News.esan.mn

News.esan.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from News.esan.mn, Newspaper, 402, Regis place-B 15-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Ulaanbaatar.

🎓📜 Монголын оюутны Ардчилсан хөдөлгөөний түүхэн мөчүүд1989.12.07 он Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнууд цуглаан хийж...
17/11/2025

🎓📜 Монголын оюутны Ардчилсан хөдөлгөөний түүхэн мөчүүд

1989.12.07 он Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнууд цуглаан хийж Улс төрийн товчоог огцрохыг анх удаа шаардав.

1990.01 МУИС-ийн "XX зуун" оюутны чөлөөт нэгдэл ХААДС-ийн "Оюутны чөлөөт эв нэгдэл"

1990.02.24 МоАХ, АСХ, ШДХ, ба МОХ-ны буюу дөрвөн хүчний уулзалт болов.

1990.03.02 Монголын оюутны холбооны онц IV бага хурал, Улс төр олон нийтийн байгууллага болов.

1990.03.04 Оюутны цуглаан болон 100 мянган хүн оролцсон дөрвөн хүчний цуглаан болов.

1990.03.09 Оюутнууд хичээл хаялт, жагсаалаар Сүхбаатaрын талбай дахь улс төрийн өлсгөлөнг дэмжив.

1990.04.15 Монголын Оюутны Холбоо Ардчилсан эвсэлд нэгдэн оров.

1990.09.02 АИХ-ын анхдугаар чуулган хуралдаж Лувсанвандангийн Болдыг Улсын Бага Хурлын гишүүнээр сонгов.

Шууд унших: https://news.esan.mn/mn/content/zuuny-medee-2015-11-17

#Мэдээ #цахимсонин #сонин #Мэдээлэл #Оюутан

💰 232 жилийн дараа 1 центийн үйлдвэрлэл албан ёсоор зогслоо.🏭АНУ-ын сүүлийн нэг центийн зоос 2025 оны 11 дүгээр сарын 12...
14/11/2025

💰 232 жилийн дараа 1 центийн үйлдвэрлэл албан ёсоор зогслоо.

🏭АНУ-ын сүүлийн нэг центийн зоос 2025 оны 11 дүгээр сарын 12-ны Лхагва гарагт Филадельфиа дахь АНУ-ын мөнгө хэвлэх газрын (U.S. Mint) үйлдвэрт хэвлэгдлээ. Энэ үйл явдал нь ерөнхийлөгчийн зурвас захирамжийн дагуу нэг центийн зоосны үйлдвэрлэлийг албан ёсоор зогсоосон үйл байлаа.

Сүүлийн нэг центүүдийг Филадельфиа дахь мөнгө хэвлэх газарт хэвлэж, эдгээр зооснууд эргэлтэд гарахгүй, харин дуудлага худалдаагаар борлуулагдах болно гэжээ. Энэхүү шийдвэрийг 2025 оны 2-р сард гаргасан бөгөөд шалтгаан нь нэг зоосыг үйлдвэрлэх зардал тухайн зоосны үнэ цэнийг давсанд байв.

Зоосыг хийх өртөг нь $0.04 орчим бөгөөд зоосны үйлдвэрлэлийг зогсоосон ч 300 тэрбум орчим 1 центийн зооснууд зах зээлд идэвхтэй эргэлддэг байна.

Бидний халаасандаа мартсан, шүүгээний завсарт гацсан эсвэл зүгээр л энд тэндгүй хэвтэж байдаг 1 центийн зооснууд эргэлтэд орох цаг болж хэмээн нийтэлжээ.

#Мэдээ #цахимсонин #сонин #Мэдээлэл

📉 Нүүрсний нийлүүлэлт 130.15 мянган тонноор багасжээ.Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 он...
11/11/2025

📉 Нүүрсний нийлүүлэлт 130.15 мянган тонноор багасжээ.

Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргсан. 2019 оны судалгаагар УБ хотод 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг ба түүхий нүүрсний хэрэглээг халснаар энэ тоог 2 дахин бууруулж 600 мянган тонн шахмал түлш хэрэглнэ мөн агаарын бохирдол 50% буурна гэж албаныхан төлөвлөж байжээ.

