Жамъянхорлоогийн СҮХБААТАР

Жамъянхорлоогийн СҮХБААТАР Lawyer

Ажил амьдралд маань том сургамж хайрлаж, их тэвчээр хатуужил сорьсон дурсамжтай 2024 он баяртай, баярлалаа🙏😇Шинэ он 🕊️⭐️...
30/12/2024

Ажил амьдралд маань том сургамж хайрлаж, их тэвчээр хатуужил сорьсон дурсамжтай 2024 он баяртай, баярлалаа🙏😇
Шинэ он 🕊️⭐️✌️
Happy New Year 2025 🎄🌟😇

“Нью-Йорк Таймс”-ын 2024 оны онцлох үйл явдлыг харуулсан зургууд дотор зүүн тайгад ажилладаг Г.Шүрэнцэцэг хэмээх эмчийн ...
18/12/2024

“Нью-Йорк Таймс”-ын 2024 оны онцлох үйл явдлыг харуулсан зургууд дотор зүүн тайгад ажилладаг Г.Шүрэнцэцэг хэмээх эмчийн зураг тайлбартайгаа оржээ…
Эх сурвалж: https://www.instagram.com/p/DDuHA8SM-8C/?igsh=MWpyMG9lMGFxdnZubg==

🙏🙏🙏Хүүхэд байхаасаа л харж өссөн, миний бахархдаг, аавтай минь хүндэтгэлт ахын ёсоор, бөхийн дэг сургуулийн том цолтой а...
12/12/2024

🙏🙏🙏
Хүүхэд байхаасаа л харж өссөн, миний бахархдаг, аавтай минь хүндэтгэлт ахын ёсоор, бөхийн дэг сургуулийн том цолтой ах тамирчны хувиар олон жил хамт барилдаж нөхөрлөсөн гайхалтай үнэн хүчит бөх бол Гааяа ах буюу Улсын начин Дамдины Галдандагва ах..."Цол нь багадсан хэмээн олноо үнэлэгдэн яригдаж ирсэн Монголын домогт бөхийн нэг, Булганы, Дарханы эрхэм хүндэтгэлт хүмүүн". 10 жилд суралцаж байхдаа үндэсний бөх, чөлөөт, жүдо бөхөөр аавыгаа дагаж хичээллэж байхдаа Гааяа ах шигээ бяртай чадалтай бөх болохсон гэж харж бодож байсан удаа надад олон...
Миний бие 2008-2012 онуудад Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүнээр ажиллаж, шинэ Дарханыхаа хуучин хороололд очих бүртээ эрхэм ахтай таарч уулздаг, бие биеэ хараад сайхан дурсамж сэргэдэг, баяр хөөр төрдөг байв...
Миний мэдэх Гааяа ах хүнлэг хүчирхэг дулаахан нөмөртэй нөхөрсөг тийм л жинхэнэ чанга монгол эр хүн☺️
Ар гэрийнхэнд нь, найз нөхдөд нь, хамт олон, нутаг нугынханд нь гүн эмгэнэл илэрхийлье🙏
Эрхэм ах Та тэнгэрийн оронд тавтай нойрсож, буян дагуулах болтугай 🌟

Аймгийн арслан, жүдо бөхийн спортын мастер С.Жамъянхорлоо агсны хүү Сүхбаатар🙏🙏🙏

Эмгэнэл

Монгол улсын улам нэмэх, үнэн хүчит начин Дамдины Галдандагва таалал төгсөж, монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарч тохиолоо.

Дэлгэрэнгүйг: https://www.sonin.mn/newsDetail/7091

Эрхэм найз нартаа,Хаант засаглал, хамжлагат ёсыг халан Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, түүний үндэс тулгуурыг бэхжүүлсэн...
26/11/2024

Эрхэм найз нартаа,

Хаант засаглал, хамжлагат ёсыг халан Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, түүний үндэс тулгуурыг бэхжүүлсэн Монголын шинэ эрх зүйн суурь болох анхны гол хууль - Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт 100 жилийн ойн баярын халуун мэнд хүргэж, гэр бүлд тань эрүүл энх, аз хийморь бүхнийг хүсэн ерөөе⭐️😊

Монгол мөнх гал мэт үргэлжид мандан бадрах болтугай🇲🇳🌏✌️

Хүндэтгэн мэндчилсэн,
Жамъянхорлоогийн Сүхбаатар

Хөдөө…
10/11/2024

Хөдөө…

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Эмэгтэй парламентчдын чуулган-2024” у...
04/11/2024

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Эмэгтэй парламентчдын чуулган-2024” уулзалтад урилгаар оролцлоо.
УИХ-ын дэд дарга .kh -с өмнө нь хийж зүтгэсэн ажлынхаа төлөө сайхан урмын үгсийн хамт бэлэг дурсгалын зүйл гардаж авлаа😇🙏
Өмнөх УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй, 2028 оны сонгуулиар 40-өөс доошгүй байхаар болгож хуульчилсан. Үүний үр дүнд эмэгтэй 32 гишүүд сонгогдож Ази тивдээ эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дундаж үзүүлэлтэд ойртсон.

Миний бие 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа сонгуулийн холимог тогтолцоо, эмэгтэйчүүдийн 20 хувиас доошгүй байх квот, сонгуулийн автомат систем, гадаадад байгаа иргэдийн саналыг авах, сонгуулийн хороодыг төрийн албан хаагчдаар бүрдүүлэх, иргэний бүртгэлд суурилсан сонгогчдын бүртгэлтэй болох зэргийг багтаасан сонгуулийн иж бүрэн шинэтгэлийг удирдан зохион байгуулж байсан. Түүнчлэн, 2023 онд УИХ-ын гишүүний хувиар УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгийн ахлагчаар ажиллан нөхдийн хамт эмэгтэйчүүдийн квотыг 30, 40-өөс доошгүй болгох “тэмцэл” хийж хуульчлуулсан. Эдгээр ажлуудын бодит үр дүн өнөөдөр УИХ-д тусгалаа олсонд маш их баяртай явдаг.
Эмэгтэй үе үеийн парламентч бүсгүйчүүлдээ эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе✌️

⭐️ Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтэст тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх компьютер, интерактив сү...
30/10/2024

⭐️ Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтэст тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх компьютер, интерактив сүүлийн үеийн хүчин чадал бүхий дэлгэц, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өглөө.
Тус хэлтсийн албан хэрэгцээнд ашиглаж буй тоног төхөөрөмж нь 2012 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй байсан…

Address

Ulaanbaatar

Telephone

+97693110304

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Жамъянхорлоогийн СҮХБААТАР posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share