Horiotoi.mn

Horiotoi.mn Монголын үндэсний чөлөөт хэвлэл

500 ТЭРБУМЫГ АВСАН ХЯТАД КОМПАНИЙН МӨНГӨӨР АЯЛСАН НИЙСЛЭЛИЙН ХУРГАН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!   Нийслэлийн засаг дар...
09/06/2026

500 ТЭРБУМЫГ АВСАН ХЯТАД КОМПАНИЙН МӨНГӨӨР АЯЛСАН НИЙСЛЭЛИЙН ХУРГАН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!

Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва танаа!

"Туулын хурдны зам" төсөлд Хятадын үл мэдэгдэх “Хаоюань женерал констракшн” шалгарсан. Шалгарах ч гэж дээ, жилийн өмнө цаасан дээр байгуулагдсан, бүтээн байгуулалтын хувьд ганц шон ч босгоогүй луйврын компани. Тус компани 2,3 их наядаар Туулын хурдны замыг барих гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 500 тэрбум төгрөг авсан нь олонд ил болж байгаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Төрийн сангийн 100200051320 данснаас 20 удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөгийг “Хаоюань женерал констракшн” компанийн албан ёсны данс бус 9140000549 түр дансаар авсан байна. Түр данс гэдэг хамгийн урт хугацаа нь цөөхөн сараас хэтрэхгүй ашиглаад хаагддаг оффшор хэлбэрийн данс аж. НЗДТГ-тай байгуулсан 2.3 их наяд төгрөгийн гэрээн дээрх “Хятадын хаоюань групп”-ийн 1207336 гэх регистрийн дугаарыг Хонконгийн хуулийн этгээдийн бүртгэлийн сайтаас хайхаар “Chinа Hyway group limited” компанийн нэр гардаг. “Chinа Hyway group limited” компани гэрээ байгуулахдаа “Hyway” гэх нэрээ “Хаоюань” гэж өөрчилсөн байна. Тэгвэл тэрхүү “China Hyway group limited” компанийн санхүүжилтээр Нийслэлийн ЗДТ-ын газрын хэлтсийн дарга нар болон Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн аялал хийжээ. Тэд хоногийн 1000 доллараас эхэлдэг “Sheraton” зочид буудал болон “Golden palm tree sepang” амралтын газарт долоо хоног авлигын мөнгөөр аялсан. Эдгээр албан тушаалтнууд бол
НЗДТГ-ын даргын шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн Т.Батзориг, мэргэжилтэн Л.Гандулам, Ж.Номундарь, Нийслэлийн Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ, Автозамын хяналтын мэргэжилтэн Д.Тайван, Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Баясгалан, Зам засвар арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар, мэргэжилтэн П.Чойжилжав, мэргэжилтэн С.Эрдэнэбаатар, мэргэжилтэн У.Шинэбаяр нар явсан байдаг. Харин У.Намуун, Г.Ундрам гэх хоёр дэгжин, царайлаг бүсгүйн албан тушаалыг хайгаад гарч ирсэнгүй. Хотын захиргааныхан “Малайз руу аялахдаа архи аягалж, дуулж, бүжиглэдэг, дарга нарын стерссийг тайлдаг хүүхнүүдээ дагуулж явсан” хэмээн шоолдог. Олны үг ортой ч байж мэднэ.
Энэ ноцтой хэргийг ажлаа аваад хоёр долоо хонож буй Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва таньд сонордуулж байна. Үүнд:
Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ. Тус хуулийн 15.1-д зааснаар “Албан тушаалтан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно”, мөн 16.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”, 16.5-д заасан “Албан тушаалтан авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ”, мөн 16.7-д “Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн байгаа юм. Зөвхөн 7 хоног амрах аялал, бизнес ангиллын нислэгийн тийз нь 20000 доллараас дээш болж байгаа нь тэдний зургаан сарын цалингаас илт давсан үзүүлэлт бөгөөд энэ нь хуульд зааснаар, авлига албан тушаалын гэмт хэрэгт орно. Энэхүү аяллыг Замын хөгжлийн газрын Зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар зохион байгуулж, удирдаж авч явсан гэдэг. Үүний мөрөөр Засгийн газраас байгуулагдсан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг шалгаж байгаа гэдэгт найдъя. Ямар ч байсан Нийслэлийн засаг дарга, хотын захирагч Б.Пүрэвдагва та Хятад компанийн мөнгөөр албан тушаалаа умартан, авлига ашиг сонирхолдоо хөтлөгдөн Малайз, Хятадаар аялаад ирсэн дээрх албан тушаалтнуудыг хариуцлагад тооцох ёстой гэдгийг дахин сануулах байна!

З.ТӨМӨРТӨМӨӨ, Ч.ТӨГСДЭЛГЭР ХОЁРЫН ХОРШСОН ТӨГС ЛУЙВАР    Хоёр жил орчмын өмнө “Хотын ерөнхий архитектороор GEN Z үеийн т...
09/06/2026

