Arigoo

Arigoo arigoo.mn Arigoo digital television

Түүний хөшөө хүртэл 28 жилийн дараа ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үзэл санаа, үнэт зүйлийг монголчуудад бидэнд дахин...
01/08/2026

Түүний хөшөө хүртэл 28 жилийн дараа ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үзэл санаа, үнэт зүйлийг монголчуудад бидэнд дахин нэг санууллаа.

С.Зориг: Би монгол хүний саруул ухаанд итгэдэг

🧠💙 Бодох, мэдрэх хоёр өөр хэмжээс🤔 Бодох үед чи толгойдоо төвлөрдөг бол 💛мэдрэх үед зүрхэндээ төвлөрдөг. Гүн мэдрэмжийн ...
30/07/2026

🧠💙 Бодох, мэдрэх хоёр өөр хэмжээс

🤔 Бодох үед чи толгойдоо төвлөрдөг бол
💛мэдрэх үед зүрхэндээ төвлөрдөг. Гүн мэдрэмжийн үед толгой алга болж, зүрх л оршихуй болж хувирна. Хүн төрөлхтнийг тэсч үлдэхэд сэтгэхүй үлэмж тус болсон тул түүнд ээнэгшин дассаар бид бусад чадвараа мартжээ. Бидэнд зөвхөн толгой үлдэж. Бие цогцос маань толгойн оршин тогтнох нөхцөл төдий болжээ. Мэдрэх чадвараа бид эргэн сэргээхгүй бол оршихуйгаас улам бүр холдож байна. Мэдрэхийн оронд тэр тухай зүгээр бодох жишээтэй.

Сарнай цэцгийн сайхныг мэдрэх, тэр тухай бодох хоёр тэс ондоо. Гоо сайхан бол мэдрэмж болохоос үзэл бодол биш. Сарнай цэцэгтэй учирсан зүрхний учралд гоо сайхан оршин буй. Дан ганц сарнайнд байгаа юм биш шүү дээ. Тэр цэцгийг сайхнаар харах нэгэн байхад муухайгаар харах нэгэн бий. Аливаа зүйлтэй зүрхний гүн холбоонд орох үед гоо сайхан тодордог. Хэн нэгэн хүнтэй гүн холбоонд орох тусам тэр хүний сайхан тодорно. Гоо сайхан бол оюунд биш, зүрхэнд болдог учрал болохоор түүнийг оюуны шалгуураар шүүх учиргүй. Мэдрэмж өөрөө өөртөө шалгуур юм. Нэгэнт сарнай цэцгийн сайхныг мэдэрсэн бол бусад хүн түүнийг муулна уу, яана уу хамаагүй. “Энэ бол миний мэдрэмж. Маргах шаардлага алга” гэж хэлнэ. Толгой л маргаан хийдгээс зүрх маргадаггүй. Зүрх шийдвэр төгс бол толгой эргэж буцамхай. Зүрхэнд төвлөрсөн үед шийдвэр тэр дороо гарна. Толгойд төвлөрсөн үед шийдвэр түмэн бодол, мянган эргэлзээг туулсны эцэст гарна. Зүрхээ дахин нээхийн тулд бид толгойноосоо хөндийрөх хэрэгтэй. Үзэх, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх бүхий л тохиолдоо бодолд авталгүй, зөвхөн мэдрэхийг хичээ.

Дотоод ахуй гадаад ахуйгаас илүү нарийн. Гадна талыг мэдэрч чадахгүй бол дотоод ахуйг мэдрэх аргагүй. Анир чимээг сонсож чадахгүй бол аниргүйн чимээг хүртэх боломжгүй.
Цэцэрлэгт нүдээ анин суу. Машин тэрэг, замын чимээ гээд түмэн авиа, буман чимээ сүлэлдэн буй. Эргэн тойрноос хамгийн нарийн чимээг нь ол. Хол буйдхан шувуу жиргэж байгаа бол тэр зүг ухамсраа чиглүүл. Замын хөл хөдөлгөөн, дуу чимээ бүгд алслан холдон тэр жиргээ чиний төв болно. Энэ мэтчилэн бүх тохиол дээр турш. Бодлын шүүмж, үгийн илэрхийлэлд бүү авт. Бидний оюун ухаан гаднаа ч, дотроо ч зогсоо завгүй чалчиж явдаг шүү.

