Shuuder production

Shuuder production Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Shuuder production, Film/Television studio, Ulaanbaatar.

 #Хагацашгүй-2 бичих зуур...Олон уншигчийн хүсэлтээр энэ зохиолын 2 дахь дэвтрийг бичиж байгаа. Гэтэл  #Барс-ыг дэмжиж "...
01/09/2026

#Хагацашгүй-2 бичих зуур...
Олон уншигчийн хүсэлтээр энэ зохиолын 2 дахь дэвтрийг бичиж байгаа. Гэтэл #Барс-ыг дэмжиж "Хагацашгүй" романыг авч уншсан гадаадад сурдаг охин үнэхээр сэтгэл хөдлөм сэтгэгдэл инстаграмаар илгээлээ.
#БАРС-ын дэмжигчээс:
Сайн байна уу! Эрхэм зохиочидоо өглөөний мэнд хүргэе. 2 сард Барсаагаа дэмжээд Хагацашгүй романыг авсан фен нь байнаа. Номоо авснаас хойш зав гарахгүй явсаар өнөөдөр уншиж дууслаа. Уншиж байх явцал зүгээр л нулимс тогтсонгүй🥹Хайр гэдэг ямар үнэ цэнэтэй вэ? Тэр тусмаа монгол эмэгтэйн сэтгэл ямар агуу хувирашгүй вэ‚ Зовох цагт хэн түшиж байна вэ гэх амьдралын маш олон зүйлийг ойлгож ухаарч‚ тэр бүр анзаараад байдаггүй маш олон чимхлүүр зүйлсийг харлаа❤️Одоо ч зүрх шимширч байна🥹. Тэр бүх мэдрэмжийг бараг л өөрийнхөө биедээр мэдэрлээ. Уншиж байхдаа зөвхөн зохиолдоо шимтэх биш таныг маш их биширч ‚ хайрлаж уншлаа💞Өөрийнхөө бүх цаг хугацаа ‚ авъяас хөдөлмөр‚ санхүүгээ зориулж ухаанаа хуваан байж хайр сэтгэл‚ үнэнч сэтгэл гэж ямар агуу зүйл байдаг вэ‚ монгол эмэгтэй хүн нэг хайрлахаараа яаж бүхнээ зориулж насаараа үнэнч явж чаддаг вэ гэдгийг ойлгуулж ухааруулж чадсаан❤️Бид таньд талархал илэрхийлмээр байна🙏

Намайг хувь хүний минь хувьд их өөрчилж нүдийг минь үнэхээр нээж өглөө. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хэнэггүй надад маш олон зүйлийг ойлгууллаа. Одоо ч гэсэн романынхаа үйл явдал сэтгэлд үлдсэн ишлэлүүдийг зурс2 бодохоор өөрийн эрхгүй нулимс асгарах хэмжээнд л гүн сэтгэгдэл төрүүлж.🙏 Хамгийн сэтгэлд ойр нь би Сүнжидмаа бүсгүйн амьдарч байсан Эрхүү хотын Карла Маркс гудамжнаас 2хон буудлын зайнд 1 жил амьдарсан. Хэлний бэлтгэлд хуваарилагдаж ирж байсан болохоор миний амьдарч байсан тэр газар тийм гайхалтай үнэнч бүсгүй амьдарч байсан нь үнэхээр сэтгэлд дотно❤️Өнөөдөр сургуульруугаа нисэх гэж байгаа энэ өдөр зөндөө ачаатай байсан ч гэсэн уншиж дууссан романаа аваад явж байна . Ингээд бодоход Барсаагаа дэмжсэн нь туйлын сайн хэрэг болжээ. Тэгээгүйсэн бол энэ сайхан романтайгаа учрахгүй байсаан🙏 #Шэйр-лээд дэмжээрэй😘
Жич:
#ХАГАЦАШГҮЙ романаас сэдэвлэсэн дуу бүтээгдэж байгаа тул клипний ажил эхэлсэн.
Миний номуудыг авч хувь нэмрээ оруулаарай 🙏📚

 #ЧамайгТэвэрьеХүчиндэгчдийн хэрэг шүүхэд шилжсэн "Чамайг тэвэрье" Шинээ!СУИС-ийн нэг ангийнхан 15 жилийн өмнө ангийн ох...
14/08/2026

