Oyun-Erdene /Duuchin/

Oyun-Erdene /Duuchin/ Дуучин Энхбаатарын Оюун-Эрдэнийн албан ёсны цахим хуудас💚. Youtube : https://www.youtube.com/

05/08/2026

💚💚💚🎙️🎙️🎙️🙏🙏

Дуулна аа🎙️

🩵🩵🩵
04/08/2026

🩵🩵🩵

“Хүмүүс өөрсдөө чадахгүй зүйлээ чамд ч бас чадахгүй гэж хэлэх болно. Гэхдээ чи өөрийн мөрөөдлөө хэзээ ч бүү орхи. Хэрэв ...
16/07/2026

“Хүмүүс өөрсдөө чадахгүй зүйлээ чамд ч бас чадахгүй гэж хэлэх болно. Гэхдээ чи өөрийн мөрөөдлөө хэзээ ч бүү орхи. Хэрэв ямар нэг зүйлийг үнэхээр чи хүсэж байвал түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй”

~The Pursuit of Happyness




#МонголДуу

#НийтийнДуу@topfans

15/07/2026

Хүний хувийн амьдрал, Social амьдрал 2 өөр... Тийм учираас хувийн амьдралаа цахим хуудаснаа дэлгээд байх шаардлага байхгүй гэж үздэг... Гэхдээ хүн цахим хаягаа яаж хөтлөх хувь хүний л шийдэл... Хэрвээ та хэн нэгний хувийн амьдралыг цахимаар харж байгаа бол зүгээр л хошуу, амаа татаад явчих хэрэгтэй...


ҮГ ЯРИАНЫ ХҮЧ: БИДНИЙ ХУВЬ ТАВИЛАНГ ЮУ СҮЙТГЭДЭГ ВЭ? 1. Хүчирхийлэл дагуулсан үгс. Энэ нь бусдын сэтгэлийг өвтгөж, шархл...
14/07/2026

ҮГ ЯРИАНЫ ХҮЧ: БИДНИЙ ХУВЬ ТАВИЛАНГ ЮУ СҮЙТГЭДЭГ ВЭ?
1. Хүчирхийлэл дагуулсан үгс. Энэ нь бусдын сэтгэлийг өвтгөж, шархлуулдаг үгс юм. Тэдгээр үгс заавал тухайн хүнээс биш ч, өөр ямар нэгэн байдлаар таны амьдралд хүчирхийлэл болон бумеранг шиг гарцаагүй эргэж ирдэг. Бид юу тарина, түүнийгээ л хураана. Олон хүн бусадтай бүдүүлэг харилцчихаад, яагаад амьдралд нь ийм их хүчирхийлэл, үл ойлголцол байгаад гайхдаг.
2. Худал хуурмаг яриа. Үүнд хоосон зусардал ч багтана. Хуурамч зан, худал үг нь бидний хувь тавиланг сүйтгэдэг. Худал хэлж, зусардаж байх тэр мөчид бид хожиж буй мэт санагдавч, алс ирээдүйд үргэлж хохирол амсдаг.
3. Хов жив ярих ба сонсох. Бусдыг ховлон муулахдаа бид тэдний муу чанаруудыг тоочиж, яг л тоос сорогч шиг тэрхүү сөрөг энергийг өөртөө нааж байдаг. Үүнээс ангид байхын тулд ядаж л "Би одоо хов жив ярьж байна" гэдгээ өөрөө анзаарч сурах хэрэгтэй. Бид ихэвчлэн үүнийгээ ухамсарлалгүй "Би зүгээр л болсон явдлыг хуваалцаж байна..." гэж зөвтгөдөг. Үүний оронд хүмүүсийн сайн тал, давуу чанарыг түлхүү ярихыг хичээгээд үзээрэй. Ингэж үзвэл бусдын сайн талыг олж харах нь ямар их хичээл зүтгэл шаарддаг, харин дутагдлыг нь олж харах нь ямар амархан байдгийг та ойлгох болно.
4. Хоосон чалчих. Зүгээр л агаар савчуулсан хэт их яриа, олон долоон үг. Үүнээс болж бид өөрсдөө ч хурдан туйлдаж, биднийг сонсохоос өөр аргагүй байдалд орсон нөгөөх хүнээ ч туйлдуулдаг. Энэ бол үнэндээ далд хэлбэрийн хүчирхийлэл юм.
Хэрэв бид ухамсраа тэлэхийг хүсэж байвал бие биедээ дулаан уур амьсгал бэлэглэх, урам зориг өгөх, дэмжих үгсийг хэлж сурах нь чухал. Энэ нь тийм ч амар зүйл биш бөгөөд дотоод сэтгэлийн чамгүй хичээл зүтгэл, ажиллагаа шаарддаг билээ.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Марина Таргаковагийн лекцээс

Хичээеээ 🙏🙏🙏💚 ,

🌤️ Яг л тэнгэр шиг бай гэдэгтэй адил…Тэнгэр заримдаа ☁️ бүрхэг, заримдаа 🌤️ цэлмэг байдаг шиг…Бидний дотор ч яг адилхан....
01/04/2026

🌤️ Яг л тэнгэр шиг бай гэдэгтэй адил…

Тэнгэр заримдаа ☁️ бүрхэг, заримдаа 🌤️ цэлмэг байдаг шиг…

Бидний дотор ч яг адилхан.
Сэтгэл бүрхэг, бүүдгэр болсон үед түүнийг хүчээр ☀️ цэлмээх гэж зүдрэх хэрэггүй.

Зүгээр л…
“Одоо би ийм мэдрэмжтэй байна” гэж хүлээн зөвшөөрөөд 🤍

Гэхдээ амьдралаа зогсоохгүй.
Урдах хийх ёстой зүйлээ чимээгүйхэн хийсээр л бай… ✨

Аяндаа тэнгэр цэлмэдэг шиг, дотор ч бас цэлмэнэ 🌈

Тэгээд нэг өдөр чи ойлгоно…
өнөөдрийн энэ бүүдгэр өдрүүд чамд ямар нэг зүйл зааж өгч байсныг 💭

Сураад, ухаараад, дахин урагшилсаар… 🚶‍♀️💫

Тэр үед чи өнөөдрөөс илүү тайван 🤍
илүү хүчтэй 💪
илүү өөр нэгэн болсон байдаг ✨

Таалагдвал 🤎

❓Танд ийм өдрүүд байдаг уу ? Тэр үедэээ юу хийдэг вэ?

Address

Ulaanbaatar

Telephone

+97689706989

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Oyun-Erdene /Duuchin/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Oyun-Erdene /Duuchin/:

Shortcuts

Share