Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ Хуулийн салбарт 15 жил, өмгөөлөгчөөр 11 дэх жилдээ ажиллаж байна.

19/12/2025

Намайг амжихгүй үед орлоод шүүх хуралд орчих “Дэд өмгөөлөгч” ажилд авна шүү.🤣

Нууц камер илрүүлдэг төхөөрөмж гээд фэйсбүүкээр илж зарж бна. Нууц камер илрүүлэгч чинь гүйцэтгэх ажлын тусгай хэрэгсэлд...
09/12/2025

Нууц камер илрүүлдэг төхөөрөмж гээд фэйсбүүкээр илж зарж бна.

Нууц камер илрүүлэгч чинь гүйцэтгэх ажлын тусгай хэрэгсэлд ордог.

Эрүүгийн хуулийн 21.13-д гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авсан, борлуулсан бол 6 сараас 3 жилийн хорих, 2.7 саяаас 14 саяын торгуультай.

Өөрөөр хэлбэл зарсан, худалдаж авсан аль аль нь ялтан болчихдог.

Танайх хаа хамаагүй юм зарж бгаад юм мэдэхгүй мөрөөрөө хүмүүсийг ялтан болгочихов оо. @Зэвүүн Entertaiment. Наад юмаа сайн судлаарай

Яг энэ чиглэлээр хэрэгт холбогдсон хүмүүсийг өмгөөлж, хууль зүйн туслалцаа үзүүлж явсан өмгөөлөгчийн хувьд сэрэмжлүүлж хэлж бна.

Тагнуул дээр хэрэг нээгээд нэг өдөр дуудах вий дээ.

Бүтэн сайны өглөө 06.30 -д босч будаатай хуурга хийж савлаад, 10 км алхаж уулан дээр гарчихаад идэх гэтэл хөлдчихөж. Уга...
07/12/2025

Бүтэн сайны өглөө 06.30 -д босч будаатай хуурга хийж савлаад, 10 км алхаж уулан дээр гарчихаад идэх гэтэл хөлдчихөж. Угаасаа -20 д хөлдөнө гэдгийг мэдэж бсан болхоор буцалсан халуун ус хийгээд будаатай шөл болгоод идчихлээ.
Миний энэ ухааныг уу 🤣🤣

Ханиад, томуу хүрсэн хүүхдээ асарч бгаа бол ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгох талаар ЗГ-ын тогтоол.
25/11/2025

Ханиад, томуу хүрсэн хүүхдээ асарч бгаа бол ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгох талаар ЗГ-ын тогтоол.

Салсан ч гэсэн эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхгүй, зайлсхийж бгаа этгээд, мөн эцэг эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад у...
20/11/2025

Салсан ч гэсэн эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхгүй, зайлсхийж бгаа этгээд, мөн эцэг эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан этгээдэд тус тус хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл боловсруулагдаж бна.

14/11/2025

Өнөөдөр жимд нэг эмч ахтай хэсэг ярьлаа.

Би ч үнэнээ л хэллээ. Цаг завандаа хааяа дасгал хийдэг ч заримдаа бас найз нөхөдтэйгөө гарч ороод байх юм гэлээ.

Эмч ах хэлжийн. Огт дасгал хийдэггүй архи ч уудаггүй хүнээс хааяа архи уудаг ч дасгал хийдэг хүн нь дээр гэв.

Би ч бөөн баяр🤣

Захирамж нь ийм учиртай, данс нь ийм учиртай юмаа гээд хэлсэн чинь Дугархүүгийн өмгөөлөгч болоод явчихлаа. Дугархүү ерөн...
06/11/2025

Захирамж нь ийм учиртай, данс нь ийм учиртай юмаа гээд хэлсэн чинь Дугархүүгийн өмгөөлөгч болоод явчихлаа. Дугархүү ерөнхийлөгчийн хүн учраас би өмөөрсөн л гэнэ, худалдагдсан л гэнэ, мөнгө авсан л гэнэ.

Энэ шүүгч авилга авчээ, худалдагджээ, ёстой муу шүүгч бна гээд жаахан попорцон бол би аймар шударга ард түмний мундаг өмгөөлөгч болох гээд бдаг.

