Шүлэг Өгүүллэг Сонирхогч

Шүлэг Өгүүллэг Сонирхогч ЭНЭХҮҮ ПЭЙЖ ХУУДАС МААНЬ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧДЫГ УНШИГЧИДТАЙ НЬ ХОЛБОХ ГҮҮР БОЛОХ БОЛНО

та бүхэн өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ хайрын түүхээ чатаар илгээж нийтлэх боломжтой.
Бусадтай хайрын түүхээ хуваалцъя...

04/10/2025

Яармаг минь шүлэгтэй дуутай болох гэж…
@Бохьшарга

“Намар минь дээ”Намрын навчис нэг нэгээр унахад,Надаас чи салсан мөч санаанд орно.Нарны туяа хүртэл гунигтай болоод,Намр...
27/09/2025

“Намар минь дээ”

Намрын навчис нэг нэгээр унахад,
Надаас чи салсан мөч санаанд орно.
Нарны туяа хүртэл гунигтай болоод,
Намрын тэнгэр бүрхэг нулимстай.

Алсад чи минь бүдэгхэн инээмсэглэж,
Амьдралын замд намайг орхисон шиг.
Аргалж чадаагүй зүрхний шархнаас,
Аяндаа л нулимс асгарсаар байна.

Голын усанд чамайг би хардаг,
Гоёмсог дүр чинь долгионд сарнина.
Гуниг дүүрэн харцаа би нууж чадалгүй,
Ганцаараа чамайг дуудахдаа хоосон шивнэнэ.

Намар минь дээ, чи намайг сануулдаг,
Надтай хамт байхгүй түүнийг л өгүүлдэг.
Нарны илч сүүлчийн гэрлээ түгээхэд,
Намрын гуниг л намайг тэврэн үлддэг.

Б. Батсаруул

26/09/2025

Чи миний дэлхий 🌏✨☀️❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

“Халамцуу намар”Найрын зар ам дамжин өртөөлөөд лНамар гэдэг цаанаа л нэг гэгэлзүүНайргийн чимээ сонор мялаагаад лНанчид ...
24/09/2025

“Халамцуу намар”

Найрын зар ам дамжин өртөөлөөд л
Намар гэдэг цаанаа л нэг гэгэлзүү
Найргийн чимээ сонор мялаагаад л
Нанчид сөгнөсөн өдрүүд нь хөлчүү

Саахалтын бүсгүй хадамд гараад л
Санаа алдмаар нэг л хэцүү
Сар асгарч хээр хоноод л
Сархад сөгнөсөн намар гөлөмцүү

Унага үүрсэж гүү саамшаад л
Уруул чимчигнүүлсэн айраг сагсуу
Уртын дууны шуранхай хадаад л
Уянгатайхан намар айрганд халамцуу

Дугараа эргэж найр хавтгайраад л
Дуутай намар уянганд согтуу
Дурдан тэрлэгээр хосууд ижилсээд л
Дурлалтай намар хайранд халамцуу .....

Ж.Баянмөнх

23/09/2025

Хайрыг мэдэрнэ гэдэг асар том буян юм болов уу?…

“НАМАР”Ар дэнжийн зусланг нүүдэл орхиг гэж намар болдог байхАдуу үүрсэх хөндийд хяруу унаг гэж намар болдог байхАясаар х...
20/09/2025

“НАМАР”

Ар дэнжийн зусланг нүүдэл орхиг гэж намар болдог байх
Адуу үүрсэх хөндийд хяруу унаг гэж намар болдог байх
Аясаар хийсэх навчсыг гуниг дагуул гэж намар болдог байх
Араг үүрсэн эжийг минь түр амсхий гэж
намар болдог байх
Хаврын бяцхан дэгдээхэйг тэнгэрт зэллэ гэж намар болдог байх
Халиун бугын ууланд будан сууг гэж намар болдог байх
Хайраар учирсан хосууд хуримаа хийг гэж намар болдог байх
Хадган дэлхий шаргалтаад намар болчихсон байна,
тийм үү...

