05/08/2026
📺 Тун удахгүй...
⚡ Монголын эрчим хүчний ирээдүйг хэн бүтээх вэ?
Өнөөдөр Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 78%-ийг нүүрснээс үйлдвэрлэж, эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өссөөр байна. Харин нарны арвин нөөцтэй ч ашиглалтын түвшин 3%-д ч хүрэхгүй, сэргээгдэх эрчим хүчний салбарт мэргэшсэн инженер, боловсон хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
SBN телевиз нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн инженерүүдийг дэмжин чадавхжуулах, олон нийтийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Эко эриний инженерүүд" телевизийн зорилтот төслийг хэрэгжүүлж байна.
⚡ Оролцогч залуу инженерүүд бодит ажлын орчинд зохион байгуулагдах төрөл бүрийн мэргэжлийн сорилт, даалгавруудад өрсөлдөн оролцож, багаар ажиллах ур чадвар, асуудал шийдвэрлэх арга барил, техникийн мэдлэгээ хөгжүүлнэ. Тэд олон улсын стандартын дагуу нарны зайн системийн төлөвлөлт, угсралт, суурилуулалт, аюулгүй ажиллагаа болон чанарын шаардлагыг практик байдлаар эзэмшихийн зэрэгцээ харилцан туршлага солилцож, мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд ахиулах боломжийг бүрдүүлнэ.
🌱 "Эко эриний инженерүүд" — Ирээдүйг бүтээх инженерүүдийн аялал тун удахгүй эхэлнэ…
📢 "Эко эриний инженерүүд" төслийн оролцогчдыг бүртгэж байна!
Та сэргээгдэх эрчим хүч, цахилгаан инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн оюутан эсвэл шинэ төгсөгч бол энэхүү төсөлд оролцон бодит ажлын орчинд ур чадвараа сорьж, хөгжүүлэх боломжтой.
📝 Оролцохыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
🔗 Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/4enacAcaoVLszxgr8