Төр.мн

Төр.мн Монголын улс төр, бизнесийн мэдээллийн платформ

Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичл...
13/09/2026

Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй.
Uchral Nyam-Osor

МАН-ЫН УДИРДЛАГУУД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООНЫ ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДТЭЙ УУЛЗЛАА🇲🇳🇲🇳🇲🇳Багахангай дүүргийн Монгол Ардын ...
12/09/2026

МАН-ЫН УДИРДЛАГУУД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООНЫ ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДТЭЙ УУЛЗЛАА🇲🇳🇲🇳🇲🇳

Багахангай дүүргийн Монгол Ардын Намын хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл агаар эм” арга хэмжээнд МАН-ын удирдлагууд оролцож, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УЗАА-ны Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Багахангай дүүргийн МАН-ын хорооны дарга С.Эрдэнэбаяр болон намын 300 гаруй гишүүд, дэмжигчид оролцов.

Монгол Ардын Намаас өнгөрөгч зургаадугаар сард улс орон даяар “Ардын нам - Ард түмэндээ” аяныг зохион байгуулсан билээ. Тус аяны хүрээнд намын анхан шатны гишүүд, дэмжигчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал бодлыг нь сонсон, хүрч ажилласан юм. Тэгвэл энэ удаа Багахангай дүүргийн МАН-ын хорооноос зохион байгуулсан "Эрүүл агаар эм" арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцож, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг хөтөлбөрүүдийн талаар бодит мэдээллийг гишүүд, дэмжигчдэд хүргэлээ.

Мөн Багахангай дүүрэгт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, шинэ суурьшлын бүс болон үйлдвэрлэл, технологийн паркийг өргөжүүлэх хүрээнд цахилгаан, дулаан, эрчим хүчний шинэ шугам сүлжээ татах, төмөр зам болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, цаашлаад шинэ бизнес, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар онцоллоо.

Түүнчлэн арга хэмжээний үеэр Монгол Ардын Намд шинээр элсэж буй гишүүдэд намын батлахыг гардуулж, намын эгнээнд нэгдэж буй залууст амжилт хүслээ.

ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ДУРАНДАНАУБТЗ-ын Төв эмнэлэг нь урологи, ходоод, бүдүүн гэдэсний үзлэг, оношилгоог харьяалал харг...
12/09/2026

ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ДУРАНДАНА

УБТЗ-ын Төв эмнэлэг нь урологи, ходоод, бүдүүн гэдэсний үзлэг, оношилгоог харьяалал харгалзахгүйгээр анх удаа хийхээр болсон байна. Тус эмнэлэг нь 75 жилийн түүхтэй, өмнө нь зөвхөн төмөр замчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол есдүгээр сараас эхэлж, эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үйлчилгээ авах эрхийг иргэдэд олгоод буй.
Сүүлийн үед хавдрын өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй их байгаагаас бүдүүн шулуун гэдэсний хавдар, түрүү булчирхайн хавдар зэрэг өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс тус эмнэлгийн зүгээс эхний ээлжид сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийн тусламжтайгаар аливаа өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлж байна. Үүний нэг нь орчин үеийн дурангийн оношилгоо юм. Дурангийн оношилгоог хийлгэснээр хавдрын эхний үеийн шатлалыг урьдчилан мэдэх, үүнд таарсан эмчилгээ үйлчилгээг авах боломжтой аж. УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга Х.Цолмонгийн хэлснээр, “ Бүдүүн шулуун гэдэсний өвчлөлийг бууруулах тохиромжтой аргын нэг бол дурангийн оношилгоо юм. Энэхүү оношилгоог манай иргэдийн хувьд 45 наснаас дээш гурван жилд нэг удаа, 60 наснаас дээш бол жил тутам үзүүлэх шаардлагатай. Харамсалтай нь, иргэд энэ хугацаандаа ирж үзүүлэхгүй байна. Тиймээс манай эмнэлгийн хувьд иргэдээ эрүүл мэнддээ анхаараасай гэх үүднээс 21 аймгийн 9 дүүргийн иргэдэд ажлын цагаар хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болсон. Үүнээс гадна сүүлийн үед эрэгтэйчүүдийн эрүүл мэнд хаягдах хандлага ихэссэн учраас урологийн мэс заслын тасагт олон төрлийн үйлчилгээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд, түрүү булчирхайн дурангийн мэс засал, хоргүй хавдрыг дурангаар авах, шээсний сүв давсаг дурандах, давсагны чулууг дурангаар авах зэрэг эмчилгээ хийж байна. Иргэн бүр эрүүл мэндээ үргэлж анхаарч байх үүднээс урьдчилсан үзлэгт заавал хамрагдаж байгаасай гэж хүсч байна. Дурангийн оношлогооны үед үйлчлүүлэгчдийн ихэнх нь ургацагтай гэж гардаг. Ургацаг гэдэг нь хавдрын өвчлөлийн эхний суурь болдгийг иргэд мэдэх шаардлагатай. Тиймээс УБТЗ-ын Төв эмнэлэг цахимаар цаг авч үйлчлүүлээрэй” гэсэн юм.
Дурангийн оношилгоо нь хавдраас сэргийлэх хамгийн анхны арга гэдгийг эмч нар онцолж байлаа.

2026. 09. 12 өдөр

11/09/2026

Ачилтын компаниудад хэзээ хэн хариуцлага тооцдог болох вэ? Энэ цэвэр луйвар...

11/09/2026

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярыг АТГ-аас "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх үндэслэлээр шалгаж байна.

Прокурорын зүгээс Л.Хосбаярыг цагдан хорих саналыг шүүхэд гаргасан ч шүүх татгалзжээ.

@Л.Хосбаяр

https://www.tur.mn/t/s/21607Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа@Бяруузаны...
11/09/2026

https://www.tur.mn/t/s/21607
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
@Бяруузанын Пүрэвдагва

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

https://www.tur.mn/t/s/21606еЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажилланаKhurelsukh Ukhnaa
11/09/2026

https://www.tur.mn/t/s/21606е
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Khurelsukh Ukhnaa

11/09/2026

ӨВЛИЙН ИДШЭЭ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР АВААД ХУВААЖ ТӨЛӨӨРЭЙ

Б.Жаргалан гишүүний БҮТЭЭЛЧ санал буюу ИДЭШНИЙ ЗЭЭЛ олгох санаачилга

Б.Жаргалан "Айл өрхүүд идшээ өөрсдөө бэлд, идэшний зээл олгоод бүтээлч ажилламаар байна" гэв.

#идэш #идэшнийзээл
#Жаргалангишүүн #Жаргалан

https://www.tur.mn/t/s/21605"Х.Нямбаартарын орлогч" Л.Хосбаярыг АТГ-аас ШАЛГАЖ байна@Л.Хосбаяр
11/09/2026

https://www.tur.mn/t/s/21605
"Х.Нямбаартарын орлогч" Л.Хосбаярыг АТГ-аас ШАЛГАЖ байна
@Л.Хосбаяр

"Х.Нямбаартарын орлогч" Л.Хосбаярыг АТГ-аас ШАЛГАЖ байна

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд 73 км дугуйн зам барьж байна. Цаашид Улаанбаатар хот 327 км урт дугуйн замын сүлжээтэй бо...
11/09/2026

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд 73 км дугуйн зам барьж байна. Цаашид Улаанбаатар хот 327 км урт дугуйн замын сүлжээтэй болно.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцуулж байна
#Пүрэвдагва #ХотынДарга

Address

Address: Baga Toiruu/2
Ulaanbaatar
14201

Telephone

+97680189929

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төр.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Төр.мн:

Shortcuts

Share