Ч.Чагнаадорж

Бороо шиврэх намуухан үдэш Чимээгүйхэн алхахад зүрх догдлоно.Чамайг санагалзсан тэр л аялгуу Чимээгүйхэн зүрхэнд минь эг...
16/09/2025

Бороо шиврэх намуухан үдэш
Чимээгүйхэн алхахад зүрх догдлоно.
Чамайг санагалзсан тэр л аялгуу
Чимээгүйхэн зүрхэнд минь эгшиглэнэ.

Гуниг шингэсэн өдрүүдийн цаанаас
Гэрэл мэт чи минь сэтгэлд ирнэ.
Сүүдэр тэвэрсэн ертөнцийн гүнд ч
Сар шиг чи минь гэрэл мэт туяарна.

Бүдэгхэн инээмсэглэл чинь гэрэлтэхэд
Харанхуйд ч ертөнц минь гэрэлтэй.
Өчигдрийн гуниг зүүд болон замхарч
Өнөөдрийн итгэл зүрхэнд минь гэрэлтэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Хээр хоносон сарантай ижилсэж гэгээ татуулмаарХэлтгий заяаны орчлонгоос нуугдаж ганцхан жаргамаарБолзоо хөглөсөн аялгуун...
15/09/2025

Хээр хоносон сарантай ижилсэж гэгээ татуулмаар
Хэлтгий заяаны орчлонгоос нуугдаж ганцхан жаргамаар
Болзоо хөглөсөн аялгуунд нялхарч уусан хайлмаар
Болор жүнзний харшилдаанд согтож талимааран дуулмаар
Намар оройн болзоог надад чи бэлэглээч
Чамд би шүлгээ уншиж өгье. .
Зүүдэнд шивнэсэн үгийг зүрхэнд аргамжиж тогтоомоор
Зүггүйхэн залуу насаа даллаж ханисан алхамаар
Итгэл өвөрлөсөн цагаахан инээдээр уруулаа будан мишээсээр
Ихэмсэг бас ярууханаар хайрын захидал тэрлэмээр
Намар оройн болзоонд намайг чи уриач
Би чамд сэтгэлээ бичиж өгье. . .
Зүрх зүрхээ чагнасан чив чимээгүйхэн харцанд уусмаар
Зөндөө хүлээсэн хүлээлтийн хав халуухан тэврэлтэнд дулаацмаар
Шанх даган төөнөх амьсгал зөөлөн үнсэлт мэдэрмээр
Салхи даган хөвөлзөх үүлсийг даган бүжмээр
Намар оройн болзоог надад чи бэлэглээч
Би чамд зүрхээн хувааж өгье
Зэллэн нисэх шувуудын ганганааг уяслын эгшигээр хөглөмөөр
Зэрэглээнд ууссан бодлын талимааг ганцхан үгээр аргадмаар
Мартагдах нь үгүй энэ л цагийн дурсамжийг яруу найрагт л мөнхөлмөөр
Маргааш бас дахин маргааш хүсмээр тийм л тансагхан болзоог надад бэлэглээч
Би чамтай навчисын гунигийг хуваалцая.

Дамдиндорж Батцэцэг

14/09/2025

7 хоног орчим энэ дууг л сонслоо. Их сайхан дуу юм… Эцэст нь нийтлэл оруулахаар шийдлээ. Дуун дээр нь Гэргий бид 2ийн хамгийн нандин дурсамжит мөчийг дэвсэж өглөө. Гэр гийгүүлэгчид минь зориулж ЗҮРХ дарна шүү манайхаан.

13/09/2025

Хайрыг андуураад байна. Үнэн биз…

31/08/2025

🩷🥹🥹
Б. Баярхүү “Үр минь уучил”
Уншсан: Баттогтох

Address

Ulaanbaatar

Telephone

+97694776292

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шүлэг Өгүүллэг Сонирхогч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Шүлэг Өгүүллэг Сонирхогч:

Share

Category