#ЧамайгТэвэрье

Хүчиндэгчдийн хэрэг шүүхэд шилжсэн
"Чамайг тэвэрье" Шинээ!
СУИС-ийн нэг ангийнхан 15 жилийн өмнө ангийн охиноо бүлэглэн хүчирхийлсэн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүхэд шилжүүлүүлж чадлаа.
Сэтгэл шимшрүүлсэн энэ хэргийг тухай хохирогч Шинэцэцэг анх Threads-ээр шүгэл үлээсэн байлаа.
Энэ бүсгүй 19 насандаа бүлэг хүчингийн хэргийн хохирогч болсноосоо хойш 9 жилийн дараа цагдаад гомдлоо өгсөн ч, хэрэг бүртгэлийн шатанд хэрэгсэхгүй болсоор 5 жил болсон учир шүгэл үлээж ил гарч ирсэн юм билээ.
Шинэцэцэгийг өөртөө тохиолдсон аймшигт хэргийн тухай ярихаас өмнө хэн ч хүчингийн гэмт хэргийн хохирогчийн насан туршийн бие сэтгэлийн гэмтэл, хохирогчид учирдаг шаналал зовлонг бүрэн ойлгодоггүй байсан байх гэж надад бодогдсон. Товч.мн сайтад хохирогч яриа өгсний дараа, эмэгтэйчүүд охидын эсрэг гэмт хэргээр мэргэшсэн миний хамгийн их үнэлж явдаг өмгөөлөгч Р.Булгамаа эрхийг нь хамгаалахаар болсныг дуулаад би хохирогч бүсгүйг ялах байх гэсэн итгэл төрж билээ.
Удалгүй threads хаягаар Шинээ, надад хандаж, бичиж байгаа номд нь зөвлөхийг гуйсан юм. #ЦагХугацааныЦонхоорБНМАУ номоо дуусгах, гадагшаа явах, охины хурим гээд хичнээн ч зав муу байсан би зөвшөөрсөн. Татгалзах аргагүй гуйлт байсан л даа. Ингээд 6-р сард түүний сэтгэлийн өчил "Чамайг тэвэрье" номын эхийг хүлээн авч, аймшигт хэргээс хойшхи 16 жил, хүчиндэгчдийг цагдаад илчилснээс хойшхи 4582 хоногийнх нь сэтгэлийн шаналан, өвдөлт шархаар бичигдсэн түүхийг нь ариутган шүүж, дахин найруулж номыг нь бэлэн болгохын хамт, хэргийн шүүх хурал нь 8-р сарын 27-нд товлогдсон мэдээг Шинээгийн өмнөөс баярлан хүлээж авч байна.
Шүүх хурлын өмнө #ЧамайгТэвэрье ном нь хэвлэгдэн гарна!
Шүүх шударга ёсны талд зогсоно гэдэгт ч би огтхон ч эргэлзэхгүй байна.
Чамайг тэвэрье, дүү минь.

📌Социалист нийгэм гэж яг ямар байсан бэ?Энэ асуултын хариуг улс төрөөс илүү хүмүүсийн өдөр тутмын амьдралаас олж хараара...
22/06/2026

📌Социалист нийгэм гэж яг ямар байсан бэ?

Энэ асуултын хариуг улс төрөөс илүү хүмүүсийн өдөр тутмын амьдралаас олж хараарай. Төгрөг дөчийн талх, очер дараалал, эвлэл пионер, нэг намын үзэл суртал дунд амьдарч байсан үеийн дурсамжийг өгүүлэх роман.📖

☎ 7577-7700

🌐Захиалах: https://internom.mn/9789919933425-цаг-хугацааны-цонхоор-бнмау

✍Б.Шүүдэрцэцэг "Цаг хугацааны цонхоор: БНМАУ" аудио номоо СОНСООРОЙ 🎧🌐Аудио номын линк: https://www.m-book.mn/tsag-hugat...
18/06/2026

✍Б.Шүүдэрцэцэг "Цаг хугацааны цонхоор: БНМАУ" аудио номоо СОНСООРОЙ 🎧
🌐Аудио номын линк: https://www.m-book.mn/tsag-hugatsaanii-tsonhoor-BNMAU
📚Номын тухай:
Хүүхэд залуус социалист нийгэм гэж яг ямар нийгэм байсан юм бэ? гэж их асуудаг.
18 нас хүртлээ амьдарсан үеэ бичиж үлдээх нь зохиолчийн үүрэг гэж бодсоор яваад хурц үйл явдлаас илүү энгийн ахуй амьдрал хотын иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд сэхээтний дүрүүдээр дамжуулан ийм нэгэн ном бичлээ.
Төгрөг дөчийн талх, мах цөцгийн тос, далын кофт, австри гутлын очер, эвлэл пионер, нийгмийн бүх амьдралын гүнд нэвчсэн нэг намын үзэл суртлын тухай өгүүлнэ. -Зохиолч Б.Шүүдэрцэцэг
🌐АПП татах: https://app.m-book.mn
#АудиоНом #ЦахимНом #НОМ #аудионом

