ТВ24

ТВ24 АМЬДРАЛЫН БҮХ ӨНГИЙГ БОДИТООР...

11/07/2026

УЯАЧ НЬ АЗАРГАА УНАЖ ТҮРҮҮЛСЭН АНХНЫ НААДАМ

11/07/2026

Би өв тээгч, үүгээрээ би бахархдаг.

11/07/2026

Ийм хөөрхөн өв соёлоо дээдэлсэн бяцхан бөхчүүд
Энэ жилийн наадмын хамгийн хөөрхөн нь

11/07/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнд бараалхлаа.
Солонгос Улс бол итгэлцэл, нөхөрлөлд тулгуурласан бидний ойр дотнын гуравдагч хөрш билээ.
Уулзалтаар “Хавдар судлалын үндэсний II төв байгуулах” төслийн техник, эдийн засгийн үндэслэл хамтран боловсруулахаар тохиров.
БНСУ-д амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, үндэсний боловсрол эзэмшүүлэх Монгол сургууль байгуулахад дэмжлэг хүсэв.
БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагуудыг Монголын зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ боломж нээх чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдлээ.
Хоёр улсын хамтын ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит өгөөжтэй шинэ шатанд гаргахын төлөө Засгийн газар шуурхай ажиллана.
Ерөнхийлөгч И Жэ Мён Та Монгол оронд минь тавтай саатан, Үндэсний их баяр наадмыг таалан соёрхоно уу.
Монгол, Солонгосын нөхөрлөл улам батжих болтугай

11/07/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ:Эх дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч, эх ор...
11/07/2026

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ:
Эх дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрхэм монголчууд Та бүхэндээ төрт ёсны их цэнгэл Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Мөнх хөх тэнгэрийн ивээл дор өвөг дээдсийнхээ өв соёл, ёс заншил, төрт ёсны ариун уламжлалыг эрхэмлэн дээдэлж, элгэн түмнээрээ энхжин баярлах энэ сайхан өдөр монгол хүн бүрийн цог хийморь сэргэж, суу билиг бадарч, ухаан бодол ариусаж, үйлс бүхэн өөдлөн дэлгэрэх болтугай.
Дэлгэр сайхан наадаарай!

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээЭрхэм хүндэт ард иргэд ээЭртний төрт ёс, өвөг...
11/07/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Эрхэм хүндэт ард иргэд ээ

Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монголынхоо нийт ард иргэд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд, эх оронд маань айлчлан ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол наадам бол төрт ёсоо дээдэлж, түүх соёлоороо бахархахын зэрэгцээ ирээдүйдээ итгэх итгэл, эх орноо хөгжүүлэх эрмэлзэл, монгол хүн бүрийн хийморь золбоо, эв нэгдлийг сэргээдэг дэлхийд хосгүй гайхамшигт баяр билээ.

Улиран өнгөрч буй хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал иргэдийнхээ эрх ашиг, улс орны хөгжлийг эрхэмлэсэн олон чухал хууль, бодлогын шийдвэрийг баталж, иргэнээ сонсдог, хүн төвтэй, таны оролцоо, таны хяналтыг бодит болгосон НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ын шинэчлэлийг бодит ажил болгон эхлүүллээ.

Иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрах татвар, нийгмийн хамгаалал, гэр бүл, эрүүл мэнд, эдийн засгийн эрх чөлөө, төрийн засаглалын шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтын хүч, зөвшилцлийн үр дүн гарсныг онцлон тэмдэглэж байна.

Улсын Их Хурлын баталсан хууль бүхэн цаасан дээр үлдэх бус, иргэн бүрийн амьдралд бодит өөрчлөлт авчирч, айл өрхийн амьжиргаа, бизнесийн орчин, улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх нь хамгийн чухал билээ. Энэ зорилгын төлөө төр, иргэн, хувийн хэвшил хамтын хариуцлага, харилцан итгэл дээр тулгуурлан нэгдэн ажиллах учиртай.

Эрхэм иргэд ээ,

Хүндэт наадамчид аа.

Өнөө жилийн үндэсний их баяр наадам монгол хүн бүхэнд шинэ эрч хүч, шинэ итгэл, шинэ үйлс бүтээлийн урам зориг хайрлаж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр хамтдаа урагшлахыг билэгдэн ерөөе.

Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, хүчит бөхчүүдийн уран дэвээ, хурдан морьдын эрчит төвөргөөн, цэц мэргэн харваачдын уухай, хүүхэд багачуудын гийнгоон дуу монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай.

Монгол Улс маань хөгжин дэвшиж, төр нь төвшин, иргэд нь эв нэгдэлтэй, айл өрх бүхэн аз жаргал, элбэг хангалуун амьдралтай байж, ирээдүй хойч үеийн маань зам мөр үргэлж гэрэлтэй байх болтугай.

Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр сайхан зусахыг хүсэн ерөөе!



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

САНДАГИЙН БЯМБАЦОГТ

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг доорх QR код уншуулж Япон, Солонгос, Орос, Хятад, Англи зэрэг нийт 5 хэ...
10/07/2026

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг доорх QR код уншуулж Япон, Солонгос, Орос, Хятад, Англи зэрэг нийт 5 хэлээр сонсоорой.

10/07/2026

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны санаачилга болох “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг бүтээн байгуулахыг дэмжиж шийдвэр гаргалаа.
Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.

10/07/2026

Соёлтой болгоомжтой сайхан наадаарай.

Address

Ardiin Erkh
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ТВ24 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ТВ24:

Shortcuts

Share

Category