04/10/2023
Дорноговь аймгаас алга болсон 12 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна😢😢😢
Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болсонтой холбогдуулан аймгаас орох гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.
Сайншанд сумаас 2023 оны 10 дугаар 03-ны өдөр 12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн ЗДТГ, Онцгой байдал, Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэлийн хамтарсан баг гарган ажиллаж байгаа юм.
Эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргажээ.
Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү!!!
Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227
(Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан болно)