З.ТӨМӨРТӨМӨӨ, Ч.ТӨГСДЭЛГЭР ХОЁРЫН ХОРШСОН ТӨГС ЛУЙВАР

Хоёр жил орчмын өмнө “Хотын ерөнхий архитектороор GEN Z үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэр гэдэг бүсгүй томилогдлоо. Энэ бүсгүй Японд хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан, Дэлхийн банкинд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байсан чухам л мэдлэг туршлага нь цацарсан мундаг хүн” гэгдэж байв. Гэтэл юу болов? Хотын ерөнхий архитекторын гарын үсгээ 50 сая төгрөгөөр үнэлж Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгдөг асуудлаар өдгөө АТГ-д шалгагдаж байна. Зөвхөн гарын үсэг зуруулахын тулд 50 сая төгрөгийн авилга хахууль өгч гаргуулдаг Архитектур төлөвлөлтийн даалгавар гэж юу вэ? Энгийн үгээр хэлбэл энэ нь хотын хаана хэдэн давхар барилга барих вэ гэдгийг шийддэг зүйл юм. Энэ чухал бичиг баримтад ерөнхий архитектор л гарын үсэг зурах эрхтэй. Улаанбаатар хотын энд, тэнд өндөр нам барилга барих гэсэн хувь хүн, ААН-үүд энэхүү а даалгаврыг авсанаар ажил саадгүй явдаг. Тиймдээ ч үе үеийн ерөнхий архитеторууд хотын дарга нар а даалгавар гэх зүйлийг авилга авах арга хэрэгсэл байдлаар ашиглаж ирсэн талаар чих дэлсдэг байлаа. Гэтэл хот төлөвлөлтөөр хилийн чанадад боловсроод төгсрөөд ирсэн гэх Төгсдэлгэр бүсгүй энэ үнэн болохыг баталж байх шиг. Ч.Төгсдэлгэр дангаараа ийм бүдүүн зүрх гаргасан уу аль эсвэл хань хамсаатан, хамтрагчид байдаг уу? Тэгвэл НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн өмчит компани хамтардаг шинжтэй. НИТХ-аас 2025 оны 11-р сард гэнэт тогтоол гарган байгуулсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, түүний гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө ч мөн энэхүү а даалгаврын бизнестэй холбогдож байх юм. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд нь НИТХ-ын таван төлөөлөгч байдаг ба Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө ч мөн НИТХ-ын төлөөлөгч. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид эрх мэдлээ урвуулан ашиглах байдлаар хотын ерөнхий архитектортой үгсэн хуйвалдаж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрсдийн ашиг олох хэрэгсэл болгосон нь илт тодорхой нөхцөл байдал хотын төвийн Бага тойруугийн хуучин барилгуудад хэрэгжиж байгаа гэх Дахин төлөвлөлтийн төслүүдээс харагдаж байна. Зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, тодруулбал Бага тойрууд 30 гаруй орон сууцны барилга “Ашиглалтын шаардлага хангахгүй дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн ангилалд орсон байдаг юмсанж. Эдгээр байрнуудаас СУИС орчмын 6, 44 гэх хоёр орон сууцны иргэд Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг бараг зуун хувь дэмжин санал асуулгын хуудас бөглөж хотын даргад төсөл хэрэгжүүлж өгөхийг хүссээр даруй долоон жилийн нүүр үзэж байгаа ажээ. Гэхдээ хотын удирдлага хүн амын хэт төвлөрөлийг нэмэгдүүлэхгүй байх гэсэн үндсэн зорилгын хүрээнд Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд 7 давхараас өндөр барилга бариулахгүй гэсэн бодлого баримталсаар ирсэн байна. Энэ нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй аль хэр уялддаг нь ойлгомжгүй ч ямар ч байсан 7 давхрын хязгаарлалт гэдэг зүйлээр Бага тойруугийн хуучны орон сууцнуудыг дахин шинэчлэн барих төсөл олон жил гацаж байжээ. Харин 2025 оны хавар нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар гацаад байсан Дахин төлөвлөлтийн төслүүдийг хөдөлгөнө гэсээр бэлэн зэлэн амлан иргэдтэй уулзаж ятган, иргэд ч юу юугүй л орон байраа шинэчлэх боломж нээгдлээ хэмээн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д итгэн тэдний зүгээс хэлсэн бүгдийг биелүүлж хөл хөдөлгөөнд оржээ. Тэгтэл хэдхэн сарын дараачаас байдал өөрөөр эргэх нь тэр. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь хотын төвийн хуучин байрнуудын Дахин төлөвлөлтийн төслүүд рүү илт өөрсдийн хамаарал бүхий нэг нэг компанийг шахан оруулж иргэдийг хурдан гэрээ хий хэмээн тулган шахаж эхэлсэн байна. Санхүүгийн чадавхигүй, барилгын ажлын туршлагагүй компаниуд дийлэнх нь байсан учраас өмч хөрөнгөөрөө дэнчин тавихаас айсан иргэд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хандан эрсдэлээ даах чадвартай, гол нь өмнө нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай барилгын компаниудыг Сонгон шалгаруулалтаар оруулж өгөхийг хүссэн ч “Манай сонгосон компаниудад л 16 давхар барилгын а даалгавар гарч байгаа. Энэ компаниудтай гэрээ хийхгүй бол танай байрлалд ахин 16 давхрын а даалгавар гаргуулж өгөхгүй” хэмээн гэдийсэн байгаа юм. Нэг ёсондоо шахааны компаниудтайгаа гэрээ хийлгэхийн тулд а даалгавраар барьцаалсан хэрэг. Өмчийн эздийг НИТХ, нийслэлийн засаг дарга, нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-аараа дамжуулан ингэж шахаж дарамталж байгаа нь мэдээж иргэдэд таалагдахгүй. Нийслэлийн удирдлагуудад хандан өргөдөл, хүсэлт, гомдол өчнөөн бичсэн ч хүлээж авсангүй. Аргаа барсан зарим байрны иргэд Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандсан байгаа юм. Аргагүй шүү дээ амьдрах орчныг чинь сайжруулна, хотыг хөгжүүлнэ гэж уран амласаар Нийслэлийн толгойд гарч суусан эрх мэдэлтнүүд ашиг сонирхлоороо нэгдчихээд архитектур төлөвлөлтийн даалгавраар иргэдийг шантажилж байгаа юм чинь. Сууц өмчлөгч иргэд НИТХ-ын төлөөлөгчдийн халаасны компаниудтай гэрээ хийж, тэдэнд 16 давхар зочид буудал, худалдаа үйлчилгээний төв барих боломж олгохгүй л бол а даалгавар нь хэзээ ч ахиж 16 давхраар гарахгүй урьдынх шигээ 7 давхрын хязгаарлалтаар гацах ийм нөхцлийг бүрдүүлсэн хүн нь хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, харин иргэдийг шахаж шантажлах ажлыг хийж байгаа гол хүн нь НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө юмсанж. НИТХ-ын төлөөлөгчид а даалгавраар барьцаалан нийслэлийн хамгийн ашигтай, тэр тусмаа хотын төвийн газруудыг Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэрээр дээрэмдэн авч, хамаарал бүхий барилгын компаниудаараа дамжуулан хэдэн үеэрээ идэх өмч хөрөнгөтэй болж байгаа энэ явдлыг Ерөнхий сайд Н.Учралын даалгавраар байгуулагдсан хууль хяналтын байгууллагын ажлын хэсэг анхаарч шалгана гэдэгт итгэж байна. Хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн а даалгаварт тавин сая төгрөгөөр гарын үсэг зурсан хэрэг бол зөвхөн өнгөн хэсэг нь харин цаана нь а даалгавраар барьцаалсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Дахин төлөвлөлтийн төслийн луйвар явж байна шүү.