Түүхий нүүрсийг өрхийн хэрэглээнд хориглсноос хойших нүүрсний жилийн нийлүүлэлт өмнөх жилүүдийн дундажаас 130.15 мян.тн-оор багасжээ.

Энэ жилээс эхлэн иргэд хагас коксон түлш, сайжруулсан түлш болон угаасан мидлингээс сонгон хэрэглэх боломжтой боллоо. Нийслэлд нийт 26 аж ахуйн нэгж түлшний тээвэрлэлтийг зохион байгуулж, 400 орчим борлуулалтын цэгт хүргэн ажиллаж байна.

Шууд унших: https://news.esan.mn/mn/content/ogloonii-sonin-2019-35-11262

#цахимсонин #Мэдээ

🛡 Кибер халдлагын урсгал2024 оны байдлаар Монгол Улс руу чиглэсэн сэжигтэй кибер хандалт өндөр түвшинд байна. Тухайлбал ...
05/11/2025

🛡 Кибер халдлагын урсгал

2024 оны байдлаар Монгол Улс руу чиглэсэн сэжигтэй кибер хандалт өндөр түвшинд байна. Тухайлбал ОХУ-аас 128 сая, АНУ-аас 65 сая, БНХАУ-аас 50 сая удаагийн оролдлого бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь төрийн нууц болон иргэдийн хувийн мэдээлэлийг хулгайлах эрсдэлтэй хэмээн үзэж байна.

📊 Монгол руу чиглэсэн кибер халдлагын 70% нь Засгийн газар болон түүний агентлагуудад, 11% нь УИХ-ын харьяа байгууллагуудад, 14% нь эрүүл мэндийн салбар руу, 1% нь хууль сахиулах байгууллага руу чиглэсэн байдал илэрчээ.

🏛 Монгол Улсад онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий 216 байгууллага бүртгэгдсэн байдаг. Үүнд банк, санхүүгийн байгууллагууд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хил хяналтын систем, зорчигч ба тээврийн бүртгэл, стратегийн орд ашиглах үйл ажиллагаа эрхлэгчид, II–III шатлалын эмнэлгийн байгууллагууд гэх мэт салбарууд багтана.

Шууд унших: https://news.esan.mn/mn/content/gloonii-sonin-2025-05-30

#Мэдээ #цахимсонин #сонин

🛢️ Шатахууны нөхцөл байдал ба гарцМанай улсын нийт хэрэглэж буй шатахууны 30-40 хувийг АИ-92, 60-70 хувийг дизель түлш э...
24/10/2025

🛢️ Шатахууны нөхцөл байдал ба гарц

Манай улсын нийт хэрэглэж буй шатахууны 30-40 хувийг АИ-92, 60-70 хувийг дизель түлш эзэлдэг. Сүүлийн өдрүүдэд АИ-92 шатахуун хомсдолд орсон нь олон иргэдийг бухимдуулж, эрх баригчдыг шүүмжлэхэд хүргэж байна. Зарим жолооч шатахуунаа олон газраас бага багаар хийж байгаа нь автомашины эвдрэл гэмтэл үүсгэх шалтгаан болж буйг ч дурджээ.

Шатахуун нийлүүлэгч гол улс болох ОХУ-ын компаниуд найм болон есдүгээр сард урсгал засварт ордог. Үүнтэй холбоотойгоор энэ жил ч мөн нийлүүлэлт тодорхой хэмжээгээр буурсан байна.

Монгол Улс нийтдээ 1.5 сая тонн авто бензин, дизель түлш хэрэглэдэг бөгөөд үүний 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. Одоогоор хоёр улсын хооронд АИ-92 шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тохиролцоо хийгдэж, нийлүүлэлт нэмэгдэж эхэлсэн байна.

🚆 Түүнчлэн 62 вагон буюу 4,000 тонн АИ-92 шатахуун ирж байгаа бөгөөд хэрэглээ хэвийн байвал шатахууны хомсдол үүсэхгүй гэж албаныхан мэдээллээ.

