
13/08/2025
Аав минь хэзээ ч инээдэггүй, ямар ч сэтгэл хөдлөл харуулдаггүй хүн байв. Багаасаа л аавынхаа нүд рүү шууд харахаас эмээдэг, ямар нэгэн зүйл буруу хийчихвэл аав загнана гэж боддог байсан. Нэг өдөр аав маань хашаандаа утсаа үзээд ухаангүй сууж байхаар нь юу юм бол гээд чимээгүй очоод хартал 4лээ авахуулсан зурагнууд, дүү бид хоёрын багын зурагнуудыг бүгдийг нь үзэж байв. Миний тэнэг зурагнууд гарч ирээд байсан болохоор юм хэлж цочооё гэж бодож байтал утасных нь дэлгэц дээр нулимс дусахыг анзаараад би чимээгүй буцаж явсан юм. Түүнээс хойш жил хүрэлгүй аав минь элэгний өвчнөөр нас барах үед яг энэ дурсамж санаанд буун аав минь хатуу биш их зөөлөн хүн байжээ гэж санан олон цаг уйлж байв. Ухаалаг утас сайн мэдэхгүй, англи хэл байхгүй аав маань утсан дээрээ гэр бүлийн зурагуудаа "Love" гэсэн нэртэйгээр албум үүсгэж хадгалсан байсан ч дүү бид хоёрын аавтайгаа хамт авахуулсан зураг гэж бараг л байхгүй байсныг хамгийн сүүлийн зураг хүртэл явуулаад мэдсэн юм.
Та бүхэнд хандаж хэлэхэд:
Аавууд маань үгээр биш, үйлдлээрээ хайраа илэрхийлдэг хүмүүс. Аавтайгаа хамт цагийг өнгөрөөж, зурагаа авхуулж, аавынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж байгаарай.
- Дөлгөөн