Ubline.mn

04/10/2025

"Эрдэнэс Монгол": Бортээгийн уурхайд ямар нэгэн олборлолт хийгээгүй

NETFLIX | Азийн шилдгүүд чуулсан "Physical: Asia"-д хэн хэн оролцож байна вэ?Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй шоу нэвтр...
04/10/2025

NETFLIX | Азийн шилдгүүд чуулсан "Physical: Asia"-д хэн хэн оролцож байна вэ?

Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгүүдийн нэг болох "Physical" шоунд энэ удаад Ази тивийн шилдгүүд чуулжээ.

Өнөөдөр тус шоунд оролцож буй 48 оролцогчийг олон нийтэд зарлалаа. Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг найман орноос шалгарсан оролцогчид өндөр шагналын сан болон үндэсний бахархалынхаа төлөө өрсөлдөх болно.

Оролцогчдын дундаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй оролцогчдыг Netflix танилцууллаа.


Өмнөд Солонгос улсын UFC-ийн тамирчин Дон Хён, Олимпын алтан медальт тамирчин Юн Сон Бин, "Physical: 100" шоуны хоёрдугаар улирлын ялагч Амотти

Япон улсаас оролцогч Азийн хамгийн олон медальт ММА тулаанч Юшин Оками

Австрали улсаас оролцогч UFC-ийн дунд жингийн аварга Роберт "The Reaper" Whittaker

Филиппин улсын оролцогч түүхэн дэх цорын ганц найман дивизионы дэлхийн аварга, боксын бэлгэ тэмдэг болсон Мэнни Пакьяо

Тайланд улсаас оролцогч Муай Тай боксын дэлхийн аварга Супербон

Монгол улсаас оролцогч Үндэсний бөхийн тамирчин Баярсайханы Орхонбаяр

Турк улсаас оролцогч Үндэсний тосон бөх буюу кыркпынарийн дөрвөн удаагийн аварга Режеп Кара

Индонез улсаас оролцогч "Цаазлагч" хочтой Igedz
Нэвтрүүлгийн продюсер Жан Ху Ги хэлэхдээ "Physical цуврал нь үндсэндээ салбар хоорондын хийгээд үе дамжин өвлөгдөж ирсэн түүхийн өрсөлдөөн байх болно. Үндэсний бахархлыг нь нэг шугаманд аваачснаар өрсөлдөөн урьд өмнөхөөсөө илүү ширүүн, илүү сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй байх болно" гэжээ.

Тус шоу ирэх 10-р сард Netflix-ээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд олон улсыг хамарсан энэ удаагийн төсөл нь урьд өмнөхөөсөө илүүтэй олны анхаарлыг татаж байна.

А.Отгонцэцэг: Энэ сарын 9, 10-нд БҮХ ШҮҮГЧ НАР ЧУУЛНАЭнэ сарын 9,10-ны өдрүүдэд нийт шүүгчдийн 3 дугаар чуулган Төрийн о...
04/10/2025

А.Отгонцэцэг: Энэ сарын 9, 10-нд БҮХ ШҮҮГЧ НАР ЧУУЛНА

Энэ сарын 9,10-ны өдрүүдэд нийт шүүгчдийн 3 дугаар чуулган Төрийн ордонд болох гэж байна. Тус чуулгантай холбоотой мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэгийн тодруулгыг хүргэе.