ОНГОН ОХИДЫН ЭРЛЭГ ПАРАВАЙН ДАРАНГУЙЛАГЧ АЛЬФРЕДО СТРЕСЕР Германаас зугтаж ирсэн нацистуудад орогнох байр олгож, хувь хү...
09/06/2026

ОНГОН ОХИДЫН ЭРЛЭГ ПАРАВАЙН ДАРАНГУЙЛАГЧ АЛЬФРЕДО СТРЕСЕР

Германаас зугтаж ирсэн нацистуудад орогнох байр олгож, хувь хүнийг тахин шүтэх үзэгдэл, авлига, хээл хахуулийг улсдаа цэцэглүүлсэн Параг­вайн удирдагч Альфредо Стрес­ерийн тухай өгүүлэх болно. Даран­гуйлагчийн гэр бүлийн хөрөнгө 900 сая америк доллараар үнэлэгдэж байсан гэдэг. Бразилийн нийслэлийн нэгэн бөглүүдхэн оршуул­гын газарт даруухан ёслол болох аж. Оршуулгын ёслолд хар хувцас өмссөн хэдэн арваадхан хүмүүс ирсний олонх нь нас дээ гарсан эрчүүд, эмэгтэйчүүд. Нутгийн засаг захиргаанаас энэ ёслолыг үл тоож, цэргийн оркестр тоглуулж, их буу ч тавьсангүй. Латин Америкийн хөрш улсыг 35 жилийн турш айдас хүйдэс дунд амьд­руулсан Альфредо Стресснер хэмээх Парагвайн даран­гуйлагчийг ингэж оршуулж байгаа гэдэгт итгэхэд бэрх. Хэргийн гол учир нь амьд Стресснерийг Бразил Улс өгөхийг хүсээгүй бол үхсэнийх нь дараа түүнийг Парагвай Улс өөрсдөө авахаас татгалзсан нь энэ юм. Баварын шар айраг үйлдвэрлэгчийн хүү Альфредо Стресс­нерийн эцэг эх нь Бавараас ирсэн цагаачид байсан бөгөөд Энкарнасьон хэмээх Парагвай дахь германчуудын гол төв болсон жижигхэн хотод аж төрдөг байжээ. Эцэг нь жижигхэн хэрнээ тун алдартай шар айрагны үйлдвэр эзэмшдэг, ирээдүйд үйл хэргээ хүүдээ өвлүүлэх төлөвлөгөөтэй байв. Харин хүү нь амьдралын өөр төлөвлөгөөтэй байсан нь бөглүү газарт шигдэн соёолжийн ундаа үйлдвэрлэхэд цагийг барах бус, цэргийн хүн болох байжээ. Нас дээр гарсан Стресснерүүдийн хувьд энэ мэдээ нь цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт л санагджээ. Тухайн үед офицерууд, тэр дундаа төрийн эргэлтэд оролцсон цэргүүдийн хувьд заяа тун гунигтайгаар төгсдөг байв. Гэвч Альфредог ятгах гээд бүтсэнгүй. Эхлээд тэр Асунсьон дахь цэргийн сургуулийг дүүргэж, дараа нь Бразилийн Рио-де-Жанейрод иржээ. Парагвайд тухайн үед тайван бус, цэргийн нэг дэглэм нөгөөгөөрөө солигдож, 1940-өөд оны сүүлчээр иргэний дайн эхэлсэн байна. Дэслэгч Стресснер зарчимч, командлах чадвар, шаргуу, шийдэмгий, анхаарал болгоомжтой, зохион байгуулах онцгой авьяастай гэх мэт шууд л өөрийн давуу чанараа харуулж эхэлсэн нь хожим нь улс төрийн карьераа босгоход нь хэрэг болж эхэлжээ. Командлагчид нь залуу дайчны эр зоригтой байдал, гүйцэтгэлийг ихэд үнэлж, маш хурдан хугацаанд карьер ахиулж эхэлсэн байна. Цолууд нь ар араасаа нэмэгдсээр хэдхэн жилийн дотор хүү дэд хурандаа болов. Хажуугаар нь Стресснер улс төрд идэвхтэй оролцож, улс төрийн хуйвал­даан хийж, өрсөл­дөгчдөө унагасаар байлаа. Ингээд тэр доктор Федерико Чавесыг Ерөнхийлөгч болгоход нь тус болжээ. Альфредод талархсан шинэ удирдагч түүнийг улсынхаа зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгосон байна. Гэвч Чавесын цэргийн гол зөвлөх нь түүнээс урваж, өөрөө Ерөн­хийлөгчийн суудалд суух гэж яарсандаа цэргийн эргэлт хийж орхижээ. 1954 оны зун Альфредо Стресс­нерийн мөрөөдөл биелсэн юм. Үүнийг төр барих хугацаанд Парагвай улс эрчимтэй хөгжиж байлаа. Үүнээс өмнө улсынхаа нийс­лэлдээ ус дамжуулах шугам ч үгүй байсан бол Стресснерийн үед улс орон нь бага ч атугай тогтворжиж, хүн ам нь орлоготой болж эхэлжээ. Парагвай Улс Бразилтай хамтран Парана мөрөн дээр Итаипу усан цахилгаан станц байгуулж, эрчим хүчний томоохон экспортлогч хүртэл болов. Үүнээс гадна Латин Америкийн энэ улсад АНУ-аас томоохон тусламж үзүүлж байлаа. Даран­гуйлагч эр Вашингтонд үнэнч гэдгээ нэг бус удаа баталж, улсдаа цэргийн бааз байгуулахыг зөвшөөрч, Парагвай бол “АНУ-ын хамгийн сайн анд нөхөр” гэдгийг зарлан Америкийн орнуудын байгууллага, НҮБ-д АНУ-ыг идэвхийлэн дэмжиж байв. Америкийг Доминиканы Бүгд Найрамдах Улс руу дайран орох үеэр америкчуудад цэргээ илгээж, санхүүгийн тусламж хүртэл үзүүлж байлаа. Энд тэндгүй тэр Харин Парагвайдаа бол нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл харгис даран­гуйлалтай хосолсон ардчилсан маягийн институци бий болжээ. Олны хэл амнаас зайлсхийж, таван жилд нэг удаа сонгууль болох бөгөөд үргэлж л Стресснер ялалт байгуулна. Пар­ламентын үйл ажил­лагаатай ч түүний гол үүрэг нь төрийн тэргүүний бүх шийдвэрийг баталж, тамгалах явдал байв. Харин Стресснер энэ зуурт өөртөө шинэ одон бий болгож, генералиссимус болжээ. Улс оронд нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл давамгайлж, энд тэндгүй түүний парагвайчууд руугаа инээмсэглэсэн зурагт плакат өлгөгдөж, дунд, их сургууль, цэнгэлдэх хүрээлэн, тэр бүү хэл бүхэл бүтэн хотыг