💻Цаг алдалгүй унш, цаасаар биш цахимаар: News.esan.mn

#Мэдээ #цахимсонин #сонин

💵Улсын дундаж цалин ба салбаруудСүүлийн 10 жилийн дундаж цалингийн дүнгээс харвал Монгол Улсын багш нарын цалин улсын ду...
22/10/2025

💵Улсын дундаж цалин ба салбарууд

Сүүлийн 10 жилийн дундаж цалингийн дүнгээс харвал Монгол Улсын багш нарын цалин улсын дундаж цалингаас дунджаар 18 орчим хувиар дутуу байсаар иржээ. Энэ нь боловсролын салбарын тогтвортой байдал, ажилчдын амьдрах нөхцөл, хүний нөөцийн чанарт сөргөөр нөлөөлж байна.

📉 2018 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо тэргүүтэй 100 гаруй боловсролын байгууллага ажил хаялт зарлаж, цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавин Сүхбаатарын талбайд жагсаж байв. Үүний үр дүнд Засгийн газар 30 хүртэл хувийн нэмэгдэл хийх шийдвэрийг гаргасан юм.

Гэсэн хэдий ч энэ байдал дахин давтагдаж, 2025 онд багш нар дахин ажил хаялт зарлаад байна. Тэд цалингийн нэмэгдэл хангалтгүй, амьжиргааны өртөг өссөнөөс орлого нь хүрэлцэхгүй байгааг онцолж байна.

Багш нарын зүгээс “амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц цалин авах нь мэргэжлээ хадгалж үлдэх, боловсролын чанарыг сайжруулах гол нөхцөл” хэмээн мэдэгдэж байгаа юм. Харин салбарын яамнаас цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, урамшууллын тогтолцоог сайжруулах чиглэлээр судалгаа хийж байгаагаа илэрхийлжээ.

2018 оны жагсаалын тухай унших: https://shorturl.at/D9LQ2

#цахимсонин #Мэдээ

ӨНӨӨДӨР сонины 2025 оны II,  III улирлын дугааруудыг цахим сангаас...⚖️ 2025 оны II, III-р улиралд Монголын улс төр, эди...
16/10/2025

ӨНӨӨДӨР сонины 2025 оны II, III улирлын дугааруудыг цахим сангаас...

⚖️ 2025 оны II, III-р улиралд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд чухал өөрчлөлтүүд болж өрнөлөө. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг огцруулах эсэргүүцэл өрнөж шинэ Засгийн газар бүрэлдэн байгуулагдсан нь оны хамгийн анхаарал татсан үйл явдал боллоо.

📉 Эдийн засгийн хувьд 2025 оны эхний 8 сарын байдлаар улсын төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай, инфляц өссөн ч инновац,технологийн салбар идэвхжиж, дотоодын стартапуудын амжилт онцлог байв.

Эдгээр бүх үйл явдал, мэдээ, нийтлэлүүдийг Өнөөдөр сонины дугааруудаас авч уншаарай.

Шууд унших: https://shorturl.at/duXWP

#өнөөдөрсонин #цахимсонин #сонин

💨Утаатай тэмцсэн 230 тэрбум2015 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн хэ...
07/08/2025

💨Утаатай тэмцсэн 230 тэрбум

2015 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн хэрэгжүүлсэн төр, олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд нийтдээ 230 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан талаар тооцоолол гарч байв.

📊Төсвийн зарцуулалт:
Утаагүй зуух хөтөлбөр – 68 тэрбум төгрөг
Гэрийн дулаалга – 12 тэрбум төгрөг
Цахилгааны хөнгөлөлт – 3.5 тэрбум төгрөг
Уурын зуухны шинэчлэл – 17.9 тэрбум төгрөг

2011–2015 оны хооронд хэрэгжсэн хэд хэдэн томоохон төслүүдээр дамжин зарцуулагдсан бөгөөд хамгийн их анхаарал татсан нь “Цэвэр агаар” төсөл байсан юм. Энэхүү төслийг Засгийн газар, “Цэвэр агаар сан” болон “Мянганы сорилтын сан”-гийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлжээ.