А.Отгонцэцэг " Шүүгч бол шүүн таслах эрхийг хэрэгжүүлдэг онцгой субъёкт. Шүүгч хуулийг хэрэгжүүлж, эцэслэн шийдвэр гаргадаг. Шүүх шударга ёсны тогтолцоогоо бэхжүүлэх, хэрэглэж байгаа хууль тогтоомжоо боловсронгуй болгох, шүүхийн тогтолцоох сайжруулах талаар санал гаргах ажилд идэвхтэй оролцох ёстой бөгөөд энэ шь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны нэг юм. Шүүгчдэд энэхүү эрхээ эдлэх боломжийг үе үеийн хууль тогтоомжоор нээж өгсөн байдаг.2021 оны Шүүхийн тухай хуулиар шүүгч бүр энэ эрхээ эдлэх боломжтой зохицуулалт орсон нь нийт шүүгчдийн чуулган гэсэн өөрөө удирдах ёсны байгууллагынх нь эрхийг баталгаажуулж өгсөн явдал байдаг юм. Нийт шүүгчдийн чуулганд шүүгч болгон биечлэн оролцохыг хуулиар нээж өгсөн юм. Хууль тогтоомжыг боловсронгуй болгох, тогтолцоогоо сайжруулах, саналаа өгөх эрх нь тодорхой хэмжээнд нээлттэй байсан. Гэхдээ яг шүүгч болгон саналаа илэрхийлж, боловсруулагдаад хууль тогтоомжид тусгах хэмжээнд баталгаатай байх зохицуулалт хараахан бий болоогүй байсан гэж хэлж болно. Тухайлбал, хуульд шүүгчдийн зөвлөл бүх шүүхийн ерөнхий шүүгчдээс бүрдэнэ. Ерөнхий шүүгчид, шүүхийн зөвлөлөөрөө дамжуулж миний ярьж байгаа эрхүүдийг хэрэгжүүлэх боломжтой байсан.

Харин 2021 оны шүүхийн тухай хуулиар бүх шүүгчид чуулаад, чуулгандаа хоёр жил тутам биечлэн оролцох боломж нь хуулиар баталгаажсан. Чуулганы зохион байгуулалт, бэлтгэл ажил хийх процессийг хуулинд зааж өгч, ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд Улсын дээд шүүх, Хяналтын шатны шүүхийн төлөөлөл, шүүгчдийн зөвлөгөөнөө томилогдсон нэг шүүгч, эрүү, иргэн захиргааны давж заалдах шатны шүүх зэрэг нэг, нэг шүүгчээ томилж явуулдаг. 2025 оны хоёрдугаар сарын 15-нд энэхүү бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн ажлын хэсэг байгуулагдаад долоо хоног тутам хуралдаж, үе шаттайгаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Энэ талаарх бүх мэдээллийг шүүхийн цахим хаягаар түгээж байна.

Мөн бүх шүүгчдийг хамруулах зүйн хүрээнд албан бичиг илгээж, 535 санал ирснийг хүлээж авсан. Ирсэн бүх саналыг цэглээд, Нэгдүгээрт, Хэрэг хариуцах нийтлэг журмаа батална /шууд хэрэгжүүлдэг бүрэн эрхийнхээ хүрээнд/, хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх шийдвэртэй холбоотой хуульд оруулах саналуудыг уламжилна, гуравдугаарт, шүүхийн зохион байгуулалт, шүүгчийн нийгмийн асуудал зэрэг захиргааны шинжтэй асуудлуудаар хууль тогтоомжид оруулах саналаа нийт шүүгчдийн чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна" гэдгийг онцлов.

Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай байнаМанай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрс...
04/10/2025

Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай байна

Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын хамралт:

2022-2023 онд нийт 545,000 хүн тун вакцин хүлээж авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 87.7%.
2023-2024 онд нийт 300,000 хүн тун вакцин хүлээж авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 92.4%.
2024-2025 онд нийт 320,100 хүн тун вакцин хүлээж авч, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 95.0% байна.
Нийт вакцины, 40% - 80% орчмыг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд, 10% - 40% орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулдаг. Хамралтын хувь 87.7% - 95.0% байсан байна.

2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1% байна.
Дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг илт худал мэдээллээр гүтгэн нэр төр, алдар хүндэд халдаж байгаа ...
03/10/2025

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг илт худал мэдээллээр гүтгэн нэр төр, алдар хүндэд халдаж байгаа үндэслэлээр Шүүхэд ханджээ!

Өмгөөлөгч З.Буяндаваа:
Миний бие Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б. Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “Админерал” гэх компанитай ямар нэгэн холбоо хамааралгүй болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд түүнийг “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх ташаа мэдээлэл удаа дараа түгээж байсан бол сүүлийн үед бүр хүн амины хэрэгт холбогдуулан гүтгэх хэмжээнд хүрээд байна.

Гэвч дээрх асуудлуудаар Монгол Улсын аль ч хууль хяналтын байгууллага Д.Амарбаясгаланг шалгасан, мэдүүлэг авсан тохиолдол огт байхгүйг болно.