түүний нэрээр нэрлэж байв. Ерөнхийлөгчийн хөрөг шаардлагатай газарт байхгүй байх нь “оюун санааны терроризм” гэж үзэж, шоронд хүртэл хорьдог байв. Стресснерийн гарт асар том бүрэн эрх төвлөрчээ. Ерөн­хийлөгч, ерөнхий командлагч, эрх баригч “Колорадо” намын хүндэт дарга гээд л урсаж өгнө. Жил ирэх тусам тэр өөртөө шинэ цол бодож олж байснаас нь дурьдвал “энхийг дэмжигч”, “дээд удирдагч”, “Америк тивийн шилдэг дайчин” гээд хөвөрнө. Төрийн тэргүүнийг шүдээ хүртэл зэвсэглэсэн 2000 гаруй цэрэг хамгаалж байлаа. Латин Америкийн бусад удирдагчид түүнээс үлгэр жишээ авч байлаа. Тэд түүнтэй нөхөрлөж, түүнийг дэмжих хэрэгтэй, адаглаад л засаглалаа алдах үед Парагвайд Улс төрийн орогнол хүч болно гэж тооцоолж байв. Латин Америкийн хэд хэдэн улсыг коммунизмтай тэмцэхэд хүчээ нэгтгэх санаа Стресснерийн толгойд орж ирэхэд л Чили, Уругвай, Аргентины төлөөлөгчид бодож санах ч үгүй шууд л түүнийг дэмжиж байлаа. Үр дүнд нь нууц албад социалист, коммунистуудыг устгах даалгавар өгч эхэлжээ. Парагвайд түүнийн төр барих хугацаанд янз бүрийн баримтаас үзэхэд 107-130 мянган хүн өртсөн гэдэг. Тэрээр өөрийг нь хэн ч шийтгэхгүй хэмээн сэтгэж, индианчуудыг “коммунистуудыг гар хөл” хэмээн буудахаас гадна үзэгнийхээ үзүүрээр л компани, фирмүүдийг тарааж байлаа. Бразилийн Gazeta Do Povo хэвлэлд бичсэнээр бол Стресснерийн бараа бологчид Асунсьоны дагуул хотод хатдын өргөө босгож, 8-15 насны хулгайлсан хүүхдүүдийг байлгадаг байсан гэнэ. “Стресснер ойролцоогоор оройн 10-11 цагийн үед ирээд хуучин том машиныхаа жолооны ард ямар нэгэн хамгаалалтгүйгээр сууж байсан. Тэр машинаа зогсоолд тавиад, байдаг л хэвийн зүйл мэт мэндэлж байсан. Шөнийн 03 цагийн үед тэр тайван гэгч нь гарч одсон. Дарангуйлагч өөрт нь дан онгон охид нийлүүлэхийг шаарддаг байлаа” гэж уг сонинд болсон явдлын талаар дүрслэн бичжээ. Нацизмын уурхай Тухайн үед Парагвай улс нацизмын үүр уурхай болон хувирсан юм. Стресснер Германаас зугтаж ирсэн нацистууд болох 200 мянга гаруй хүнийг далбаан дороо нууж байлаа. Тэдний дунд Аушвицын ерөнхий эмч Йозеф Менгеле ч байсан бөгөөд Латин Америкийн даран­гуйлагчийн дотны найз болсон гэдэг. Парагвай Улс дэлхийн хамгийн их авлигад идэгдсэн улс болов. Стресснерт үнэнч цэргийнхэн хууль бус эдийн засагт хутгалдан орж, улс оронд хар тамхи, архи, машин, тансаг эдлэлийн хууль бус хил нэвтрүүлэх үзэгдэл цэцэглэж эхэлжээ. Энэ бүгд гадаад худал­даанаас их ашиг авчирч байлаа. Олж ирсэн ашиг нь Латин Америкийн удирдагчийн төрөл төрөгсөд, найз нөхдийн халаасанд орно. Дарангуйлагчийн гэр бүлийн хөрөнгө 900 сая доллараар үнэлэгдэж байлаа. Түүний хөвгүүд улсдаа асар том нядалгааны газар эзэмшиж байсан бол бусад хамаатан садан нь тоглоомын сүлжээ эзэмшдэг байв. 1980-аад оны эхээр Стресснерийн дэглэмд төгсгөл ирж, улс оронд нь эдийн засгийн хямрал нүүрлэлээ. Хөрөнгө оруулалт багасч, гадаад өр төлбөр нь өсөж, хөдөлмөрийн чадвартай хүн амын 45 хувь нь ажилгүйдэлд өртжээ. Энэ хугацаанд дарангуйлагч том хүү, агаарын цэргийн дэд хурандаа Густавод засгийн эрхээ шил­жүүлэхээр төлөвлөж байлаа. Энэ шийдвэр нь Парагвайн удирдагчийн талын хүмүүсийн ч дургүйцлийг хүргэж байв. Аажмаар хүмүүсийн дургүйцэл улам идэвхжиж, Парагвайн хот, гудамжуудад эсэргүүцэл өрнөж эхэлжээ. Энэ эсэргүүцлийг хүчээр дарах боломжгүй болсон байв. Мань эрээс АНУ ч нүүр буруулжээ. Ерөнхийлөгч Рональд Рейган Парагвайг даран­гуйлагчийн дэглэм­тэй улсын жаг­саалтад оруулав. Стресснерт огцрох цаг болсныг нь сэмхэн ч сануулаад авч. Ингээд дарангуйлагчийн хамаатан, хамтран зүтгэгчдийн нэг генерал Андерс Родригес цус урсгалгүй төрийн эргэлт хийж, удирдагчийг саатуулаад, хэд хоногийн дараа гэр бүлийнх нь хамт Бразил руу цөлжээ. Парагвайн шинэ засаг дараа нь Бразилаас хуучин дарангуйлагчаа хэд хэдэн удаа шаардаж, авлига, хүний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгах гэсэн боловч амжилт олоогүй юм. Стресснер амьдрал­ынхаа үлдсэн 17 жилийг Бразилд “Сайдын хойг” нэртэй найман унтлагын өрөө, цахилгаан шат, усан сантай тансаг шилтгээнд өнгөрүүлсэн юм. Эхнэр, хүүхдүүд нь нас барж, амьдралын сүүлийн жилүүдийг ганцаар өнгөрөөсөн түүнээс ач хүү бага Альфредо Стресснер нь л үлджээ. Тэрээр өвөөгөө нас барсан тухай 2006 оны наймдугаар сард мэдэгдсэн юм. Бага Стресснер дарангуйлагч агсны цогцсыг эх оронд нь буцааж, томоохон оршуулгын ёслол үйлдэх саналыг Парагвайн засаг захиргаанд тавьсан боловч тэд түүний саналыг хүлээн авахаас татгалзжээ.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ  Ховдын Мөнххайрханаас Манхан сум хүртэл цаад захын а...
08/06/2026