🧾 Гэвч тухайн үед гарсан судалгаанууд, мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ их хөрөнгө агуулгын хувьд үр ашиг багатай, тухайн үеийн утааны түвшин буураагүй, харин ч нэмэгдсэн хэмээн шүүмжлэл дагуулсан байна. Иргэд ч энэхүү хөрөнгийн зарцуулалт дээр хяналт сул байсан, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын бизнес ашиг сонирхол оролцсон байх магадлалтай гэж хардаж байв.

📉 Олон улсын туршлагаас харахад, утааг амжилттай бууруулсан орнууд агаарын чанарын асуудлыг орон сууцжуулалт, дулаан хангамж, дэд бүтцийн нэгдсэн шийдлээр хандсан байдаг. Манайд ч энэ бодлого үг хэлбэрийн хэмжээнд ярьдаг ч санхүүгийн хувьд тогтвортой эх үүсвэргүй, хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.

Үргэлжлүүлэн унших: https://news.esan.mn/mn/content/mongolyn-unen-sonin-2015214-10307

эх сурвалж: Монголын үнэн сонин 2015/214

#Мэдээ #цахимсонин

🚦🏙️ Төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулахад чиглэсэн 420 тэрбумын төлөвлөгөө🚌Нийслэлийн авто замын түгжрэлийн асуудал...
01/08/2025

🚦🏙️ Төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулахад чиглэсэн 420 тэрбумын төлөвлөгөө

🚌Нийслэлийн авто замын түгжрэлийн асуудал олон жилийн турш ярвигтай, шийдэл муутай байсаар ирсэн. Гэвч сүүлийн үед асуудлыг зөвхөн авто зам өргөтгөх бус, хот төлөвлөлт, нийтийн тээврийн хөгжил, төрийн үйлчилгээний зохион байгуулалттай уялдуулан цогц байдлаар авч үзэх шаардлагатайг зарим удирдлага онцолж, анхаарлаа хандуулж эхэлсэн нь анзаарагдаж байна.

Түгжрэлийн бодит нөхцөл байдал, шалтгаан нөхцөлийг олон өнцгөөс харж, нарийвчилсан судалгаа хийж, оновчтой шийдэл боловсруулахын тулд Үндэсний хороо байгуулж, холбогдох байгууллагууд судалгаа шинжилгээ, төлөвлөлтийн ажилд хамрагдсан. Хотын төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлын цагийг оновчтой хуваарилах зэрэг шинэ санаачилгууд дэвшүүлэгдэж байна.

Эдгээр ажлын хүрээнд 2022 оны улсын төсвөөс нийт 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Үүний хүрээнд:

21.5 км авто зам шинээр барих

499 нэгж талбарын газар чөлөөлөлт

Ухаалаг тээврийн систем нэвтрүүлэх

Гүүрэн тулгуурт нийтийн тээврийн урьдчилсан судалгаа

Богдхан төмөр замын төслийн дэмжлэг

Дугуй, явган хүний замуудыг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтууд багтсан.

Мөн нийтийн тээврийн парк шинэчлэл, сургуулийн автобус, авто зогсоолын төлбөрийн шинэчлэл зэрэг ажлууд тусдаа эх үүсвэрээр хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Зарим албан тушаалтан “сүүлийн 30 жилд шийдэлгүй хойшлогдож ирсэн асуудлыг сууриар нь өөрчлөх цаг ирсэн” хэмээн онцолсон нь цаашдын бодлого чиглэл тодорхой болж буйг илтгэж байна.

Эдгээр цогц ажлын хэрэгжилт, удирдлага, хүний нөөцийн чадавх, санхүүжилт гээд олон талт хүчин зүйлс цаашдын үр дүнд нөлөөлөх тул асуудлыг зөв зүйтэй эхлүүлсэн энэ боломжийг алдалгүй, тууштай хэрэгжүүлэх нь нийслэлийн иргэдийн хувьд хамгийн хүлээлттэй сэдвийн нэг хэвээр байна.

