Танилцуулга
Монголын тэргүүлэгч телевизүүдийн нэг, “Өөдрөг өнгө - Өөр өнцөг” уриатай NTV телевиз нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид мэргэжлийн сэтгүүл зүйн төлөөлөл байхыг эрхэмлэж, нас насныханд зориулсан түүх, соёл урлаг, боловсрол, цэнгээнт, шоу нэвтрүүлгүүд бэлтгэн, улс төр, нийгэм, эдийн засгийн цаг үеийн мэдээ мэдээллээс чухлыг нь онцлон хүргэхийг зорилго болгон ажилладаг. NTV телевиз: Улс орон даяар цацагддаг өргөн нэвтрүүлгийн телевиз бөгөөд өдөр тутмын мэдээ мэдээлэл, энтертайнмент чиглэлээр бүх насныханд хүрэх зорилготой ажиллаж байна. NTV телевиз нь Нийгэм, Эдийн засаг, Улс төрийн мэдээллийн чиглэлээр хамгийн өндөр үзэлт, хандалттай сувгуудын нэг бөгөөд "Улаан бал", "Өөр өнцөг" хэлэлцүүлэг, "Тэгээс тэг" эрэн сурвалжлах нэвтрүүлэг, "Global Talk" олон улсын тоймчийн ярилцлага зэрэг нь дэлхийд болон дотоодод өрнөж буй үйл явдлуудыг тоймлон хүргэдгээс гадна нийгэмд тулгамдаад буй олон асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр агуулгаа боловсруулж нийтлэн түгээдэг. NTV телевиз нь өөрийн үндсэн контент, уран бүтээлүүдээс гадна албан ёсны эрхтэйгээр олон улсын өндөр зэрэглэлийн ТВ шоу, контентуудыг бүтээж үзэгчдийн хүртээл болгодог бөгөөд "Ахлах тогоочийн заавраар", "Эхнэрийн заавраар", "Cash Cab", “Нууцлаг Хөргөгчний Тулаан”, эрүүл мэндийн боловсрол олгох “Вакцин Шоу”, “Эргэдэг Гал Тогоо” зэргийг дурдаж болно.

Мөн үндэсний спорт, олон улсын спорт, олипизмыг дэлгэргүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2019 оны Сагсанбөмбөгийн ДАШТ, 2012, 2016, 2020, 2022 онуудын өвөл зуны Олимпын наадмыг тус тус шууд дамжуулж байсан. Мөн Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морьдын уралдааныг тогтмол шууд дамжуулан үзэгчдэдээ хүргэдэг.

Кино, контент үйлдвэрлэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Orange Entertainment” нь үзэгчдийн мэдэх "+17", “Search”, “Хөгжилтэй дүр”, “Жинхэнэ эрчүүд”, "Киносутра", “Emoji”, “Boobies”цувралууд, "Фауст" драмын жүжиг, Оросын ТНТ телевизийн албан ёсны эрхтэй "Comedy Club" шоу, "Нийслэл хүүхэн" ОАК, "Bad Angel", “Нийслэл Хүүхэн - Бал Сар”, “+17 Хоёр загал”, “Хуримын Даашинзтай Бүсгүй”, “Рэкет”, “Cool Аав”, “Бүхнээс дээгүүр”, “Хүрлээ Цогоо гуай хоёр” УСК зэргээс гадна 2023 онд "Шар гэгээ" УСК, 2025 онд "Мөрч" ОАК-г бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан.

Түүнчлэн, тус телевизийн уран бүтээлчид олон улсын телевизүүдийн дунд болдог нэр хүндтэй NHK Japan Prize наадмаас шилдэг баримтат кино, мөн Hong-Kong documentary наадмаас шилдэг баримтат киноны шагналыг хүртсэн билээ.

12/09/2026

"Дуудлага: Тэнгэрийн хүү Александринскийн тайзнаа" нэвтрүүлгийг есдүгээр сарын 14-ний 17:55 цагт NTV телевизээр хүлээн авч үзээрэй.

12/09/2026

Энэ хотын иргэд баримтыг нягталж, асуудаггүй. Зөвхөн хов живэнд дурладаг гэнэ

"ХАРААЛ ХҮРСЭН ХОТ" ОАК-ны 2-р ангийг өнөөдөр /9-р сарын 12/ 22:00 цагаас хүлээн авч үзээрэй. Үзэгч та "ХАРААЛ ХҮРСЭН ХОТ" ОАК-г яг одоо SKYmedia GoPlus -ын видео сангаас, мөн манай 📺-ээр Даваа, Мягмар гараг бүрийн 22:00 цагаас хүлээн авч үзээрэй
#хараалхүрсэнхот

12/09/2026

Авлигыг ингэж өгдөг үү?