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Ховдын Мөнххайрханаас Манхан сум хүртэл цаад захын айл 200 гаруй км холоос ирж, буцдаг тул нэгдлээс гарах зардал чирэгдэл асар их. Мөнххайрхан суманд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх гэж Манхан сум хэсэг хугацаанд эдийн засгийн хүндхэн байдалтай учирчээ. Тэр жилийн өвөл Манхайрхан сум малын эмчгүй болсон тул тийш нь хэнийг явуулах вэ? гэж Лувсан дарга бодно. Сумын нам, захиргааны гишүүд яаралтай хуралдаж, удтал зөвлөлдөж байгаад нас тогтсон хашир, амьдралын хатууг туулж сурсан Бэхтөрийг Мөнххайрханын малын эмчээр томилохоор болжээ. Эхэндээ Бэхтөр баахан гачигдал зовлон тоолж үзсэнээ сүүлдээ дуугаа хурааснаа, санаа алдаад гараад явчихав. Нам, захиргааны гишүүд ч гарсан дор нь баярлаж алсын нэг том бригадыг эмчтэй болгосондоо сэтгэл амарчээ. Тэгтэл малын эмч Бэхтөр ч нэг мэдсэн үзэгдэхээ байв. Сарын дараа Бэхтөр Мөнххайрханд очоогүй гэдгийг хүмүүс мэдэцгээв. Тэрбээр гэрээсээ гарч сураггүй алга болсныг сарынн дараа сум даяараа мэдэж, бөөн асууджл болж эрэл хайгуул эхлэв. Дээд удирдлагад энэ асуудал хүрч танхай малын эмчийг аймаг, сумын хэмжээнд эрэнэ сурвалжлах ажил өрнөлөө. Хатуухан арга хэмжээ авахаар дээрээс төлөвлөжээ. Захиргаадалтын нийгэм 1960 онд ийм л байна. Бэхтөрийг хайж олох ажлыг сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Даваабаярт даалгажээ. Малын эмч гэмтэн биш зөвхөн ажлын бэрхшээлээс болж зугтаасан болохоор хэсгийн төлөөлөгч түүнийн амархан олно гэж бодсон бололтой. Зэргэлээ сум, аймаг Улаанбаатар хотод хүртэл түүний очиж болох газар, танил нөхөд, садан хамаатан нэг бүрээр эрж сураад олсонгүй, эрэл мухардав. Бэхтөр гэрээсээ гарч явснаас хойш хоёр сар гаруй болоход малын эмчийн талаар ямар ч ул мөр олдсонгүй. Бэхтөрийн эхнэр хэлэхдээ “Мөнххайрханд малын эмчээр ажиллах болсон” гэж хэлээд гэрээсээ хувцас хунар эд зүйлээ бэлдүүлээд гарчээ. Тэр чухам ямар унаагаар хэнтэй, хэзээ, яаж явсныг мэдэхгүй гэж эхнэр мэдүүлэв. Харин сүүлдээ гэр бүлийн гишүүд нь “Манай хүн яасан ч Мөнххайрхан суманд очихгүй, эд намайг яавал ч яаг тэнд очсон дор үхсэн минь дээр гэж уурлаж байсан” хэмээн мэдүүлэх болов. Бэхтөрийг чухам хэрхэснийг мэдэх ганц хүн бол эхнэр нь байж болох тул эрэн сурвалжлах шуурхай ажлын шугамаар олон төрлийн арга хэмжээ авсан ч ямар ч нэгэн сэжиглэл цухуйсангүй. Одоо түүнийг сургаар биш, эрлээр олъё гэж Даваабаяр төлөөлөгч бодов. Ингээд Манхан суманд малын эмчийг эрж хайх ажлыг зохион байгуулав. Тус сумын нутагт хээр үхсэн хүнийг эрж орлно гэдэг нь тал газар тэвнэ хайхтай л ижил зүйл юмсанж. Учир нь цаст алтайн өндөр уул гэдэг нүцгэн гүвээ толгод биш билээ. Цэхнэрийн асга хад, агуйнаас авахуулаад эрэл хайгуул олон хоног үргэлжилсэн боловч ямар ч үр дүн, ажиг сэжиг гарч ирсэнгүй. Энэ нь Бэхтөрийн тухай элдэв цуурхал, явган яриа, таамаглалыг дэвэргэж орхив. Энэ ер нь хаачдаг хүн бэ? Хэн бэ? гэх хүн ч гарч ирлээ. Даваабаяр төлөөлөгч хамаг анхаарлаа тавьж, сумын нийт малчид, өдөрт малд явдаг хүн бүрт хээр үхсэн хүний цогцос байгаа эсэхийг асууна. Ямар ч сэжиг илрэхгүй хоног, сар өнгөрсөөр түүнийг гэрээсээ гарч алга болсноос хойш бүтэн дөрвөн сар өнгөрчээ. Яг энэ үед бас нэг хачирхалтай явдал тохиов. Хэсгийн төлөөлөгчийг өрөөндөө сууж ахуйд “Ботгон” бригадаас явна гэсээр тоо бүртгэгч Тогтох орж ирээд,
-Манай бригадын хоньчин Цэнд гэгч үхэр хурааж ирнэ гэж гэрээсээ гарч яваад одоо болтол эргэж ирээгүй долоо хонож байна. Түүнийг эцэг эх, ах дшш, айл саахалтынхан нь тэр хавьдаа үхэр малын бэлчээрээр эрж хайгаад олдоггүй гэж бригадад ирж мэдэгдлээ гэв. Дэслэгч Даваабаяр тэр даруй мордож зохих хүмүүстэй уулзвал бас л сэжигтэйгээр алга болсон байлаа. Энэ хачирхалтай явдлыг сумын захиргаанд мэдэгдэж, улмаар Ховд аймгийн Аюулаас хамгаалах хэлтэс, Цагдан сэргийлэх ангид мэдэгдэв. Сумаас хүн гаргаж, эрж хайх, хоёр дахь эрэлд гарахаар болов. Магадгүй энэ хоёр хүний явдал нэг улбаатай, хэргийн сэжүүр ч байж болох талтай. Цэндийн алга болсон байдлыг мэдэх хүмүүсээс тодруулж шалгахад, тэр өлөг, хууч өвчтэй, хүн амьтантай тэр бүр дуугарч ярьдаггүй, сургууль боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, их ядарсан хүн байдаг