Монгол улс Google street view-д 2014 онд элсэж байжээ.Монгол Улс 2014 оны аравдугаар сард Google Street View үйлчилгээни...
25/07/2025

Монгол улс Google street view-д 2014 онд элсэж байжээ.

Монгол Улс 2014 оны аравдугаар сард Google Street View үйлчилгээний 61 дэх орон болж, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 6000 гаруй километр замыг 360 градусын дүрслэлээр олон нийтэд хүргэсэн юм. Энэхүү ажил Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Google компанитай хамтран хэрэгжсэн бөгөөд тухайн үед дотоодын дижитал дэд бүтцийн хөгжлийн нэгэн чухал алхам болсон гэж үздэг.

Эхний зураглалууд 2015 онд нийтлэгдэж байсан бол 2023 оны 8, 9-р сард дахин шинэчлэгдэж, илүү сайжруулсан зураглалууд Google Maps-д байршуулсан байна. Ингэснээр хэрэглэгчид Монголын зарим хот, зам, гудамжны бодит орчныг онлайн орчноос харах боломжтой болжээ.

Street View-ийн хүрээнд Улаанбаатар хотын төв болон томоохон гол замууд хамрагдсан бөгөөд тус зураглалын мэдээлэл нь аялал жуулчлал, зам тээвэр, байгууллагын байршил зэрэг олон салбарт ашиглагдаж байна. Мөн байгууллагууд өөрсдийн хаяг, байршлаа Google Maps-д оруулан хэрэглэгчдэд хялбар танигдах боломжтой болсон нь дотоодын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлжээ.

Шууд унших: https://news.esan.mn/mn/content/zuuny-medee-2015-07-23

#цахимсонин #сонин #Мэдээ

Өнөөдөр сонины Редакцын "Ням гариг сонин, Өнөөдөр сонин, The UB Post" сонинуудыг News.esan.mn-ээс цахимаар уншаарай.Шууд...
03/07/2025

Өнөөдөр сонины Редакцын "Ням гариг сонин, Өнөөдөр сонин, The UB Post" сонинуудыг News.esan.mn-ээс цахимаар уншаарай.

Шууд унших: https://shorturl.at/FcNZm

News.esan.mn🤝 unuudur.mn

#цахимсонин #сонин #өнөөдөрсонин

🇲🇳Дэлхийд ганцхан Монгол наадмаас дээлэндээ багтахааргүй  Аварга, заан, начингууд төрлөө.Ардын хувьсгалын 80 жилийн түүх...
26/06/2025

🇲🇳Дэлхийд ганцхан Монгол наадмаас дээлэндээ багтахааргүй Аварга, заан, начингууд төрлөө.

Ардын хувьсгалын 80 жилийн түүхт ойн үндэсний их баяр наадам 2001 онд тохиож байв. Энэ баяр наадам нь ардын хувьсгалын тэгш ойн жил мөн шинэ зууны ууган наадам гэдгээрээ гоц ялгарч байлаа.

🤼‍♂️Тус жил 1024 бөх зодголсон бөгөөд Ардын хувьсгалын жилүүдийн баяр наадмын түүхэнд 1951 онд 30 жилийн ойгоор 1024 бөх барилдаж Хөвсгөлийн Уйлган голын Цэвээнравдан хэмээх хүчит бөх 10 давж түрүүлэн аварга цолыг авснаас хойш 50 жилийн дараа дахин 1024 бөх зодоглож байгаа нь 2001 оны наадам юм. Энэ наадмаар Улсын арслан А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 давж шинэ зууны анхны аварга цолтон төрсөн наадам юм. Нийт 17 начин 4 заан 1 аварга цолтон гээд хамгийн их шинэ цол авсан жил байлаа.

Шууд унших: https://news.esan.mn/mn/content/mongolyn-unen-sonin-200119324-25799

#Наадам #Мэдээ #цахимсонин #сонин

Address

402, Regis Place-B 15-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар
Ulaanbaatar
17011

Alerts

Be the first to know and let us send you an email when News.esan.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category