шиг царай муутай ч юм шиг. Сайхан сэтгэлтэй ч юм шиг үгүй ч юм шиг. Сайн ч юм шиг муу ч юм шиг.
Та аль хүүхэн нь бэ?
Copy😇