гэцгээнэ. Харин эхнэр нь их сэргэлэн ажил хөдөлмөр сайтай, яриа хөөрөөтэй энэ айлыг авч яваа нэгэн харин нөхрөө араар тавьдаг, садардуу хүүхэн гэнэ. Гэтэл Цэндийн нөхөр Болормаа нөхрөө алга болохоос арав хоногийн өмнө сумын төвд ирээд буцаж харилгүй нэгдлийн жолооч Чимэд гэгчтэй сээтэгнэж, түүнтэй амраглаж байсан гэсэн яриа сонсогдов. Түүний мөрөөр судалгаа хийхэд үнэхээр Цэндийн эхнэр Болормаа “Би Манхан сумын төвд ирээд хэд хонож байгаа нь үнэн байлаа. Болормааг дуудан ирүүлж уулзахад тэр Цэндтэй суугаад арав гаруй жил болсон, гурван хүүхэдтэй, гэр нь Ботгоны хавцалд байдаг, манайх хадам аав Далхаатайгаа хоёр гэрээр суудаг, нөхөр маань алга болоод удаж байна” хэмээн хэлэв. Гэхдээ түүний царайд ямар нэгэн айдас, хүйдэс илэрсэн ажээ. Төлөөлөгч
-Чи яагаад гэрээсээ гарч сумын төвд ирэх болсон юм бэ? гэхэд хүүхэн,
-Би Цэндтэй амьдрах сонирхолгүй, тэр бид хоёрыг эцэг эх, ахд үү нар нь албадаж суулгасан. Би өнчин хүн, хүний эрхшээлд л орсон болохоос тэр бид хоёр ямар ч хайр сэтгэлгүй нийлсэн. Цэнд бол эмэгтэй хүний сэтгэл санаанд нийцэх тийм эр хүн биш. Мэдрэл муутай, хууч өвчтэй, ямар ч мэдрэмжгүй, зөвхөн хонь л хариулна. Эмэгтэй хүнийг хайрлах тийм ухаан түүнд заяагаагүй, бас их хартай. Тэгсэн хэрнээ эр эмийн ажил хийж чаддаггүй, бэлгийн сулралтай. Би гурван хүүхэд төрүүлсэн ч тэд цугаараа Цэндийн хүүхдүүд биш гэж пал хийтэл хэлсэн байна.
-Чи одоо хэнийд амьдарч айна?
-Би Чимэд жолоотой амьдрахаар шийдсэн, тэгээд тэднийд очсон. Одоо яасан ч гэртээ буцаж очихгүй. Нөхөр нь гэрээсээ гарч алга болоод долоо хонож байхад эхнэр нь жишим ч үгүй “Тэр муу яахав үхчихээ л биз” гэж хэлээд сууж байх нь гайхалтай. Бас цааш нь Болормаа ярихдаа “Цэнд их хартай болохоороо намайг өөрөөсөө салах л юм бол би үхнэ гэдэг байсан. Нэг удаа намайг хардаад хоолойгоо дутуу огтлоод хээр үхэх гэж байсан. Азаар хүн таарч амийг нь аварсан” гэж мэдүүлэв. Ингээд Бэхтөрийг эрж хайх баг, Цэндийг хайхаар болов. Машин, мотоцикль, морьтой хуваагдан явцгаалаа. Замд нэг хар нохой таарч хуцан ээрснээ сүүлээ шарван эрхэлж, өндөр уулын зүг хэд харайснаа замд хөндөлсөн архирав. Тэд үл таних этгээд ааштай нохойг гайхан цааш явцгаав. Нохой алга болсон байлаа. Даваабаяр “Хөх өндөр”-ийн орой дээр гаран дурандаж суутал хадтай энгэр даган налайж байсан хонин сүрэг урдаасаа ямар ч нэгэн юмнаас үргэж бөөгнөрөн эргэж хошуурав. Тэд хадан дотроос нэг хар нохой гарч ирлээ. Тэр нохойг зүг эрлийн хоёр мацахаар бололов. Хөх уулын энгэрээр хэрж, хад асгатай газраар морио хөтөлж явсаар нохой харагдсан газрын чигт хүрсэн боловч нохой чухам хаана байсан баримжаа ч мэдэгдэхээ болж, бөөн асга хаданд битүүрэв. Тэгж явтал ашгүй нөгөө хар нохой гарч ирээд сүүлээ шарван эрхэллээ. Гэвч нохой эргээд хаашаа ч юм бэ орчихов. Эргээд явтал нохой сүүлээ шарвагнуулан Даваабаярын хөлд хэвтээд өглөө. Нохой нэг зүг дагуулж буйг анзаарч араас нь дагалаа. Хэн ч олох аргагүй мухар агуйд Цэнд бүсээрээ хадны өнцгөөс боомилж нас баржээ. Нохой ч эзнийхээ хөрсөн цогцсыг тойрон гаслан гийнах ажгуу. Эрлийн баг Цэндийн цогцсыг олсон тухай аймагт мэдэгдэв. Хагас жилийн дараа Бэхтөрийн алга болсныг нутгийнхан эхнээсээ бараг мартаж байлаа. Ганцхан Манхан сумыг хариуцсан хэсгийн төлөөлөгчийн санаанаас Бэхтөр гарсангүй. Тус сумтай залгаа Зэрэг, Мөнххайрхан, Дуут, Чандмань, Мөст суманд хэсгийн төлөөөлгч байнга очиж эрэн сурвалжлах ажиллагаа явуулна. Намрын сар гарсан тэр өдөр Даваабаяр дэслэгч Дуут сум орохоор Манхан сумаас хөдлөв. Тэрбээр Цэнхэрийн амаар өнгөрч, Их Цахирын хормой ороож явтал Хар ус нуур луу харсан элгэн хадны энгэрээр том, том хар шувуу нисч буугаад байх нь ажиглагдав. Хэсгийн төлөөлөгч морио чөдөрлөөд мөнөөх шувуу цугласан хад руу авирав. Ийм эгц хаданд чоно гөрөөс ирж чадахгүй янгирын орооны цаг тул янгирын тэх нэгийгээ хад руу мөргөж алсан байж болно хэмээн бодно. Уулын хормойгоос оргил өөд мацаж явтал хөдөнтэй бор дээлийн уранхай хөглөрч харагдана. Бэхтөр гэрээсээ ийм дээлтэй явсан нь гэнэт санаанд орж болгоомжилж эхлэв. Авдрын чинээ чулуун дээгүүр тэгнэн давтал хүний ялзарч муудсан араг ясан дээр орж явчихав. Тэр араг ясыг хожим шинжилж үзэхэд талийгаач Бэхтөрийнх болох нь тогтоогджээ.