Энэ бол БНСУ-ын цагдаа, дээрмийн бүлэглэл, нууц ажиллагаа, эрх мэдлийн төлөөх тэмцлийг харуулсан Солонгосын алдарт жүжигчдийн тоглосон маш алдартай кино. “Шинэ дэлхий ажиллагаа” /New World/ УСК-г ням гараг /9-р сарын 13/ 📺19:00 цагт хүлээн авч үзээрэй
#уск

12/09/2026

Монголын эрийн гурван наадмын нэг болох халх сурын харваа, түүний онцлог, сурчдын ур чадвар, өвөрмөц арга барилыг уран сайхны хэлбэрээр харуулсан “Цэц магнай” МУСК.

“Цэц магнай” МУСК-г 1995 онд бүтээж, үзэгч олны хүртээл болгожээ. Үзэгч та маргааш /9-р сарын 13/ 📺сувгаа тааруулснаар 11:40 цагт "Тод магнай" МУСК, 13:25 цагт "Цэц магнай" МУСК, 15:00 цагт "Гарьд магнай" МУСК-г хүлээн авч үзэх боломжтой
#цэцмагнай

12/09/2026

“Сүүлээ хавчаад зугтана” гэж энэ үү?

1984 онд бүтээгдсэн “Гарьд магнай” МУСК-г маргааш /9-р сарын 13/ 📺15:00 цагаас үзээрэй. Үзэгч та маргааш /9-р сарын 13/ манай телевиз дээр сувгаа тааруулснаар 11:40 цагт "Тод магнай" МУСК, 13:25 цагт "Цэц магнай" МУСК, 15:00 цагт "Гарьд магнай" МУСК-г хүлээн авч үзэх боломжтой
#гарьдмагнай #далайцэрэн

12/09/2026

“Нандин эрдэнэ” МУСК-ны дуу “Нандин эрдэнэ”

Үг: Б.Энхтуяа, Ая: Г.Пүрэвдорж /МУУГЗ/.
1986 онд үзэгчдийн хүртээл болсон “Нандин эрдэнэ” МУСК-г өнөөдөр /9-р сарын 12/ 15:10 цагт хүлээн авч үзээрэй
#нандинэрдэнэмуск

11/09/2026

ШУУД: "Хараал хүрсэн хот" ОАК 1-р анги.

"ХАРААЛ ХҮРСЭН ХОТ" ОАК-г яг одоо SKYmedia GoPlus -ын видео сангаас, өнөөдрөөс NTV 📺-ээр хүлээн авч үзээрэй

11/09/2026

ШУУД: "Хараал хүрсэн хот" УСК-ны нээлт

"ХАРААЛ ХҮРСЭН ХОТ" ОАК-г яг одоо SKYmedia GoPlus -ын видео сангаас, өнөөдрөөс NTV 📺-ээр хүлээн авч үзээрэй

11/09/2026

2019 онд гарсан БНСУ-ын алдарт жүжигчин Ма Дун Сок, Пак Жон Мин, Жон Хэ Ин тэргүүтэй шилдэг жүжигчид тоглосон “Гарааны бизнес ”/Start-Up/ киног үзэгч та Бямба гараг /9-р сарын 12/-ийн 📺23:15 цагаас үзээрэй

🍊Хэдийгээр инээдмийн кино ч Солонгосын энгийн иргэд болон мөнгө хүүлэгчдийн амьдралыг харуулсан, залууст сургамж өгөхүйц кино юм
#гарааныбизнесуск

11/09/2026

“Энэ киног гэр бүл зохиож, эхнэртэй болсон ч эцэг, эхийн үгнээс гардаггүй залуус үзэх хэрэгтэй” гэж нэгэн кино шүүмжлэгч бичсэн байдаг. Энэ кино бол 1986 онд бүтээсэн “Нандин эрдэнэ” МУСК. Тэр үеийн залуусын хайр дурлал, шунал хүсэл, зорилго, монголын амьдралыг харуулсан, сургамжит кино билээ.

“Нандин эрдэнэ” МУСК-г үзэгч та маргааш /9-р сарын 12/ 📺15:10 цагт хүлээн авч үзээрэй
#нандинэрдэнэ #нандинэрдэнэмуск

Address

Media Group LLC, NTV Capital House, 5th Floor Chinggis Avenue-14 Khan-Uul District
Ulaanbaatar
17041

Telephone

7711-0005

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when NTV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to NTV:

Shortcuts

Share