13/08/2026
А.Амина охин хөршийндөө очно гэж яваад, алга болоод 13 хонов.
А.Амина охин 2026 оны 08 дугаар сарын 1-ний өглөө 08:00 цагийн орчимд хөрш айл болох М.Далилханий тариалангийн талбайд ногоо хураалцана гээд гэрт нь орсон байдаг.
Тэр өдрөөс хойш охин гэртээ ирээгүй, сураг сэжийргүй алга болсон.
М.Далилхан хэлэхдээ би танай охиныг жаахан байна, шумуул хазна гэж хэлээд машинаасаа буулгаад үлдээсэн гэж хэлдэг юм байна.
Ингэхдээ хашаан дотор буулгасан, хашааны гадна буулгасан гэж хоёр өөр зүйл ярьдаг гэх мэдээлэл ч байна. Охинтой хамгийн сүүлд уулзсан хүмүүс бол эдний гэр бүлийн хүмүүс юм.
Өмнө нь А.Амина охин хөршийнхөө ногоог хураалцахаар олон удаа явж байсан ч тэр өдөр чи үлд, жаахан байна гэж хэлээд үлдээсэн гэдэг нь ч хачирхалтай.
Хоёр хөршийнх ойр хоорондоо 100 м хүрэхгүй газар амьдардаг. Охин буугаад хоцорлоо гэхэд 30 секунд ч хүрэхгүй гэртээ орчих боломжтой ойрхон гэсэн үг.
Гэтэл яагаад ор сураггүй алга болов гэдэгт ар гэрийнхэн нь эргэлзэж эхэлжээ.
Олон жил айл саахалт явж, гэмгүй сайхан орж гарцгаагаад явдаг байсан ч охин алга болсноос хойш хөрш гэх Далилханийнх охиныхоор орж ирэх нь битгий хэл, эрэн хайх ажиллагаанд ч оролцохгүй байгаа гэв.
Харин ч бие өвдөж байна гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарчээ.
Жич:Эмнэлэгт хэвтэж байх үеийн, эмнэлгийн орон дээрх зургийг ашиглав.