УКРАИНЫ ДАЙНД БАЙЛДСАН ХОЙД СОЛОНГОСЫН АРМИ ГЭНЭТ ЦЭРГЭЭ ТАТСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ?   Оросын олон жилийн турш явуулж буй У...
08/06/2026

УКРАИНЫ ДАЙНД БАЙЛДСАН ХОЙД СОЛОНГОСЫН АРМИ ГЭНЭТ ЦЭРГЭЭ ТАТСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ?

Оросын олон жилийн турш явуулж буй Украины дайны хүчин чармайлтыг дэмжихээр илгээсэн Хойд Солонгосын арми ямар гавъяа байгуулсан бэ? гэдэг асуултанд хариулах улстөр, цэргийн мэргэжилтэн алга. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд 2024 оны зургадугаар сард байгуулсан харилцан хамгаалалтын гэрээний дагуу БНАСАУ-аас ОХУ-ын дайныг дэмжих зорилгоор 100,000 хүртэлх цэрэг илгээж магадгүй гэсэн зарим таамаглал байсан. В.Путин 2000 оны долоон сард Хойд Солонгосын нийслэл Пхеньянд анх удаа айлчлах үеэрээ энэхүү нууц гэрээний эхийг байгуулсан гэх. Цэрэгжилт, зэвсгээр хөөцөлддөг энэ улсын хувьд хоёр Солонгосын дайнаас хойш 70 жилийн дараа дарийн утаа үнэрлэхээр Украин руу 12 мянган цэргээ илгээсэн юм. Ганцхан жилийн дотор буюу 2024 оны наймдугаар сар гэхэд 3000 солонгос цэрэг амь насаа алдсаныг Өмнөд солонгосын тагнуулын байгууллага мэдээллэв. Энэ талаар БНСУ-ын Ардын хүчний нам, Ардчилсан намын лидер Ли Сон Квон, Пак Сон Вон нар хэвлэлийн хурал зарлаж, нас барсан цэргүүдэд олгосон багахан хэмжээний мөнгө, тэтгэмж зэргийг баримтаар үзүүлэн Хойд Солонгосын удирдагчийг Украины дайнд цэргүүдийнхээ амь насаар дэнчин тавьж буйг эсэргүүцсэн. Үүний дараа Хойд Солонгосоос дахин 9000 цэрэг шинээр татагдан очиж, үүнээс 450 цэрэг алагдаж, 2700 гаруй цэрэг хүнд шархадсан тухай CNN-ээр дамжуулсан. Нэг үгээр Солонгосоос очсон нийи 21 мянган цэргийн тал нь үхэж, дахин байлдах чадваргүй хүнд шархадсан байна. Эхний ээлжинд 12 мянган цэргийн Курск мужид оруулж, ар араас нь цэргүүдээ илгээхээр гэрээг соёрхон батласан ч фронт дээр хэрэгжсэнгүй. Хойд Солонгосын цэргүүдийн хувьд тэсвэр хатуужил, сахилга бат сайтай хэдий ч зэр зэвсэг, цэрэг техникийн хувьд дэндүү хоцрогдсон. Орчин үеийн цэрэг, джитал технологийн энэ дайнд байлдах чадвар, боловсролгүй байсан нь анхнаасаа харагджээ. Гэрээ ёсоор Хойд Солонгосын цэргүүд тугаа мандуулж, цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, Оросын армийн араас хүч нэмэгдүүлэн довтлох, нас барсан цэргүүдийн шарилыг эх нутаг руу нь буцаах заалт фронтод хэрэгжээгүй. Тэдэнд Оросын армийн хувцас өмсгөж, цоо шинэ орос иргэний үнэмлэх олгож, мөн фронтод нас барсан цэргийн шарилыг газар дээр нь дэлбэлж устгажээ. Украины дайнд Хойд Солонгосын цэргүүдийн ул мөр үлдээхийг Оросын тал хүссэнгүй. Үүнээс болж Оросын БХ-ийн хурандаа нартай тэд үл ойлголцох байдалд хүрсэн. Энэхүү үл ойлголцол нь удааширвал хоёр улсын хооронд байгуулсан дипломат харилцаанд цав сууж мэдэхээр болтлоо хурцмал байдалд хүрчээ. Мөн цэргийн хангалт, ложистик тээвэр, хоол хүнс