Жоохон юм ойлгоосой гээд хуулийн нарийн ширийн юмыг нь хэлээд тайлбарлаад, учир начирыг нь гаргаад өгөхөөр худалдагдсан муу хүн болчоод бхын.

Уг нь та хэд маань асуудлыг бодитоор харж, учир шалтгааныг ойлгож сурах хэрэгтэй.

Юм бүхнийг хардаж сэрдэж, энэ хэд хуйвалдаад ингэж бгаа гэсэн “хуйвалдааны” өнцгөөр хараад бвал юу ч ойлгохгүй бас шийдэгддэггүй.

Шүгэл үлээгч гэх иргэн Мөнхбат болон Дугархүү эмч нарын шүүхийн асуудал, хүүхдийн данс битүүмжилсэн гэх асуудал, 300 сая...
06/11/2025

Шүгэл үлээгч гэх иргэн Мөнхбат болон Дугархүү эмч нарын шүүхийн асуудал, хүүхдийн данс битүүмжилсэн гэх асуудал, 300 сая төгрөгийн өрөнд оруулсан гэх зэрэг зүйлийн талаар харлаа, сонслоо.

Ингээд аль нэг талд орохгүйгээр, хөндлөнгийн байр суурьнаас хуульчийн тайлбар хийе.

1. Нэхэмжлэгч гэх Дугархүүгийн хамааралтай компани бололтой “Скайлайн Велнес”ХХК нь хариуцагч С.Мөнхбатад холбогдуулж, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул залруулга хийлгэх, хохирол төлбөрт 296,316,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

2. Маргааны эхлэл нь мэдээж С.Мөнхбат нь нөгөө NMN гэх эмийг хятад улсад үйлдэрлэдэг, өөрийн гэсэн үйлдвэр бараг байхгүй, 3-4 ажилтантай, гадаад улсад зарахыг хориглосон, зөвхөн монголд зарж бна гэх гэх мэт мэдээлэл тараасантай холбоотой.

Харин нөгөө тал нь үгүй тийм юм байхгүй, Нидерланд улсын бүтээгдэхүүн энэ тэр гээд өөрсдийгөө өмгөөлж байгаа.

3. За ингээд нэхэмжлэл гаргамагц шүүх хүлээн аваад 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх ба тус хэрэгт 2025.08.21-нд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаржээ. Хэрэг үүсгэсэн захирамж нь хэргийг шийдвэрлэсэн гэсэн үг биш, зөвхөн тухайн хэргийг шүүх хүлээж авлаа, энэ маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлье гэсэн агуулгатай.

4. Хэрэг үүсгэсэн захирамж гарснаас хойш хариуцагч нь 7 хоногийн дотор гардан авах, улмаар 14 хоногийн дотор хариу тайлбар өгөх хуультай.

5. Гол асуудал нь иргэн С.Мөнхбат нь гадаадад байгаа шалтгаанаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг аваагүй байна. Уг нь өөрөө гадаадад түр хугацаагаар байгаа бол монгол улсад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулаад шүүх дээр очуулах, нэхэмжлэлээ төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

Ингээд иргэн Мөнхбат нь нэхэмжлэл гардаж авах хуульд заасан хугацаа хэтрүүлжээ.

6. Шүүгчийн захирамж гардуулаагүй гэх тухайд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хариуцагчид гардуулдаггүй. Зөвхөн нэхэмжлэлийг буюу “Скайлайн Велнес”ХХК -иас хариуцагч С.Мөнхбатад холбогдуулж зарга үүсгэсэн нэхэмжлэлийг гардуулдаг.

7. Практикт хариуцагч нь нэхэмжлэлээ гардаж авахгүй хугацаа хэтрүүлж, шүүхээс зайлсхийж буй тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоох тохиолдол бий.

Үүний тулд нэхэмжлэгч “Скайлайн Велнес”ХХК нь хариуцагч С.Мөнхбатын дансны зарлагын хөдөлгөөний зогсоох хүсэлт гаргасан байх учиртай. Энэ хүсэлтээ “Скайлайн Велнес”ХХК нь шүүхэд гаргажээ.

Ингээд шүүх хүсэлтийн дагуу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 296,316,800 төгрөгийн хэмжээнд зогсоох захирамж гаргасан байна.

