Тайлбар.мн

Тайлбар.мн news.medeel News Мэдээлэл

❄️Хамтдаа САНТАГ аврахад бэлэн үү⁉️❄️✨ “САНТАГ АВАРСАН НЬ” – Мөсөн дээрх хүүхдийн мюзикл жүжиг🎄Монголын хамгийн ид шидтэ...
01/12/2025

❄️Хамтдаа САНТАГ аврахад бэлэн үү⁉️❄️

✨ “САНТАГ АВАРСАН НЬ” – Мөсөн дээрх хүүхдийн мюзикл жүжиг🎄Монголын хамгийн ид шидтэй мөсөн тайзан дээр, өмнө нь үзэгдэж байгаагүй гайхамшигтай хүүхдийн мюзикл жүжиг 🪄🧚 AIC Steppe Arena-д 12-р сарын 19, 20, 21, 26, 27, 28-ны өдрүүдэд тоглогдоход бэлэн боллоо🎅

❄️Өвлийн ид шид, адал явдлаар дүүрэн “САНТАГ АВАРСАН НЬ” мюзикл нь хүүхэд ба бүх насныханд зориулсан мөсөн дээрх өвөрмөц зохиомж, амьд дүрүүд, үлгэрийн тайз, хөгжим, бүжиг бүхий шинэ жилийн хамгийн том бэлэг байх болно🎁🥰

🎄Мөн жүжгээ үзэхээс гадна Монголын хамгийн том “САНТАГИЙН ТОСГОН”-д 2025.12.17~31-ний хооронд доорх олон төрлийн хөтөлбөрүүд таныг хүлээж байна:
👇👇👇
🌟“Сантаг аварсан нь” мөсөн дээрх хүүхдийн мюзикл жүжиг үзэх
🌟 Сантагийн тосгоны өвлийн ид шидтэй орчинд зураг даруулах
🌟Сантад захидал бичээд шуудангаар илгээх
🌟Сантатай уулзаж, хүслээ хэлэх & зураг даруулах
🌟Selfie-zone
🌟Face Art
🌟Gingerbread байшин
🌟Үлгэрийн цаг
🌟Мөсөн тэшүүрээр гулгах
🌟Гадна талбайд чаргаар гулгах
🌟Үлгэрийн сүйх тэргээр аялах
🌟Цасан баримлын уралдаанд гэр бүлээрээ оролцох
🌟Ил гал дээр хөөсөн чихэр шарах
🌟Үлгэрийн баатруудтай уулзах
🌟Халуун шоколад ууж цасан тоглоомуудаар тоглох
🌟Christmas Market – худалдаа үйлчилгээ
🌟Хамтрагч байгууллагуудын онцгой урамшууллууд
🌟Зул сар, Шинэ оны тусгай сюрпризүүд

🎟️ Тасалбарын үнэ: 40,000₮
(+ Сантагийн тосгонд нэвтрэх эрх дагалдана 🎁)
🎟️ Тасалбарыг:
🎫 shoppy.mn
🎫 TICKET.mn Цахим Тасалбар 👉
https://ticket.mn/event/2819
🎫 Portal.mn - Ticketing & Investment platform 👉 https://www.portal.mn/events/santag-avarsan-n-musun-deerh-myuzikl-jujig-12-00-2025-12-20-2
📆 Огноо: 12-р сарын 19, 20, 21, 26, 27, 28
☎️ Утас: 77110805
📍Байршил: AIC STEPPE ARENA
Газрын зураг: https://maps.app.goo.gl/WR886nhNiKGX4ZYV8?g_st=ipc

🎄Ерөнхий зохион байгуулагчид
Steppe Amusement
NOVA Projects

🎄Хамтрагч
AIC STEPPE ARENA

🎄Дэмжигч
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Хан-Уул Эко Дүүрэг

01/12/2025

Бид 12 сарыг дуустал гайхалтай эвентүүдээр та бүхэндээ бэлэг барих болно. Та бүхэн манайд хүрэлцэн ирээрэй
Динза ба Цондоолойгийн найзууд Цэцэгт нугын төгөлд аав ээжтэйгээ зорин ирсэн хүүхэд багачууддаа маш их баярлалаа.Энэ үеэр Азийн аваргын хос мөнгөн медальтай ТХ хамтлаг өөрсдийн уран бүтээлээ толилууллаа🤩