хэд хоногоор тасарсан. Фронт дахь Оросын тагнуулын буруу мэдээллээс болж Хойд Солонгосын механикжуулсан 80 гаруй цэрэгтэй тусгай бригад Биловдов тосгонд цөмрөн орж, бүслүүлэн хиар цохиулсан. Тусгай бригадаас нэг ч цэрэг амьд гарч чадаагүй. Энэ мэт фронтын галын шугман дээрх хохирлоос болж Хойд Солонгосын Батлан хамгаалах яам Украины дайнд 100 мянган цэрэг илгээх гэрээнээсээ буцаж, эхний ээлжний цэргүүдээ яаралтай татаж, гэрээг дуусгавар болгожээ. Украины фронтод байлдаж байсан Хойд Солонгосын олзлогдсон цэргүүдээс мэдүүлэг авахад тэд “Бид дайнд явж байгаагаа огт мэдээгүй. Орост очиж цэргийн хамтарсан сургалтанд орно гээд авчирсан” гэж мэдүүлжээ.
Хойд Солонгосын олзлогдсон Гён Хон Жон, Сон Жи Мён цэргүүд "Би Украин юм уу Өмнөд Солонгост амьдрахыг хүсч байна. Буцаад эх орондоо очиход амьд үлдэхгүй" гэжээ. Видео бичлэгт Хойд Солонгосын өөр нэгэн олзлогдсон цэрэг ч хацар, толгой дээрээ хүнд гэмтсэний улмаас ярьж чадаагүй. Гэвч Хойд Солонгос руу буцаж очихыг хүсч байгаа эсэхийг асуухад тэр толгой сэгсрэв. Хойд Солонгост гэр бүлтэй эсэхийг асуухад тэр бас толгой дохив. Украины Ерөнхийлөгч В.Зеленский X хуудсанд "Энэ дайны тухай үнэнийг Солонгос хэлээр түгээснээр энх тайвныг ойртуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хойд Солонгосын цэргүүдэд энэ боломжийг олгож нутаг руу нь буцаахыг албадахгүй!" гэж дурджээ.
Хойд Солонгосын төвийн хэвлэл мэдээллээр Украины дайнд байлдаж амиа алдсан болон шархадсан цэргүүдийн тоог дарж, 200 гаруй цэрэг амиа алдаж, мөн тооны цэргүүд шархадсан хэмээн худал мэдээлэл дамжуулжээ. Одоогоос яг сарын өмнө буюу 2025 оны 06 дугаар сарын 30-нд Их удирдагч Ким Жон Уны хамт Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Сон Хуй нар нас барсан цэргүүдийн шарилыг үдэн гаргах ёслолд оролцсон. Эмгэнэл илэрхийлэх арга хэмжээний үеэр Хойд Солонгос цэргүүд Орос цэргүүдийн хамт зогсож буй постер зургийг харуулав. Мөн Курск мужид байлдан, амь үрэгдсэн цэргийн тэмдэглэлийн дэвтрийг гаргаж ирсэн Ким Жон Ун уншиж,
-Шийдвэрлэх мөч ирлээ. Хайрт дээд удирдагчийнхаа бидэнд өгсөн хязгааргүй хайр, итгэлийг дааж, энэхүү ариун байлдаанд зоригтойгоор тулалдъя. Солонгос улс, Их удирдагчийнхаа төлөө амь насаа өгөхөд байлдагч Ким Ил Соб би бэлэн!” хэмээн уншаад Агуу жолоодогч эрэлхэг цэргүүдээрээ бахархан уйлж байсан аж. Украины дайнд байлдсан нэг солонгос цэргийн сарын цалин 1500-1800 орчим доллар байсан ч энэ мөнгөний 90 хувь нь Батлан хамгаалах яаманд ордог. Нэг үгээр солонгос байлдагчид сарын 150 орчим долларын цалинтай фронтод тулалджээ. Гэхдээ тэдний хувьд энэ нь маш их мөнгө аж. Украинд байлдаж амь насаа алдсан, шархадсан цэргүүдийнхээ гэгээн дурсгалд зориулж гэрэлт цамхаг босгохоор болсон аж.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Horiotoi.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Horiotoi.mn:

Share