02/02/2021
Сүүлийн үед хүмүүс ямар thermal paste ашиглах вэ гэж их асууж байгаатай холбогдуулан нэг пост оруулъя. Манайхан бүгд л thermal paste буюу TIM гэж нэрлэдэг зүйлийг PC болон консол мэт төхөөрөмжүүд дээр хөргөлтийг сайжруулахын тулд ашигладаг. Маш олон brand-ийн өөр өөр хольцтой ч байдаг. Бүгд өөр өөрсдийн хэрэглээний онцлогтой гэж тооцоо гаргаж урт удаан туршилт хийж үйлдвэрлэсэн байгаа. Intel, AMD нар бол дэлхий дээрх 2 том CPU үйлдвэрлэгч байгаа 2лаа өөрсдийн процессортайгаа хамт жул cooler өгдөг байгаа, тэгээд ихэнхдээ үйлдвэрийн paste түрхээстэй ирдэг, сайн харах юм бол нилээн хуурайдуу paste байдаг. Яагаад гэвэл Intel, AMD нар хэрэглэгчийг motherboard дээрээ 1 боож аваад л 5-10 жил ашиглана гэж тооцдог. Оффисын хэрэглээнд бол энэ нь хангалттай байдаг байх. Paste нь хуурайдуу силикон тос бага ашигласан байдаг шалтгаан хэд хэд байгаа.
1. Оффисын процессор бол нээх айхтар халаад байхааргүй CPU байдаг.
2. Нээх олон дахин оролдоод байдаггүй. Cooler салгаж буцааж залгах мэт.
3. Дээр нь Dell, HP мэт компаниуд баахан засвар үйлчилгээтэй зууралдахгүйн тулд анхнаасаа ашигласан thermal paste дээрээ их анхаардаг байх. Ширгэлт бага явагдах, халуун хүйтний шилжилтийн үед урвал гэх нь ч хаашаа юм гэхдээ тэлэх, шингэрэх хөдлөх мэт зүйл бага байх үүднээс хийгддэг.
Харин гэрийн нөхцөлд бол иймэрхүү хэрэглээ бол бараг боложгүй байх нь тодорхой. CPU, Cooler хөргөлт сайжруулах гээд солих үе их байдаг. За тэр үед 3дагч компаниуд гарж ирнэ Arctic Cooling, Thermal Grizzly, Noctua, Arctic Silver гэх мэт. Эдгээр brandүүд бүгд өөрсдийн зах зээл дээр анхаардаг. Хэрэглээнээс хамаарч бас найрлага нь өөр байдаг байгаа. Зарим нь шингэндүү, зарим нь хуурайдуу, заримдаа бол бүүр paste биш Галлинаас бүрдсэн шингэн метал ч хийдэг. Хэрэглээ дээр ч гэсэн ашиглалтын хугацаа нь өөр өөр байдаг. Алийг нь ашигласан нь дээр вэ? Аль хамгийн лаг нь вэ? гээд л манайхан асуугаад байгаа.
Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол thermal paste-наас илүү cooler байгаа хангалттай хөргөж чадаж байна уу гэж анхаарах хэрэгтэй. Алдарт T400i бол мэдээж жулдах талдаа байх нь тодорхой өмнө нь cooler-ээ сайжруулсан нь дээр яаж ч paste солиод урт хугацааны нэмэр гарахгүй. За cooler-ээ Liquid Cooler, Noctua NH-D15 мэт мангасаар солилоо гэж бодъё. Дараагийн юм хэр удаан ашиглах санаатай байна гэдгээс paste-ний сонголт хамаарна. Arctic MX-4, Thermal Grizzly Kryonaut, Noctua NT-H2 мэт paste-үүд бол шингэн талдаа хийгдсэн байдаг. Шингэн хийдэг нь хэрэглэгч CPU дээрээ түрхэж жигд тарах тал дээр их амар байдаг. Урт хугацаанд хатахгүй байхаар хийгдсэн.
Arctic Silver 5 бол харин мөнгө, силикон тосны найрлагатай байдаг байгаа орчин үед ашиглагдах нь бага болсон. 2010 оны үед л их алдартай байсан одоо бол нээх онцгой юм байхгүй байдаг л paste гэж явдаг. Давуу тал нь дундаж өтгөн найрлагатай харьцангуй хямд.
За тэгээд өөр янз бүрийн brand-үүд байгаа. Энэ дурдсан ашиглалт бол зөвхөн PC-ний CPU дээр шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Graphics Card, Laptop, Console дээр бол хэрэглээ нь шаал өөр болж ирнэ. Шингэн paste-үүд хэрэглээ нь шууд хэдэн жилээр богино болоод ирнэ. Байнга солих боломжтой бол ч яахав гэхээс тогтмол солих болно. Гол шалтгаан нь дээрх эд ангиуд дээр PC-ний CPU дээрх шиг таг байдаггүй дан шалдан chip байдаг. Зэсийг никелээр бүрсэн таг бол гадаргуу нь гөлгөр биш зүлгэж хавтгай болгодог болхоор paste нь сайн наалдаж зуурдаг бас дээр нь боогдож байгаа cooler нь асар өндөр даралттай байдаг учраас гадагшаа шахагдаж гараад байхгүй болох нь бага байдаг. Laptop, gpu, console дээр бол CPU нь гөлгөр шилэн гадаргуутай байхаас гадна дээр нь боогдож байгаа cooler нь даралт бага байдаг учраас paste их л сайх барьцтай байхгүй бол олон удаагийн халалтын явцад гадагшаа шахагдаад гарчдаг энэ үзэгдлийг pump-out гэж нэрлэдэг.
Доорх линкээр оруулсан видео дээр сайн тайлбарласан байгаа. Der8auer гэж алдартай overclock хийхээс гадна бас Thermal Grizzly компанийн нилээн том хувьцаа эзэмшигч байгаа. Хэр баргийн яриад байдаггүй зүйлс хэлж байналээ
https://youtu.be/CCqxE-5Ct3w
Тэгэхээр MX-4, Kryonaut, Noctua NT-H2 мэт paste нар дэмий талдаа байгаан. Харин хуурай хатуулаг IC diamond carat, Prolimatech PK-3, Kingpin kPX мэт өтгөн зууралт сайтай paste нар илүү үр дүнтэй байгаан. Arctic Silver 5, Thermal Grizzly Hydronaut нар бол бас барьцгүй санагдсан нэг бол ууршаад тос нь хатчихдаг нэг бол бас хөдлөөд завсраар гарчихдаг. Доорхи PS4 ийн задаргааны зураг дээр pump-out гэж юу вэ гэдгийг харуулсан байгаа. Зарим хэсгээр огт paste байхгүй болцон. Энэ laptop, graphics card дээр яг адил үйлчилнэ. За компьютер ланд дээр байдаг HY-510 ч билүү 5000₮ ийн хог новш бол үнэхээр зөвлөхгүй шүү. Үнэндээ л таарсан эд байгаа. Хужиа нарын хумсны завсрын хирээр хийгдсэн эд.
~TMX