10/09/2026
Өнөөдөр цахим орчинд нэг хогийн савыг 56 сая төгрөгөөр суурилуулж байна гэх мэдээлэл тарж, иргэдийн шүүмжлэлийг дагууллаа.
Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянга тайлбарлахдаа, 56 сая төгрөгт зөвхөн хогийн сав бус 5 тоннын газар доорх чингэлэг, техник төхөөрөмж, тохижилт, суурилуулалт болон ажиллах хүчний зардал багтсан бөгөөд дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа гэв.
Гэтэл 74 ширхэг хогийн сав байршуулсан гэх мэдээллээр нийт зардал нь 4.1 тэрбум төгрөгт хүрч байгаа аж.
Мөн иргэд савны хаалга нээгдэхийг хүлээлгүй хогоо гадуур нь хаяж, одоо бүр хаалтыг нь илүү хурдан, хялбар нээх шийдэл судалж байгаа гэх.
56 саяын үнэтэй систем нэвтрүүлчихээд хогоо хийх хаалга нь хүртэл асуудал дагуулж байгаа нь хэр “ухаалаг” шийдэл вэ?