 #иргэнийпост: Хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд энэ хүнээс ядаж эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөө эргүүлж ...
01/12/2025

#иргэнийпост:
Хариуцлага тооцдоггүй юм аа гэхэд энэ хүнээс ядаж эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөө эргүүлж авах юмсан.‼️
Иргэд ЭМД төлөөд ч тусламж, үйлчилгээгээ хангалттай авч чадахгүй, квот дууссан мөнгөгүй гээд төлбөрөө 100% төлсөөр байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь ядаж цалингаа ч цагтаа авч чадахгүй байна даа.🙂‍↕️

Үл хөдлөх хөрөнгө борлуулах хоёр хувийн татварыг болиулах өргөдлийн талаар Ажлын хэсэг хуралдахгүй байгааг өргөдлийг сан...
01/12/2025

Үл хөдлөх хөрөнгө борлуулах хоёр хувийн татварыг болиулах өргөдлийн талаар Ажлын хэсэг хуралдахгүй байгааг өргөдлийг санаачлагч хуульч О.Батхүү шүүмжиллээ

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДвол 14 хүртэлх САЯ төгрөгөөр ТОРГОХ ЭСВЭЛ 6 САРААС З ЖИЛ ХҮРТЭЛХ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ
01/12/2025

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДвол 14 хүртэлх САЯ төгрөгөөр ТОРГОХ ЭСВЭЛ 6 САРААС З ЖИЛ ХҮРТЭЛХ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
01/12/2025

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: “Согтуудаа гэртээ орж болохгүй” гэдэг заалтын тухай‼️Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын...
30/11/2025

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: “Согтуудаа гэртээ орж болохгүй” гэдэг заалтын тухай‼️

Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ 2024 онд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж УИХ-р батлуулж чадсан. Энэ хууль 2024 оны 9-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд
• Анх удаа хүүхдийн үл хайхралтыг хуульчилсан
• Анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан
• Анх удаа цахим орчин дахь хүүхэд хамгааллыг хуульчилсан
• Хүүхэд хамгааллын цахим системтэй болж хүүхэд хаана ч амьдарсан бүртгэл, мэдээлэлтэй болох асуудлыг хуульчилсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтнууд одоо хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна.
• Сум, хороо бүр хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болж хүүхэд хамгааллын асуудал хорооны засаг дарга, сумын цагдаагийн хавсран хийдэг ажил биш мэргэжлийн хүн 100% хариуцан хийдэг ажил болсон.

Энэ хуулийг мэргэжлийн судлаачид, хүүхэд хамгааллын ТББ-ууд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсруулж, одоо ч хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хуулийн 22.8 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.” гэдэг заалт орсон.

Энэ заалт хуульд орохоос өмнө Зөрчлийн тухай хуулийн “6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих 7. Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалт байсан бөгөөд энэ заалтын дагуу хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг торгох зохицуулалт үйлчилж байсан (одоо ч үйлчилж байгаа).

Эрх нь зөрчигдөж, эрсдэлд орж байгаа хүүхдүүдийн 70% орчим нь гэртээ, үүний цаана ахуйн архидалт, эрхийг нь хангаж, хамгаалахгүй байгаа, эрсдэлд оруулж байгаа асран хамгаалагчид байна. Үүнийг бид бууруулахгүйгээр хүүхдийн эрх ярих боломжгүй юм. Тиймээс хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулсан хэмээн үзэж хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ. Та архи уугаад гэртээ хариад хүүхэд, гэр бүлээ хүчирхийлэхээр байвал хариад хэрэггүй байх. Хүүхэд, гэр бүл тань гэртээ аюулгүй байх эрхтэй, та түүнийг хангах үүрэгтэй.

