
18/09/2024
Ам муутын заяа муу гэдэг үнэн үг.
Зарим хүмүүс бусдын амжилт, мөрөөдлийг үгүйсгэж, өөрсдийн дутуу дулимаг амьдралаа бусдад буруутган хорсож явдаг. Тэд мөрөөдөлгүй, зорилгогүй учраас бусдын хүсэл тэмүүлэл, амжилтыг ойлгодоггүй. Харин тэдний хийдэг зүйл бол шүүмжлэх, доромжилж, хүний итгэл найдвар руу ус цацах.
Гэвч мөрөөдөлтэй хүн тийм үгсэд хэзээ ч гундахгүй. Бусдын хэлсэн хорон үгсэд автах бус, зүрхэндээ тээсэн том мөрөөдөлдөө илүү ихээр тэмүүлж, урагшлах замаа тэгшилдэг. Өөрийгөө бусдын үгэнд хүлэгдэхээс хамгаалж, мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чаддаг нь л амжилт руу хөтөлдөг.
Монголчууд "Амны билгээс ашдын билэг" гэж дээдэлж ирсэн ард түмэн. Бидний хэлсэн үгс мөрөөдлийг бадрааж, хэн нэгний амьдралд гэрэл нэмэх ёстой. Тиймээс үргэлж өөрийнхөө мөрөөдлийг дэмжиж, бусдад ч бас мөрөөдөлдөө хүрэх урам зориг өгч явцгаая!
#МөрөөдөлдөөХүр #АмныБилэг #ЗөвҮг #ТууштайБай