8. Хүүхдийн данс битүүмжилсэн гэх тухайд : Шүүх зөвхөн хариуцагчийн буюу Мөнхбатын дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан байна. Хүүхдийн данс тэр тусмаа хариуцагч биш этгээдийн данс битүүмжлэх хууль зүйн ямар ч боломж байхгүй.

9. Харин шүүгчийн захирамжийг банкууд хэрэгжүүлэхдээ алдаатай хэрэгжүүлж, Мөнхбатын хүүхдийн дансны зарлагыг зогсоосон байх магадлалтай юм. Учир нь насанд хүрээгүй хүүхдийн хамтран данс эзэмшигчээр Мөнхбат байсан байна.

Ингээд хамтран данс эзэмшдэг дансыг нь банкууд зогсоожээ.

Уг нь шүүгчийн захирамж дээр нь зөвхөн Мөнхбатын дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох талаар заасан байхад хүүхдийн дансыг битүүмжилж алдаа гаргасан бна.

Иймд Мөнхбат нь хүүхдийн данс нээлгэх тухай гомдол, хүсэлтээ банкууд болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргах ёстой.

10. Данс битүүмжилсэн захирамжийг гарсан өдрөөс нь 10 хоногт багтаан гомдол гаргах эрхтэй. Хэрэв гадаадад байх хугацаандаа энэхүү гомдол гаргах хугацаагаа алдсан бол бүх зүйл дууссан гэж ойлгож болохгүй.

Энэхүү захирамжийг өөрчлүүлэх хүсэлт гаргах эрх Мөнхбатад байгаа. Энэ эрхээ хэзээ ч эдэлж болно. Энийг Мөнхбат мэдэж л байх ёстой.

11. Одоогийн процесст дүгнээд хэлэхэд шүүх хэн нэгний талд ороод шийдвэр гаргасан зүйл алга байна.

12. Харин С.Мөнхбат өмгөөлөгч аваад хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлээд явах хэрэгтэй.

13. Тэр NMN гэх эмний тухайд талд талд өөр өөр юм яриад л яваад бгаа учраас хэн үнэн, хэн худлаа яриад байгааг мэдэх юм алга.

Шүүх хурал болоогүй учраас хэн ч ялж, ялагдаагүй. Хэн үнэн, хэн худлаа ярьж байгаа нь нотлогдоогүй.

14. Харин талууд шүүх хурал яаралтай хийлгэх хүсэлтээ гаргаж байгаад үнэн мөн өө шүүх дээрээ үзчих хэрэгтэй дээ.

Шүүх хурлаа нээлттэй онлайнаар гаргавал хэн үнэн, хэн худлаа байсныг иргэд мэдэх байх.

Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Нэг шатахуун клонкын түгээгүүрч ингэж хэлсэн бол одоо дүүрч.Бүхэл бүтэн МУ-ын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, энэ ...
25/10/2025

Нэг шатахуун клонкын түгээгүүрч ингэж хэлсэн бол одоо дүүрч.

Бүхэл бүтэн МУ-ын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, энэ бензины хомсдлыг хариуцаж бгаа төрийн сайд хүн ингэж хэлэхэд нь итгэлээ, хүлээлээ.☹️

Өчигдөр орой битгий хэл өнөөдөр байдал яг бахь байдгаараа. Бензингүй. Зарим хүмүүс машинаа чирүүлээд явж бн🥺

24/10/2025

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Иргэд нь хичээгээд төр засаг нь хичээхгүй байх үед авсан байр нь тоггүй, унах машин нь бензингүй л байх юм бна

24/10/2025

Нүүрсний хулгай гэхээр “би нүүрс хүрздэж үзээгүй, би бараг нүүрс харж байгаагүй“ гэх юм энэ их хурлын гишүүд.

Нүүрний хулгайг хүрзээр биш алга дарам цаас шилжүүлж буюу ашиглалтын лиценз шилжүүлж хийдэг болоод удаж бна.

Хүрзээр хийдэг жижиг хулгай биш, орд газраар нь хулгайлдаг том хулгай ярьж бн.

Address

Ulaanbaatar

Telephone

+97691999914

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ:

Share