
11/10/2025
МӨРӨНДӨӨ МӨРДЭСТЭЙ БҮХ ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ👨🚒👮♀️
🇲🇳 Мөрдэс зүүсэн хүнтэй амьдралаа холбоно гэдэг ямар их тэвчээр шаарддагийг Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин,Онцгой байдлын алба, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг хүчний байгууллагуудад ажиллаж буй офицер, ахлагчдын ар гэр л дэндүү сайн мэднэ.
-Хувцсаа өмсөөд ажлаас гарч байна гэсэн ч хэдэн минутын дараа тушаал ирээд ажиллах боллоо гэж урамгүйхэн бас хэлнэ. Төлөвлөсөн зүйл энэ мэтээр бүтэлгүйтэх нь зөндөө. Цэргийн хүний гэр бүл тушаал хүлээлт гэсэн зүйл дээр тогтдог юм байна. Хэзээ дуудагдаад явчих нь тодорхойгүй учраас хамт байх багахан хугацаагаа жаргалтайгаар өнгөрүүлээрэй.
🫡 Мөрөндөө мөрдэс зүүсэн бүх эрхмийг хайрлаарай 🙏🏻🤍