Иймд миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гарган хандсаныг албан ёсоор мэдэгдэж байна.

2025.10.03

Тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан байжээЦагдаагийн байгууллага...
03/10/2025

Тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалсан байжээ

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий байгууллага нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмт хэргийг тус аймгийн цагдаагийн газар илрүүлэн Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байна.

Уг ургамал нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон мансууруулах ургамал юм.

Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт 65.1 хувьтай үргэлжилж байнаМанай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая х...
03/10/2025

Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт 65.1 хувьтай үргэлжилж байна

Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын хамралт:
1. 2022-2023 онд нийт 545,000 хүн тун вакцин хүлээж авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 87.7%.

2. 2023-2024 онд нийт 300,000 хүн тун вакцин хүлээж авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 92.4%.

3. 2024-2025 онд нийт 320,100 хүн тун вакцин хүлээж авч, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 95.0% байна.

Нийт вакцины, 40% - 80% орчмыг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд, 10% - 40% орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулдаг. Хамралтын хувь 87.7% - 95.0% байсан байна.
2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1% байна.

Дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байна.

03/10/2025

Бортээгийн орд хэний өмчлөлд байдаг вэ?! Хов, гүтгэлэг биш баримт харъя!

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.
03/10/2025

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр асуудлыг шийднэ. Даргын дэргэдэх зөвлөлөөр энэ...
02/10/2025

УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр асуудлыг шийднэ. Даргын дэргэдэх зөвлөлөөр энэ 7 хоногт ямар асуудал хэлэлцэх үү, ямар асуудлыг нэмэх үү гэдгийг даргын дэргэдэх зөвлөл буюу байнгын хороод , нам, эвслийн бүлгийн дарга нарын саналаар тухайн 7 хоногийн товд өөрчлөлт ордог. Одоогоор энэ 7 хоногийн хуваарьт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хэлэлцэх асуудал дарааллаараа, товлосон хуваарийнхаа дагуу л явж байгаа

УИХ-ын гишүүн Г. Лувсанжамц: Хэрэг гарахаар туршлагатай гишүүд нь би мэдэж байгаа надад баримт байгаа гээд таг болчихдог...
02/10/2025

УИХ-ын гишүүн Г. Лувсанжамц: Хэрэг гарахаар туршлагатай гишүүд нь би мэдэж байгаа надад баримт байгаа гээд таг болчихдог. Гэтэл намын даргын сонгууль эсвэл сайдын суудал яригдахаар за нөгөө баримт чинь энэ байна гэдэг. Мэдээлэл, баримтыг өөрт ашигтайгаар эсвэл худал хуурмаг мэдээлэл хийж өөрт ашигтай байдлаар ашиглаад байна гэсэн хардлага надад төрж байна. Үнэхээр баримт байгаа бол яагаад сонгууль хамааралгүй, намын даргын суудал, сайдын суудал яригдаагүй үед ярьж болдоггүй юм

I ХЭВ ШИНЖИЙН ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ 260 ХҮҮХЭД БАЙНАМанай улсад нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхэд амьдарч бай...
02/10/2025

I ХЭВ ШИНЖИЙН ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ 260 ХҮҮХЭД БАЙНА

Манай улсад нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүд өдөр бүр 7-10 удаа, жилд ойролцоогоор 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахраа хэмждэг. 3000 удаа хатгуулснаар хүүхдийн захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болж эхэлдэг. Тиймээс хатгахгүйгээр сахрын үзүүлэлтийг хэмжин мэдээлэгч Сенсор буюу CJM төхөөрөмжөөр 2025 ондоо багтаж 260 хүүхдээ бүрэн хангахаар ажиллаж байна. Ингэснээр хүүхдүүд 15 хоногт 150 удаа биш нэг удаа хатгуулж сахрын түвшнээ хялбар аргаар хянадаг болох юм. Сенсорыг хэрэглэж хэвшсэнээр эдгээр хүүхдүүдийг амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлэх бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ сахрын мэдээллийг утсандаа цаг, минут тутамд авч чадах юм.

Address

Sukhbaatar District 2nd Khoroo
Ulaanbaatar
110000

Alerts

Be the first to know and let us send you an email when Ubline.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category