06/06/2026

29/05/2026
26/05/2026

✍ Симон дө Бовуар "ДУРЛАСАН ЭМЭГТЭЙ" аудио номоо СОНСООРОЙ 🎧
🌐Аудио номын линк: https://www.m-book.mn/durlasan-emegtei
📚Номын тухай:
XX-р зууны эмэгтэйчүүдийн Библи гэгдсэн "Дайвар хүйстэн" номын "Дурласан эмэгтэй" бүлэг бол Бовуарын үзэл бодлыг зангидсан, эмэгтэй хүн бүр сонсож өөрийнхөө дотоод сэтгэл оршихуйгаа тольдон үзэхэд хүргэсэн чухал бүлэг нь юм. Бовуар "Хайр дурлал эр хүний хувьд баялаг амьдралынх нь нэг л хэсэг байдаг бол, эмэгтэйчүүдийн хувьд амьдралыг нь бүхэлд нь эзэлдэг" хэмээсэн лорд Байроны үгийг эшлээд, хэчнээн их оргилсон хайр сэтгэлд автлаа ч эр хүн дурлалын төлөө өөрийнхөө амьдралыг золиосолдоггүй. Эр хүн бие даасан субъект болохын хувьд хамаг амьдрал нь өөртөө л төвлөрдөг тул, эмэгтэй хүн өөрийнх нь үнэт зүйлсийн нэг хэсэг л байдаг. Харин эмэгтэй хүний хувьд ХАЙР ДУРЛАЛ гэдэг нь дурласан эр хүн - эзнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулна гэсэн утга агуулдаг" хэмээн Бовуар бичээд, олон олон эмэгтэйн амьдрал, захидлууд, зохиолд гардаг дүрүүдээр жишээ татаж бичжээ.
Орчуулсан: Б.Аминаа
Чөлөөлөгдөх замд орчуулсан: М.Отгонбаяр
Өгүүлэгч: П.Одгэрэл
Найруулагч: Д.Баярнэмэх
🔴Дээж сонсох: https://www.youtube.com/watch?v=EvaQkxEVYDY
🌐АПП татах: https://app.m-book.mn
#АудиоНом #ЦахимНом #НОМ #аудионом

Соц нийгмээр аялах уу?  #ЦагХугацааныЦонхоорБНМАУНадаас "Соц нийгэм гэж ямар нийгэм байсан юм бэ?" гэж асуудаг хүүхэд за...
26/05/2026

Соц нийгмээр аялах уу?
#ЦагХугацааныЦонхоорБНМАУ
Надаас "Соц нийгэм гэж ямар нийгэм байсан юм бэ?" гэж асуудаг хүүхэд залууст хариулт болгон энэ романыг бичлээ.
Төгрөг дөчийн талх, арав жарын хиам, далын румын кофт, 510-ын австри гутал, 25-ын өлгий гэж юмыг үнээр нь нэрлэж ярьдаг байсан тэр үе.
Наяад оны соц Монгол буюу БНМАУ-ын тухай өгүүлэх роман.
5.27-ны 17.00 цагт Internom Bookstore -мйн төв салбарт болно.
Уншигчдаа нээлтдээ урьж байна!
Нээлтийн зочид:
*Зохиогчийн гарын үсэгтэй ном авч,
*Cоц үеийн эд зүйлээр тохижуулсан хэсэгт зургаа авахуулж
* Ном авсан бүх хүн гарын бэлэг гардана!
Хүргэлтийн дугаар: 7577-7700

Зуун мод хотод Номын баяртТөв аймгийн  #НомынБаяр болж Зуун мод хотын уншигчидтайгаа уулзлаа. Төв номын сангийнх нь ажил...
19/05/2026

Зуун мод хотод Номын баярт
Төв аймгийн #НомынБаяр болж Зуун мод хотын уншигчидтайгаа уулзлаа.
Төв номын сангийнх нь ажилтан А.Пүрэвдулам Сүхбаатарын талбайн номын асарт маань очиж аймгийнхаа Номын баярт урьсан юм.
#ЦагХугацааныЦонхоорБНМАУ шинэ романаа аваад өнөөдөр очлоо. "Непко", "Аз хур", Ч.Ганжавхлан, зохиолч Х.Дуламсүрэн, Б.Дэлгэрцэцэг, Ч.Наранцэцэг бид хэд очиж Зуун модтхотын номын баяр өргөн дэлгэр боллоо.
Монголын хамгийн олон Ардын уран зохиолчтой Төв аймгийн номын баярт аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Тамгын газрын дарга С.Цогбаяр нар оролцож, уншигчид цуглаж, сурагчид дуулж хуурдаж хөлтэй л баяр болов.
Аймгийн засаг Л.Төмөрчөдөр "Соц нийгмийн тухай таны шинэ романыг хүүхдүүддээ уншуулъя гэж бодож байлаа. Ямар нийгэм байсныг мэдэж аваг" гээд "Цаг хугацааны цонхоор: БНМАУ" романыг авлаа.
Нэг бүсгүй " Багш аа, би танаар хичээл заалгаж байсан оюутан байна. Таныг ирнэ гэж сонсоод зорьж ирлээ" гэсэн нь Жавзанпагма хэмээх шавь минь байв.
Би чинь залуудаа "Шинжээч 21", "Жамьянгаравын нэрэмжит утга зохиолын дээд сургууль", Кино урлагийн дээд сургуульд багшилж байсан хүн. Хааяа шавьтайгаа тааралдахад сайхан байдаг.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Shuuder production posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share