Бид яриад, яриад л байхаас юу ярьж байгаагаа сэхээрдэггүй. Үгийн илэрхийллээс салж байж л мэдрэмж гүнзгийрнэ. Гүн мэдрэмжинд суурилж, энэ бясалгалыг хийвэл гайхалтай үр дүн гарна.

Ошо: Агнистын гэгээ

17/07/2026

Загварын орднууд дундаас үслэг, арьсан эдлэлээрээ онцгойрч, эмэгтэй...

🖤 FENDI брэндийн шинэ creative director анхны  коллекцоо 7-р сарын 15-нд танилцууллааШинэ дизайнер Мария Грация Кюри-гий...
16/07/2026

🖤 FENDI брэндийн шинэ creative director анхны коллекцоо 7-р сарын 15-нд танилцууллаа

Шинэ дизайнер Мария Грация Кюри-гийн 2026 оны коллекцийн launch арга хэмжээ Сөүлд болсон бөгөөд жүжигчин Го Хён Жон FENDI брэндийн нүүр царайгаар ажиллаж байна.

Солонгосын К поп болон кино одууд дэлхийн тансаг зэрэглэлийн нүүр царай буюу элч төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь азийн борлуулалтыг сүүлийн жилүүдэд эрс өсгөөд байгаа юм.

🇲🇳Д. Болд: ТӨРИЙН МИНЬ СҮЛД МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙМорь жилийнМорь сарынМорь өдрийнМорь цагтМонголын төр, Монгол улсын ерө...
07/07/2026

🇲🇳Д. Болд: ТӨРИЙН МИНЬ СҮЛД МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ

Морь жилийн
Морь сарын
Морь өдрийн
Морь цагт
Монголын төр, Монгол улсын ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар
Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртлээ

Хэмээн цахим хууласнаа хуваалцжээ.

30/06/2026

Д.Болд: Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандвал бүтэхгүй болохгүй зүйл үгүй гэж боддог.
Энэ ажил маань саадгүй сайхан бүтнээ…

💄Парисын загварын долоон хоногийн үеэр DIOR-ын креатив директор Жонатан Андерсон өөрийн цуглуулгаа танилцуулж, загварын ...
25/06/2026

💄Парисын загварын долоон хоногийн үеэр DIOR-ын креатив директор Жонатан Андерсон өөрийн цуглуулгаа танилцуулж, загварын ертөнцийн анхаарлын төвд орлоо.

💄Энэхүү шинэ цуглуулга нь сонгодог тансаг хэв маягийг орчин үеийн чөлөөт загвартай хослуулсан төдийгүй 2000-аад оны сүүл үеийн "Indie Sleaze" чиг хандлагыг шинэ өнгө төрхөөр эргэн авчирсан нь онцлог байв. Мөн Парист үргэлжилж буй хэт халуун цаг агаарт тохируулан нимгэн материал, сул эсгүүртэй хувцаснуудыг түлхүү танилцуулжээ.

💄Үүгээрээ дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын орднуудын нэг болох Dior залуу үеийн хэрэглэгчдийг татах шинэ стратегиа эхлүүлж байна. Загварын тайзан дээрх өөрчлөлт нь зөвхөн хувцасны тухай биш. Энэ нь дэлхийн тансаг хэрэглээний зах зээл хаашаа чиглэж буйг илтгэдэг чухал дохио гэж шинжээчид үзэж байна.

25/06/2026

Д.Болд: Урлагийн салбарт “Камертон” хамтлагтайгаа 31 жил, бие даасан уран бүтээл хийгээд 21 жил болж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хайр, хүндэтгэлийг уран бүтээл, дуу хөгжмөөрөө дамжуулан талархсан сэтгэлээ тайзан дээрээс илэрхийлдэг байсан. Харин энэ удаа та бүхнийхээ надад өгсөн дэмжлэг, хайр хүндэтгэлийн хариуд хүүхэд багачууддаа зориулж цэцэрлэг барьж нийслэл хотдоо бэлэг барьж байна. Цаашлаад энэ ажил зөвхөн цэцэрлэгээр дуусахгүй. Залуучууддаа урам зориг өгөх, улс нийгэмдээ эерэг хандлага түгээх зорилготой олон ажил хийхээр төлөвлөж байна.

24/05/2026

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Arigoo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Arigoo:

Shortcuts

Share