Хүүхдийн хүчирхийллийн асуудал бол улс төржих асуудал биш, сошиалаар намайг гутаан доромжлоход ашиглах сэдэв биш. Бид хүүхдийн хүчирхийлэл болохоор сошиалаар сэвээд, бухимдаад өнгөрөх биш хүүхдийг эхнээс нь эрсдэлд оруулахгүй байхад бүх хүн, бүх талаар ажиллах ёстой.

🥇Олон улсын хэмжээний мастер Батхуягийн Гончигсүрэн Абу дабигийн их дуулга тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбэ...
30/11/2025

🥇Олон улсын хэмжээний мастер Батхуягийн Гончигсүрэн Абу дабигийн их дуулга тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртлээ.

Тэрбээр шигшээ барилдаанд Оросын бөх Башаевыг юүко үнэлгээгээр ялж их дуулга ангиллын тэмцээнээс гурав дахь алтан медалиа зүүж байгаа нь энэ юм.

Абу дабигийн дэвжээнээс Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медаль авч багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзлэв.🥇🥈

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэмтлийн дунд зам дагуух өндөр дэнж дээр байрлуулсан иргэний автомашин гулсаж унасан байна ‼️Иймээс та бүх...
30/11/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэмтлийн дунд зам дагуух өндөр дэнж дээр байрлуулсан иргэний автомашин гулсаж унасан байна ‼️

Иймээс та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоол дээр тавихдаа гар тоормосоо бүрэн татаж, аюулгүй байдлаа хангаж шалгана уу!

МАРГААШААС ЭХЛЭН ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ АВТО ЗАМЫН 1-Р ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛНӨ Офицеруудын ордноос Ботаникийн ...
30/11/2025

МАРГААШААС ЭХЛЭН ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ АВТО ЗАМЫН 1-Р ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛНӨ

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог аж.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 2025 OНЫ 12 ДУГААР САРЫН 1-ний өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.

Иймд жолооч Та бүхэн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний хуулийн 11-р бүлгийн 10-р зүйлийг чанд мөрдөн, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ...
30/11/2025

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОРИНН ПЕРЭРА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

🔹Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Перэра-г 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулав.

📌Монгол Улсаас хууль бусаар гарсан Тарбозавр батаарын бүтэн болон бусад төрлийн чулуужсан араг яснуудыг буцаан авах асуудал 2013 оноос хойш үргэлжилсэн ба Франц Улсын Лион хотын шүүх эгүүлэн өгөх шийдвэрийг гаргасан. Тус палеонтологийн олдворыг Монгол Улсад ойрын хугацаанд буцаан авчрах чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцов.

🔗 https://mocsty.gov.mn/news/1127

Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Монгол Улс, Үндсэн Хууль хэмээх эрх чөлөө, тусгаар тогтнолыг минь агуулсан хоёр хоршо...
30/11/2025

Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Монгол Улс, Үндсэн Хууль хэмээх эрх чөлөө, тусгаар тогтнолыг минь агуулсан хоёр хоршоо үгийг бичихдээ МУ, ҮХ гэж л товчлохоо больчихмоор байнаа. Зарлиг ямар гаргалтай биш. Энэ нэг их том зүйл биш л дээ, гэхдээ аливаа өсөн дэвжих нь жижиг юмнаас, бидний амнаас буюу дотроос гарч буй зүйлээр ерөөгдөн амилж байдаг хуультай.

Тэгээд ч тэр "улсаараа сэтгэц эрүүл биш, нийтээрээ мэдрэлээ шалгуул" гээд балайраад байдаг нөхдүүд зүгээр байгаарай. Тэр эмнэлэгт үзүүлэх жагсаалтаасаа намайг хасчихаарай. Би бол цоо эрүүл саруул бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшлийн гарц нь хаана байгааг мэддэг, өөдрөг үзэлтэй нэгэн билээ л.
МОНГОЛ УЛС МИНЬ МӨНХ ОРШИГ.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тайлбар.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Тайлбар.мн:

Share